Page 1 of 131

☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:40 pm
by begunbe
BeGunbe AutoWorld V.3

Хорвоогийн хамгийн муухай хараал бол
"Насаараа америк машин унаж, орос машин засаж, япон машин харж, герман машин мөрөөдөж яваарай чи!" гэдэг гэж хаа нэгтээ уншсанаа санав...
Ингэж хэлүүлэхгүйн тулд авто ертөнцийн 3 дугаар ботийг шинээр нээлээ...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:43 pm
by begunbe
Хүмүүсийн бодож олсон зохион бүтээсэн элдэв олон хачин юман дотроос хамгийн шог нь автомашин... Аймаар болхи, бүдүүн бараг, дандаа асуудалтай, эдийн засгийн хувьд ашиггүй, aмь насанд аюултай, эрүүл мэнд. байгал орчинд халтай бас толгой эргэмээр олон янз... Тийм боловч хүмүүс их дуртай (эсвэл бэлгийн чиг хандлага өөр, халдвар авсан, донтох өвчин туссан ч байж мэднэ). Тиймээс энэ олон балиар машины юунд нь болдог тухай уншчихаад ярьж өгнө гэж төлөвлөж байгаа...
Image
Нуурын ёроолоос чирч гаргаж ирсэн энэ их зэвийг 368320$-аар худалдаж авсан баагийг би лав эрүүл гэж бодохгүй байна. Тиймээс хуучин машинууд руу чиглэсэн бэлгийн этгээд зуршилын тухай бичнэ гэж мөрөөдөж байгаа...
Автомашин зохион бүтээнэ гэдэг заваан ажил, дандаа тоо бодно, тооцоо хийнэ, зураг зурна, мөргөлдүүлж үзнэ. Хичнээн баагий ийм боолийн хөдөлмөр эрхэлж гэр орноо тэжээдэг юм бүү мэд... Хичнээн сайн зүтгэсэн ч хийсэн ажил нь хамгийн түрүүнд 4 дугуйнаас хамаардаг болохоор химийн синтезээр мэргэшсэн нь дээр л байж дээ, тэд нарт... Тиймээс дугуйны тухай бичье гэж бодож байгаа...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:44 pm
by begunbe
Хүнийг хараад ямаршуухан унаа тэрэгтэйг нь хэлчихэж чаддаг "үзмэрч" болох хамгийн амархан. Харин унасан машин чинь чиний тухай асар их мэдээлэл өгдөгийг ойлгох хамгийн хэцүү...
Тиймээс гоё гоё стикэр, өнгө будагтай машинтай, Beyonce сонсдог, Transformers үздэг, охидтой дэлгүүр хэсдэг цэнхэрхэн жолоочын тухай чика юм хэлнэ гэхээс инээд хүрээд байгаа...
Харсанаа хагалдаг барьсанаа бацалдаг мангардуу жолоочийг харин орхилоо

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:44 pm
by begunbe
Автомашиныг бусад юмстай зүйрлэхийн аргагүй...
Үгүй ээ, худлаа юм байна... Бодоод байсан чин автомашин бандааш 2 яг адилхан юм байна аа... Энэ 2-г ил орхичихож болдоггүй, дандаа угааж цэвэрлэж бас ойр ойрхон сольж хэрэглэх хэрэгтэй, бас хүнд хэрэглүүлж болохгүй)...
Өө, юу бичих гэж байлаа, мартааский...
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:45 pm
by begunbe
Хэрвээ манай хөрш энийг худалдаж авбал би зад заргалдана... Миний нүдэнд харагдуулахгүй далдхан байлгах хаалт халхавч, хашаа хайс хийлгэхээс нааш санаа амрахгүй...
Ёстой найзгүй ганц юм гэдэг дизайн байдаг (дараа нь мөнгө зээлэх орно, тээ)... Тиймээс шинээр автомашин худалдаж авах гэдэг чиний хэдэн цаастай, юунд хэрэглэх, яаж хэрэглэх чинь учир жанцантай... Мэддэг чаддаг олдог үрдэг, ажил мэргэжил, нас хүйсээс хамаараад ажилд албанд унах автомашин өөр өөр... Энэ тухай бас сайхан зан хөдлөхөөр нэг юм бичнэ ээ, бичсэн ч бил үү?
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:46 pm
by begunbe
http://www.evo.co.uk/ гэж ултракүүл веб хуудас бүгд мэдэх байх... Францын домог болсон пилот Франсуа Делаку зүгэээр л гудамжинд унадаг Porsche 911 GT3 RS жолоодож үзсэн видео бичлэг харлаа... Ер нь францууд дажгүй баагийнууд (дор хаяж миний таньдаг хэд)...
Француудын цусанд "нэг юм" байдаг, Делакугийн хэлж байгааг сонсоорой, цагаан толгойн ном л гэсэн үг. Жолооний хүрдээ барьж байгаа, замаа уншиж байгааг нүдний харц, нүүрний хувиралтай юутай ийтэй нь сайн үзээрэй, Бурхан багш ертөнцийг бүтээж байна! Та нар моторын дууг сонсоорой...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:47 pm
by begunbe
ртөнцийн есөн күүлий сүүпийд юу ямар автомашин орох вэ? Ferrari! Lambo! Биш ээ! Audi байхгүй юу! Нээрээ сүүлийн 20 жилийн дотор хэний унадаг тэрэг байснаа хэн унадаг нь болтолоо хөгжив, энэ Audi ... Герман хэлний Vorsprung durch Technik гэдэг л энэ... Захирлуудын зөвлөлийн залуухан менежерээс эхлээд айлын эхнэр хүүхэд бүгд мөрөөддөг болсоор удлаа...
Сүүлийн үед киноны супер баатрууд (Ronin, Transporter, Taken, Iron man 1 and 2, From Paris with Love) дандаа S8, R8 уначихсан, нэг юм хэлээд л байгаа биз!
...гэснээс цэвэр хөнгөн цагаанаар хийсэн Audi S8 гэж Lamborghini Gallardo 5.0 V10 бухын зүрх шилжүүлэн суулгасан мангас нэг бий...
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:47 pm
by begunbe
Хааяа, ТВ сайн үзэх зүгээр юм аа...
Польшийн ерөнхийлөгчийн оршуулгыг шууд дамжуулж байхыг хартал ёстой нөгөө тасархай машин гэдэг чинь гарч байв... Италийн Maserati Quattroporte буюу дөрвөн хаалгат гэж power limousine байдаг. Түүгээр оршуулгын хамгийн тачаангүй автомашин хийж ээ...
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:48 pm
by begunbe
Ингэж рекламдаж байхад ямар ч автофорумын гишүүн тархиа угаалгана даа... i: Би ч гэсэн нэгийг авна аа... М5-г Японы хуучин автомашины зах зээл дээрээс боломжийн хямдхан авж болохоор байна лээ, яараарай!
Түүнээс гадна германы дотоод зах зээл дээр байгаа хуванцарын хаант улсаас ирсэн ижилхэн тэрэгнүүдтэйгээ харьцуулахад юм юмтай ч байна лээ...
Бензин л голох байх даа... Японд зарагддаг бензин ч гэж идээ ундааны дээд, бензины охь байдаг нь юутай хэцүү...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:48 pm
by begunbe
Жигмэд Тогмид 2 жимсэнд хамт явжээ
Уулын модонд очоод уралдаж түүхээр болжээ
Том турботой Evo нь түрүүлнэ гэж барджээ
Жижиг турботой WRX сүүлдэнэ гэж сүрджээ
Идсээр байгаад Evo-н бензин дуусаад иржээ
Түүсээр байгаад WRX-н дугуй нь элэгдээд иржээ...
үргэлжлүүлээрэй!
Image
нээрээ энэ Evo ямар мундаг болж байна аа... WRX ч яахав, Toyota-д хүчиндүүлсээр байгаад өнгөрч байх шиг байна оо...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:49 pm
by begunbe
Сүүлийн үед ихэд моод болоод байгаа гибрид эсвэл цахилгаан автомашинууд байгал орчинд хэр ээлтэй вэ? (Түрийвчэнд бол ээлгүй гэдгээ харуулчихсан учраас асуув?)
Агуу том аккумулатор нь дахин боловсруулах хүртэл, аваарт орж зад үсрэх хүртэл гайгүй ээ, гайгүй...
Осолд орж задарсан аймаар том аккумулаторнаас маш хортой химийн нэгдлүүд хөрсөнд, гүний усанд шингэдэг гэж байгаа юм даа... Зүгээр авто байсан бол шүүрдээд л, цус нөжийг нь арилгаад л болоо, тээ...
...гэснээс "чөтгөр гоймонд дурлав" гэгчээр Porsche 911 гибрид тэрэг гээд баадуутай машин хийчихэж, хөөрхөн ч юм шиг...

BTW, энэ дэлхийн анхны гибрид тэргийг Dr. Ferdinand Porsche хийснийг мэдэх үү? бас болоогүй ээ 4WD!!

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:50 pm
by begunbe
Манайхны унах дуртай toyota Chaser Tourer V (IR-V etc.)-тай нэг ангилалд багтах 3 жентелмен залуу байна... Боловсон, боловсрол хүмүүжил сайтай, нэр хүндтэй гэр бүлээс гаралтай powerlimousine... Энэ 3 алийг нь ажилд авах вэ гэдэг байшингаа хаана барихаас хэцүү асуудал. Гэхдээ технологи хөгжсөн өнөө үед Porsche Panamera-н turbo хөдөлгүүр, Maserati Quattroporte хөдлөх эд ангийг Aston Martin Rapide-д шилжүүлэн суулгаад ар талын 2 хаалгыг онгойхгүй болтол нь гагначихвал ч жинхэнэ workaholic гарах гээд байна даа...
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:50 pm
by begunbe
150000-170000 еврогоор ийм үнэтэй тэрэг авч байснаас дуурайгаад хийчихэд хямдхан гэж... Ядаж худалдаж авах гэж бүтэн жил оочирт зогсохгүй, амар... Нэг баагий хямдхаан сапирсан Ford аваад Audi R8 дуурайгаад хийчихсэн байна, бүгдээрээ унахтүн! Үлдсэн мөнгөөр нь 2 давхар хаус, хөдөө хотод сольж унах машин, хүүхдүүдэд үрэх төсөв, юу л бол юу хийж болох нь...
FAKE & ORIGINAL
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:51 pm
by begunbe
Айлд ирчихээд явдаггүй хүн байдаг даа... Хэрэгтэй хэрэггүй юм яриад л, учиргүй идээд л уугаад л суугаад байдаг, хонох гээд ч байгаа юм уу, бүү мэд өө!
Нэг тийм хэцүү гар байж байж байж байгаад өнөөдөр явлаа, ёоох... Хамгийн сүүлийн Hummer H3 үйлдвэрийн дамжлагаас гарсан шүү, цаана чинь! Ингээд дуусаа! 2 тийш боллоо! эргэж уулзахгүй! баяртай! Ciao! Tschuss!
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jan 03, 2012 7:51 pm
by begunbe
Oldtimer гэж үйлдвэрээс гараад 30 жил болсон автомашиныг хэлдэг... Тэгвэл цоо шинэ oldtimer худалдаж авмаар байгаа бол хойд зэрлэгүүдийн дурын автомаркаас худалдаж ав!
Image