Page 1 of 66
Naba's Auto Blog
Posted: Mon Dec 26, 2011 12:42 pm
by Naba
Шинэ жилээр нэг ийм хуудастай байвал зүгээр юм болов уу гэж бодлоо! Олон жил блог нээхгүй л яваад байлаа. Бусад хуудас дээр техникийн тухай ярилцдаг тул энд өөрийн автотой холбоотой үзэл бодол, толгойд хааяа нэг ороод ирдэг санаанууд, сэтгэгдэлүүдээ бичнээ.
Re: Naba's Auto Blog
Posted: Mon Dec 26, 2011 12:42 pm
by Naba

Бүх зүйл анх 3 настай байхад л эхэлсэн. Аав маань бүүр мундаг автод сонирхолтой байгаагүй ч гэсэн машин гэсэн сайхан машинд гар татдаггүй л нэгэн. Миний хувьд энэ хоромсомыг нь илүү ихээр авч төрсөн юм шиг байгаан. Анх цэцэрлэгт байхдаа л аавынхаа оросоос авчирсан моделүүдаар тоглож өсөхдөө цэцэрлэгийн бацаанууд дотороо хамгийн гүйлгээ ухаантай нь басхүү нэлээн авточин байсан санагдагын. Нэг удаа эцэг эхийн хурлаар аавыгаа ганц сайхан түлсэн дээ. Бусад эцэг эхчүүд танай хүүхэд чинь манай хүүхдүүдийн машиныг солъё, уралдуулъя гэж хомбосоор(Би ихэнхдээ түрүүлдэг байсын) байгаад хамаг машиныг нь авчихсан байна гээд л овоо хөөрхөн асуудал болсон доо. Би ч яахав мэдээж тэдгээр машинуудыг нь гэртээ авч очихоор дэмий гэж мэдээд шүүгээндээ бүгдийг нь сайхан өрчихөөд хаа нэг гаргаж бусадтайгаа хуваалцаж тоглосон шигээ л байсан юм гэвч тэр хуралын дараа бүх машинуудаа цэцэрлэгийн багшид хураалгасан даа. Аяа миний бага насаа гэж.
Гэвч цэцэрлэгээ төгсөөд л жинхэнэ түүх эхэлсэн.... Үргэлжилэл бий
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Dec 30, 2011 1:45 am
by Jargal
Сэргэлэн бацаан блог нээцэн үү болж болж, бичээд бай даа.
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Dec 30, 2011 2:49 pm
by bd
Үргэлжлэлийг хүлээж байя
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Dec 30, 2011 3:11 pm
by Erdi
Үргэлжлүүл л дээ НАБА ах
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Dec 30, 2011 3:12 pm
by Naba
Erdi wrote:Үргэлжлүүл л дээ НАБА ах
Бүүр үе мултараагүй бол ах нтр гэхээ больцгоо ард түмээн... Удахгүй үргэлжлүүлнээ..харин одоо гол орлоо! Хамт орохуу
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Dec 30, 2011 3:36 pm
by begunbe
Наба ах аа, гол оркожийгоомоо тээ?
Re: Naba's Auto Blog
Posted: Fri Dec 30, 2011 5:55 pm
by Naba
За бага ангид орсон цагаасаа эхлээд л тоглоомон машин бол дэмий эд гэдэгийг мэдэрсэн л дээ. Аав маань томоохон төсөвийн байгууллагын дарга хийдэг байсан учираас хөдөө гадаа мөн ч их явдаг байсандаа намайг ёстой л Уаз 469-ын кабинд л хүн болсон гэж л ярьцгаадаг юм билээ. Тэр их олон явдал дунд ганц сэтгэлд буусан зүйл нь хөдөлгүүрийн дуу дээр нь 90орчим морьны хүчтэй ч гэсэн хэрэндээ 1-ээр арааны G force-ийг мэдрүүлчихдэг байсан. Харин надад 69 тийм ч их таалагддагүй байсан юм аргагүй лдээ байнга дотор нь яваастай болохоор уйдсан биз. Гэтэл нэг сайхан өдөр аав маань бор өнгийн Волга 2410 гэдэг хүнгэнсэн дуутай машин унаад л байрны доороос өгсөөд л ирсэн дээ.

Тэр өдөрийг би хэзээ ч мартахгүй. Бас зүгээр ч 2410 байгаагүй юм. Учир нь орос механик-ууд монголын нөхцөлд зориулж бух араам бэхэлгээг нь сайжруулж гагнаж бэхэлсэн дээр нь хөдөлгүүрийг rebuild хийсэн байсан юм. Тухайн үеийн дарга нарт зориулж тэгэж сайжруулдаг байсан юм билээ. Би сайн сандаг юм аавтайгаа батлан хамгаалах сургуулийн өгсдөгрүү Abba-ийн дууг тавьчихаад л хаз дунд зэрэг гишгэлттэй өгсөж байхад ямар гоё мэдрэмжийг авч байваа..Тэр хөдөлгүүрийн хүнгэнсэн дуу дээр нь аавтайгаа 2уулахнаа сүнгэнээд л жинхэнэ кайф гэдэг чинь тэр л байсан. Тэр 2410-ыг ч нууцаар унах гэж хэд хэд үзсэн дээ даанч чадаагүй юм. Одоо бодход араатай нь түлхүүр дараад ухасхийхээр нь айгаад больчихдог байсын юм билээ. Манай аавч ер нь нэлээн гишгэлттэй явдаг хүн. Дарханы замд Бенз 230-тай урд хойноо орж гишгэсээр байгаад ороод ирхэд бенз-тэй нөхөр зогсоож байгаад аавыг машинаа зарчих гээд л мөн ч гуйсан даа. Америкчүүд америк булчингаасаа бахдам, өөртэй итгэлтэй тийм нэг мэдрэмжийг авдаг байсан бол би тэр 2410-аас л яг тийм мэдрэмжийг авдаг байсан юм. Тэгэж байтал тэр сайхан тэрэгийг аав маань өөрийн жолоочдоо зарсан даа. Харин түүний дараагаас л Пажеро Наба-ын түүх эхэлсэн...
Re: Naba's Auto Blog
Posted: Mon Jan 02, 2012 10:43 am
by Naba
Шинэ оны анхны өдөр 2012-01-01 Гол ч сайхан байна лээ

Re: Naba's Auto Blog
Posted: Mon Jan 02, 2012 12:13 pm
by Naba
Сониноос гаалийн татвар 10аас дээш жилтэй машинд хурцаар нэмэгдээд эхэлхээр одоо л нөгөө манайхны эвдэрхий төмөр гээд тоодоггүй машинууд л жинхэнэ ретро төрхөндөө орно доо
Манай залуус одоо л зөв сэтгэж байна шүү! Заавал ижил дараалалсан дугаар байх нь күүл биш шүү дээ! Яг л HKS 2835 pro шиг энэ дугаар лав +10hp байгаа

Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 03, 2012 11:59 am
by Naba
Манай эхнэр надаас асууж байна аа...
Хайраа яагаад үнэтэй машины нөхөр нь тарган, эхнэр нь туранхай байдаг юм бэ?
Би харин лдээ гэсэн чинь төд удалгүй...
Хайраа яагаад хямдхан жижиг машины эхнэр нь тарган нөхөр нь туранхай байдаг юм бэ? гэж асуусан нээрээ л яагаад юм болоо
Сониноос өнгөрсөн жилүүдэд нуулгүй хэлхэд хамгийн муухай нэртэй машинаар Infiniti FX35 монголчилбол бөгсний машин гэж бий. Ямар ч ажил төрөл хийдэггүй дээд сургууль ч төгсөөгүй залуухан охидууд хотын төвөөр мөн ч их давхицгааж байна. Зарим нь ямар нэртэй машин унаж байгаа ч мэдэх юм алга. Харин ирэх жилээс энэ машинд зайгаа тавьж өгөх нь гарцаагүй...
Range Rover EVOQUE

Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 03, 2012 12:03 pm
by ZULAA
Naba wrote:Манай эхнэр надаас асууж байна аа...
Хайраа яагаад үнэтэй машины нөхөр нь тарган, эхнэр нь туранхай байдаг юм бэ?
Би харин лдээ гэсэн чинь төд удалгүй...
Хайраа яагаад хямдхан жижиг машины эхнэр нь тарган нөхөр нь туранхай байдаг юм бэ? гэж асуусан нээрээ л яагаад юм болоо
=)) =)) =))
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 03, 2012 12:07 pm
by Ganaa
Ямар машиных 2уулаа тарган байгаад байна айн?
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 03, 2012 12:07 pm
by ZULAA
Naba wrote:За бага ангид орсон цагаасаа эхлээд л тоглоомон машин бол дэмий эд гэдэгийг мэдэрсэн л дээ. Аав маань томоохон төсөвийн байгууллагын дарга хийдэг байсан учираас хөдөө гадаа мөн ч их явдаг байсандаа намайг ёстой л Уаз 469-ын кабинд л хүн болсон гэж л ярьцгаадаг юм билээ. Тэр их олон явдал дунд ганц сэтгэлд буусан зүйл нь хөдөлгүүрийн дуу дээр нь 90орчим морьны хүчтэй ч гэсэн хэрэндээ 1-ээр арааны G force-ийг мэдрүүлчихдэг байсан. Харин надад 69 тийм ч их таалагддагүй байсан юм аргагүй лдээ байнга дотор нь яваастай болохоор уйдсан биз. Гэтэл нэг сайхан өдөр аав маань бор өнгийн Волга 2410 гэдэг хүнгэнсэн дуутай машин унаад л байрны доороос өгсөөд л ирсэн дээ.

Тэр өдөрийг би хэзээ ч мартахгүй. Бас зүгээр ч 2410 байгаагүй юм. Учир нь орос механик-ууд монголын нөхцөлд зориулж бух араам бэхэлгээг нь сайжруулж гагнаж бэхэлсэн дээр нь хөдөлгүүрийг rebuild хийсэн байсан юм. Тухайн үеийн дарга нарт зориулж тэгэж сайжруулдаг байсан юм билээ. Би сайн сандаг юм аавтайгаа батлан хамгаалах сургуулийн өгсдөгрүү Abba-ийн дууг тавьчихаад л хаз дунд зэрэг гишгэлттэй өгсөж байхад ямар гоё мэдрэмжийг авч байваа..Тэр хөдөлгүүрийн хүнгэнсэн дуу дээр нь аавтайгаа 2уулахнаа сүнгэнээд л жинхэнэ кайф гэдэг чинь тэр л байсан. Тэр 2410-ыг ч нууцаар унах гэж хэд хэд үзсэн дээ даанч чадаагүй юм. Одоо бодход араатай нь түлхүүр дараад ухасхийхээр нь айгаад больчихдог байсын юм билээ. Манай аавч ер нь нэлээн гишгэлттэй явдаг хүн. Дарханы замд Бенз 230-тай урд хойноо орж гишгэсээр байгаад ороод ирхэд бенз-тэй нөхөр зогсоож байгаад аавыг машинаа зарчих гээд л мөн ч гуйсан даа. Америкчүүд америк булчингаасаа бахдам, өөртэй итгэлтэй тийм нэг мэдрэмжийг авдаг байсан бол би тэр 2410-аас л яг тийм мэдрэмжийг авдаг байсан юм. Тэгэж байтал тэр сайхан тэрэгийг аав маань өөрийн жолоочдоо зарсан даа. Харин түүний дараагаас л Пажеро Наба-ын түүх эхэлсэн...
Чиний энэ түүх яг бага нас санагдуулаад явчихлаа гэж. Ямар адилхан түүх вэ.
За амжилт блогт чинь.
Re: Naba's Auto Blog
Posted: Tue Jan 03, 2012 12:08 pm
by ZULAA
Ganaa wrote:Ямар машиных 2уулаа тарган байгаад байна айн?
Микро автобус, Ланд 80, 100, 105-ууд /45-аас дээш насныханд шүү/ ...