Сайн байцгаана уу. Өчигдөр jimex auction-д бүртгүүлээд bid хийвээ тэгсэн өнөөдөр надад нэг юм ирсэн байна
Манай JIMEX Co., Ltd нь Японы №1 машин экспортлогч компани бөгөөд дэлхийн олон орнууд руу машин гаргаж байна. Монгол улсаас маш олон хүмүүс манай компаниар үйлчлүүлдэг юм. Бид дараах үйлчилгээг таньд санал болгож байна.
Машины төлбөрүүд
- Үйлчлүүлэгч өөрийн үнийг санал болгох боломжтой
- Машины үнэ, FOB үнийг манай компани руу шилжүүлнэ. Харин контейнерийн зардал, гаалын татварыг Монголд төлнө
Манай вэб хуудсаар
- Японы бүх дуудлага худалдааны мэдээллийг харах
- Үйлчлүүлэгч худалдаж авах гэж буй машинуудаа өөрөө сонгох боломжтой
- Төлбөрүүд төлөгдсөн эсэх болон тээвэрлэлтийн талаар мэдээллийг дор бүр нь мэдээлэнэ
- Үйлчлүүлэгчдэд худалдан авсан машиных нь дэлгэрэнгүй зургийг илгээнэ
Тээвэрлэхийн өмнөх үйлчилгээ
- Мотор, явах анги, машины үзүүлэлтийг дахин шалгаж, тосыг нэмж дүүргэнэ.
- Радиацийн төвшинг шалгана (Бүх машинд радиац байхгүй гэсэн наалт наана)
- Цэвэрлэгээ хийн пластик уутаар суудлыг бүтээж, шалан дээр нь цаас дэвсэнэ
Далайн тээвэрлэлт
- Машиныг худалдаж авсанаас хойш 30-40 хоногт Монголд очино
- Японы стандартын дагуу маш сайн бат бөх бэхэлгээг хийнэ
- 1 контейнерт 3-5 машин орно
Total price – Нийт төлөх төлбөр (Япон улсад гарах зардал)
Auction price – Тухайн машины дуудлага худалдаан дээр зарагдсан үнэ
FOB price – Худалдаж авсан машины япон дахь татвар, дуудлага худалдааны байгууллагын төлбөр, recycle-ийн төлбөр, боомт хүртэл тээвэрлэх зардал, контейнэрийн бэхэлгээний зардал, гаалийн бүрдүүлэлт, компанийн бичиг баримтын зардал орсон болно.
FOB price нь Auction-ний байрлалаас хамаарч 80’000-90’000 иен байдаг.
Хэрвээ:
- Auction price нь 1’000’000 иен-ээс доош байх юм бол
Total Price = Auction price + FOB price
- Auction price нь 1’000’000 иен-ээс дээш байх юм бол
Total Price = Auction price + Auction price-ийн 5% + FOB price
Дуудлага худалдаанаас машиныг худалдаж авсанаас хойш 7 хоногийн дотор Total price-ийг 100% төлсөн байна.
Total Price-ийг 100% төлсний дараа машин контейнерт ачигдана.
Машиныг дуудлага худалдаанаас худалдаж авахын өмнө заавал урьдчилгаа төлбөрийг төлнө.
Урьдчилгаа төлбөр:
- Auction price нь 5000$-оос доош байх юм бол урьдчилгаа төлбөр 1000$
- Auction price нь 5000$-оос дээш байх юм бол урьдчилгаа төлбөр 2000$
төлнө.
Хэрвээ машиныг дуудлага худалдаанаас худалдаж авахаас өмнө захиалгыг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 100% буцааж олгоно. Машиныг дуудлага худалдаанаас худалдаж авсаны дараа захиалгыг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 100% буцааж олгохгүй. Машиныг контейнерт ачсан тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй.
Машин Монголд очсоны дараа контейнерийн зардал, гаалийн татварыг төлнө.
40 feet-ийн 1 контейнерийн үнэ - 4800$
5 машинаар ачвал 1 машины зардал - 960$
4 машинаар ачвал 1 машины зардал - 1200$ гэх мэт болно.
Монгол улсын автомашины гаалийн татварыг бодох аргачлалыг доорхи вэбсайтаас үзнэ үү.
http://ecustoms.mn/tax.php?wmid=105&wmsid=118
Дараах хаягаар орж дуудлага худалдаан дээр зарагдаж байгаа машинуудын мэдээллийг харна.
http://auction.jimex.co.jp/
Нэр: guest1
Нууц үг: guest1