Page 1 of 2
**NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticker
Posted: Fri Dec 02, 2011 7:04 pm
by GeeeZe
Манайхаан гоё прожект байнаа, Форумынхаан өнгө нэмцгээе!!!
Та бүхэн машиндаа суугаад хамгийн түрүүнд хөгжим тавьдаг шүүдээ
Ийм санаа байна MAF гэсэн логотой EL sound active Equalizer sticker ар шилэн дээр наах аян зохиож байна.

Энэ нь таны хөгжмийн хэмнэлээр давалгаалан гэрэлтэх болно. Күүл
http://www.youtube.com/watch?v=luCPHaqa ... re=related
Ашиг тус давуу тал нь бид:
-Хотын өнгө үзэмжинд нэмэр болох
-MAFийнхан нэг нэгнээ таних
-Бусдаас дэгжин харагдах
Хэрэгжүүлэлт:
1. Хятад хэлний мэдлэгтэй гишүүн
2. Урьд хөршид захиалга өгөх? /хэлбэр, хэмжээ, хэрхэн гэрэлтэх?/
энэ тийм ч үнэтэй биш шүү

Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Fri Dec 02, 2011 7:06 pm
by GeeeZe
Иймэрхүү

Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Fri Dec 02, 2011 8:18 pm
by davaanaa
гоё эд байна
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Fri Dec 02, 2011 10:07 pm
by Gantsog
zugeer yumaa. gehdee bi bodohdoo logog soliosoi l gej boddiishd. hun harahad autoitoigoo holbootoi haragdaj bgaasail gej
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Fri Dec 02, 2011 10:20 pm
by Saagii
тэгээд хэзээ нээс эхлээд хэзээ дуусгах гэж байна
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Fri Dec 02, 2011 11:37 pm
by begunbe
Gantsog wrote:zugeer yumaa. gehdee bi bodohdoo logog soliosoi l gej boddiishd. hun harahad autoitoigoo holbootoi haragdaj bgaasail gej
Тэгэхээр, энэ логог бид өөр хоорондоо чамгүй удаан зөвлөлдөж олон дахин зурж засаж байж олонхоороо зөвшөөрч хэрэглэж байгааг хэлэх нь зүйтэй. Тэр бүү хэл гишүүд сонирхогчдын дунд уралдаан зарлаад шалгарсан загвар юм. Мэдээж хэрэг мэргэжлийн дизайнерууд оролцсон бөгөөд логонд хэрэглэж байгаа өнгө, сүүдэр, үсгийн хэлбэр хэмжээ нь олон улс оронд авто мото спортын баг, мэргэжлийн болон сонирхогчдын клубууд, тюнинг болон инженеринг, зохион бүтээх товчоонууд гээд энэ чиглэлтэй холбоотой ажилдаг олон байгууллага үйлдвэрлэгчийн логонд нэгэнт хэвшиж танигдсан эх загваруудтай "ген нэг"-тэй гэдгийг хэлье.
Тиймээс энэ лого маань нэг л танил дотно мөртлөө техно шинжийг агуулсан, эрэмгий хурц мөртлөө энгийн буюу straightforward (eng.) болсон юм.
Логог сайтар ажиглавал хэрэглээний талаасаа ч хялбар бөгөөд автомашин болон зар сурталчилгаанд олон хэлбэрээр, янз бүрийн хэмжээгээр хэрэглэхэд амархан бөгөөд автомашины болон олон төрлийн багаж тоног төхөөрөмжүүдийн дизайн функцэд огт садаа сатаарал бий болгохгүйгээр хэрэглэж болохоор хийгдсэн болно.
Ер нь аливаа лого, сүлд, тэмдэг, тийз, тамга үүссэн түүхийг харвал эзнийхээ юу хийдэг эсвэл юу эзэмшдэг тухай мэдээлэл өгдөг байсан нь 18 дугаар зууны явдал. Гуталчин хүн томоос том гутал хэлбэртэй тэмдэг хийж хаалганаасаа өлгөдөг бол талхчны гэрийн гадаа амтат талх дүрсэлсэн байдаг гээд олон жишээ дурдаж болно. Уншиж бичиж чаддаг хүн ховор тэр үед амархан байсан нь ч гарцаагүй.
Хэрэв санаж байгаа бол асуулт автофорумд хөдөлгүүрийн эргэлтийг зааж байгаа мэт дүрслэл, автофорумд автомашины контур дүрс мэт хүрээ бий. Цөөнгүй хүнээс автомашины дугуй, эд анги гм. дүрсэлсэн логоны санал ирсэнийг санаж байна. Мэдэж бид хэний ч санал бодол, сонирхол таашаалыг хүндэтгэн үзэх бөгөөд аливаа санал зөвлөгөөг талархан хүлээн авна аа. Гэвч бид энэ логог нэгэнт дурдсан учир шалтгаануудын улмаас сонгон авсан юм шүү.

Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Sat Dec 03, 2011 12:06 am
by Beegii
Хальт харвал манай лого BMW брэндийн MIII -ийн логотой төстөй шүү

Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Mon Dec 05, 2011 4:13 pm
by erdenezul1209
Энэ хэзээ дуусах вэ? Олж наахиймсан
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Wed Dec 07, 2011 7:14 pm
by gankhuu
uunees 1iig olj awmaar bna yaaj olj awah we?
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Mon Apr 02, 2012 2:38 am
by Gomboo
би ч гэсэн авна шүү.!?
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Mon Apr 02, 2012 8:58 am
by sukhee
Бүгдээрээ нийлж байж захиалах юм байнашд тиймүү. Би нэгийг наанаа
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Mon Apr 02, 2012 10:33 am
by veRTeX
Би бас захиалье шүү..
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Mon Apr 02, 2012 10:52 pm
by Jargale
Нэгийг авна захиална.....
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Wed Apr 04, 2012 6:08 pm
by veRTeX
Энэ тэгээд Дэмжигдэхнүү, Дэмжигдэхгүй нүү..
Re: **NEW PROJECT** [MAF] EL sound active Equalizer sticke
Posted: Thu Apr 05, 2012 11:21 am
by sukhee
Харин энийгээ хийвэл хийчихмээр байна аа. Манайханд чинь хятадад сурдаг оюутан ч юмуу амьдарч юмуу эс бөгөөс байнга хятад явдаг хүн байхгүй юу. тэгвэл болох юм бишүү. хэн хэн авах вэ гээд л мөнгөө цуглуулаад мост мони.