Page 1 of 74

Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 11:17 am
by Naba
Цахилгаан хөдөлгүүр халаагч
За өвөл болчлоо шүү нөхдөө! Машин тэрэгнийхээ тос, тосолоо шалгуулсан уу? Тэгээд л жилийн жилд гадаа муухай царайлад хүн амьтанг гуйгаад шрекийн муур шиг байлгахгүйн үүднээс ийм нэг дажгүй эдийг санал болгоё гэж бодлоо. Ажилийн залуугын найз нь ийм нэг хөдөлгүүр халаагч авчирч өвөлдөө овоо хэдэн цаас олдог сурагтай. Хараад байхад маш энгийн хэрнээ үр дүн сайтай эд байна. Өвлийн хүйтэнийг дулаан грашны шаардлагагүй давчих л юм байна. Өвлийн хүйтэнийг манай жолооч нар ер нь нийтлэг аргуудаар давдаг шүү дээ. Боломжтой нэг нь дулаан граш-д хийчихнэ зарим нэг нь хучаад хонуулчихна аа бас хэсэг нөхөд нь бетон тоосгон грашд хийчихнэ за бүүр хэнэггүй гарууд нь бол шууд л гадаа хаячихна. Миний хувьд энэ өвлийг гадаа шууд хаячихдаг нөхдийн эгнээнд элсэхээр шийдлээ гэхдээ доорх цахилгаан халаагчийг авсаны дараа шүү!
Учир нь өвөл дулаан грашд хийхээр сардаа 200,000 орчим монгол долларыг дулаан грашд өгөх болно. Уул ч нь нэг муу тоосгон граш байгаа л даа даан ч байраа сольцон чинь очиж тавих гэж залхуу хүрээд байна. Хучлагатай хаячъя гэхээр хулгайд алдах аюултай дээр нь машины будгыг юу ч зураад хавар болход битүү царапан зураастай машинтай болчих гээд байна. Дээрх аргуудаас дулаан грашаас бусад нь хөдөлгүүрийн хамаг салник жийрэг резинийг тас хөлдөөчихнө тгд л тас хөлдсөн хөдөлгүүрийг хүчээр асаагад байхаар дараа жилээс хөдөлгүүр сулраад ирнэ учир нь хөдөлгүүр өвлийн -30градуст асахдаа л хэдэн зуун км явсантай тэнцэх элэгдэлд орж байдаг. Тиймээс дээрх халаагуурыг аваад аавын орцны үүдэнд хонуулнаа.Өглөөд 30мин тогонд залгаад л болоо. 1-т мөнгөнд хэмнэлттэй 2-т хөдөлгүүрт ариг гамтай 3-т өглөөд дулаахан машинд эхнэрээ суулгана боон коко :p Ер нь гэр хороололд байдаг аль эсвэл ойр орчимд чинь 220В байгаа л бол энийг аваад тавьчих санаа амар. (Орцны жижүүртэйгээ нухацтай ярьцгаа)
Иймэрхүү ижил төрлийн төхөөрөмжүүд байдаг л даа тэдгээрийн хамгын боловсронгүй хэлбэр нь Webasto,Wolverine гэх мэт төхөөрөмжүүд бий. Даан ч хэдэн мянган америк долларын үнэтэй. Тэгээд л энийг форумынхандаа зөвлөж байна MAF-аас ярьж байнаа гэх юм бол суурьлуулалтын үнэ нь ороод 65,000Төгрөг болгож хямдруулах юм байна шүү!
Image

Сониноос тэр хөдөлгүүр доор тавьдаг плетка шиг юмыг болгоомжтой хэрэглэхгүй бол 101-т дуудлага өгөх хэрэгтэй болно шүү! :((

Өвлийг өнөтэй давах цахилгаан халаагуур

Та дулаан гаражгүйгээс болоод машинаа гадаа хонуулж хөлдөөгөөд байгаа бол, таны машины моторыг богино хугацаанд найдвартай гэсгээж халаах цахилгаан халаагчийг бид таньд санал болгож байна. Таньд зөвхөн 220в-ын цахилгааны эх үүсвэр л хэрэгтэй. Ингээд тус халаагчийн талаар таньд толилуулъя.

Цахилгаан Халаагч Хэрхэн Ажилладаг вэ

Цахилгаан халаагчийг 220в-т залгахад, тус халаагч нь машины хөдөлгүүрийн антифризийн шингэнийг халааж эргүүлнэ. Машинаа асаахаасаа 30 орчим минутын өмнө залгахад, 30 минутын дараа хөдөлгүүрийн температур 40°C хүрч халах бөгөөд, хэрэв хөдөлгүүрийн температур 60°C хүрсэн тохиолдолд халаагч өөрөө автоматаар унтардаг.

Цахилгаан Халаагчийг Хэрхэн Суурилуулах вэ

Цахилгаан халаагчийг машины хөдөлгүүр радиатор хоёрыг холбосон шаланкан дунд тавина. Ойролцоогоор 20-30 минут шаардлагатай. Дурын хөдөлгүүртэй машинд тавих боломжтой.

Цахилгаан Халаагч Яагаад Хэрэгтэй вэ

Та машинаа гадаа -5°C градуст тавьж удаагаад, тэр чигээр нь асаалаа гэж бодоход, нэг удаа асаахад л таны машины хөдөлгүүр 300 км явсантай адилхан хэмжээтэй элэгдэж байдгийг мэдэх үү. Цахилгаан халаагчийг хэрэглэснээр та энэ элэгдлээс ангижрах болно. Гадаадаас Монголд орж ирсэн машин 1,2 жил болоод л муудчихдаг нь хүйтнээс маш их хамаардаг гэдгийг хэлэхэд илүүц бизээ. Бас хүйтний улиралд машины тань бинзен шатахууны хэмжээ эрс нэмэгддэгийг анзаарсан бизээ. Ямар ч машины мотор халаагүй хүйтэн байхдаа халсан үетэй нь харьцуулахад 20% илүү их бинзен хэрэглэдэг байна. Та тус халаагчийг тавьснаар машинаа гадаа хонуулаад хөлдөөсөн байсан ч, богино хугацаанд найдвартай гэсгээж моторыг нь халаана. Таньд зөвхөн 220в-ын цахилгааны эх үүсвэр л хэрэгтэй.

Цахилгаан Халаагч Хэр Хэмжээний Цахилгаан Хэрэглэх вэ


-20°C градуст тавьж хөргөсөн хөнгөн тэргийг гэсгээхэд, ойролцоогоор 10 минут шаардлагатай гэж үзвэл, 1 литр ус халаахтай дүйхүүц цахилгаан хэрэглэнэ. Энэ маань ердөө 1 киловатт (64₮) гэсэн үг юм, ө.х сард 2000₮-ний л зардал гарна. Гэтэл та дулаан гаражд машинаа тавибал ойролцоогоор хоногт 4000-5000₮ байгаа болов уу. Ингэхээр сардаа дулаан гаражийн зардал 120,000-150,000₮ болж байна. Ийм их мөнгө төлж байснаас, та байрныхаа цонхоор ч юм уу, орцныхоо жижүүрийн путэкнээс (100₮-өөр ч юмуу тохироод) тог авч залгахад асуудал тань шийдэгдэнээ.

Цахилгаан Халаагч Ямар Үнэтэй вэ


Тус халаагчийг бид бөөний үнэ болох 60,000₮-өөр нийлүүлж байна. Хэрэв та биднээр тавиулбал, суурилуулах хөлс ороод нийт 90,000₮ болно. Бид суурилуултандаа хагас жилийн баталгаа өгнө. Гэвч дахиад хэлхэд MAF-аас ярьж байнаа гэх юм бол 65,000 монгол долларт суурьлуулад өгнө!

Холбогдох утас: Буянзаяа 99595946

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 11:51 am
by Ганзо
Боломжийн юм байна. Харин 220 л асуудалтайн байна даа. :-?

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 2:58 pm
by Toogy
220-ын асуудлыг шийдчих юм бол наадах чинь их зүгээр эд байна даа. Ядаж байхад байранд амьдардаг болохоор 220 бол үнэхээр асуудалтай. акк-аасаа халаачихдаг хөдөлгүүр халаагч байдаггүй юм байх даа. Сайн акк-тай байгаад 10 орчимд +С-тэй болгочихдог халаагч байдаг бол уул нь. Би ч одоохондоо хучлагаар л хучаад байж байна. 12-с 220-луу шилжүүлэгч тавиад үүнийг суурьлуулчихвал яах бол.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 3:12 pm
by Naba
toogy wrote:220-ын асуудлыг шийдчих юм бол наадах чинь их зүгээр эд байна даа. Ядаж байхад байранд амьдардаг болохоор 220 бол үнэхээр асуудалтай. акк-аасаа халаачихдаг хөдөлгүүр халаагч байдаггүй юм байх даа. Сайн акк-тай байгаад 10 орчимд +С-тэй болгочихдог халаагч байдаг бол уул нь. Би ч одоохондоо хучлагаар л хучаад байж байна. 12-с 220-луу шилжүүлэгч тавиад үүнийг суурьлуулчихвал яах бол.
Acc-г уншчихна л даа

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 3:34 pm
by 2ubs8
8 литр тосолыг 40 градуст халаах эд бол дор хаяж 1.5-2 kW байгаа... ЮУН АКК, ЮУН 12 вольт...!!!

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 3:37 pm
by anand
zogsooluudiig 220 juulah ayan zohiogooch

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 4:53 pm
by Garidaa
за наба 1 захиалга олж ирлээ шүү манай ажилын ах хүү авий гэж байна яаж хэнтэй холбогдож авах билээ? тэгээд сурлиулаад нийт хэдэн төгрөг юм бэ?

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 4:57 pm
by Naba
Сурлуулах үнэ+төхөөрөмж 65,000Төгрөг Гол нь MAF-аас утасны дугаараа авсанаа хэлээрэй
Холбогдох утас: Буянзаяа 99595946

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 21, 2011 6:10 pm
by Garidaa
захиалчихсан ирж байгаа гэнэ ээ!!! за ирхээр нь энд бичихээрэй....

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Wed Nov 23, 2011 8:56 pm
by onio
Garidaa wrote:захиалчихсан ирж байгаа гэнэ ээ!!! за ирхээр нь энд бичихээрэй....
uush ene negel sain oilgosongui gertee zalgaad avch garaad mashiniihaa coputiig sohood teed zalgahiimu,ali eswel urt zalguur tataad coputaa sohood zalgaad orhichih yumu? naba oilgosngui eee :-?

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Wed Nov 23, 2011 9:31 pm
by Saagii
gue ho mashin chini gadaa baigaa tohooromj mashind chini suuriluulagdsan ued 220 d zalgaj mashiindaa suulgasan tohooromjoo ashiglan mashinaa halaah yum bain heregtei yum bn huchlaga tegeed ene baihad bolchih yum bishuu budag gaigui gej uzsen tohioldold

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Wed Nov 23, 2011 10:01 pm
by onio
Saagii wrote:gue ho mashin chini gadaa baigaa tohooromj mashind chini suuriluulagdsan ued 220 d zalgaj mashiindaa suulgasan tohooromjoo ashiglan mashinaa halaah yum bain heregtei yum bn huchlaga tegeed ene baihad bolchih yum bishuu budag gaigui gej uzsen tohioldold
za teheer bi huchlaga avhaa bolidiimu.negel sain oilgoj okuumaa :p

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Wed Nov 23, 2011 10:02 pm
by 2ubs8
юун будаг?

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Thu Nov 24, 2011 1:25 am
by Jargal
Ёооооо энэ галиглаж бичсэнгүүд тааж унших гэж лай болох юм аа. Ядаж энэ админууд нь биччиээсэй....үлгэр дуурайл.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Thu Nov 24, 2011 10:19 am
by red
* Гадаа хонуулдаг бол хучлага + халаагч гэсэн хувилбар л хамгийн зөв нь шүү. /яндангаа бас бөглөхөд буруудахгүй/
* Асаалттай дохиолол тавих /сул тал нь бензин зарцуулалт, хэт хүйтэнд асахгүй баяжих, акк суух/

* аль аль нь боломжгүй бол:
- акк-таа дулаан уут хийх, акк-хаа цэнэгийг шалгах, муу бол солих, клемнүүдийг шалгах, цэвэрлэх /чухал/
- антифриз, маслаа шалгах, муу бол солих, /чухал/
- свеча/очлуураа шалгах /чухал/
- яндангаа бөглөх,
- урд шилэндээрээ бүтээлэг ч юм уу тавиад 2 хаалгаараа даруулах,
- болж өгвөл салхинаас нөмөртэй газар тавих, /өглөө эрт гардаггүй бол нар эрт тусах газар тавих/
- мотороо хучих, /капот нь дотроо бас болно/
- радиаторынхоо урд картон цаас хийх,
- эрт тавьсан бол унтахынхаа өмнө халаах,
- ямар нэгэн зүйл асааж орхисон эсхээ шалгах! /подфар, салоны гэрэл, утас цэнэглэгч г.м/
- машин ассаны дараа араануудаа 2-3 сек ээр бүх араанд нь шилжүүлэх, /коропны тосоо халаана/
- өөрөө маш дулаан хувцаслах /машин халах хооронд даарна :D /

дутуу зүйл байвал нэмээрэй,

*өглөө хэрхэн зөв асаах талаар мөн бичээд байгаарай
миний туршлага:
- их гэрлээ 5-10 сек асааж акк-аа сэргээх
- түлхүүрээ 2-3 удаа түлхээд бензин ноцоос ажлуулаад хариулах
- түлхүүрээ түлхээд хянахын унтардаг элдэв гэрэлнүүдийг унтрахыг хүлээх
- стартераа дарахдаа хэт удаан дардаггүй нэг удаад 10 сек орчим /асаагүй тохиолдолд хариулаад түр хүлээгээд дахина/

Асахгүй тохиолдолд:
- өөр машинтай холбож асаах, /холбогч хэрэг болно/
- акк-ийг нь тавьж асаах,
- баяжсан бол свечануудаа авч цэвэрлэх, доор нь тунасан бензинийг газ ашиглаж шатаах /маш болгоомжтой/, том шприценд дуслын гуурс залгаж байгаад соруулж авах, адилхан машинтай хүний дөнгөж ажиллаж байсан свеча тавиж асаах,
- дизель тэрэг бол холимогийн хоолой руу нь түргэн асаагч гээд баллонтой юм цацдаг юм байна лээ, :-\
- дулаан гараашд чирч оруулах,
- галдаж бамбардах /маш болгоомжтой хийх :ymdevil: /
- 1950 ч юм уу залгаад дуудлагаар туршлагатай хүнээр асаалгах
- тэр чигт нь орхиод дулааны улирал ирхээр асаах =))