Page 61 of 66

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Aug 04, 2014 9:41 am
by bd
Авто гэдэг юу вэ гэсэн төсөөллөө энэхүү форумаар тодорхойлдог хүмүүсийн хувьд тэмдэглүүштэй сайхан хэрэг болсон байна. Хүн болгон өөрийн гэсэн амьдралтай ар гэртэй. Гэвч зориг гаргаад автын төлөө гэсэн зүтгэл гаргаж тодорхой зорилт тавьж амжилт гаргаж Монгол улсаа төлөөлөх хэмжээнд хийж бүтээж байгаад бахархаж байна. Цаашдаа шат ахиж илүү их зүйл хийнэ гэдэг нь тодорхой тул тэр бүхэнд нь амжилт хүсье. Мэдээж өөрийн чадах зүйл байвал боломжоороо туслана аа.

Re: Naba's Auto Blog

Posted: Tue Aug 05, 2014 12:46 am
by zealot
Монголынхоо нэр сүрийг гаргаж яваад ирсэн залуустаа бүгдэд нь баяр хүргэе! Шүүлтэд луйвар орсон ч гэсэн нутгийн авто сонирхогчдод таалагдаад ирсэн нь л хамгийн чухал шүү дээ. Дараа жил сайн бэлтгэлтэй очоод шагналт байранд ороорой!
mendamar wrote:JZX Mongolia групп-с НАБА-гийн бичсэн бичлэгийг хуулж тавив

Хойд зэрлэгүүдтэй нүүр тулсан нь.

Ингээд гараанаас Зоригоо маань эхлэн гарч 1-ээр араагаар инерц авхуулан 2-аар араандаа хийн эхний эргэлт дээр маш өндөр хурдтай кардан татан орж цааш үргэлжлүүлэхэд Максим мөн л араас нь шахаж эхлэн хэтэрхий шуналтах гэсэний гайгаар манай тамирчинд хангалттай шахаж чадалгүй талбай дээр эргэж харлаа. Талбай дүүрэн хашгиралдан орилолдох чимээ Монгол тамирчинаа харан суугаа бид бүгд л босон орилолдон омогшиж байлаа. Ингээд дараагын үед хангалттай шалгарчихлаа бүүр эхний 4-т ч орохнээ гэж бид бодож байтал шүүгчид энэ явалтыг тооцохгүй гэж микрофоноор хэлтэл талбайд байсан бүх хүмүүс бидний талд орон бусад тамирчид хүртэл шүүгчид болоод Максим-руу дайрч байлаа. Ингээд дахиж гарах болтол сайтар тэст хийгээгүй машины маань консны апрат халсаар ажилгүй болсон байлаа. Ингээд бид баярлах гуниглах давхцан талбайгаас гарч машинаа ачлаа. Биднийг машинаа талбайгаас гаргаж байх үед бусад тамирчид ирэн биднээс ийм асуудалтай шүүлт болсонд уучлал гүйн баяр хүргэх нь ар араасаа үргэлжилэн энэ бүх магтаалын сонссон бидэнд сая л эх орноосоо авч гарсан даалгавраа амжилттай биелүүлсэн нь мэдрэгдэж байлаа.

Нэг юм хэлэхэд Максим-ийн төрсөн ах нь тэмцээний ерөнхий шүүгч байсан бөгөөд иймэрхүү асуудалтай шүүлт заримдаа гардаг тул Алгаа-ийн найз болоод Зоригоо эл өдөр Максимаас хангалттай илүү дрифтлэсэн нь нийт залуусын хувьд ч сайхан уур амьсгалтайгаар тэмцээнийг өнгөрөөлөө. Бид ч Монголынхоо дрифтын түвшинг хангалттай харуулж үүрэг даалгавараа давуулан биелүүлсэн тул сэтгэл амарч бүгд л маргааш үд хүртэл унтацгаан яаран машин тэргээ бэлдэн нутгын зүг явцгаалаа...

Re: Naba's Auto Blog

Posted: Tue Aug 05, 2014 9:15 am
by Naba
Тиймээ энэ жилдээ бол хангалттай л явлаа. Энэ жилдээ өөрсдийн дрифтийн түвшинг ахиулаад цаашид ирэх жил олуулаа ирэхээр болсон. Оросуудаас ч мөн адил ирэх жилийн тэмцээнд ирж оролцоно гэнэ.

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Aug 13, 2014 12:18 pm
by Naba
Энэ зуны прожектийн нэг маань ерөнхийдөө ямар нэгэн алдаа мадаггүй амжилттай туршигдлаа... 1002 дээр Power Tune хийнэ гэдэг цаана л сэтгэлд дотно байв. Давс хужирыг нь тааруулчихсан 1JZ ч сайхан шүү.

HKS Single турбо
HKS F-con V-Pro Gold компютер
HKS свеча
Sard форсунк
Wallbro бензин нацос
Blitz Бүүст контроллер
Cst Hyper zero обуд
LSD дифф
Recaro суудал
Image

1.5 бар бүүстэн дээр 130-140км/цаг хурдтай явж байхад дугуй хойно хальт хий эргэж байх тэр мэдрэмж ч бас л саак шүү дотроос айдас төрөөд л тэгсэн хэрнэ хаазны педал-аас хөлөө авч чадахгүй тултал гишгээд л... Хажуудах хүний царай улам хөөрхөн болоод л хахахах за галзуурах ч яахав өөрийнхөө машинаа дуусгаад нэг daily хийх цаг ойртож байна шүү.

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Aug 13, 2014 12:22 pm
by ganbaa
Сайхан^2 амжилт

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Aug 13, 2014 3:58 pm
by MuuG
Өчигдөр орой нарны замд ордог уулзвар дээр нэг чейзер маш хөнгөхөн, шарваж орж ирээд хазаа хасч тэгшрээд, цааш гишгэхэд бас л сайхан харагдаж байна лээ шүү.

Их тийм дарамттай чанга, чарлаа эсхүл нүүгсэн хүнд дуутай биш хэрнээ их хөнгөн явдалтай харагдаж байсан.

Re: Naba's Auto Blog

Posted: Tue Sep 16, 2014 7:17 pm
by Naba
Нэг иймэрхүү боллоо
https://www.facebook.com/video.php?v=694820197278061

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Sep 17, 2014 11:13 am
by MuuG
прожектоо зарахаар болсон гэсэн үү?

хэдэд өгөх гэж байгаан? форумаас авах хүн гарвал бас бүлдээ үлдэх ч юм билүү.

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Sep 17, 2014 11:33 am
by bataa
MuuG wrote:прожектоо зарахаар болсон гэсэн үү?

хэдэд өгөх гэж байгаан? форумаас авах хүн гарвал бас бүлдээ үлдэх ч юм билүү.
MAF-д одоохондоо Набагийн прожектыг ойлгож авах дрифтер байхгүй.

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Sep 17, 2014 3:14 pm
by Exotic
bataa wrote:
MuuG wrote:прожектоо зарахаар болсон гэсэн үү?

хэдэд өгөх гэж байгаан? форумаас авах хүн гарвал бас бүлдээ үлдэх ч юм билүү.
MAF-д одоохондоо Набагийн прожектыг ойлгож авах дрифтер байхгүй.

MAF geltgvi Mongold ch hetsuu, tiim bolohoor ch zadalj zarah gej baigaa baih.

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Sep 17, 2014 4:45 pm
by bd
Хммм задлаж зарах байсан юм бол яах гэж угсарсан юм бэ. Харамсалтай юм аа.

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Sep 17, 2014 6:16 pm
by IrmuuN
Энэ нийтлэлийг уншсан чинь сайхан болчлоо гэж...

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Sep 18, 2014 10:58 am
by mendamar
ls1 swap hiih zorigtoi mongold baihguiee gej. 1jz 2 jz -s uur drift engine gej bdag shuu gej haruulah zorilgotoi bsan ym. odoene zorilgiig ene 20nd uzuulne dee

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Sep 18, 2014 11:28 am
by MuuG
20-нд хаана, юу үзүүлэх гэж байгаан.

дуудлага дрифтлэж үзүүлээд тэгээд дуудлага худалдаа тэр доор нь зарлачихмаар юм байна дөө.

Re: Naba's Auto Blog

Posted: Thu Sep 18, 2014 3:49 pm
by IrmuuN
Наба Бэрэн дээр явж харагдаад байсан ийм юм хийсэн юм бий.