Page 7 of 9

Re: DAKAR Rally 2014

Posted: Mon Jan 20, 2014 6:15 pm
by Exotic
ene ispani, frantschuul yagaad ingej sain uralddag yum bol?

Re: DAKAR Rally 2014

Posted: Tue Jan 21, 2014 7:15 pm
by odb
ДАКАР Раллийн домог болсон алдарт КАМАЗ багийн тухай оруулмаар санагдаад байж сууж болдоггүй,

Камаз Мастер баг 1988 онд байгуулагдсан бөгөөд Дакар Раллид үзүүлсэн амжилт:

2014 Андрей Каргинов КамАЗ 4326 Розайро - Сан-Мигель-де-Тукуман - Валпарайзо
2013 Эдуард Николаев КамАЗ 4326-9 Лима — Сан-Мигель-де-Тукуман — Сантьяго
2011 Владимир Чагин КамАЗ 4326-9 Буэнос-Айрес — Антофагаста — Буэнос-Айрес
2010 Владимир Чагин КамАЗ 4326-9 Буэнос-Айрес — Антофагаста — Буэнос-Айрес
2009 Фирдаус Кабиров КамАЗ 4326-9 Буэнос-Айрес — Вальпараисо — Буэнос-Айрес
2006 Владимир Чагин КамАЗ 4911 Лиссабон — Дакар
2005 Фирдаус Кабиров КамАЗ 4911 Барселона — Дакар
2004 Владимир Чагин КамАЗ 4911 Клермон-Ферран — Дакар
2003 Владимир Чагин КамАЗ 4911 Марсель — Шарм-эль-Шейх
2002 Владимир Чагин КамАЗ 49256 Аррас — Мадрид — Дакар
2000 Владимир Чагин КамАЗ 49252 Париж — Дакар — Каир
1996 Виктор Московских КамАЗ 49252 Гранада — Дакар


#500
EDUARD NIKOLAEV (RUS)
EVGENY YAKOVLEV (RUS)
VLADIMIR RYBAKOV (RUS)
http://www.dakar.com/dakar/2014/us/rider/500.html


#503
AYRAT MARDEEV (RUS)
AYDAR BELYAEV (RUS)
AYRAT ISRAFILOV (RUS)
http://www.dakar.com/dakar/2014/us/rider/503.html


#506
ANDREY KARGINOV (RUS)
ANDREY MOKEEV (RUS)
IGOR DEVYATKIN (RUS)
http://www.dakar.com/dakar/2014/us/rider/506.html


#545
ANTON SHIBALOV (RUS)
ROBERT AMATYCH (RUS)
ALMAZ KHISAMIEV (RUS)
http://www.dakar.com/dakar/2014/us/rider/545.html


#549
DMITRY SOTNIKOV (RUS)
VYATCHESLAV MIZYUKAEV (RUS)
ANDREY AFERIN (RUS)
http://www.dakar.com/dakar/2014/us/rider/549.html


Энэ жилийн ялагч Андрей Олегович Каргинов (1976 2 23-д төрсөн)-ын машин

Image

КамАЗ-4326-9 (VK) — КАМАЗ-Мастер багийн уралдааны машины техникийн үзүүлэлт:
Хөтлөгч — 4×4
Кузов
Суудал — 3
Урт, мм — 7220
Өндөр, мм — 3180
Бүх жин, кг — 9500
Урд тэнхлэгийн ачаалал, кг — 4800
Хойд тэнхлэгийн ачаалал, кг — 4700
Хөдөлгүүр (орос)
Модель — ЯМЗ-8463.10-07
Төрөл — дизель турбо
Багтаамж, л — 18,47
Цилиндрийн тоо — V-образное, 8
Клапан - 32
Чадал, л. с. — 624(850)
Хамгийн их мушгих хүч, Н·м (эрг/мин) — 2700 (1400-1600)
Хурдны хайрцаг (Герман)
ZF16S-251, 16-шаттай
Туслах хорооп (Австри)
STEYR VC2000/396, тэнхлэг хоорондын дифф цоожлогчтой
Дугуй (Франц)
MICHELIN, 14.00 R20XZL
Амортизатор (Голланд)
Reiger
Хөтлөх гол (Финлянд)
Sisu
Кардан дамжуулга (Турк)
Tirsan Kardan
Авцуулах холбоо (Герман)
SACHS
Тормоз (Бельги)
Wabco — барабан
Динамик үзүүлэлт
Хамгийн их хурд, км/ч — 165 (үйлдвэрийн хязгаарлалттай)
0-100 км/ч ~10 сек.

Re: DAKAR Rally 2014

Posted: Tue Jan 21, 2014 7:17 pm
by odb
КАМАЗ-мастер перед Дакаром 2014 (тизер) / KAMAZ-master Team before the DAKAR 2014






Проводы команды КАМАЗ-мастер на Дакар 2014








3 Января, команда «КАМАЗ-мастер" на Дакаре 2014
3rd of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014






4 Января, команда «КАМАЗ-мастер" на Дакаре 2014, часть 1
4th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014, part 1






4 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014, часть 2
4th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014, part 2







5 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
5th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







6 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
6th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







7 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
7th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







8 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
8th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







9 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
9th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







10 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
10th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







11 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
11th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







12 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
12th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014






13 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
13th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014






14 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
14th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







15 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
15th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







16 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
16th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







17 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
17th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014







18 Января, команда "КАМАЗ-мастер" на Дакаре 2014
18th of January, KAMAZ-master Team at the DAKAR 2014


Re: DAKAR Rally 2014

Posted: Tue Jan 21, 2014 7:45 pm
by Exotic
Дээд чадал, л. с. (м.х) — 624 (2700 эрг/мин)
Хамгийн их мушгих хүч, Н·м — 850 (1400-1600 эрг/мин)

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 23, 2014 12:05 pm
by odb
2014 Оны Дакар Раллины Best of Truck гэснээс баахан зураг оруулчихъя, хааяа харж байхад урамтай, энд тэндээс хайхгүй эндээсээ амар

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Feb 06, 2014 5:34 pm
by odb
ДАКАР Ралли 2014-т оролцсон манай тамирчид эх орондоо ирж, элэг нэгт монголчууд нь ар гэрийнхнийх нь хамт халуун дотноор угтан авцгаалаа,


Re: DAKAR Rally 2014

Posted: Wed Jan 07, 2015 4:37 pm
by Solongo
бичсэнээ энд давхар оруулаад байя гэж бодсон ч амжихгү их удлаа :D

шинэ сэдэв нээлгүй эндээ оруулчихая

2015 оны Дакар раллийн 3 дах этап өчигдөр амжилттай өндөрлөлөө. оролцогчид Аргентины хамгийн үзэсгэлэнтэй бүс нутаг болох San Juan-с Chilecito хүртэлх уралдаанд автомашин болон ачааны машины ангилалын оролцогчид 284 км замыг туулсан бол мотоцикл болон куад ангилалын оролцогчид 220 км замыг туулжээ. гэвч өчигдөрийн уралдааны үеэр золгүй явдал тохиолдож Польшийн 39 настай мотоциклчин Майкл Херник амиа алджээ.

Image

Түүний цогцосыг San Juan-с Chilecito хүртэлх 206 км газараас олжээ. Одоогоор түүний үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд 3 –р гараа болох лайсон замаа туулах замдаа нас барсан болохыг нь тогтоожээ.
Польшийн мотоциклчний хувьд энэ жил анх удаа дакар раллид оролцож байсан бөгөөд өмнө нь тэрээр одоогийн Абу Дабигийн элсэн цөлийн уралдаан буюу Моррокогийн раллид уралдаж байжээ.

Image

Мотоциклийн ангилалд MX3 тэмцээний дэлхийн аварга Австрийн тамирчин Matthias Walkner түрүүлжээ. Тэрбээр энэ жил анх удаа дакарт оролцож байгааа бөгөөд өчигдөр түрүүлсэнээрээ 1990 –с хойшхи дакарын гараанд түрүүлсэн анхны Австри тамирчин болсон байна.
Харин 2-р байранд KTM багийн тамирчин Марк Кома оржээ. Тэрбээр тэргүүлэгчээс 40 секундын хоцрогдолтойгоор орж ирсэн байна. 3-р байранд Валкнераас 1 минутын зайтайгаар 2-р гарааны ялагч Honda багйин Joan Barreda орж ирсэн байна.
Ингэснээр тэрбээр нийт үзүүлэлтээрээ уралдааныг тэргүүлсэн хэвээр бөгөөд түүний ард багийн анд Гонсалвес жагсаж байгаа бол Баррейдагаас 10 минутын хоцрогдолтойгоор Марк Кома 4-р байранд жагсаж байна.
Манай улсаас оролцож буй ОУХМ 83 #80 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 54 минут 15 секундын хоцрогдолтойгоор 80 –р байранд орсон бол 117 #130 Ч.Анар тэргүүлэгчээс 2 цаг 24 минут 21 секундын хоцрогдолтойгоор 130 –р байранд оржээ.
3-р гарааны дүн:
1. Matthias Walkner, AUT (KTM) 2:34:28
2. Marc Coma, ESP (KTM) 2:35:08
3. Joan Barreda, ESP (Honda) 2:36:21
4. Toby Price, AUS (KTM) 2:37:13
5. Paulo Goncalves, PRT (Honda) 2:37:17
6. Alain Duclos, FRA (Sherco) 2:37:39
7. Ruben Faria, PRT (KTM) 2:37:54
8. Jeremias Israel, CHL (Honda) 2:38:30
9. Jordi Viladoms, ESP (KTM) 2:39:04
10. Juan Pedrero Garcia, ESP (Yamaha) 2:39:49

3-р гарааны дараах нийт үзүүлэлт
1. Joan Barreda, ESP (Honda) 9:43:05
2. Paulo Goncalves, PRT (Honda) 9:48:38
3. Matthias Walkner, AUT (KTM) 9:53:38
4. Marc Coma, ESP (KTM) 9:53:55
5. Ruben Faria, PRT (KTM) 9:55:15
6. Toby Price, AUS (KTM) 9:55:29
7. Jordi Viladoms, ESP (KTM) 9:57:12
8. Jeremias Israel, CHL (Honda) 10:01:38
9. Helder Rodrigues, PRT (Honda) 10:01:39
10. Juan Pedrero Garcia, ESP (Yamaha) 10:06:07

Автомашин

Image

Автомашины ангилалд 1-р гарааны ялагч Аргентины тамирчин Орландо Терранова түрүүлжээ. Удаах байранд түүнээс 1 мин 54 сек –н хоцрогдолтойгоор Өмнөд Африкийн тамирчин Toyota багийн Giniel de Villiers оржээ. 3-р байранд Toyota багийн Yazeed Al Rajhi оржээ.
4-р байранд Дакар раллийн дэлхийн аварга Carlos Sainz орсон бол түүний ард тэмцээнийг тэргүүлэгч Катарын тамирчин Nasser Al-Attiyah оржээ. Уралдааны эхний гараанд машин нь эвдэрч аваргаа хамгаалах боломжоо алдаад байсан Нани Ромо 6-р байранд орсон бол дакарын 11 удаагийн аварга Stéphane Peterhansel удаах байранд орсон байна.
Манай улсаас автомашины төрөлд анх удаа оролцож буй ОУХМ Н.Лхамаа тэргүүлэгчээс 2 цаг 15 мин 44 сек –н хоцрогдолтойгоор 70 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 65-р байранд жагсаж байна.
3-р гарааны дүн:

1. Orlando Terranova (Mini) 2h 57'28"
2. Giniel de Villiers (Toyota) +01’54”
3. Yazeed Al-Rajhi (Toyota), +02’52”
4. Carlos Sainz (Peugeot), +04’06”
5. Nasser Al-Attiyah (Qatar Rally Team) +04'18"
3-р гарааны дараах нийт үзүүлэлт :
1. Nasser Al-Attiyah (Qatar Rally Team) 9h 21'26"
2. Giniel de Villiers (Toyota) +05’18”
3. Orlando Terranova (Toyota), +18’05”
4. Carlos Sainz (Peugeot) +19’32”
5. Yazeed Al-Rajhi (Toyota) +20’08"

Куад

Image

куад ангилалд өчигдөрийн байдлаар нийт 37 оролцогч бариандаа орсон бөгөөд Аргентины тамирчин Лукас Бонетто замаа 3 цаг 8 мин 27 секундад туулан 1-р байранд орж иржээ. Удаах байранд мөн л нутгийн тамирчин Яамаха багийн Себастиан Халперн орсон байна. 3-р байранд өнгөрсөн гарааны ялагч Польшийн тамирчин Рафаел Соник оржээ. Харин нийт үзүүлэлтээрээ Уругвайн тамирчин Лафунте Серхио тэргүүлж байна.
3-р гарааны дүн
258
• BONETTO (ARG)
HONDA 03:08:27 - -
2 255
• HALPERN (ARG)
YAMAHA 03:09:25 00:00:58 -
3 251
• SONIK (POL)
YAMAHA 03:10:41 00:02:14 -
4 269
• GONZALEZ (ARG)
YAMAHA 03:10:41 00:02:14 -
5 253
• ABU-ISSA (QAT)
HONDA 03:10:56 00:02:29

3-р гарааны дараах үзүүлэлт
252
• LAFUENTE (URY)
YAMAHA 11:43:15 - -
2 255
• HALPERN (ARG)
YAMAHA 11:50:43 00:07:28 -
3 251
• SONIK (POL)
YAMAHA 11:53:20 00:10:05 00:15:00
4 253
• ABU-ISSA (QAT)
HONDA 11:59:53 00:16:38 -
5 250
• CASALE (CHL)
YAMAHA 12:03:26 00:20:11 00:20:00


Ачааны машины

Image

Ачааны машины төрөлд ОХУ –н тамирчин Айрат Мардееваар ахлуулсан Камаз баг түрүүллээ. Удаах байранд 1 мин 51 секундын хоцрогдолтойгоор мөн л Оросын тамирчин 2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг орсон байна. 3- р байранд тэргүүлэгчээс 4 минутын хоцрогдолтойгоор Голландын тамирчин Ханс Стейси-р ахлуулсан Ивеко баг оржээ. Одоогоор уралдааныг нийт үзүүлэлтээрээ Айрат Мардееваар ахлуулсан Камаз баг тэргүүлж байна
3-р гарааны дүн :
1. Airat Mardeev (Kamaz) 3h 19’06”
2. Andrey Karginov (Kamaz) +01’51”
3. Gerard de Rooy (Iveco) +04’30”
4. Ales Loprais (Man) +07’00”
5. Dmitry Sotnikov (Kamaz) +07’32”
3-р гарааны дараах нийт үзүүлэлт :
1. Airat Mardeev (Kamaz) 8h26’22”
2. Ales Loprais (Man) +07’55”
3. Andrey Karginov (Kamaz) +07’58”
4. Eduard Nikolaev (Iveco) +08’07”
5. Martin Kolomy (Tatra) +08’22”

3-р гарааны дараах нийт үзүүлэлт

4-р гараа

Chilecito – Copiapo

Image

Лайсон : 594km, уралдах км : 315km
Өнөөдөр оролцогчид далайн төвшинөөс 4,800 метрийн өндөр өгсүүр уул руу мацах бөгөөд Аргентинаас гараад Чилийн нутаг дэвсгэрээр уралдах ба гарааны хамгийн хэцүү даваа нь барианд орхоос сүүлийн 40 км –д тасралтгүй үргэлжлэх элсэн цөл угтах юм.

Re: DAKAR Rally 2014

Posted: Wed Jan 07, 2015 4:39 pm
by Solongo
Хоан Баррейда - Хонда багийн тамирчин Хоан Баррейда өнөө цагийн Испаны шилдэг мотоциклчиний нэг . Мөн энэ жил тэрбээр дэлхийн аварга Марк Комагийн хамгийн гол өрсөлдөгч.

Image

Тэрээр ихэнх цагаа гараашдаа өнгөрүүлдэг. Заримдаа гэртээ хонолгүй хэд хоног гараашдаа хонож мотоциклээ засч , бэлтгэлээ хийдэг байна.
Итгэмээргүй ч тэр гар утас барьдагүй . бүр цахим шуудан хаяг ч байдагүй байна. Зүгээр л бүхий л цагаа өөрийн гараашинд өнгөрүүлдэг.
Мотоциклээс өөр дуртай зүйл нь аялах . ялангуяа элсэн цөлд аялах маш дуртай ажээ.
Тэр карьеерийнхаа туршид хэд хэдэн хүнд осолд орж байсан. Харин 2004 оны осол түүний амьдрал гүн шарх үлдээжээ. Тэрээр 2 жил гаран мотоцикл унахгүй эмчлүүлсэн байна.

Image

Гэвч азаар тэр эдгэрч эргэж мотоциклоо унаж чадахаар болжээ. Тиймээс Баррейда спортдоо эргэн ирж өндөр амжилт үзүүлж байгаа нь өөрийн үргэлж хурцалж байдаг өрсөлдөгч нарынхаа ач хэмээн ярьдаг байна.
Энэ цаг үед түүнтэй энэ зэрэгцэхүйц олон мотоциклчидтэй мөр зэрэгцэн уралдаж байна. Түүний хувьд энэ жил хамгйин том өрсөлдөгч нь нутгийн тамирчин Марк Кома юм

Image

Баррейда дакарт 2011 онд хөл тавьжээ. Гэвч 2 дох гарааны үеэр осолдон механикийн асуудлаас болж уралдааныг орхисон байна. 2012 оны Дакарт тэр өөртийгөө дэлхий дахинаа таниулж 2 ч гараанд дараалан түрүүлэн тухайн жилд 11 –р байранд оржээ. 2013 онд Баррейда нийт 4 ч гараанд түрүүлж сүүлийн гараанд шатахууун нь дууссанаас бол цаг алдан шагналын тавцанд гарах боломжоо алджээ. Харин өнгөрсөн жил нийт 5 гараанд түрүүлж аваргын төлөө өрсөлдөж байсан ч мөн л осолд орон аварга болох боломжоо дахин алджээ.

Image

Энэ жил тэрбээр 2 дох гараанд түрүүлэн одоогоор тэмцээнийг хошуучилж байгаа бөгөөд
Мэргэжилтнүүд энэ жил түүнийг дакар раллийн гол паворитаар нэрлээд байна.
Өдгөө 31 настай Испани тамирчин энэ жил мөрөөдлөө биелүүлж чадах болууу.

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 08, 2015 2:41 pm
by Solongo
2015 оны Дакар Раллийн 4 дэх гарааны үеэр оролцогчид Чилийн нутгаар уралдаж далайн төвшнөөс 4 ,800 метрийн өндөр өгсүүр уул руу мацаж эцэс төгсгөлгүй элсэн цөлөөр уралдлаа.
Энэ өдөр мотоцикль , автомашин , куад ангилалых нь 315km км замыг туулсан бол ачааны машины ангилал 174 км замыг туулжээ.

Мотоцикль

Image

Мотоциклийн ангилалд Хонда багийн тамирчин Joan Barreda энэ жилийн 2 дох гараандаа түрүүлсэн бол түүнээс 1 мин 59 секундын зайтайгаар дакар раллийн 4 удаагийн аварга Marc Coma орсон байна.
Харин 3-р байранд KTM багийн тамирчин Pablo Quintanilla тэргүүлэгчээс 2 мин 49 секундын хоцрогдолтойгоор орж иржээ.
Нийт үзүүлэлтээрээ мотоциклийн ангилалыг Испаны мотоциклчин Barreda тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд түүнээс 12 минутын хоцрогдолтойгоор Марк Кома жагсаж байна.
Манай улсаас оролцож буй ОУХМ 83 #56 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 54 минут 39 секундын хоцрогдолтойгоор 56 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 6 цаг 38 мин 37 сек –н хоцрогдолтойгоор 83 –р байранд жагсаж байна.
4 –р гарааны дүн
1. Joan Barreda, ESP (Honda) 3:27:28
2. Marc Coma, ESP (KTM) 3:29:27
3. Pablo Quintanilla, CHL (KTM) 3:30:17
4. Jordi Viladoms, ESP (KTM) 3:38:12
5. Ruben Faria, PRT (KTM) 3:38:23
6. Javier Pizzolito, ARG (Honda) 3:38:57
7. Alain Duclos, FRA (Sherco) 3:40:19
8. Laia Sanz, ESP (Honda) 3:41:16
9. Ivan Svitko, SVK (KTM) 3:41:19
10. Michael Metge, FRA (Yamaha) 3:42:00

4 –р гарааны дараах нийт үзүүлэлт
1. Joan Barreda, ESP (Honda) 13:10:33
2. Marc Coma, ESP (KTM) 13:23:22
3. Paulo Goncalves, PRT (Honda) 13:31:02
4. Ruben Faria, PRT (KTM) 13:33:38
5. Jordi Viladoms, ESP (KTM) 13:35:24
6. Pablo Quintanilla, CHL (KTM) 13:41:15
7. Toby Price, AUS (KTM) 13:42:38
8. Matthias Walkner, AUT (KTM) 13:44:01
9. Alain Duclos, FRA (Sherco) 13:47:04
10. Helder Rodrigues, PRT (Honda) 13:49:38

Автомашин

Image

Автомашины ангилалд Катарын тамирчин Nasser Al-Attiyah түрүүлжээ. 2-р байранд тэргүүлэгчээс 2 мин 40 секундын хоцрогдолтойгоор өнгөрсөн жилийн аварга Нани Рома оржээ.
Харин 3-р байранд Өмнөд Африкийн тамирчин Giniel de Villiers орсон байна. тэмцээнийг нийт үзүүлэлтээрээ Nasser Al-Attiyah тэргүүлж байгаа бөгөөд 2-р байранд 8 мин 15 секундын хоцрогдолтойгоор Giniel de Villiers жагсаж байна.
4 гарааны дүн :
1. Nasser Al-Attiyah (Qatar Rally Team) 3h 09'18"
2. Nani Roma (Mini) +02’40”
3. Giniel de Villiers (Toyota), +02’57”
4. Yazeed Al-Rajhi (Toyota), +03’25”
5. Stephane Peterhansel (Peugeot) +05'48"
Нийт үзүүлэлт :
1. Nasser Al-Attiyah (Qatar Rally Team) 12h 30'44"
2. Giniel de Villiers (Toyota) +08’15”
3. Yazeed Al-Rajhi (Toyota), +23’33”
4. Bernhard ten Brinke (Peugeot) +42’32”
5. Krzysztof Holowczcy (Toyota) +43’30”


Куад

Image

куад ангилалд өчигдөрийн байдлаар нийт 32 оролцогч бариандаа орсон бөгөөд Польшийн тамирчин Рафаел Соник замаа 4 цаг 11 мин 35 секундад туулан 1-р байранд орж иржээ. Удаах байранд Яамаха багийн Игнасия Касалия орсон бол 3-р байранд Уругвайн тамирчин Серхио Лафунте Серхио орсон байна . Харин нийт үзүүлэлтээрээ Польшийн тамирчин Рафаел Соник уралдааныг тэргүүлж байгаа бол 2-р байранд түүнээс 3 мин 49 сек –н хоцрогдолтойгоор Уругвайн тамирчин Серхио Лафунте жагсаж байна.
4-р гарааны дараах нийт үзүүлэлт
251
• SONIK (POL)
YAMAHA 16:04:55 - 00:15:00
2 252
• LAFUENTE (URY)
YAMAHA 16:08:44 00:03:49 -
3 250
• CASALE (CHL)
YAMAHA 16:18:27 00:13:32 00:20:00
4 253
• ABU-ISSA (QAT)
HONDA 16:24:42 00:19:47 -
5 255
• HALPERN (ARG)
YAMAHA 17:04:25 00:59:30

Ачааны машин

Image

Камаз баг давхар цохилт хийлээ.
Оросын тамирчин 2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг энэ удаагийн гараанд түрүүлжээ. Удаах байранд 57 секундын зайтайгаар Оросын тамирчин Андрей Каргиновийн ахалсан Камаз баг орсон бол 3-р байранд тэргүүлэгчээс 6 мин 10 сек –н хоцрогдолтойгоор Оросын тамирчин Аярат Мардееваар ахлуулсан Камаз баг орсон байна.
Ингээд нийт үзүүлэлтээрээ Оросын тамирчин Аярат Мардееваар ахлуулсан Камаз баг тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа бол 2-р байранд Эдуард Николаевийн ахалсан Камаз баг жагсаж байна.
4-р гарааны үзүүлэлт :
1. Eduard Nikolaev (Kamaz) 2h 06’54”
2. Andrey Karginov (Kamaz) +00’57”
3. Airat Mardeev (Kamaz) +06’10”
4. Ales Loprais (Man) +10’57”
5. Hans Stacey (Iveco) +11’26”
4-р гарааны дараах нийт үзүүлэлт :
1. Airat Mardeev (Kamaz) 10h39’26”
2. Eduard Nikolaev (Kamaz) +01’57”
3. Andrey Karginov (Kamaz) +02’05”
4. Ales Loprais (Man) +12’42”
5. Hans Stacey (Iveco) +17’58”

5-р гараа

Copiapo – Antofagasta

Image

лайсон : 239km, уралдах зам : 458km
өнөөдөр оролцогчид нийт 697 км замыг туулна. Өнөөдрийн уралдаан харьцангуй дардан замаар эхлэх ба оролцогчид хурдаа нэмж алдсан цагаа нөхөх боломжтой. Үүний зэрэгцээ зам хоргодохын хэрээр бартаа саад улам ихсэх учраас анхаарал хамгийн их шаардагдах үе юм.

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 08, 2015 2:43 pm
by Solongo
өчигдөрийн гарааны үеэр Анар ах болон Лхамаа ах нар хасагдчихсан л бололтой. дакарын сайтанд барианд орсон тамирчдийн дунд нэрс нь алга. харамсалтай ЮМ

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 08, 2015 5:29 pm
by Solongo
Марк Кома энэ жил 5 дах удаагаа аваргалж Францын тамирчин Сирил Деспрегийн амжилттай эн зэрэгцэхээр эрмэлзэж байна

Image

Марк Комагийн тухай өгүүлэхэд Сирил Деспре гийн тухай дурдахгүй байхын аргагүй юм. учир нь энэ хоёр эрхэм Дакарт 2005 оноос эхлэн ноёрхсон ба энэ цагийг эзэлсэн хоёр шилдэг мотоциклчид юм.

Image

Кома Дакарын 4 удаагийн аврага бол Деспре 5 удаагийн аварга юм. Кома 2 жилийн өмнө Моррокогийн раллид уралдаж байгаад осолдон мөрөө гэмтээснээс болоод 2013 оны Дакарийг өнжсөн , тэр жил Сирил Деспре Дакарт 5 дах удаагаа аваргалсан. 2014 онд тэр хариугаа авч 4 дэх удаагаа аваргалсан. харин энэ жил түүний гол өрсөлдөгч Сирил Деспре автомашины ангилалд оролцож байгаа бөгөөд Кома энэ жил түрүүлж түүнтэй энэ зэрэгцэхийг эрмэлзэж буй бизээ.

“ Дакарт ялахын тулд зөвхөн чи шилдэг нь байгаад зогсохгүй чамд шилдэг баг хэрэгтэй.”

Image

Марк Комагийн хувьд Дакарт уралдан түрүүлэх нь түүний багийн мөрөөдөл юм. Түүний аав Райкорд мотокроссийн Испаны 5 удаагийн аварга бөгөөд түүний гэрт уралдааны мотоциклүүд байдаг байжээ. Тиймээс Марк хүүхэд байх үеэсээ л аав шигээ мото тамирчин болохыг мөрөөддөг байв.
8 нас хүрмэгцээ Марк эндурог сонирхон унах болж улмаар улмаар эндурогийн тэмцээнд оролцдог болов.
Марк 1995 онд эндурогийн Испаны өсвөрийн аварга болсон бол 1998 онд 23 нас хүртэлх эндурогийн дэлхийн аварга хэмээх цолыг хүртээл байлаа. 2000,2001 онуудад дараалан эндурогийн дэлхийн аварга болоход түүний авьяас чадварыг хүн бүр л хүлээн зөвшөөрч байв. 2002 онд Марк анхны Дакарт оролцов. Тэрбээр 2004 он хүртэл амжиллтай уралдаагүйч 2005 онд өөрийн мөрөөдлөө биелүүлэн Дакар раллид түрүүлжээ. Уйгагүй хүч хөдөлмөрийнхөө ачаар 2009 онд дахин түрүүлсэн бөгөөд 2011 онд 3 дахиа Дакарт түрүүлсэн юм.

Image

Марк 2012 онд 2-р байранд орсон бол 2013 онд мөрөндөө авсан бэртлээсээ болж тэр жилийн дакарийг өнжижээ. Харин 2014 онд өөрийн заналт өрсөлдөгч дакарын 5 удаагийн аварга Деспре тэй хүчтэй өрсөлдөн аварга болж байлаа.
Карьеерийнх нь үзүүлэлт
1. 2014
1 -р байр Дакар Ралли
2. 2013
1. 2-р байр: Мороккогийн Ралли

3. 2013
1. 3-р байр: Dos Sertoes-н Ралли

4. 2012
1. 2-р байр: Дакар Ралли

5. 2011
1. 1-р байр: Дакар Ралли

6. 2010
1. 1-р байр: Abu Dhabi Desert Challenge
2. 1-р байр: Сардина Ралли

7. 2009
1. 1-р байр: Дакар Ралли

8. 2006
1. 2-р байр : Дакар Ралли

Image


40 дөхөж байгаа энэ эрхэмийн энэ жилийн хамгийн том өрсөлдөгч нь нутаг нэгт тамирчин Хоан Баррейда юм. одоогоор дакар раллийн мотоциклийн ангилалд нийт үзүүлэлтээрээ Баррейда тэргүүлж байгаа бол түүнээс 12 минутын хоцрогдолтойгоор Марк Кома шил даран жагсаж байна.

Каталоны нэр төрийн билэгдэл болсон Марк Кома энэ жил 5 дах удаагаа түрүүлэх үү , эсвэл Испаничууд шинэ аваргаа өлгийдөн авах уу гэдгийг мэдэхэд бидэнд ердөө 12 хоног л үлдээд байна.

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 08, 2015 6:18 pm
by MuuG
одоо болж байгаа дакар юу болоод байна аа?

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Jan 08, 2015 6:24 pm
by Solongo
MuuG wrote:одоо болж байгаа дакар юу болоод байна аа?
одоо болж байгаа дакарынх тухай бичээд байна шдээ хө :D

Re: DAKAR Rally 2014

Posted: Fri Jan 09, 2015 11:40 am
by Badka
Tiin shde. yag odoonii medeelliig tsag tuhaid ni bicheed bgaa shde

Re: DAKAR Rally 2014

Posted: Fri Jan 09, 2015 4:45 pm
by Solongo
5 дах этап тойм

2015 оны Дакар Раллийн 5 дах гараа амжилттай болж өнгөрлөө. Өчигдөр Copiapo – Antofagasta хүртэл болсон 5 дах гараанд оролцогчид 458 км замыг тууллаа.

Image

Мотоциклйн ангилалд дакар раллийн 4 удаагийн аварга Marc Coma замаа 04 цаг 38 мин 16 сек туулсанаар түрүүлсэн бол түүнээс 2 мин 16 секундын хоцрогдолтойгоор нутаг нэгт тамирчин Хоан Баррейда 2-р байранд оржээ. 3-р байранд Чилийн мотоциклчин Pablo Quintanilla тэргүүлэгчээс 2 мин 40 секундын хоцрогдолтойгоор орж ирсэн байна.

Нийт үзүүлэлтээрээ Хонда багийн тамирчин Хоан Баррейда тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 10 минутын хоцрогдолтойгоор 38 настай Marc Coma жагсаж байна.
Манай улсаас оролцож буй ОУХМ 83 #53 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 1 цаг 18 минут 40 секундын хоцрогдолтойгоор 53 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 7 цаг 55 мин 01 сек –н хоцрогдолтойгоор 76 –р байранд жагсаж байна.
Энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай уралдаж байгаа Ч.Анар 5 дах өдрийн уралдаанаа дуусгаж бариандаа амжилттай орсон байна.


5-р гарааны дүн:
1. Marc Coma (KTM), 4h 38m 16s
2. Joan Barreda (Honda) +2m 16s
3. Pablo Quintanilla (KTM), +2m 40s
4. Stefan Svitko (KTM), +3m 54s
3. Paulo Gonçalves (Honda), +04m 37s
5- гарааны дараах дүн :
1. Joan Barreda (Honda), 13h 10m 33s
2. Marc Coma (KTM), +10m 33s
3. Paulo Gonçalves (Honda), +22m 50s
4. Pablo Quintanilla (KTM), +31m 06s
5. Jordi Viladoms (KTM), +36m 23s


Image

автомашины ангилалын хувьд ОХУ-н тамирчин Владимир Василиев анхныхаа ялалтыг авчээ. Тэрбээр замаа нийт 4 цаг 19 мин 18 сек туулсан бөгөөд 2-р байранд түүнээс 20 секундын хоцрогдолтойгоор Өмнад Африкийн тамирчин Yazeed Al-Rajhi орсон байна.
Америкийн Нэгдсэн улсын тамирчин Робби Гордон 3-р байранд орсон харин тэмцээнийг хошуучлагч Nasser Al-Attiyah 4-р байранд орсон ба 5-р байранд дакар раллийн 11 удаагийн аварга Стефен Петерхансел оржээ.
Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 3 цаг 28 мин 47 сек –н хоцрогдолтойгоор 70-р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 67 –р байранд жагсаж байна.
5-р гарааны дүн :
1. Vladimir Vasilyev (Mini), 4h19’18"
2. Yazeed Al-Rajhi (Toyota), +00’20”
3. Robby Gordon (Gordini), +01’25”
4. Nasser Al-Attiyah (Qatar Rally Team) +03'24"
5. Stéphane Peterhansel (Peugeot) +04'04"
5-р гарааны дараах дүн:
1. Nasser Al-Attiyah (Qatar Rally Team) 16h 53'26"
2. Giniel de Villiers (Toyota) +10’35”
3. Yazeed Al-Rajhi (Toyota) +20’29”
4. Krzysztof Holowczyc (Mini) +48’55”
5. Eric van Loon (Mini) +53’25”

Image


Куад
куад ангилалд өчигдөрийн байдлаар 30 оролцогч бариандаа орсон бөгөөд Польшийн тамирчин Рафаел Соник замаа 5 цаг 47 мин 46 секундад туулан 1-р байранд орж иржээ. 2-р байранд түүнээс 10 мин 10 секундын зайтайгаар Чилийн тамирчин Игнасия Касале орсон бол 3-р байранд Аргентины тамирчин Фериоли Гонзалес орсон байна.
нийт үзүүлэлтээрээ Польшийн тамирчин Рафаел Соник тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 24 мин 23 секундын хоцрогдолтойгоор Касале 2-р байранд бичигдэж байна.
нийт үзүүлэлт
251
• SONIK (POL)
YAMAHA 21:52:41 - 00:15:00
2 250
• CASALE (CHL)
YAMAHA 22:17:04 00:24:23 00:20:00
3 252
• LAFUENTE (URY)
YAMAHA 22:19:01 00:26:20 -
4 261
• GONZALEZ FERIOLI (ARG)
YAMAHA 23:22:48 01:30:07 -
5 272
• COPETTI (ARG)
YAMAHA 23:35:40 01:42:59

Камаз баг дахин давхар цохилт хийлээ.

Image

Оросын тамирчин 2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг дараалсан 2 дох гараандаа түрүүллээ. Ингэснээрээ тэд нийт үзүүлэлтээрээ тэмцээнийг хошуучилж эхэлсэн бөгөөд 8 мин 1 секундын зайтайгаар нутаг нэгт тамирчин Аярат Мардеевийн ахалсан Камаз баг жагсаж байна.
5-р гарааны дүн:
1. Eduard Nikolaev (Kamaz) 4h 34’55”
2. Airat Mardeev (Kamaz) +09’58”
3. Siarhei Viazovich (Maz) +15’46”
4. Ales Loprais (Man) +16’43”
5. Dmitry Sotnikov (Kamaz) +20’45”
5-р гарааны дараах дүн :
1. Eduard Nikoleav (Kamaz) 15h16’18”
2. Airat Mardeev (Kamaz) +08’01”
3. Ales Loprais (Man) +27’28”
4. Andrey Karginov (Kamaz) +27’36”
5. Dmitry Sotkinov (Kamaz) +45’20”


6 дах гараа

Antofagasta-Iquique

Image

лайсон: 392km, уралдах зам : 255km
өнөөдөр оролцогчид нийт 647 км замыг туулна. Оролцогчид Номхон далайн эргийн дагуу уралдах бас Iquique –н аварга том элсэн цөлийг туулах болно.