Хэнтий нутгаар ...
2013-4р сар. Хэрлэн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал, Баян-Адрага сумдаар.
Эзэн хааны хөшөө.
Аймгийн төв буюу Хэрлэн сум.

Монголын үрс маш олон болтугай.

Японы империалистуудын өөдөөс харуулж байрлуулсан байгаан. Зүүн зүгт харуулаад.

Бэрх тосгон. Батноров сум явах замд.
Ардын хувьсгалын анхны долоо ЛОСОЛын нэрэмжит дунд сургууль.

Батноров сумын захиргаа. Соёлын төвийн хамт.

Боорчи. Цэцэрлэгт хүрээлэн.

Хотод харагддаггүй сагсан бөмбөгийн талбай.

Норовлин сумын угталт.

Норовлин сумын захиргаа.

Норовлин сумын хүүхдийн цэцэрлэг.
Монголын үрс маш олон болтугай.
Норовлингоос Дадал орох замд. Нуурийн нэрийг мартаж.

Орхон голын гүүр. 2005 оны зун/намар энэ гүүрээр гарч байлаа. Гэвч зургаа авхуулах ухаан суугаагүй байж.

Дадал сум. Сумын угталт. Хуучин нь.

Дадал сумын угталтын хаалганы баруун талд.

Эзэн хааны ундаалж, аж төрж байсан Гурван нуурын дунд нуур нь.

Гурван нуурын зүүн нуур нь.
/... Балжийн голын балчигтай усыг ууж явхад минь тусалсан билүү?.../ Монголын нууц товчооноос.

Дадал сум.
Дэлүүн Болдог.
Алгаа дээш нь харуулж байгаад мөргөж хүслээ шивнэдэг гэнэ. Мэдээж би ч бас шивнэсэн.

Дадал сумын угталтын хаалга. Шинэ нь.

Дадалаас Баян-Адрага сум орох замд.

Баян-Адрага суманд байрлах Монгол Хатдын Өргөө.
Уг өргөөг нутгийн нэгэн ТББ байгууллага санаачлаад 4н жил гаран санхүүжилт хөөцөлдөөд бүтээгүй бөгөөд сүүлд н.Арвин гишүүн санхүүгийн асуудалыг нь шиидэж өгснөөр баригдсан түүхтэй юм байна.

Монголын зарим хатдын хөрөг.

Доорх гурван зураг нь УИХ-ын гишүүн н.Арвины яриад байсан зүйлс. Хөөрхий минь худлаа яриагүй л юм байна лээ. Барилгын ажил үндсэндээ дуусаад гадна талын будгийн ажил явагдаж байхад шөнө дундаас үүр цайтал барилгын гадна талын ханан дээр тодорч гарч ирсэн зургууд. Нийгэмд тодорхой нэр хүнд бүхий хүмүүсийн төрсөн нутагт нь өөрийнх нь тухай барилга байгууламж барьсан тохиолдолд тухайн хүний дүрс нь тодорч гарч ирдэг гэнэ. Монголд анхны тул хүмүүс итгэхгүй, ойлгохгүй байгаа гэнэ. Бусад улсад бол сонин зүйл байхаа больсон гэнэ. Дондогдулам, Гэнэнпил хатныг одоогийн Баян-Адрага сумаас тодруулан авч байсан гэнэ.
Түүхийн нарийн зүйлсийг тайлбарлагч хүүхэн яриал байсан. Зармыг нь санадаггүй ээ.
Чоно, Буга.

Гэнэнпил хатны зураг. 1937 онд 5н сартай жирэмсэн байхад нь буудан хороосон. Шалтгаан: 8-р Богдын хатан байсан тул.

Дондогдулам хатны зураг.

Музейн тайлбарлагч бүсгүй.

8-р богдын сүүлчийн хатан Гэнэнпил хатны шүтдэг байсан мод. Хүслийн мод. Хүслээ шивнэдэг гэнэ.

Балдан бэрээвин хийд.
1937 оны хэлмэгдүүлэлтэд сүйдсэн.

Уул өөд өгсөж байгаа нь. Ядраад үхэх гэж байгаан нь.
