bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Blog

Moderator: temp

User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Аль аль нь биш. Зүгээр л хувийн хэрэгцээнд дайли унана. Ойр зуур загас жараахай эргүүлнэ. 70 км дотор учир алс гэсэн ангилалд орохгүй. Би угаасаа шавар шавхайнд нэг их дурлаад байдаггүй учир нэг их тоноглож сүйд болохгүй хэмжээндээ таарсан хөөрхөн болгоод л унан даа.
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by MuuG »

хэдэд цохиж унагав?
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Бүх зардал нийлээд 4 болж байна даа.
МАФ
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by StONE »

тэр цагаан жимни авсан юм уу
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Үгүй ээ өөр саарал жимни.
МАФ
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

SUZUKI JIMNY
Image


Бараг 2 3 жилийн өмнө байх аа нэг хар жимни испанид үйлдвэрлэгдсэн юм унаж үзсэнээс хойш ерөнхийдөө нэг иймэрхүү машин унаж үзвэл яадаг бол гэсэн "тэнэг" бодол толгойноос гарахаа больсон байсан. Гэтэл энэ жил яалт ч үгүй тохироо бүрдлээ. bd ажлын хажуугаар цөөхөн хэдэн цаас олох боломжтой нэг ажил олсон нь Хялганат тосгон буюу мод бэлтгэлийн газар цагийн ажил байв. Тийшээ явахад зам нь нэл дэржигнүүр Нараа гишүүн 1 удаа яваад л машиндаа дуу оруулаад хойд тэнхлэгээ нэг сонин болгосон. Тийм замаар яаралгүй явчих хямдхан за тэгээд хааяа салхинд загас жараахайнд анд нөхдүүдтэй гарахад хэрийн бартаанд тороод байхааргүй дотор бензин бага иддэг гэсэн үндсэн шалгууруудаас жимни үлдсэн болно. Мэдээж сонголтонд Мини пажеро ио пажеро бол киа ретона сан ён корандо азиа рокста зэрэг машинууд байсаныг дурдах нь зөв болов уу. Эдгээр машинууд нэг ч миний хайж байгаа үнэ болох 4 сая орчимд гайгүй юм үнэндээ олдоогүй. Гайгүй гэдэгт би тийм өндөр шалгуур тавиагүй зүгээр л 2 жил асуудалгүй явчих мотор короптой арьс гологдоод байхааргүй элдэв ханзралтгүй байхад л болно гэж бодсон. Тэртэй тэргүй байнга дэржигнүүлэх учраас салооны дуу шуу бол огтоос хамаагүй асуудал байсан. Тэгээд л тийм замд ямар орж ирээд 4 сар болж байгаа аллионоо унаад тараагаад хаялтай нь биш гэж бодоод ер нь яадын зөндөө л ярилаа нэг унаж үзье гэсэн зориг гаргаад зөвхөн жимни л авна гэсэн зорилготой УБ зорисон. Өглөө вогооноос буугаад л тэр эхний цагаан жимнийг үзсэн нэг л найдаж болохооргүй машин санагдаад аваагүй масло шатаад байгаа бололтой цэнхэрдүү утаа хаяж байсан. Бас нэг Унаа.мн дээр байсан цагааныг үзье гэтэл Да хүрээ дээр байна гэсэн тул яваад очтол хүүр чинь цаг хүлээлгэдэг байна шд. Тэгээл дэмий тэнээд л тэрүүгээр алхаж байтал энэ саарал жимни зогсож байна аа. Өөртөө зохисон хөөрхөн ачаатай ганц 2 сэвтэй болохоос орсон унасан юм алга. Подрам нь гагнаа, гулзайлт, ханзраа, будаггүй юм. Тэгээд асаагаад үзтэл моторынх нь дуу ямар ч байсан мань 2 жил бол чаачнөө гэж байна. Утаа хүйтэн дээрээ асч байгаа гэхэд ямар ч элдэв хольцгүй доголгүй эвтэйхэн санагдав. Тэгээд үзээд үнэ хальт ярьчихаад цагааны эзнийг хүлээгээд сууж байтал цагааны эзэн ч ирэв. Хүнд гарын ченж бололтой нэлээн тархи угаалт хийв. Lock хийнэ нтр гэж чааж байна. Тэхээр нь хөөх гээл сонсоод байлаа. Под рам гагнасан гагнаа байна аа баруун хойноо. Бас будчихсан нэг л онцгүй санагдаад болдоггүй. Тэгээд хормой хэсгийг нь өөрөө янзаслсан юм уу хүнээр будуулсан юм уу чааваас надаас дор юм хийж ээ. Өнгө үзэмж зурган дээрхээсээ хол зөрсөн үнэ нь ч бас арай өндөр болохоор нь ямар машин авахаа мэдэхгүй эргэлзээд Да хүрээгийн хямдхан гуанзанд сүүтэй цай уунгаа цонхоор ширтэж суутал нөгөө саарал жимнигийн хүн залгаж байна аа. Хөгшөө машин тэргээр зөрүү тохирьё гэсэн хүмүүс бол хэд хэд байна аа. Маньд нь харин бэлэн мөнгө хэрэгтэй байна чи бэлэн мөнгөөр авна гээ биз дээ гэж байна. Би ч тийм л гэлээ. За тэгвэл хүрээд ир сайн үз хар өшөө ярия хямдруулъя гэж байна. За үзий үзий гээд цайгаа уучихаад яваад очтол унаад үз л гэж байна унаж энэ турүүгээр баахан л давхилаа. Гайгүй ээ турбо шахаад эхлэхээр хөөрхий 660сс чинь 1300сс гээсээ бараг илүү HP гаргаад байна уу даа гэмээр юм билээ. Тэгээд л 3,8-д тохирч аваад 4 арзгар өвлийн дугуй 100 000₮ өөр авч тавиал нэг данхраат дугуйн торцов татвар даатгал гэсээр бараг дахиад 100 аас илүү болсон байх. Тэгээд л Эрдэнэт рүүгээ гараад шидчихэв. Чааваас газар хороохгүй юм байна аа. Би SF-5 аа газар асфалтан дээр газар хороодоггүй гэж их голдог байж билээ. Гэтэл энэ бол бүр 80 аас дээшээ гарахааргүй юм билээ. Яагаад гэж үү. Богинохон тэгээд 4 пүрш уярчихсан доёгоноод ер нь л эвгүй. Тэгээд ядаж байтал нөгөө эрдэнэт дархан хөвсгөлийн зам хаадаг айхтар шуурганы маргааш явсан болохоор зам гэж авах юм алга. Тэгээд дээрээс нь хөлдөж үхэнгээ алдав. Зда чинь дотор мэдэгдэхгүй байсан чинь шулуун замд явсан усны температурын зүү хамгийн доод зурааснаасаа өндийдөггүй ээ. Термостатгүй болж таарлаа. Мотор хүйтэн болоод ч тэр үү 40 хөн литрийн банктай болоод ч тэр үү бензинийг ууж байна аа нүдэн дээр л зүү нь унаад байна. Тэгээд угаасаа хол замд байнга 3,5 аас дээшээ хаазлаж явахаар юм билээ. Тэгсэн баруун хараа дээр явж байгаад донсолтол гэрэл анивилзаад байна аа замаас гараад нэг колонк руу ороод унтраатал эргээд паг. Ямар ч тог алга. Гайхаад копутаа сөхтөл харин акк ын хасах нь салчихсан байна аа. Буцааж нийлүүлж боогоод асаатал асчлаа. Тэгсэн аймар доголтой болчихож бүр салгалаад унтарах нь ээ. Тэгээд бензин хийтэл 100 км т 7,2 литр цохисон байна шүү. За яахав гээд л ямар ч байсан харьчих байгаа гэж бодоод хөдөллөө явж өгдөггүй ээ арай гэж аргацаасаар бараг 9 цаг явж байж гэртээ харив. Маргааш нь бүтэн сайн учир сайхан унтаж байгаад сэрээд асаатал хэвээрээ. Доголдоод л байна. Дээрээс нь коропонд нь угзраа орчихож. Бас хааяадаа нэг муухай консгүй араа хийх үед гардаг юм шиг дуу хавирч сонсогдоод хүн амьтаны анхаарал татаад 3 том асуудал хэдэн жижиг асуудалтай үлдлээ. Хулхидуулчихлаа даа *** гэж бодоод жаал сэтгэлээр унаж суув.

Үргэлжлэл бий...
МАФ
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Galaamn »

Хэзээ үргэлжлүүлэх вэ
Сонирхолтой роман шиг бичлэг хавьд харсангүй ээ хэхэ
МАФ-ын гишүүн.
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by StONE »

suzuki swift-iin motor taardag uu taardag bol solichuul zugeer uym bish uu
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Үргэлжлэл буюу дэд бөлөг.


За тэгээл урьд нь хэрэглэж байгаагүй машин авчихсан хүн чинь хэсэг ангайж зогсдог юм байгааз дээ. Тэгээд за юу ч гэсэн доголыг нь засъя гэж бодоод онош тавих санаатай свечегээ тайлав. Ядаж байтал свече тайлахын тулд интеркүүлер нтр авдаг болохоор хоолойнуудыг нь салгаад интеркүүлерээ автал дотроо тостой байна аа. Н о в ш чинь турбогоороо цацаад интеркүүлэрээрээ дамжаад коллектор луугаа орчихож. Тэгээд л цэнхэр утаа хаяаад доголдоод байгаа юм байна гэж бодоод интеркүүлер коллектор хоолойнуудаа сайхан шүршээд буцаагаад тавиад асаатал догол яг хэвээрээ харин цэнхэр утаа байхгүй болсон байлаа. Догол нь ядаж байтал аймар доголоо мотор нь салгалаад тэр жижигхэн хамар дотроосоо үсрээд гараад ирэх нь ээ бараг. Зда гээл дахиж тайлаад 3 свечег нь тайлаад хартал падан хар тэгээд чааваас муугаа мэдэхгүй иридиум юм аа хугацаа нь бол аль хэдийн дуусаад бүр амьгүй болчихсон юмнууд гарч ирэв. Заза анх авахад ямар ч доголгүй байсан юм чинь энэнд л байгаа юм байна гэж гүн итгээд свече авах гэтэл бүх юм хаачисан байсан тул маргааш болтол хойшлуулав. Маргааш нь ажлаасаа буугаад хүүхэд шуухад цэцэрлэгээс нь авч өвөөгийнд нь хүргэж өгчихөөд дэлгүүр гүйж 3 свече аваад хурдхан тайлаад оронд нь хийх гэтэл багтсангүй. Юу вэ 16 ийн торцовоор тайлагдаа биддээ гээд харсан чинь нарийн толгойтой мөртлөө 16 ийн торцовоор тайлагддаг свече байж таарав. Өө яадаг муу суга вэ гээд л дахиад л нөгөө дэлгүүр лүүгээ машинаасаа гарч ирсэн свечег барьж гүйгээд хаахаас нь өмнө очтол ниссанд таарах урт нарийн байна ийм богино нарийн байхгүй гэв. Мэдээж урт свече толгой нь таарах хэдий ч гүн суур учир поршингийн толгойнд хага шахуулчихдагийг нь мэдэх болохоор авсангүй дахиад л хүлээв доктор гэж нэг нэрнээс цаашгүй урагшгүй газар луу асуусан болов ч манайд ирэх боломжгүй гээд ам таглав. ФБ ийн жимни группээс асуусан чинь бас таг. Тэгсэн харин маргааш нь аав залгаж байнаа. Миний хөө аав нь яг чинийх шиг машинтай хүнтэй таарлаа тэгсэн амжиргаа цагаан бас хужаа мотоциклных түрдээ тавьчихад болдог гэж байна тэгээд хотоос бриж гэдэг компаниас авчихдаг гэнэ ээ гэв. Орой ажлаасаа буугаад шууд техниктийн зах ороод хужаа мотоциклны свече хамгийн сайныг нь буюу ширхэг нь 3000₮ ийнхийг (2000₮ 2500₮ гэж байдаг юм билээ хэхэ) ийг аваад очоод хийх гэтэл 16 торцовонд маань орсонгүй. 18 ийн торцовоор эргэхээр хэмжээтэй байж таарав. 18 торцов маань миний блок руу ордоггүй томдоод дахиад л асуудал үүсэв. Буцаад техникийн зах ортол хааж байна шүү яг. Тэхээр нь нимгэн турбан торцовыг нь аваад ард нь нэмж боолт гагнаж уртасгаад очоод үзтэл ашгүй блок руу маань орж байна. За тэгээд л 3 свечегээ чангалаад буцааж бүх юм аа боогоод асаатал догол арай гайгүй болсон байв. Гэхдээ анх авч байсан шиг биш байна аа. Бас л доголтой хэвээрээ. Тэхээр нь жаахан гишгээд яваад үзье гайгүй болчих байх гэж найдаад доголдуулаад угзчуулаад явж байтал харр харр гэсэн маш чанга чимээ доор хавиас гарав. Дотор харанхуйлаад л явчихав. Ажиглаваас хурднаас хамаарч байгаа тул мотор биш болж таарав. Короп, туслах короп, урд хойд редуктор аль нэг нь ийм балиар дуутай болж таарав. Ядаж байтал дуу нь маш чанга. Дугарахад ойр хавьд яваа хүмүүс бүгд эргэж харна. Ядаж байтал завхан дугаартай ишшш энэ нэг хөдөөний амьтан будилж яваа бололтой гэсэн өрөвдсөн харцаар харна. Хамгийн ойрхон манаачтай ил зогсоолд аваачиж түгжиж орхиод (бас ачаа запас дугуйгаа алдахгүй гэж үзээд байна шд хэхэ) гэр лүү гээ алхачихлаа. Юу эсийг бодохов дээ. Буцаагаад зарвал 2 хүрэх болов уу уг нь бичиг баримт нь сая гэдэг гэсэн ядаж 800-д өгөөд рам кузов гээд задалдаг ч юм бил үү гээд л. Орой нь нэт ухаад л сууж байтал харийн Galaamn гишүүн орж ирж сэтгэл санаагаар дэмжив. Маргааш дахин зоригтой ухна аа гэсэн итгэл дүүрэн тэр шөнөдөө унтаж амрав. Маргааш нар манддагаараа мандаж bd ажилдаа яваад орой нь ирээд ер нь нэг свече эсвэл катушк дутуу ажиллаад нэг цилиндр доголдоод байна тэгээд шал дэмий бензин цацаад их идээд доголдоод байж болох юм гэсэн таамаг дэвшүүлээд үзэж гарав. Интеркүүлер хойлоонуудаа аваад маф гүй учир зүгээр асна л даа. Тэгээд нормалдуулж байгаад форсункнуудаа нэг нэгээр нь салгаад үзвэл догол яг хаанаа байна мэдэгдэх байх гэж бодов. Тэгээд эхний форсунк салгатал унтарчихлаа. За энэ ажиллаж байгааа юм байна гэж мэдээд дахиж асаагаад 2 дахийг нь салгатал бас л унтарчихав. Дахиж асаагаад хамгийн цаана байгааг нь сугалах гэтэл сув сул салчихсан байв. Ойлгомжтой. Доголдоод нормалдаж байхад нь 3 дахь форсункаа залгатал догол ор мөргүй алга болов. Вооов лайтай. Тэгээд гайхаад яагаад салчихсан юм бол гэтэл форсункан дээрх сэртгэр хуга үсрээд явчихсан форсункны залгуур сул явж байсан байж таарав. Намайг авахад залгаатай байж байгаад замд явж байхад нэг донсолгоонд салаад тэгээд эрдэнэт хүртэл бараг 300 км 2 хон цилиндэрээр зүтгэж ирсэн болж таарав. Гүйэ мөн хуйхтай эд ээ гэж бодонгоо нарийн зөөлөн төмөр утсаар форсункны залгуурыг төмөр утсаар салахааргүй болгож боогоод орхив. Унаад явахад боломжийн байна аа хүч сайтай бүүст орж ирж байна. Гэтэл дахиад л нөгөө харрр харрр гэсэн чанга чимээ гарав. Хммм

Үргэлжлэл бий . . .
МАФ
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by euurtsaikh »

BD USA serial kino ih uzdeg bololtoi yg orgil uedee ireel tsun tsuuun geed l duuschaad bxin haha
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Гол нь их нарийвчилж бичих гээд байна л даа дараа нь хүн амьтанд хэрэг болоо ч уу үгүй ч үү хэхэ.
МАФ
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by euurtsaikh »

Jimny 3 tsilindertei bdimu?
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by StONE »

euurtsaikh wrote:Jimny 3 tsilindertei bdimu?
turbo 660 cc нь 3

уг нь 1300 сс авсан бол
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Jargale »

tegeed bicheechee guitseegeed BD
Never give up!!!
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by StONE »

Үргэлжлэл буюу гутгаар бөлөг.

Хүлээсээр ...

@bd
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”