Нөхөн сэргээгчдэд зөвлөмж
за хуучныг сэргээгч, шинээр бүтээгчид минь наашаа суугаад аан гэж бай. Юун тэр вьетнам, юун спрей...
Би гэдэг хүн мотогоо шинээр угсрах, үйлдвэрлэх мэт хийнэ гэж зориг шулуудаад дайрчихав. Тэгсэн бас алдаа гаргажээ. Анар надад 3-5 давхарлахад ер нь янзын болдог юм. RR- бүр 10-11 давхар будагтай байдаг, хэзээ ч ганддаггүй гээд анхааруулж байсан. Харин би гэдэг хүн мөнгөний боломж, хямд төсөр аргаар, хурдан шуурхай хийх гээд дайрчихсан юм. Будагчинтайгаа аль боломжоороо зузаахан, давхарлаад явсан. Гэтэл арай л болоогүй байжээ.
1990 онд орос ах нар рамыг бор, хүрэн грунд, хар өнгөөр будахдаа Powder coating технлоги ашиглаж хийж байсан нь аргагүй насны будалт байжээ гэдгээ угсрах явцдаа мэдэрлээ. Аргагүй шал өөр технологи юм. Зарим залуус байгаа дээр нь зүгээр усан зүлгүүр явуулаад, шууд давхарлаад будаа, бүрэн арилгаж өөртөө ажил удаж, илүү зардал гаргалаа гээд хэлээд байсан нь үнэний ортой байжээ. учир нь яаж ч грунд тавиад, яаж ч давхар будаад ширүүхэн хүрэхэд л халцарч унаад байх шинжтэй байв.
тэгэхээр үүгээр повдер коатинг, спрей -ийг харьцуулж үзэхэд спрей бол хямд төсөр, амар хялбар арга боловч, чанарын хувьд он жил, цаг хугацааны шалгуураар повдер коатингийг хаа ч гүйцэхгүй юм байна лээ шүү.
үүнтэй холбоотой одоо миний айж байгаа юм бол элгээрээ ус шавар, мод чулуун дээгүүр гарахад нэг зэв идээд эхэлвэл эрчимтэй идэх байхдаа хөөрхий. жилдээ нэг бүтэн срей-дээд будаад байвал дөхөх болуу яадаг бол.
Монголд повдер коатингтай болвол ретро, антик болон шоу рүүмийн машинуудын асаргаа, арчилгаанд, гоёл гангараанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож сууна.
Машинд бол обуд, кузов, хаалга, кирло, эмблем, гар, татуурга, тормосны апарт гээд будъя гэвэл зөндөө төмөр деталь байгаа.
ялангуяа тэр обуд, тормосны апарат бол хүмүүсийн их шохоорхож будуулдаг, оролддог эд мөнөөс мөн. тэгэээд хямд төсөр аргатайгаа адилхан хэсэг хугацааны дараа халцраад унах , хагарч эмтрэх нь ч адилхан байдаг.
арга ядахдаа манайхан бараг багсдаж байгаа шт. зузаахан тавих гээд.