Page 55 of 61

Re: Davaanaa's page

Posted: Tue Feb 10, 2015 2:32 pm
by Ochki
barag-guide

Re: Davaanaa's page

Posted: Tue Feb 10, 2015 2:36 pm
by davaanaa
davaanaa wrote:dugui n 295/40/20 obud n 20x9.5
dugui n 295/40/20 obud n 20x10.5
ene 2 undur nam boloh uu ?
Ochki wrote:barag-guide
teheer chatsuu baina gesen ug uu?

Re: Davaanaa's page

Posted: Tue Feb 10, 2015 4:07 pm
by Exotic
barag guidee hahah

Re: Davaanaa's page

Posted: Tue Feb 10, 2015 4:27 pm
by davaanaa
hahaha todorhoi yum helchihldeeee

Re: Davaanaa's page

Posted: Tue Feb 10, 2015 4:40 pm
by Toogy
Өргөн нь л бага зэрэг ялгаатай болохоос дугуйны хувьд өндрийн хувьд ялгаагүй штээ. 295 чинь одоо хэдэн JJ билээ, тэр нь 9.5 болон 10.5JJ хоёрын хооронд нөлөөлхөөргүй өргөн бол өндрийн хувьд ач холбогдол бүхий ялгаа байхгүй.

Re: Davaanaa's page

Posted: Tue Feb 10, 2015 6:04 pm
by mendamar
dugui ylgaaguich obud ni suuhad neg duguin arai maihandana nuguuh ni arai baga maihandana theer barag chatsuu bolno gesen ug haha.

Re: Davaanaa's page

Posted: Tue Feb 10, 2015 6:18 pm
by Ochki
gol ni yag maihandah uu

Re: Davaanaa's page

Posted: Wed Feb 11, 2015 8:48 am
by Temuujin
Yu gej dee huuhed min

Re: Davaanaa's page

Posted: Wed Feb 11, 2015 9:14 am
by davaanaa
maihandahgui baihaa hehe

Re: Davaanaa's page

Posted: Wed Feb 11, 2015 10:10 am
by davaanaa
Маргаангүй юм байна өөөө

Эрчүүдийн мөрөөдөл болсон хүлэг

Та бүхэндээ Ford F-650-ийн суурин дээр хийсэн “Ford F-750 Dunkel Luxury Hauler 4х4” хүлгийг танилцуулж байна. Машины урт нь 9.7 метр, өргөн нь 2.5 метр бөгөөд өндөр нь 3.6 метр хүрэх аж. Тиймээс F-750 хамгийн урт пик-ап болох магадлалтай юм байна.
Image

Үүнээс гадна тав тухын байдлыг гайхалтай хангасан бөгөөд дотор нь олон зүйл багтах гэнэ. Дээвэрт нь хоёр ширхэг 4 дугуйт мотоцикл, кузовт нь суудлын тэргийг багтаах боломжтой.

7.2 литрийн Caterpillar хөдөлгүүртэй гэнэ.

Давуу талууд:
- рам
- дөрвөн дугуйн хөтлөгч
- эргэн тойрны камер
- замын хөтөч
- хоёр зурагт
- гал тогоо
- газ
- хөргөгч
- ариун цэврийн өрөө
- угаалгын өрөө
- аудиосистем
- амралтын өрөө гэх мэт.


Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image

https://caak.mn/view/8259906

Re: Davaanaa's page

Posted: Wed Feb 11, 2015 2:30 pm
by Exotic
naad hog chin zasmalaas garahgvi hog baina, ternii orond saihan kamaz baihad haa ch hurne, naad muug chin uuriig ni ch gesen achchihna, tav tuhiig ch medruulj bolno haha

Re: Davaanaa's page

Posted: Wed Feb 11, 2015 3:57 pm
by davaanaa
Exotic wrote:naad hog chin zasmalaas garahgvi hog baina, ternii orond saihan kamaz baihad haa ch hurne, naad muug chin uuriig ni ch gesen achchihna, tav tuhiig ch medruulj bolno haha
zasmalaas garahdaa wrangler unaad l yavchihna sht kk

Re: Davaanaa's page

Posted: Thu Feb 12, 2015 4:55 pm
by davaanaa
Toyota hol 5-g oir 5 bolgodog spacer heregtei baina zaluusaa baigaa gazar esvel huniig n medeh uu? meddeg bol helj ugj buyan bolooch

Re: Davaanaa's page

Posted: Wed Feb 18, 2015 1:06 pm
by MuuG
auto plaza 1 дээр Ундралын лангуун дээр бараг байдаг байхаа.

Re: Davaanaa's page

Posted: Wed Feb 25, 2015 10:49 am
by davaanaa
Bugatti Veyron The End

Image

Германы алдарт машин үйлдвэрлэгч Волксваген AG компани хамгийн сүүлчийн буюу 450 дахь Bugatti Veyron загварын машинаа худалджээ. 1200 морины хүчтэй, дээвэр нь сөхөгддөг энэхүү машиныг “La Finale” гэж нэрлэсэн бөгөөд ирэх долоо хоногт Женевийн авто үзэсгэлэнд тавигдах аж.
Image

2005 оноос хойш бүтэн арван жил үйлдвэрлэгдсэн Veyron загварууд дунджаар 2,3 сая евро буюу 2,6 сая ам. долларын үнээр худалдаалагдаж байв. Этторе Бугаттигийн үүсгэн байгуулсан автомашин үйлдвэрлэгчийг 1998 онд Волксваген худалдан авчээ.

Худалдан авсныхаа дараа германчууд үндсэн хоёр зорилго тавьсан бөгөөд “Цагт 400 километрээс илүү хурдалж чадах хүчтэй, дуурийн театр руу явахад тухтай, загварлаг байх ёстой”.
Image

Волксваген 2005 онд анх Veyron загварыг танилцуулж байхдаа зах зээл дээрх бүх төвшний автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргалаа гэж байжээ.

Bugatti-гийн ерөнхийлөгч Волфганг Дүерхаймер “Автомашины түүхийн нэгэн гайхалтай хуудас ийнхүү эцэстээ хүрлээ. Зах зээл дээр гараад 10 жил өнгөрсөн ч гэсэн Veyron хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж, давтагдашгүй нэгэн бүтээл гэдгээ батлан харуулсан” гэж мэдэгдэв.

Хамгийн эцсийн Veyron-ыг нэрээ нууцалсан нэгэн хэрэглэгч худалдан авсан бөгөөд “Ойрхи Дорнод” гэдгээс өөр ямар ч тайлбар байсангүй. Харин компанийн мэдээлснээр өнгөрсөн арван жилийн хугацаанд тэдний бүтээгдэхүүний тал хувийг Европчууд, дөрөвний нэгийг АНУ худалдан авсан гэжээ.

VEYRON-Ы ЗАЛГАМЖЛАГЧ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ 3 ЗАГВАР БАЙГААГААС НЭГ НЬ ШАЛГАРАХ ЮМ

Image

Image

Image

Дэлхийн хамгийн том хоёр автомашин үйлдвэрлэгчийн нэг Волксваген Veyron-ы дараагийн загварт гурван концепцыг сонгохоор зэхэж байгаа аж. Энэ гурван загварын нэг нь гэхэд хамгийн сүүлд гарсан хувилбар болох 1200 морины хүчтэй “Grand Sport Vitesse”-ээс 25 хувиар хүчтэй юм байна.

Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдээлснээр компани шинэ загвараа ирэх арав дугаар сард танилцуулна гэсэн бол Волксвагены ахлах загвар зохион бүтээгч Уолтер дө Силва “Энэ оны сүүлээр эсвэл 2016 оны эхээр танилцуулна” гэж мэдэгджээ.

Мэдээж хэрэг тансаг, спорт машин үйлдвэрлэгч Pagani Automobili, McLaren Automotive, Koenigsegg Automotive зэрэг компаниудын бүтээгдэхүүнд нүдээ унагадаг автомашин сонирхогчид Veyron-ы залгамжлагчийг алга ташин угтах биз.