Page 53 of 66

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jun 23, 2015 1:11 am
by Exotic
heheh buruu l zunutsguuj baina daa, ymar ch uyd motoriin duunaas iluu saihan duu baihgvi ain, hajuugaar ni bas kuzov, agregatiin duugaa chagnaad yvj baihad uidnaa l gej baihgvi shuu :p

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jun 23, 2015 8:38 am
by MuuG
хаха.

Чи анар тэгвэл юу чагнадагаа хэлчээч дэ? аан хэлчлүү.

тэгвэл хоёр л гарц байна. Чиний машинд нэг бол хөгжим байхгүй, эсхүл байсан ч спийкер нь ажилладаггүй. хаха.

гэхдээ л хөдөө замд бол угаасаа зохихгүй юм зохихгүй л байдаг шт.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jun 23, 2015 9:14 am
by freekiller
Exotic wrote:heheh buruu l zunutsguuj baina daa, ymar ch uyd motoriin duunaas iluu saihan duu baihgvi ain, hajuugaar ni bas kuzov, agregatiin duugaa chagnaad yvj baihad uidnaa l gej baihgvi shuu :p
Яг иймэрхүү байдаг шүү.Дуу сонсож сурахгүй юм аа.Яадаг ч юм билээ.Хөгжим нь байна, спикер нь байна.За дээд тал нь үсрээд 3 дуу цувуулж тавьж байсан юм байна.Моторын дуу шиг уянгалаг хөгжим алга доо.Ялангуяа хөдөө гадаа явж байхад бол.Гэхдээ хэзээ нэг өдөр сурна даа.

Re: MuuG-ийн блог

Posted: Tue Jun 23, 2015 6:06 pm
by MuuG
Салхи юу өгүүлэв...

за нөхдийн аясыг, хавь ойрын хүмүүсийн хандлагыг харахад ер нь доороо эргэж халж, шатаж, уугиж байхаар, алсад гарч манаргаж, салхилж, шуугиж байя гэдэг хандлага ихээхэн нэвтэрч байгаа нь бэлхнээ харагдах болжээ.

Тэгвэл энэ салбарт жин их чухал юмаа. аль хөнгөн, авсаархан болгоноор бүрж, бөх бат араг яс зангидаад, хүчтэй, огцом гаралттай хөдөлгүүрээр тоноглож, богино зайд, байгалийн замд, бартааг хурдан туулсан нэг нь ялдаг юм байна.

тэгвэл яагаад энэ салбарт WAGON хөгждөггүй юм бэ? миний бодлоор араа сэмбийтэл хөнөглчихөөд, ардаа 2 запас дугуй татлагаар бэхэлчихээд жийж байхад зүгээр санагдахын.

гэхдээ одоохондоо энэ салбарыг нарийн сайн судалж мэдэх, орж хутгалдах үнэнхүү хэрэгцээ байгааг олноор чиглэх салхи урин дуудах шиг...

ай хөөрхий соёлонгийн тоосоо гэж...

Image

Re: MuuG-ийн блог

Posted: Wed Jun 24, 2015 12:50 pm
by Ochki
vagon chin tom bas zuvhun tumur zam deer l yavnashd xaxa

Re: MuuG-ийн блог

Posted: Wed Jun 24, 2015 4:15 pm
by Exotic
Ochki wrote:vagon chin tom bas zuvhun tumur zam deer l yavnashd xaxa
hahaha yag zuv!

vagon bish harin hatchback sonirhvol uur shvv.

Re: MuuG-ийн блог

Posted: Wed Jun 24, 2015 4:34 pm
by MuuG
Exotic wrote:
Ochki wrote:vagon chin tom bas zuvhun tumur zam deer l yavnashd xaxa
hahaha yag zuv!

vagon bish harin hatchback sonirhvol uur shvv.
юун Богоон, юун галт тэрэг. Хэн тэгсийн...

Image

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Jun 25, 2015 7:07 pm
by ggg
Hen tegj baina geed duguitai galt teregnii zyrag baisan yum olj tavih gesen olsongui. Oros teneglelee gej.

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Jun 26, 2015 12:04 pm
by Exotic
aylald yvah gej baigaa yum shig l achaanii mashinaar uraldah geed baih yum, deer sky mister 2 bas tegeed baisan, yag unendee bol heregtei yumnuud chin hedhen shdee, bas ih jin nemeh ni asuudal uusgene. Bolj ugvul jijighen hungun zagvar l zugeer. Ydahnaa odoogiin wrc trendiig har l daa, tegehed ene subaru tuurchihsun yum shig, wtac -t r35 oroltsdog shig hehe

Image

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Jul 16, 2015 10:55 am
by MuuG
ЛҮД ЮМАА ДАА

Приус 20 гэж үд юмаа даа. Япон ах нар энэ машины урдаас ирэх салхийг хамгийн сайхан эсэргүүцэлгүйгээр урсаж гаргахаар тооцсоноос хойноос нь хүчтэй салхилна гэж бодоогүй юм шигээ. :))

Яасан гэхээр наадмаар тэрэлж орчихоод, гэртээ харихаар шуугиулан сүнгэнэж явлаа. амгалангийн презер даваад, шинэ замаар 90 км/ц арай хүрээгүй хурдтай сүнгэнэж явсан чинь борооны өмнөх хүчтэй салхинд зүүн хойноосоо түлхэгдэж 2 дугаар эгнээнээс шууд 1 дүгээр энээрүү ямар ч хяналтгүйгээр шилжив. гайхах, сандрах давхцаж тормос гишгэлгүйгээр хурдаа хаслаа. тэгээд аажуухан салгалж явсаар гэртээ харьсан. уг нь дотроо бол бороо асгаад эхэлчихээс нь өмнө харьчий гээд яарч явсан ухаантай.

Байгалийн их хүчний өмнө хүн техник хоёр үнэхээр өчүүхэн юмдаа гэсэн бодол маш хүчтэй орж ирэв. нөхөд минь хол замд явах бол зориулалтын тээврийн хэрэгслээр нь эрсдэл боломжоо сайтар мэдэж, тооцож, харж явж байгаарай.

уг нь миний дөрвөн дугай ленин багшийн толгой, эсхүл үлээсэн шаар шиг халзан биш Пиррели брендийн 4 улирлын дугуйтай байсан юм. хээ нь 70-60 хувьтай. зах зайран, өгөөмөр энэрэнгүйгээр өдөржин явж усан, боорцгон хээтэй, аль хүнд /масс ихтэй дугуй эдэлгээ багатай байдаг байгалийн хуулийг бодож/ дугуйг нь сонгож шилж авч тавьсан байсан юм. тэгтэл нойтон гадаргуу, хүчтэй салхи бүтэн машиныг ажиргүй зөөж орхино лээ...

Ер нь приус гэдэг машиныг унаж эдэлж явахад анзаарсан, мэдэрсэн, мэдсэн юм гэвэл энэ машиныг унах тусам бөгжний эзэн киноны голум болох шинжтэй шүү. "my precious.ssss..."

Image

бага иддэгт нь баярлан хайрлаж, өдөр тутам унаж талхихаас сүүлдээ угааж цэвэрлэхээ больж, хайр найргүй ачиж, зовлон болгоныг үзүүлж, үйлчилгээг нь ч тасалж... ер нь тэгээд бөгжөө хараад баясаад байдаг, өөр юу ч бодож, хийж, анзаардаггүй голум лугаа адил идэшнээс өөр юманд нь анхаардаггүй, балиар заваан бохир бүдүүлэг, тоос шороонд дарагдсан, битүү сэв, цараапан болсон, дурсгалын дэвтэр шиг машинтай болох нь...

Арай гэж өөрийгөө сэхээрүүлж, МАФ-ийн гишүүн, машины хорхойтон, техникийг хайрлан хүндлэгч, бишрэн дэмжигч гэдгээ санаж.... шинэхэн аянд гарах гэж байгаа Билбо Беггинс болтол нь угааж цэвэрлэж, утаж ариулж, зарим нэг эвдрэл, гэмтлийг оношилж, төсөв төлөвлөгөө гаргаж, найр наадмыг хойш тавьж, наргиж цэнгэхээс татгалзаж, унаа тэргээ анхаарч, урдаа хэд хэдэн зорилт тавьлаа...

машин ч тэр, хүн ч тэр сэтгэл гаргаад ирэхээр сэргээд сэмбийгээд явчихдаг хойно сайхан болох нь дамжиггүй бизээ.
гэхдээ одоо цагт "No money, No honey" юм чинь тоолдог бороо бэлдчихвэл тордоод авах юухэн байхав дэээ....

гэснээс, 5 хоног наадсан чинь ямар аймар, балиар урт юм бэ? 1 дэх өдөр нь стадион орлоо, 2 дахь өдөр нь салхинд гарлаа, бөх харлаа /ёс болгож/ 3 дахь өдөр нь төлөвлөгөө дууслаа, 4 өдөр нь алмайрч хэвтлээ, 5 дахь өдөр нь мөнгө ч дууслаа, зорилгогүй ч боллоо.

Энэ миний хувийн л бодол шүү, ер нь ингэж олон өдөр амрах нь залуу, идэр насны улс орныхоо хөгжлийг нуруун дээрээ авч явдаг та бидэнд огт хэрэггүй эд юм шиг байгаамаа. Балчир үеийг хүчтэй, өрсөлдөхүйц боловсролоор цэнэглэн сумлаж, идэр үеийг ачаалалтай, баялаг бүтээх ажилд зүтгүүлэн зүглүүлж, хижээл насныхныг зөвлөх, зааварлах өндөр цалинтай ажилд томилж, өтөл насныхан тэтгэвэр горьдож суулгүй, өгсөн бүх мөнгөө улсаасаа авчаад байшингаа барьна уу, тойроод аялана уу, хүссэн зүгтээ явдаг хараат бус байвал ямар гоё вэ?

Монголд хүн болгон эдийн засагч, улс төрч, хуульч юмуу хаашаа юм. мэддэгээ хийгээд, энэ төрд хэн байгаа нь хамаагүй, өмнөх ажлаа чинээнд нь тултал хийгээд зүтгээд явж байвал барав санагддын. Монголын энэ олон хоног үргэлжилсэн баяр, үрэлгэн цамаан, хөөрүү байдгийг нь баруулдаг арга их л дээрээс шидсэн чулуу юм шиг санагддаг юмдаа. бид бага үрж, ихийг бүтээж байж бусдын шавхрууг горьдохгүй амьдарна, гэтэл залуу үеийн тархинд "гадаад бол Гайхамшигийн орон, дотоод бол дампуурлын ирмэг, сүйрлийн үүд" гэсэн мессежийг далд ухамсарт нь сайтар суулгаж өгснөөс сүйхээтэй нэг нь хүүхдээ гадаадад төгсгөж, гадаадын дээд зэрэглэлийн мэдлэг боловсрол олгож, арга ядахад гадаадад улсад амьдрах чадалтай болгоё гэж боддог болсон, чансаагүй нэг нь хүний боол ч хамаагүй хийгээд, ахиу мөнгөний бараа харъя гэж бодож алсыг зорих...

Тэгвэл энэ эх орны эзэн нь хэн болж үлдэх юм бэ? Эзэнгүй айлыг ухах хулгайч хүнд хичнээн амар байх бол? Монгол гэх зүрхгүй, улсаа гэх сэтгэлгүй зүсэн зүйлийн хэлээр ярьсан хэсэг цэцэрхсэн хоосон цээж, эсхүл хар ажлаар тархиа баглуулан ширлүүлсэн хэсэг манкурт боол л энэ улсад үлдэнэ.

Бидний дээд үеийнхний муулаад байдаг социализм гэгчийн эрин үед дотор газрын хүмүүсийн хяналт гэдэг юм байдаг байсан, тэр үед хятад цустай, холимог цустай хүмүүсийн уулзалт чуулганд хэн байна, хэн хэн гэдэг хятад хүн байгааг хянаж байсан гэдэг. тэр битгий хэл мэргэжлитнээс дээш албан тушаалд тавьдаггүй, баярын бичгээс дээш шагнадаггүй байсан юм гэсэн. тэгвэл АРДЧИЛАЛ гарч ирээд ХҮН гэдэг зүйлийг ялгахаа байж, бүгд сайхан болсон нь хүний эрх талаасаа гайхмаар сайхан, биширмээр том амжилт мэт боловч, нөгөө талдаа хяналтгүй болсноос цусаар дамжих санааг хэрэгжүүлэх Монгол зүстнүүд бий болох үндэс болсон гэж учир мэдэх хүмүүс хэлцэх...

за энэ хүрээд нийгмийн шүүмжээ зогсооё...

Одоо ингээд наадмын дараа намар... "Зундаа ороогүй бороо, намартаа юундаа шаагина вээ...."

эргээд нэг бодрол, үйл явдал, сонирхол татсан постоор уулзацгаая.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Jul 16, 2015 11:22 am
by rog
Хараал идсэн Приус. Чөтгөр аваасай. Би 20 30 2ын аль нэгийг авна заавал авна.
Манай дүү дарханд аваар хийснээс болж дархан руу хэд ч явав. Бензиний дачик нь 2 зураастай байсан найзыгаа гуйж 40к төгрөгөөр бензин хийгээд хангалттай яваад буцаж ирэхэд 3 зураастай байлаа. Манай ээж ах 2 570тай явахад 100.000 бензин хүрсэнгүй гэж ярьж байлаа.
Королла 70 80аар явж өгнө гэлээ. Муу приустэй найзууддаа 1 ундаа 1 тамхи 20к атгуулаад зүгээр биздээ гэхэд шаая л гэх юм. Сайхан ч найзуудтай юм, сайхан ч унаа юм. 2 3 приус энэ замд шалгаж үзлээ. Жолоочоосоо болов уу юунаас болов 26km/l ээс 22km/l гэж зааж байна лээ. Хараал идэг гэж миний машин 5km/l гээд бодохоор хараал идсэн приус заавал авна даа.Заавал 1 приустэй,тэрийгээ гэртээ эхнэрийн номхон морь болгоод тавих ЁСТОЙ тэрэг юмаа. Хайрхөөөөн. Үнэхээр л ард түмний унаа юм даа.

Re: MuuG-ийн блог

Posted: Thu Jul 16, 2015 4:30 pm
by Galaamn
хэхэ приусын тухайд үнэн үнэн.
Ёстой салхины аясаар л явна.
Хааяаа нэг бензин хийчихээд л хог асгахдаа хүртэл унадаг мөртлөө угааж арчихаас өгсүүлээд бүгдийг нь орхигдуулна.
Тосыг нь хүрэл за яахав дахиад 1000 дахиад 1000 гээд 7 8000 км явуулаад солих жишээний.
Нэг айлд заавал байх ёстой машин. Маргаангүй.
Зөөлөн явахад хийсчихгүй эвдрэхгүй ер нь яахчгүй. Бензин ч хэрэггүй.

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Jul 17, 2015 12:40 pm
by Ariuka
үнээн үнэн дөрвөн жил маньд халаагүй л зүтгэлээ дахиад зүтгэнээ л гэсэн энэ хавьдаа ганц приусээ хамгийн удаан унасан хүнээр тодорноо би яадийн

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Jul 17, 2015 2:31 pm
by Jargale
аюулгүй байдал талаасаа жаахан тиймхэн байх тээ? сая эрдэнэт булган архангай хөвсгөл эрдэнэт гэсэн чиглэлээр явж байхад унасан машинууд их байлаа. гэхдээ тэгээд хараад байхад приус гуайн шамбийлт илүү санагдлаа. ууг нь хангуг тэргийг төмрөө нарийлсан гэж бодож байсан чинь бас ч гэж арай дээр шамбийсан байх юм.

Re: MuuG-ийн блог

Posted: Fri Jul 17, 2015 4:07 pm
by Ochki
prius chin hungun bolgoh geed arisaa nimgen hiisen masihnshde.