Page 52 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Nov 06, 2012 4:13 pm
by begunbe
Сайн байна уу, танайхаар дамжуулан Toyota Tacoma пикап авахаар сонирхон судлаж байгаа юм аа. Таны хэлэхээр онцгой аlбан татвар төлдөггүй гэх юм... Чухам ямар хууль дүрмийн дагуу онцгой албан тавараас чөлөөлдөг юм бэ

hi
Tundra, tacoma /ih bienee salangad tevshtei / ontsgoi tatvar tulduggui gesen
achaanii zoriulalttai gedgeer yavdag yum shig bn lee
heden sariin umnu manaihaar yavsan Tundra ontsgoi tatvar tuluugui
zuvhun gaaliin tatvaraa tuluud mashinaa avsan

Аан, за
Чухам ямар дүрэм журамд үндэслэдэг болохыг мэдэхгүй биз? Надад олдсон баримтуудаар бол гарцаагүй төлөх болчихоод, баттай сайн асууж байгаа юм шүү

manai naiz gaalid baitsaagch hiidegin
ter bolhoor yag 50x50 geed bgaan
tanidag baitsaagchtai bol tulduggui
tanihgui bol tuluh magadlaltai geed bgaan
zarim n bolhoor heregleenii mashin geed ontsgoi avah geed bdag gesen

харин тэгээд байгаа юм аа
за тэгээд захих бол хэлж өгөөрэй, найздаа

boloh baihaa,

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Nov 06, 2012 4:16 pm
by GaNBaYaR
pick-up ын үндсэн зориулалт бол гадаадад хөдөө аж ахуй, мал аж ахуй болон аж үйлдвэрт хэрэглэх.
сүүлийн үед off-road нэмэгдээд байгаа болхоос.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Nov 06, 2012 4:21 pm
by MuuG
санаагаа давхар бичсэн байсан учир арилгав.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Nov 06, 2012 4:55 pm
by Egu
MuuG wrote:засгийн газрын биш Улсын дээд шүүхийг 13 дугаар тогтоол гэж байна даа.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот




Дугаар 13

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
Нэг. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “Суудлын автомашин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна.
Жолоочийг оруулаад 9 ба түүнээс дээш хүн тээвэрлэх зориулалттай боловч нийтийн тээврийн хэрэгслийн ангилалд хамааруулаагүй, “Jeep”, “Station wagon” загварын автомашинууд суудлын автомашины ангилалд орно.
Хоёр. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “Хос тэжээлт автомашин” гэдэгт дотоод шаталтын хөдөлгүүрээс гадна зай хураагуураас цэнэг авч цахилгаан эрчим хүчийг механик энерги болгон хувиргах цахилгаан хөдөлгүүртэй хосолмол ажиллагаа бүхий /гибрид/ автомашиныг ойлгоно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 8:11 am
by Cali
MuuG wrote:
гэтэл ачаатай жийп гараад ирсэн чинь учраа олохоо байсан. Энэ ачааны машин байна гэхээр ачааны машины шинжээ алдаад байгаан. арын дугуй нь жижиг биш, ачаа нь холын тээвэрт зориулалттай биш харагдаад байдаг. гэтэл жийп байна гээд татвар ногдуулчих гэхээр яах аргагүй ачаа гээд онгойсан хайрцан кабины ард байгаад байдаг.

ингээд л танил тал, тухайн үед машинаа хэрхэн тайлбарлааас л татвар ногдуулах эсэх шалтгаалаад байх шиг байгаамдаа...
Yag ene chinii helsen zuil chin Honda Ridgeline n deer bolj bsiin, ternees
Nissan Frontier, Toyota Tundra, Tacoma zugeer OAT-gui ordgiimaa.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 10:35 am
by begunbe
Гаалийн татвар толдоггүй эсвэл элдэв олон хөнгөлөлт эдлэх боломжтой бидэнд хэрэгтэй ямар сэлбэг тоноглол байгаа тухай ярилцая
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 11:00 am
by MuuG
Өөгөөмөр дээр сайхан тэнэж яваад ARB гэдэг бичиг аль дээр хууларсан, будаг нь халцарсан бага зэрэг зэвэрсэн гэхдээ сэнсрээгүй иймэрүү юм хэвтэж байв. хэлбэрийг нь хараад TIGER BAR байна гэж шууд таниад, хэмжээг нь хараад ланд хавьцаа байх нь гэж бодов. Ингээд асуулаа:"Энэ юу вэ? хэд вэ? юуных вэ? хаанаас ирсийн?" гэв.


аан хуучин машин задрахад гарсан, солонгосоос ирсэн, тэндэхийн хогноос бараг олсын. 120-д өгнө. 100-д авбал ав гэж авч байна. гэтэл тэр нь жаахан дээр үеийнх ч гэсэн ориг ARB байж билээ. 600-800 АНУ-ынд доллар гэдэг эдийг, сэлбэг биш тоноглол гэдэг нэрээр татваргүй хусаад, тэгээд тийм хямд зарж байгааг бодоход боломжийн л сонсогдож байж билээ.

иймэрхүү ориг чанартай юм чинь бага зэргийн зэв, олон жилийн гадаа байх зэрэгт чанар нь огт өөрчлөгдөхгүй гэж бодсон.
Сэлбэг үү? Тоноглол уу? гэдгээр л татвар дээр тоглолт хийдэг байх.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 11:59 am
by pj
mitsubishi l200 ontsgoi toldin bolvuu?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 11:59 am
by bd
Төлөхгүй.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 1:12 pm
by odb
Гаалийн уялдуулсан кодчилолын системээр бол дэлхий нийтээрээ пикапыг 870421хх ангилалд оруулж гаалийн бүрдүүлэлтийг хийдэг тул Дээд Шүүхийн Тайлбарт байгаа 8703хххх ангилалд орохгүй.

870421**

• Description

g. v. w. not exceeding 5 tons

• Goods ever classified under this HS code

mini-truck ,minitype passenger/cargo waggon ,minitype station waggon ,minitype truck ,mobile tipcarts ,multipurpose vehicle ,pedicab ,pick up ,pick-up ,pick-up vehicle >>

сурвалж: http://hs.e-to-china.com/ks-pick-up+truck-d_3-t_1.html" onclick="window.open(this.href);return false;

дээрх хаягаар орж англи нэрээр нь хайлт хийж импортолж буй бараа бүтээгдэхүүний HS code-г мэдэж болно.

Манай гаалийн веб сайтын http://www.ecustoms.mn/tax.php?wmid=105 ... 118#hemjee" onclick="window.open(this.href);return false; хаягаар орж тээр доор байгаа Импортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээ нэртэй PDF-ийг татаж аваад ямар ангиллын бараа хичнээн татвар төлөхийг мэдэж болох юм байна.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 1:35 pm
by begunbe
Австрийн Залцбург орохдоо алдарт Redbull-н Hangar7 орж үзсэн юм. Red Bull Энергийн ундааг бий болгосон Dietrich Mateschitz гуайн онгоц, F1 автомашины хувийн цуглуулга бөгөөд үзэж харах юм ихтэй сонин газар байна лээ..
Image

Дээд хурд 450км/ц, 1483bhp, 9800N downforce- Төгс төгөлдөр уралдааны машин бөгөөд алдарт дизайнер, аеродинамикийн мангас ADRIAN NEWEY-н бүтээл. Өнөө үед хүчин төгөлдөр ямар ч дүрэм, гомологаци, хязгаарлалтаас гадуур бүтээгсэн энэхүү RED BULL X2010 S. VETTEL PROTOTYPE автомашины зорилго нь шинэ Play Station GRAN TURISMO 5-г бодит амьдралд тулгуурлах хийх явдал байсан гэнэ.
Image
Image
The Special Edition RB3-г F1-ийн 15,000 ширхэг фенийн зургаар чимэглэсэн бөгөөд зураг болгоноос хандив авч анагаах ухааны судлагаанд зориулсан гэнэ лээ. Монголд бол хандив цуглуулаад нэг бөкчин гард жийп аваад өгчихсөн эсвэл морьны хөшөө босгочихсон байгаа даа

үргэлжлэл бий

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 1:36 pm
by begunbe
үргэлжлэл
Image
RB4 Red Bull Racing David Coulthard ба Mark Webber нарын тохиргоо хийсэн тэрэг гэсэн
Image

2008 оны F1-д энэхүү Scuderia Toro Rosso-р Sebastian Vettel Италийн Гран При Монзад барианд хамгийн түрүүн орж Red Bull team-н анхны ялалтыг авчирсан гэдэг
Image
2007 оноос эхлэн Red Bull Racing Toro Rosso (улаан бух) Ferrari хөдөлгүүртэй болж эхэлсэн. Vitantonio Liuzzi анх удаа V8 хөдөлгүүрийн шүүсийг шахаж үзүүлсэн бол 2008 онд Sebastian Vettel энэхүү галзуу улаан бухаа унаж анхны гран при ялалтаа авчирсан төдийгүй F1 түүхэн дэхь хамгийн залуу ялагч, pole position-ы хамгийн залуу нисгэгч болсон юм.

Image
Sauber Petronas C16 нь Johnny Herbert, Nicola Larini , Gianni Morbidelli, Norberto Fontana гээд олон нисгэгчийн гар дамжсан тэрэг. энэ машинтайгаа 2 ч удаа гараа хугалсан гэсэн, азгүй. Гэхдээ тоормосны гэрэл, яндан болон аеро эд ангиудыг сайн хараарай! ДСП хавтан байгаа биз дээ?

Image
Иймэрхүү гэрлийг манайхан ч хийчихээд байгаа биз дээ...

Image
Урд дискийг хөргөх зориулалттай бүтээсэн боловч гомологаци болгоогүй инноваци! Дотор талаас нь харвал диск болон калибрийг хөргөх хоолой, бусад эд ангийг хөргөх хоолой энэ тэр гээд задраад явчихаж байна лээ...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 1:36 pm
by begunbe
үргэлжлэл
Image
Daytona International Speedway уралдаанд 8 дугаар байранд орж байсан тэрэг

Image
Илүүдэл жин хэмнэхийн тулд боломжтой бүх арга хэрэглэжээ... Жишээлбэл их гэрэлээ өнгөтөөр принтлэж аваад наачихаж, гоё гоё!

Image
Удирдлагатай тоглоомон машин л гэсэн үг
Image
Image
Formula SAE нь олон улсын дизайны уралдаан бөгөөд 400 гаруй их сургуулийн оюутнууд оролцдог ажээ...Хобби уралдааны прототип.

за тэгээд баахан онгоцны зураг хөрөг байна дөө... Сонирхох уу?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 1:37 pm
by begunbe
Өнгөрсөн хавар Берлинд хэд хоног ажлаар очихдоо амжиж орсон газар нь VW Showroom. VW концерны бараг бүх л загварууд байна лээ.. Мэр сэр зураг авсанаа үзүүлье. Энд сток машин бараг тавьдаггүй бас зардаггүй, жинхэнэ showroom байгаа юм.

Bugatti Veyron Grand Sport 16.4 limited to 150 examples, 2million $ baby
Quad-turbo 64-valve DOHC W-16
Displacement: 8.0 liters
Horsepower: 1001 hp @ 6000 rpm
Torque: 922 lb-ft @ 2200 rpm
7-speed dual-clutch automatic
Drive: 4-wheel

Image

Bentley continental GT (Mulliner Styling)
6.0L W-12 567 HP engine
6-speed Quickshift transmission
Drive: 4 wheel

Image

VW Phaeton
6.0 W12 LWB 5,998 cc W12 450 PS @ 6,050 rpm 560 Nm
6-speed tiptronic automatic
Drive: 4motion
Image
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Nov 07, 2012 1:38 pm
by begunbe
Хэдэн жилийн өмнө Шведийн Гөтэбүрг хот ороод... Бидний сайн мэдэх VOLVO автомашины музеи үзсэн юм... Хэдэн зураг оруулав. 1927 оноос хойш өдийг хүртэл бүтээсэн хүнд хөнгөн автомашинууд, концептууд, цэргийн техник хэрэгсэл болон VOLVO-н алдарт аюулгүйн тоноглолууд энэ тэр гээд дүүрэн л юм байна лээ.
Image
phone number: 031-664814
Volvo Arendal/Arendal Skans 405 08
Göteborg, Sweden
Email: museum@volvo.com
Opening hours: Tue, Thu, Fri: 10.00-17.00
Wed: 10.00-18.00
Sat-Suns: 11.00-16.00
Mondays and Public holidays closed.
Phone number: +4631664814
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image