Page 51 of 131
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 2:57 pm
by Badka
USCARS geed facebook deer page bdag shde ternii zaluugaas messengereer asuusan chin OAT avdaggui.teevriin zardal ni 1900$ gaali deer yunii mongo gelee dee 2400$ tolood bolo gej bsan.bi 2007 onii TRD tacoma-g ni asuuj bsan yum
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:03 pm
by Jargale
tacoma vs nissan patrol pickup...?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:21 pm
by MuuG
Гэхдээ эргээд суудлын автомашин гэдгээ харах хэрэгтэй. Өөөрөөр хэлбэл В ангилалын үнэмлэхээр унаж болдог машин гэсэн үг юм шүү дээ.
тэгээд гааль дээр 8 хүртэл хүийн суудалтай, бүх жин нь 3,500 кг.... гээд байдаг даа. Энэ утгаараа л давхан кабинтай пикаап бол суудлын тэрэгт орно гээд үзэх гээд байгаа байх.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:25 pm
by begunbe
Харин тийм, яагаад пикапд онцгой татвар ноогдуулахгүй гэж яриад байгааг баримтаар хармаар байгаа юм...
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:29 pm
by MuuG
хууль дээр байгаа суудлын автомашин гэдэг чинь бидний мэдэх сийдан биш хуучнаар жижиг тэрэг гэдэг л ойлголт шүү дээ.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:34 pm
by bd
begunbe wrote:Харин тийм, яагаад пикапд онцгой татвар ноогдуулахгүй гэж яриад байгааг баримтаар хармаар байгаа юм...
Хөдөө аж ахуй малчдыг дэмжих засгийн газрын тогтоолын дагуу бүх жин 10тн хүртэл ачааны машин, мөн фермер (давхар кабинтай пикап) зэргийг автомашины онцгой албан татвараас чөлөөлнө гэж ушиж байсан санагдаж байна.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:35 pm
by begunbe
тэгвэл Засгийн Газрын 100-р тогтоол дээр байгаа юм болов уу?
Засгийн газрын 48 дугаар тогтоолоор батлагдсан НӨАТ болон ГАТ-аас чөлөөлөгдсөн ХАА тоног төхөөрөмжийн жагсаалт дээр лав алга
http://ecustoms.mn/images/editor/files/zg48.pdf" onclick="window.open(this.href);return false;
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:37 pm
by MuuG
хуулийг гаргах үеийн ойлголтоор бол ачааны машин гэдэг бол урдаа хоёр хүүний суудалтай ачаа ачих зориулалттай /зил 130, аавын цээж гэх мэт/ машиныг л ойлгоод байх шиг байгаан. яагаав дуу байдаг даа. Ачааны машин 10 дугуйтай.... нананан гээд.
гэтэл юм гэдэг хөгжиж тэрнээс бага мөртлөө ачааны машин орж ирж эхлэв. Портер, амжиргаа цагаан... эдгээрийг ерөөсөө 3,5 тонноос бага жинтай, 750 кг-аас ихгүй чиргүүлтэй. ер бол чиргүүлгүй гээд В ангилалаар барьдаг мөртлөө, онцгой албан татвар дээр очихоороо энэ бол ачаа ачдаг машин. үйлдвэрээсээс ачаанд зориулалттай гарсан гэж зүтгээд татваргүй зөөгөөд байгаан. нөгөө л тодорхой бус хуультайгийн гай. буюу хуулийн хийдэл.
гэтэл ачаатай жийп гараад ирсэн чинь учраа олохоо байсан. Энэ ачааны машин байна гэхээр ачааны машины шинжээ алдаад байгаан. арын дугуй нь жижиг биш, ачаа нь холын тээвэрт зориулалттай биш харагдаад байдаг. гэтэл жийп байна гээд татвар ногдуулчих гэхээр яах аргагүй ачаа гээд онгойсан хайрцан кабины ард байгаад байдаг.
ингээд л танил тал, тухайн үед машинаа хэрхэн тайлбарлааас л татвар ногдуулах эсэх шалтгаалаад байх шиг байгаамдаа...
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:40 pm
by MuuG
засгийн газрын биш Улсын дээд шүүхийг 13 дугаар тогтоол гэж байна даа.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
2007 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 13
Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
Нэг. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “Суудлын автомашин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна.
Жолоочийг оруулаад 9 ба түүнээс дээш хүн тээвэрлэх зориулалттай боловч нийтийн тээврийн хэрэгслийн ангилалд хамааруулаагүй, “Jeep”, “Station wagon” загварын автомашинууд суудлын автомашины ангилалд орно.
Хоёр. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “Хос тэжээлт автомашин” гэдэгт дотоод шаталтын хөдөлгүүрээс гадна зай хураагуураас цэнэг авч цахилгаан эрчим хүчийг механик энерги болгон хувиргах цахилгаан хөдөлгүүртэй хосолмол ажиллагаа бүхий /гибрид/ автомашиныг ойлгоно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:43 pm
by MuuG
энд л нугалаа нь байна.
jeep, - SUV гэж байгаа байх,
station wagon- урт SUV зэргийн нөхдүүд байх.
pickup байхгүй... Тэгэхээр Пикаап бол суудлын автомашин биш гэж болно. Харин нөгөө талаас Нэг бүхээгтэй, ачаа болоод хүн тээвэрлэх хосолмол зориулалттай гээд. ингээд эцсийн бүлэгтээ хэн давамтай байж, юмаа тайлбарлаж чадсан нь л ялах байх даа. =))
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:48 pm
by begunbe
Баярлалаа,
харин тийм, хүнд тэр тусмаа гаалийнханд хэлэх хэрэггүй юм байна
одоо uscars.mn хэрхэн онцгой татваргүй оруулна гээд байгаа арга замыг олж мэдэе дээ
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:48 pm
by MuuG
begunbe wrote:тэгвэл Засгийн Газрын 100-р тогтоол дээр байгаа юм болов уу?
Засгийн газрын 48 дугаар тогтоолоор батлагдсан НӨАТ болон ГАТ-аас чөлөөлөгдсөн ХАА тоног төхөөрөмжийн жагсаалт дээр лав алга
http://ecustoms.mn/images/editor/files/zg48.pdf" onclick="window.open(this.href);return false;
эндээс би лав гүйлгэж хараад олсонгүйэ. үнэхээр байсан уу?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 3:55 pm
by MuuG
begunbe wrote:Баярлалаа,
харин тийм, хүнд тэр тусмаа гаалийнханд хэлэх хэрэггүй юм байна
одоо uscars.mn хэрхэн онцгой татваргүй оруулна гээд байгаа арга замыг олж мэдэе дээ
гүнбээ ах тэгээд таанк энэ тэр дар л даа... :p
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 4:02 pm
by Egu
MuuG wrote:энд л нугалаа нь байна.
jeep, - SUV гэж байгаа байх,
station wagon- урт SUV зэргийн нөхдүүд байх.
pickup байхгүй... Тэгэхээр Пикаап бол суудлын автомашин биш гэж болно. Харин нөгөө талаас Нэг бүхээгтэй, ачаа болоод хүн тээвэрлэх хосолмол зориулалттай гээд. ингээд эцсийн бүлэгтээ хэн давамтай байж, юмаа тайлбарлаж чадсан нь л ялах байх даа. =))
buheeg tevsh 2 ni tusdaa gej yaridagdaa
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 06, 2012 4:10 pm
by GaNBaYaR
http://legalinfo.mn/law/details/200?lawid=200" onclick="window.open(this.href);return false;
Хөдөө аж ахуйн ангилалд наад Pick-up ууд чинь орно гэнэ дээ.