Page 6 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Nov 22, 2012 12:11 pm
by MuuG
Tech wrote:
Garidaa wrote:Тэчээ 1жз биш байхаа иймхэрүү өнгө төрх гэж бодсын муу эсвэл урвах гэд байна уу айн?
Өнгө төрхийн тухай ч бодоогүй байх. Импрезаг чейзэрээр төсөөлж бодно ч гэж юу байхав. 1 жи-зи гэдэг чөтгөрийн бодол л орж ирсэн байж таараа.
тайлбар хүргүүлэхэд миний анхны машаануудын нэг, манай аавын 100 креста байгаа шдээ. бас өөрийн импреза байгаа. хоёулаа л миний данстай, миний үйлчилгээний шийдлээр явдагийн.

түүнийгээ л гаднаас нь иймрхүү болговол гэсэн юм бодсон юм. аеро динамик, хөдөлгүүр, короп, салоон... зөндөө л юм бодогдох юм.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Nov 28, 2012 5:23 pm
by MuuG
WRX -ИЙГ БҮТЭН ХӨГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА. /Зөөж авчирлаа/

ҮРГЭЖЛЭЛ....

Доод яндан бөгөөд дуу намсгагч, каталик хувиргагч

Яндангий урд хоёр хэсэг бол Турбоноос гарах яндангий хэсэг буюу доод ядангийн хэсэг болон урд дунд яндан байдаг. /Down pipe, front-mid pipe-ийг хэлээд байгаан/

Доод яандан /down pipe/ бол турбочаржераас шууд гардаг хэсэгт холбогдсон, турбины хүрд болон илүүдэлийн хавхлагаас гарах хийг цуглуулан гадагшлуулах үүрэгтэй байдаг.

Илүүдлийн хавхлага /wastegate/-ын гадагшлах хэсэг доод яндангийн хавтгай хэсэгрүү илүүдлийн хавхлага нээгдэж ажиллах үед тэнд агаарын урслгалууд цохигдож, мөргөлдөөн үүсгэж байдаг.

Тэр хэсгийн утаа нь энэ мөргөлдөөний үед ямар нэг байдлаар доод яндангийн үндсэн хэсэгрүү гарах замаа олж гардаг. Бараг гарахгүй гээд яахав дээ. Өндөр агаарын урсгалын хөгжүүлэлтийн хувьд эн бол хамгийн чухал перфомансийн нэг юм. ядаж л турбоны илүүдлий хавлага бага онгой ажиллаж байхад бүүстийн мөргөлдөөн үүсэхгүй байхаар шийдэх нь чухал. /хяналтгүй ихэссэн бүүт шахалтын үед эмх цэгцгүй байдал үүсэхээс сэргийлэх зорилготой/

Үйлдвэрийн доод яндан нь каталик хувиргагчтай байдаг. зарим үйлдвэрлэлийн дараах доод янданд ч байх нь бий. Яндангийн хувиргагчгүй доод яндан нь ерөнхийдөө гарах урсгалд саадгүй байдаг.

урд-дунд яндан /хойшоо явсан шулаан яндангаа хэлээд байгаан/ нь каталик хувиргагчийн ард байрлалтай байдаг. ихэнх үйлдвэрлэгчид каталик хувиргагчаар агаарыг чөлөөтэй гаргахаар яндангийнхаас том диаметртэй турба ашигласан байдаг. Ер нь каталик хувиргагч нь хоёр сайн талтай хорт утааг шүүж, хотын агаарыг цэвэр байлгаж, бага бохирдуулдаг. Нөгөөх нь яндангийн системд байдаг 2 хүчил төрөгч мэдрэгчийг хэвийн ажиллуулж, компьютерийг аз жаргалтай байлгаж, "Check Engine" гэрлийг асаалгахгүй явдал юм.


Бүүст контроллер буюу ЕКЮ /Электрон Компьютер Юнит буюу бидний ярьдагаар машины комьютер/хөгжүүлэлт

Энэ өнцгөөс бид турбоны шахалтын даралтыг нэмж, хүчийг нэмэгдүүлэх талаар ярьж байна. үүнийг хийдэг хоёр арга зам байна. гэхдээ аль аль нь худалдаа хийхийг шаарддаг.

Хамгийн амархан арга нь бүүст контроллер суулгах.
Үндсэндээ бол турбоны даралт хянагчийг авч хаяд түүний оронд өөрөө тохируулж болдог механик болон электрон контроллер суулгаад өөрийн хүссэн даралтаа өгөөд, тааруулаад явах юм. үнэ хямд, суулгахад амархан байдаг. тухайн бренд болгоноор нь судлаад харах хэрэгтэй.

Дээр хэлж байсанчлан өндөр RPM дээр хэт өндөр даралт өгөх нь машинд чинь хүнд гэмтэл учруулж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

нөгөө нэг арга нь ЕКЮ-гээ бүхлээр нь шинэчилэх.

энэ бол бүүстний шахалтын түвшинг нэмэгдүүлэх, бас бус юмнуудтай нь хамт өөрчлөх байдлаар хийх түүнинг юм. үүнд timing maps, эргэлтийн хязгаар, хурдны хязгаар (хурдыг барьдаг зүйлс bye bye!), инжекторын цацалтын хэмжээ ч орж болно. үр дүн нь чи ECU-гээ хэрхэн ажиллаж байгаагаа мэдэж, тохиргоо хийснээр хамгийн дээд хүчин чадлыг тооцоолон гаргуулах боломжтой байдаг. Судлах, мэдэх баланс, зохистой харьцааны талаар мэдэх юм маш ихтэй.

үйлчилгээ аваад тохиргоо хийлгэхэд сонголт хийхэд хүнд асуудлаад их тулгадаг. /ихэнх ЕКЮ бүүстэд өөрчлөлт оруулах боломжгүй байдаг./ заримдаа том тохиргоо ТОМ Л ҮНЭТЭЙ байдаг.


/Stage 2/ 2-р шат

эдгээр хөгжүүлэлт нь зүгээр дундаж гудамжны жолооч нараас хол давж эхлэх үе шат юм. жинхэнэ гудамжны уралдаан, техникийн дайчин болгох илүү хүчний үе шат эндээс эхлэх болно.

Дээд яндан буюу толгойн хэсгийн хөгжүүлэлт. /ажлын дараалалтай яндан/

үйлдвэрээс тавигдсан дээд яндангийн утааны урсгалыг зохицуулах нь нь хүчийг нэмэгдүүлдэг тухай ярьсан. Хөдөлгүүрээс гарах хэсгийн 4 яндан нь хойшоо гардаг нэг яндан дээр очиж нийлдэг. 4 урсгал явж нэг турбагаар гарна. Иймээс утааг чөлөөтэй гаргах, турбогоор гарах хэсгийг тооцоолон үзэх нь зөв.


тусдаа турбагаар хийсэн яндангийн хөгжүүлэлтийг хийхэд өндөр үнэтэй болдог. Утаа гарах хэгсээс аль болох уртаар гаргаж, хойшоо холбосон нь илүү чөлөөтэй, гаргаж хүчийг нэмэгдүүлнэ.

хэдийгээр дээд яндан нь тийм ч урт биш гэсэн, каталик хувиргагч хүртэл явдаг бөгөөд хүчийг нэмэгдүүлж байдаг. зарчмын хувьд

Турбо хөгжүүлэлт

үйлдвэрээс тавьсан турбо нь хязгаарлагдмал агаарыг өндөр эргэлтэд гаргах чадалтай байдаг. тэгэхээр өндөр бүүст шахал өгүүлэхийн тулд турбогоо томруулах хэрэгтэй болно. зах зээлд маш олон турбоны сонголт байгаа. Ихэнх нь IHI бүтээгдэхүүнүүд буюу үйлдвэрийн агаарын хоолой болон янданд шууд боогддог байдаг.

Борсунк буюу түлшний инжектор /буюу бүтэн түлшний систем/

Үйлдвэрийн борсунк нь нэгэнт том турбо тавьсны дараа хангалттай түлшийг дамжуулж чадахгүй болдог бөгөөд нэмж томыг тавьж өгөх хэрэгтэй.

Харин үйлдвэрийн бензин насос хангаллтай ажилладаг учир түрдээ заавал солих гээд хэрэггүй.


Урд амны хөгрүүр /FMIC/

Агаарын хоолойн хөргүүрийн гол зорилго нь хүйтэн, цэвэр агаарыг агаарын урсгалаах оруулахад оршдог. Харин копутны нүхээр орох агаар нь хязгаарлагдмал бөгөөд хангаллтай том байж чаддаггүй. Ингэхээр FMIC-ийг хэрэглэх нь агаарын сэлгээг сайжруулж байгаа гол аргын нэг юм.

Ихэвчлэн доод, урд хэсэгт байрлаж ашигладаг. Энд нэг анхаарах зүйл нь хэдий чинээ урт хоолой хэрэглэнэ, төдий чинээ Турбо хоцролт үүсэх гээд байдаг. Хэрвээ чи машинаа зам дээр уралдахад бэлдэж байгаа бол магадгүй явж байхад гардаг Хөргүүрийн радиаторын гацалт /эсхүл энгийнээр бол урьчилан халах/ үүсч болох юм. /асааж халаах ёстой юм шиг байгаан./ суулгахад бол амархан, манагийн гэрлээ авдаа, гүперээ зарим хэсгээр нь тайжрч урдаа тааруулан тогтооно. Цоолох, унагах, гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй.

Перда диск, ган диск хөгжүүлэлт


Энэ хүрэхэд үйлдвэрийн перда дийск чинь нэгэнд их муудсан байх болно. Үүний тулд илүү дулаанд тэсвэртэй, бас зохих даралтыг даах чадвартай перда дийск хэрэгтэй. Карбоноор хийсэн хөнгөн бөгөөд хатуулаг сайтай перда диск нь эргэлтэд орохд хөнгөн, чөлөөтэй бөгөөд хүч дамжуулах, авцалдуулах чадвар маш сайн байдаг.

ер нь хөдөлгүүрийг өндөр эргэлттэй байхад бага хурдын араа залгаж ган диск, перда дискийг авцалдуулах нь хор уршигтай буюу тодорхой хэмжээний золиос шаарддаг. Перда диск чинь хий эргэхэд ойртоно. Гэхдээ энэ бол байх л зардал, золиос учир үүнийг мэдэж байдаг гэж найдаж бодож байна.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Nov 30, 2012 4:25 pm
by MuuG
за өөрийн орон зайдаа нэг сайхан давхиад сэтгэлээ сэргээгээдхэе.

машин гэдгийг хүмүүс янз янзаар хүлээж авах юм. ихэвчлэн тэр хүний сонирхол, ухамсар, бодол сэтгэлээс бүх юм шалтгаалаад байх шиг. нэг хэсэг нь энэ бол бөөн зардал гэж бодож байхад нөгөө хэсгийн амжилгааны гол үндэс болж байх жишээтэй. юуг юунд зориулж ашиглаж байгаагаас шатгаалах юм. Унлага, Гангараа, амжиргаа, баярхал, спорт, хобби гэх мэт тоо томшгүй олон төрлөөр ашиглаж байна.

зарим хүмүүс үнэтэй машин авчихаад түүнийгээ бензин хийгээд л осолдохгүй явж байвал тултал нь явуулна. тэр хүний зорилго бол уналага. гэтэл бусдаас доор харагдахгүй гэсэндээ, бас өөрийн нэр төр, орлого, албан тушаалаа илтгэх машин унах гэсэндээ ч юмуу учиргүй том машин унаж, зам дээр ганцаараа бөглөрнө.

харин зарим хэсэг нь бол үгүй. хөөрхийг бага иддэг нэрт приусыг авчихаад өглөө гэрээсээ бүгдээрээ сууж гараад, ажил, цэцэрлэг сургуульдаа зам даа тарж бууцгааж, буцахдаа нөгөө дарааллаар ээлжилж суугаар гэртээ ороод бас л хамтдаа бужигнана. бага иддэг, байгальд ээлтэй, бас тэгээд 4-5 хүн нэг тээврийг хэрэгслээр зам дээр гарч байгаа явдал. гэхдээ нэг юм гэвэл иймэрхүү гэр бүл, дээр дурдсан том жийптэй хүнээс илүү машин тэргэндээ анхаарах нь хачирхалтай. өвлийн зуны дугуй, масло, гэрэл чийдэн, хучлага, бүрээс, элгэн алчуур гээд зай олдвол зүлгэж, завсар гарвал юм нэмж, засан сайжруулж унана.

харин дээр дурдсан том жийптэй эрхэм үнэ нь өндөр ч гэж боддог юм уу? эсхүл түүнд зарцуулах цагтаа орлогоо олж ажлаа хийж байдаг болохоор ч тэр юмуу, машинаа жилдээ 2 удаа нам сервис хийлгээд, хүний урманд гаднахаа бүтэн арчихгүй явж өгнө. тэгээд л машинаа 7 хоногтоо мөөг шиг цэцэглэсэн угаалгын газраар дайрч нэг угаалгаад болох нь тэр.

за тэр ч яахав энэ бол эдийн засаг, зах зээл, түүний олгосон боломж... миний мэдэх нэгэн гадаад эрхэм хэлж байсныг саналаа. Монголд та нар ямар өндөр зардлаар, ямар бага цалингаар амьдардаг юм бэ? гэж... хүн болгон хөдөлж, түүндээ таарсан хөлс, цалин авч гэртээ авчирж хувааж хэрэглэсээр насыг бардаг. Монголчуудын нэг хэсэг нь олон үл хөдлөх эд хөрөнгийнхөө түрээсээр зүгээр сууж мөнгө олдог бол, нөгөө хэсэг нь байнга хөдөлж байж мөнгө олж байх юм. тэр хоёрын нэг том ялгаа гэвэл нэг зогсоход гэр хоосон хононо, нөгөөх нь хөдлөх юм бол зүгээр сууснаасаа илүү мөнгө үрнэ. сонин урвуу тогтолцоо шүү...

Цалин гэснээс Гадаадын нэг хуульч эмэгтэйн талаар сонсож байсан юм байна. Маш өндөр боловсролтой, хэдэн компанийг атгаж ажилладаг өнөөдөр канад, маргааш бээжин гээд зогсоо зайгүй нисч бууж, ажиллаж, цагийн зөрүүгүй хөдөлмөрлөдөг ганц бие эмэгтэй. харамсалтай нь олсон тэр их мөнгөө үрж амжилгүй амьдардаг. нөгөө талд нь хоёр хүүхэд нь асрагч, жолооч нартай хамт ээжийн олсон асар мөнгөөрөө, асар үнэтэй боловсролыг эзэмшиж 10 настай мөртлөө 30 настай юм шиг бие даасан амьдралаар амьдарч байх жишээтэй. гэтэл монголд 40 хүрчихээд ээж аавынхээ тэтгэвэрийг уугаад сууж байгаа хүн асар олон байдаг гэх...

Хүний сэтгэлийг үнэлдэг жин байдаг бол тэрэн дээр бүх хүмүүсийг зогсоож нэг үзэх юмсан. за энэ хүрээд нийгмийн бухимдлаа зогсооё.

Авто ертөнц уг нь гайхалтай. Хүний бодол, төсөөлөл, тооцоолол дээр тулгуурлаж бүтээгдсэн олон давхар шинжлэх ухааны нэгдэл байдаг. Хими, физик, математик бүр цаашлаад сүсэг бишрэл хүртэл үүнийг ойлгож мэдэхэд хэрэг болох юм.
жишээ нь: Машинаа сайн арчдаг, унаагаа гомдоодоггүй хүнийг замын тэнгэр түшдэг, хүлгийн тэнгэр гэж байдаг гэдэг үг.
бас л сонин. дугуй, машины цэвэр гадаргуу хоорондоо ямар хамаа байнаа... гэтэл нээрээ ч тэр хүнийг хээр машинаа ухаад, дугуй нь хагарчихаад байж байсан гэхийг нэг ч сонсоогүй, үзээгүй байх жишээтэй. гэтэл цоо шинэ 4 дугуй тавьж гараад 200 км яваад ирэхдээ 3-ийг нь дэлбэ буудуулчаад ирэх ч хүн байдаг. бас сайхан унасан тэрийг хямд аятайхан өгөхөд 3 сарын дотор эзэн нь танихааргүй болтол сармайлгаад тавих ч хүн байх юм. Эсхүл зүг зүгээр машин байнга эвдрээд, ухуулаад байхаар нь хүнээс асуусан дэв суужиж, энүүгээр утаад зүгээр гэнэ гээд нээрээ ч дээрдчих шиг болох явдал байх.

аливаад шинжлэх ухаанч байдлаар хандвал нээрээ тэр арц, машины хуучирч эвдэрсэн эд анги хоёр ямар хамаа байнаа. гэхдээ л нөлөөтэй байгаа ч юм шиг.

өөр нэгэн жишээ: Хүн осолд ороод үхсэн гээд хэлэхэд ямар ч хүн тэр машиныг авахгүй. Сонгодог жишээ нь журмын хашаанд байгаа янзан бүрийн машинууд. хэнийх нь мэдэгдэхгүй баахан машин. элдэв гэм хэрэгт холбогдсон гээд хүмүүс сэжиглээд авдаггүй. гэтэл зарчмын хувьд цаанаа бол ашиглах боломжтой л техник, сэлбэг байдаг.

тэгэхээр сүжиг машин хоёр холбоотой байгаад л байгаамдаа.
унаа гэдэг хүндлэлийн сэтгэхүйтэй ч холбоотой байх гэж итгэж байна.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Nov 30, 2012 5:03 pm
by Ariuka
he he soorii daraa setgegdel bichihdee anhaarch baiya :D
sooriihgui bol eneuugeer ahij shagaihgui kkk :p

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Nov 30, 2012 5:07 pm
by MuuG
Ariuka wrote:he he soorii daraa setgegdel bichihdee anhaarch baiya :D
sooriihgui bol eneuugeer ahij shagaihgui kkk :p
миний бичсэнийг таалах нэг нь таалдаг л юм ...

уншигчаа алдсанаас уучлалыг хүлээн зөвшөөрөхөөс. Зах зээлээ гэж.... хэрэглэгч хаан л байх юмдаа... [-(

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sun Dec 02, 2012 11:19 pm
by aza315
unen l bichij ugaalgasan mashin arai hungun goyo yavdaltai bolchdiin kk

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Dec 03, 2012 12:29 pm
by MuuG
Ariuka wrote:zajluurtai baina shuu he he
мөлжүүртэй гэдэг юм билээ...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Dec 03, 2012 6:54 pm
by MuuG
За тэгээр өнөөдөр ганц нэг зурагтай нийтлэл хийнээ.

Өөрийн өмчлөлийн импрезагаа хөгжүүлэх, хүчийг нэмэгдүүлэх зорилготой судалаа хийж хэсэг манаргаж, олон төрлийн судалгаа, орчуулга хийж үзэхэд энгийн машиныг энгийнээр л унах нь зүгээр юм гэдэг дүгнэлтэд хүргэж байсан.

Гэхдээ гандан буурахгүй нэг төлөвлөгөө бодсон.

HKS Intake

Image

ийм байдлаар суурилуулах боломж байгаа л юм байна.

Straight pipe /хөнгөн бас өргөөхөн шиг турбагаар/

Image

эсхүл зүгээр л exhaust cutout-ийг хийж болох юм. Манай хүлэг нэгт нөхдүүд санаа оноогоо товч, бас бүрэн илэрхийлцгээгээр.

нэрээ нэг XT форестерийн dyno хийхийг харсан чинь 3-р араагаараа 6000 хүртэл хаазлахад ердаа 110 морины хүч гаргаж байсан. тэгэхээр турбо EJ20 моторууд нөгөө үйлдвэрээс тавьсан 210 морины хүчний талыг л гаргадаг юм байна гэж дүгнэлээ.

тэгвэл EJ15 яаж байгаа бол? :-\

миний EJ152 лав хэмжээндээ хүрдэггүй байхаа.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Dec 04, 2012 10:17 am
by MuuG
зиаг тэгэхээр өнөөдөр автотой огт холбоотой нэгэн сургаалийг энд оруулахаар шийдлээ. залуу хүн нэг бүтэн уншихад санах зүйл ихтэй л сургааль санагдлаа.

ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав.
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав.
Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав.
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав.
Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав.
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав.
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав.
Эгнэгт тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав.
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав.
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав.
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав.
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав.
Мөчид хоосны хэмжээ нь
Өнгө, мөнгө, зэрэглээ гурав.
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав.
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав.
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав.
Тэтгэх горимын эх нь
Нар, сар, хайр гурав.
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав.
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав.
Үнэн бүхий туйл нь
Төрөх, орших, үхэх гурав.

/ Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Dec 04, 2012 10:40 am
by Beegii
MuuG wrote:...

нэрээ нэг XT форестерийн dyno хийхийг харсан чинь 3-р араагаараа 6000 хүртэл хаазлахад ердаа 110 морины хүч гаргаж байсан. тэгэхээр турбо EJ20 моторууд нөгөө үйлдвэрээс тавьсан 210 морины хүчний талыг л гаргадаг юм байна гэж дүгнэлээ.

тэгвэл EJ15 яаж байгаа бол? :-\

миний EJ152 лав хэмжээндээ хүрдэггүй байхаа.
Яг яасан байсан яамар гээчийн XT байснаасааа лшалтгаалах байхдаа бас яагаад турбо ЭЖ20 моторууд үйлдвэрээс тавьсан 210 морьны талыг гаргана гэж хэлэв за тэгээд ЭЖ20 мотор маань дотороо маш олон төрөл байгаа 125-280hp хүртэл янз бүр үйлдвэрэээсээ гарсан байдаг за тэгээд заавал тал хүчийг гаргадаг болсон байх албагүй шүү яахав тодорхой хэмжээгээр алдагдал хүлээсэн байж болно гэхдээ талдаа ортол гэж дүгнэж болохгүй за тэгээд Америк Австрали Япон гээд өөр өөр хүчин чадалтай байдаг forester xt turbocharged ni 210 морьны хүчтэй харин минийх д байгаа буюу sf5 ЭЖ20 мотор үйлдвэрээсээ 250Hp тэхээр ганцхан машины дино тэст дээрээс ийм дүгнэлт хийж болохгүйэээ мөөгөө

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Dec 04, 2012 11:32 am
by MuuG
бас бодох л үг байна...

2003 оны SG5 XT turbocharged машин байсан юм. Бас агаарын даралт, дугуйны хий гээд зөндөө л юм оруулдаг юм билээ. яг үнэн бодит байдалд нийцсэн өгөгдлүүд өгч чадаагүй ч байж болох юм.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Dec 04, 2012 2:45 pm
by Ariuka
bichleguudiin dunduur chine uimuulsend uuchlaarai asuuh yum garaad .
ene imprezagiin 4wd g salgaj zalgadag bolgomoor baina boloh bolovuu arga charga yu baina ? gej
aaviin tereg 15 -16 ideed baina getsuu yum geed boldguiee teriig ni neg mihaanigaar salgaj zalgadag bolgochuul he he mani hun haltuurand haaya yavah durtai olsnoo benzeedee uguud duuschaad baina gene

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Dec 04, 2012 3:26 pm
by MuuG
минийх өөрөө урд хөтлөгчтэй, тэгээд бараг танай аавын тэрэгнээс илүү иддэг шдээ. хэхэ. Ганцог, Зулаа ах, Гарьдаа, Батаа зэрэг экспертүүдээс наад асуултаа асуугаад үздэээ. би ямар юм байдгийг ньч төсөөлөхгүй байгаа учир тодорхой хариу өгч мэдэхгүй л байна. бараг доогуур нь орж хэвтээд шууд боолтыг ньт тайлж, авбал болох байх гэсэн юм л төлсөөлөгдөж байна.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Dec 05, 2012 5:54 pm
by Ariuka
neeree l irmegtei haragdjiina daa kkk

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Dec 05, 2012 6:21 pm
by Exotic
ariin haalganii bariuliig haigaad olsongui :))