Бяцхан прожектоо илүү бодит болгож шинэчилж цаг зав гаргаж хэд хоногоор хийж чадахгүй ч боломжоороо хийгээд байна даа.
.
0. Нөгөө алдарт тольний тэнд салхи шуугих чимээг нам дарах.
_____________Хэрхэн чимээгүй болгох тухай Ренчингээр сайн заалгаж аваад оролдтол толь тайлдаг 3 боолтыг эргүүлэх гэж 2 автирк цааш нь харуулаад дийлээгүй түр орхисон байгаа.

.
0. Багажны ориг шалавч олж хийх.
_____________Энэ ч гайгүй байх өө.
.
0. Зуны 4 дугуй авах.
_____________Хуучин дугуй найдваргүй, шинэ дугуй аймар үнэтэй.
.
0. Суудлын бүрээс хийлгэх.
_____________Энэ ч мөнгө л мэдэх хэрэг.
.
0. Запас дугуйндаа 16 инчтэй нэг обудтай дугуй авч хийх.
_____________Цайны шараа хадгалах.
.
0. Арын шил арчигчны боолтны хар таг олж хийх.
_____________Өөр машинаас хусахгүйгээр яаж ийж байгаад олж хийх. Олдохгүй бол тагтай гуятай шинэ шил арчигч 40'000-аар арга буюу авч хийх. Жижиг мэт боловч хийхгүй л бол болохгүй санагдаад байх юм хэхэ.
.
0. Хойд спойлер авч хийх.
_____________Олдвол хийнэ дээ. Эвэргүй ямаа шиг харагдаад нэг л цулгуй, эвгүй харагдах юм.
.
0. Уурын/ченж угаалга хийлгэх.
_____________Хотдоо очоод Замын-Үүдийн шороо тоосоо сайхан цэвэрлүүлээд цэмбэлзээд байна даа.
.
0. Шипилкнүүдээ солих.
_____________Обудруу шургаж ордог 19-тэй хайлшин обудны гэж ярьдаг шипилк болгож солихгүй бол одоо 17-той төмөр обудны жижиг шипилкнүүдтэй яваад байгаа нь надад таалагдахгүй байнаа.
.
0. Аяллын хайрцагтай болох.
_____________30л орчим багтаамжтай аяллын хайрцагтай болоод дотор нь ойр зуурын багаж хэрэгсэл юмнуудаа хийчихээд явж байх хэрэгтэй юм байна. Энд тэнд жижиг цүнх хайрцаг ууттай юм агуулж явах төвөгтэй юм. Хойд талаа онгойлгох бүрт нэг л замбараагүй багаж угтах юм.
.
0. Доод хуванцар хамгаалалтаа төмөр болгох.
_____________Доод касчерны хамгаалалтаа нимгэн, хөнгөн, бат бөх төмөр хамгаалалт болгож хийх. Гэхдээ энэ ч нэг их чухал биш лдээ. Яахав материалаа л сонгож чадвал ажил дээр гагнуурчин, гарын дүйтэй жолооч гээд хийлцэх хүмүүс байгаа юм даа.
0. Урд грилл дотроо 2ш дугуй хэлбэртэй гэрэл хийх.
.
_____________Зохимжийг нь тааруулж чадвал хийгээд явна. Чадахгүй бол хийхгүй авчихна даа. Гэхдээ ямар ч байсан хийж үзнээ.
.
0. Шалавчаа 3D маягаар хийх.
_____________Миний мэдэх 200-нууд лав хийгээд байдаг 3D шалавч гээд гоё шалавч байгаа. Тэрэн шиг машиныхаа шалыг хэмжиж хэлбэрт нь тааруулж халааж хэвлэж зүсэж нааж байгаад яг таарсан сайхан шалавч хийнэ дээ. Материалын сонголт л чухал. Толгойд бол ерөнхий тойм нь байгаад л байгаа. :-B
.
За мартахгүйн тулд, нөхдөөсөө зөвлөгөө авахын тулд энд биччихье.