Page 50 of 50
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 15, 2016 11:36 am
by MuuG
MuuG wrote:хөөе зуны цагийн хуваарь гээд байгаа чинь 07.00-22.00 цагийн хооронд шүү...
авто тээврийн газар НИТХ-ын 2012 оны 08 сарын 22 өдрийн 2/08 тогтоолын дагуу гэж болсон гэж бичээд байх юм. гэтэл тэр тогтоол дээр нь 7-22 цаг гээд байдаг, гэтэл гадуур яваа мэдээлэл нь 8-20 цаг хүртэл, гэхдээ зуныхаараа бүсчлэл нь жаахан тэлсэн гэдэг мэдээлэл бичээд байх юм? 15-наас урд замаар давхидаг хүмүүс нь цагдаа нараас асууна бизээ.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 15, 2016 11:59 am
by Ochki
odoo mashinaa ih tegerin uulzvar deer uldeegeed hoishoo duguigaa jiih ni bnshd.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Apr 18, 2016 8:42 am
by MuuG
Ochki wrote:odoo mashinaa ih tegerin uulzvar deer uldeegeed hoishoo duguigaa jiih ni bnshd.
за бараг тэгэх гээд л байх шиг байна.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Sun Jul 17, 2016 11:05 am
by GaNBaYaR
хөдөлмөрийн хуулийн 79,5 ба 79,6 хоорондоо ямар ялгаатай юм? хөдөлмөрийн нөхцөл энгийн ба хүнд гэдгээрээ ялгарч байгаа юм уу?
ажилласан жилийг яаж тооцох юм? албан байгууллагад ажилласнаар уу? эсвэл хувиараа төлснийг нэмж тооцох уу?
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Sun Jul 17, 2016 12:34 pm
by StONE
ажилсан жил НД төлсөнөөр тооцогдоно /хувиараа төлсөн, байгууллага төлсөн нь хамаагүй/
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Sun Jul 17, 2016 2:41 pm
by GaNBaYaR
тэр тухай бичсэн тайлбар нтр баына уу
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Sun Jul 17, 2016 5:26 pm
by StONE
уугаасаа НД-ийн хуулинд НД-ийн тэтгэмж төлсөн жилээр тооцож ээлжийн амралт олгоно /төлсөн жилээ нотлохын тулд НД-аас лавлагаа авч болно/
хэвийн бус нөхцөлд ажилласан жилийг хувь тэнцүүлж ээлжийн амралтын хоногийг гаргана
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Jul 18, 2016 10:15 am
by MuuG
за надгүйгээр энэ асуултанд хариулт өгөгдчихсөн байна.
за яг 79.5, 79.6 гэдэг чинь хууль зүйн агуулгаараа бол шал өөр ойлголт шүү.
79.5 бол хөдөлмөрийн хэвийн нөхцөлд нэмж олгох хоногийн суурь зохицуулалт.
79.6 бол Ажил олгогч, Ажилтны төлөөлөл Хамтын гэрээ гээчийг байгуулж, түүндээ тусгах ёстой зарим нэг ажилтандаа нэмж ээлжийн амралтын хоног олгох талаар суурь зохицуулалт юм шүү.
Өөрөөр хэлбэл Банк гээд бодохоор бүх хүн нь хэвийн нөхцөлд ажиллаж байгаа мэт харагдана. Гэтэл мөнгө тоологч гэж хүн маш хортой, хиртэй хуучин мөнгө тоолох буюу машинаар тоолдог ажил хийдэг нь хортой нөхцөл гэж үзээд хамтын гэрээндээ энэ талаар тусгаж өгвөл тэдгээр хүмүүс бусад ажилтантай адил цалинтай ч, илүү хортой нөхцөлд ажиллаж байгаа гээд илүү амардаг байж болох юм.
ухаандаа цалин нэмэхгүй ч, илүү хөнгөлөлт урамшуулал олгож байгаа хэлбэр юм.
Харин ажилласан жил, ээлжийн амралт тооцох хугацааны хувьд дээр бичсэн байгаа нь яг зөв.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Tue Jun 27, 2017 9:59 am
by MuuG
Ерөнхийлөгчийн сонгууль...
за цаг үеийн байдлаар ганц пост хусчихвал арай зодуулчихгүй байлгүй дээ. Сонгох гэдэг эрх бол маш том боломж юм гэдгийг манайхнаас цөөн хэд нь буюу 2000 орчим иргэн л ойлгосон юм шиг байгаа юм. Одоо байгаа яриад байгаа тооноос М.Э, С.Г, Х.Б нарын авсан саналыг тоог яриад байгагаас алийг нь ч сонгохгүй гэдэг СОНГОЛТ хийсэн иргэдийн тоог яагаад ярихгүй байна?
Монгол Улсын Үндсэн хуулиар ямар үзэл санаатай боломжийг олгосон гэхээр
1. Бүх иргэд улсын их хурлаа түмэн амьтнаас сонгоод бүрдүүлчих, /намуудын уралдаан/
2. Улсын их хуралд суудалтай /сонгосон/ намаасаа арай дөнгүүрүүдийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлчих
3. Тэд нараас нь уралдаад 51-ээс дээш хувиар 1 нь гарч ирээд Ерөнхийлөгч бол /Шилдгийн шилдэг нь/
4. Хэрвээ тэр дотроос нь үнэмлэхүй ялалт байгуулж чадахгүй байвал 60 чавганцын аль нэг нь гээд 14 хоногийн дотор үзсэн хэдээс арай дээр 2-ийг нь уралдуулна. Ингээд 51-т бас хүрэхгүй бол.... Дахиад сонгуулиа хийнэ. гэж байгаам. энэ хэсэг дээр яагаад хүмүүс анхаарлаа хандуулахгүй, яагаад намууд юм ярихгүй байна. /яагаад гэвэл ямар ч хамаагүй үнээр хүнээ гаргах гэж байхад тэгэж олонд ярих нь хэрэггүй зүйл/ Хар ухаанаар бодвол 2 хүн уралдаж байхад нэг нь нөгөөгөөсөө ганцхан хүнээр ил илүү санал авахад 51-ээс дээш гарчих юм шиг бодогдож байгаа. Гэтэл өмнөх санал хураалтаар унасан хүмүүст өгсөн хүмүүс бүгд бас цагаан цаасан саналын хуудас өгч "СОНГОЛТ ХИЙХГҮЙ БАЙХ СОНГОЛТ"-ийг хийх эрхтэй буюу боломжтой. Тэгвэл нөгөө үлдэж байгаа хоёрын аль нь гарах боломжгүй болно. Харин сонгуульд оролцохгүй, очихгүй байвал тэр чинь санал өгсөн хүний тооноос хасагдахаас, үлдсэн хоёроос сонгогдох хүний хувь хэмжээг буруулахад ордоггүй.
Өөрөөр хэлбэл сонгох хүн байхгүй байвал явж очоод сонгохгүй л байлдаа. Саналгүй гэдэг саналтай байх чинь та өөрийгөө улсдаа илэрхийлж байгаа нэг хэлбэр мөн шт.
яахав түүний төлөө Улс төсвөөс нэг удаадаа 15 тэрбум төгрөгөөр торгуулах л байлгүй, гэхдээ олигтой сонгочихмоор хүн дэвшүүлээгүй гэдгээрэээ тэр зарлыг нь нэр дэвшигч нарын нам нь хариуцаж байвал таарна. Үндсэн хуульд тийм санал оруулах хэрэгтэй!!!
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Thu Sep 07, 2017 10:08 am
by MuuG
шүдгүй арслан буюу хариуцлагагүй дугаарын хязгаарлалт
За нэг юмны эргэлзээг арилгахгүй бол хүмүүс өөр өөр ойлголттой явж байх шиг байна. Хүмүүс гадуур:
"Дугаарын хязгаарлалтай байхгүй болсон, учир нь гэвэл засаг даргын захирамжийн хугацаа дууссан, гаргасан хууль нь хүчингүй болсон" гэх мэтээр авч өгч байна. Үнэндээ гэвэл Зөрчлийн тухай хууль гэж шинэ хууль энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн юм.
энэ хууль болбаас механик байдлаар бүх хуулийн хариуцлагыг цуглуулж нэг дор хийсэн, дээр нь захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгож гарч ирсэн, агуулгын хувьд яг л жижигрүүлсэн эрүүгийн хууль мэт хууль юм.
гэтэл хүн л болсон хойно хамгийг хамаж, шимж цуглуулж байгаад "засаг даргын захирамжийг зөрчсөн бол захиргааны хариуцлага ногдуулна, замын цагдаа 8000 төгрөгөөр торгоно" гэсэн утга агуулга байсныг орхигдуулаад хуулиа гаргачихсан юм. Түүнээс болж засаг дарын "замын хөдөлгөөний бууруулах засаг даргын дугаарын хязгаарлалт хийсэн захирамж" хэвээр үлдэж хууль тогтоомж дээрээ "засаг даргын захирамжийг зөрчсөн бол хариуцлага ногдуулах үндэслэл" байхгүй болчихсон юм.
үүнээс болж ташуурын сахилга гойд сайхан тохирдог миний монголын ард түмэн мөн л дур зоргоор аашилж эхэлсэн байгаа юм.
уг нь эрх зүйн ухамсар төлөвшсөн улс оронд бол заавал хариуцлага гэхгүйгээр зүгээр л биелүүлээд амьдрах ёстой.
манайхан улам л далимдуулж байна даа... нохойтой, нохой нь аймар хуцдаг, зуудаг, гэхдээ шүдгүй, үхтэл хүлхэнэ.... гэдэг онигоо шиг л юм болж байна даа.
аргаа барсан цагдаа нар таарвал таарсан газар нь загинаж, аргадаж, машиныг нь тавиулаад явуулж байгаа гэсэн. Гэхдээ 2 цагийн дараа эргэж очоод л унаад гарна дөө.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Thu Sep 07, 2017 10:15 am
by Galaamn
Хязгаарлалттай өдөр хотын төвөөр явж байтал цагдаа ах зогсоогоод хязгаарлалттай өдөр явахгүй ээ тэмдэг зөрчсөн гээд 10 мянгаар торгосон гэж байна лээ шдээ
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Sep 08, 2017 6:08 pm
by MuuG
Galaamn wrote: Thu Sep 07, 2017 10:15 am
Хязгаарлалттай өдөр хотын төвөөр явж байтал цагдаа ах зогсоогоод хязгаарлалттай өдөр явахгүй ээ тэмдэг зөрчсөн гээд 10 мянгаар торгосон гэж байна лээ шдээ
замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг дотор Хязгаарлалттай өдөр гэдэг тэмдэг байхгүй. үндэслэлгүй авхуулж дээ. Тэр торгуулийн хуудас дээр нь гомдол гаргаж болно шт. тэгээд мөнгө төлөлгүй гүрийсэн хүмүүс байдаг л юм билээ.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Sun Sep 10, 2017 1:23 am
by rog
Аваар хийвэл 100к аар торгоод байгаа хуулийн заалтын талаар тайлбарлаад өгөөч хэхэ
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Thu Jan 11, 2018 11:43 am
by GaNBaYaR
зөрчлийн тухай хуулиар.