Page 42 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Jul 18, 2014 8:52 am
by Alias
Хөгжил дэвшил дээшлэлт сайхан амьдрал сайхан машин гээд л яриад байдаг. Гэтэл нөгөө л хар энерги, сөрөг бодол, хувиа хичээсэн байдлаасаа ангид байж чаддаггүй. Хүнтэй зөв харьцдаг Монголчууд тун ховор. Их ярих юм бол би гэр бүлийн хүн болох гээд яваад байгаа хүнээ ч энэ тал дээр шүүмжтэй ханддаг. Санаа бодлоо зөвөөр илэрхийлэн байхгүйгээ байхгүй, байгаагаа байгаа, болж байгаагаа болж байна гэх мэтчилэн хэлээд явдаг нь тун цөөхөн. Би энд хааяа хэдэн Монголчууд авч ажил хийлгэнэ, юу болоод байгаа нь мэдэгдэхгүй орвонгоор нь эргэсэн юм, амиа бодон өөртөө ноогдсоныг хийчээд залхуурч хойрго суух хандлага гэх мэт зүйлс их ажиглагддаг нь нууц биш. Манайхан тодорхой цаган баримжаа байхгүй учраас хугацаа их алдаж байна. Маргааш ярьнаа, орой залганаа, за тэгээд дараа 7 хоногоос бүтээнэ гэх мэт үгийг сонсонгуутаа би бугуйг нь барьж аваад яг точныи цаг тохиръя тэх үү гэж гуйдаг. Гуйлгачин шиг хандлаа гээд дараа нь бас тэрийгээ их юманд бодон оодроно. Халаас хоосон атлаа худал дүр гарган том том ярьж толгой дээр гарах гэж хичээнэ. Энэ бүхнээ засан НЭГЖ ХҮН гэдгээ мэдрэн явбаас Монгол Арабуудаас илүү баялаг-г Америкийн тансагуудаас нь илүүтэй хэрэглэн амьдрах боломжтой. Үнэндээ Америкийн тансагууд гэж тодорхойлолт байхгүй. Хамгийн хямгатай, эмхтэй нэгнийг нь тансаг баячууд л гэхгүй юм бол жирийн нөхдүүд нь Монголчуудын амьдралын хэв маяг-г бол гайхах л байх.

Манайхан ганц хийсэн зүйлээрээ өөрийгөө насан туршдаа тэжээж "Би Мундаг" гэдэг зангаа авч хаян өшөө ихийг хийхийг эрмэлзвээс үнэндээ нийгмийн хөгжил энүүхэнд... Нөгөө хийсэн ганцаа 20 жил ярьж явсаар тэтгэвэртэй золгоод нөгөөхөө л үргэлжлүүлж ярьсаар амьдралыг барж буй хүмүүс хавь ойр хамаатан саданд минь олон. Бид цөөхүүлээ гээд толгой гудайх, аль эсвэл Монголын нутгийг гадныхан идээд байна гэж худлаа гэртээ бүгэн компьютер гөлрөн суухгүйгээр гараа хөдөлгөн хөлсөө гарган "Би юу хийж бүтээж болох вэ?" гэж харандаа цаас аван санаагаа сараачин бичвэл арай өөр болов уу?

Ажилгүй байгаа хүмүүс, худлаа дипломтангууд, гадаада төгссөн гэсэн хэдэн худлаа баячуудын Монголд төгссөн толгойтой хэдээсээ долоон дор юмнуудыг харахад би гол харлаж өөрийн эрхгүй үзэн яддаг. Яаж ийж байгаад төлбөрийг нь төлөөд л төлөөсөндөө диплом авдаг гадны сургуулиуд зөндөө, тэр бүхнээс аль дуртайгаа сонгон сураад л Монголд буцаж очоод "Од" болчихож байгаа байдал нүдэн дээр илт байдаг. Надаас эссе-ээ засуулах гээд шөнөжин уйлагнаж явсан "бацаан" одоо нэг ЗГ-н ямар ямар газрын ДАРГА гэнэ. Бурхан минь, тэр бид 2-н боловсролд дарга байтугай манаач-н сэнтий хатуудна гэж хааяа бодон инээд хүрдэг.

Одоо хөгжиж буй энэ технологийн эрин үе бол Монголд маш буруу цагтаа нэвтэрсэн. Глобалчлал, даяарчлал гэдэг үгсийг хэлээгүй үзээгүй хараагүй амьтад байхгүй авч энэ зүйлсийн хор уршиг, нийгэмд гарч болох урт хугацаааны гажуудлыг нь харж анзаарсан хэд нь бусдадаа үл хэлэх, аль эсвэл хэлэх гэснийх нь амыг нь нам таглан цагийг өнгөрөөн 4 4 жилээр эргэх энэ төрийн хөөрхийлөлтэй байдал зэргийг харваас хувийн секторт зөв тоглолт хийсэн нь нийгмийн дээд анги болж, бусад нь тэрнийхээ тамхинд гүйсэн ажилчин анги байсаар үлдэнэ гэдэг нь нуух юун. Нийгмийн хөгжлийн эхлэл нь 5 жил, төгсгөл нь 50 жил гэж Paul Krugman нэг номондоо бичсэн байсан. Манай Монголоор дүүрэн "Төгс Бичгийн болон Ярианы Англи хэлний мэдлэгтэй, ТОЕФЛ-н Оноо 90-с дээш бол ажилд авна" ухааны зар ярьж байгаа харагддаг. Хөөрхийс, тэд нар нь ямар юмаараа хэлний баялаг, үгсийн сан гэж явдаг юм бол гэж хааяа бодон энэ тэндэхийн уншиж мэдсэн мэдээгээ өөртөө л хадгалах юм. Хамаагүй юм биччихвэл онигоо болчих учраас тэр. Алиас шинэ юм зохиочиж аххахаах гээд хаа сайгүй шаагичихна.

Монголд хөгжлийн хэм гэж ярьж эхлэхээсээ илүүтэйгүүр Нийгмийн хамгийн бага нэгж ХҮН гэдэг зүйлээ хэрхэн цэвэрлэх вэ гэдгийг л олох хэрэгтэй. Миний бодлоор Монголд судалгааны институтууд маш дульмаг байна. Нэг цогц судалгааны институт нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаанаараа хуваагдан гадны судалгааг Монголд ашиглах, аль эсвэл цаг тухайд нь товхимол бэлдэн бусдадаа хүргэх, олон нийтэд ухуулга хийх зарчмаар "Амьдрал бол чиний боддог зүйлс огт биш" гэсэн мессэжийг хүмүүсийнхээ ХАРД дискэнд суулгах аваас сая нэг хүний бодол өөрчлөгдөн хийж байгаа зүйлдээ сэтгэл ханан бүтээмж гэдэг нэгж өснө. Эдийн засгийн зарчим ерөөсөө л энгийн:
Inc - өсөлт , Dec - бууралт гэе
Цалин (inc) -> Бүтээмж (inc) -> Ажилгүйдэл (dec) -> Хөгжил (inc)
Ердөө л энэ зарчим аль ч нийгэмд хэрэгжиж явсан, одоо ч хэрэгжих болно гэж би дотроо боддог юмдаа...

Автотой холбоотой түүхүүд гэтэл сайхан хадуурваа би???

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Jul 18, 2014 10:06 am
by MuuG
би ч гэсэн баахан далийчихсан байгаа биздээ.

Энийг уншиж байгаа хүмүүсээс магадгүй зарим нэг мань хоёрыг учиргүй гэгээрцэн, эсхүл бас л зааж сургахын хэнхэгтэй баагий нар гэж бодож болох юм. Гэхдээ ер нь бол дотроо шатаж байгаа зүйлээ л илэрхийлж байгаа нь энэ шүү дээ.

"Чи шатахгүй юм бол хэн шатах юм бэ? Одоо шатахгүй юм бол хэзээ шатах юм бэ? Чи шатах гэрэлд бусад чинь замаа олох болно" гэдэг санаагаар л та нөхдөд бодогдож явдаг юмнаасаа хуваалцаж байгаа энэ гэдгийг зөвөөр ойлгоорой.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Jul 18, 2014 10:17 am
by Alias
Би ч гэсэн дотроо бодож явдаг юмаа хааяа хааяахан нэг хэлэхэд зарим нэг нь ний нуулгүй хэлэхэд ойлгодоггүйд би их харамсдаг юм. Хэрвээ би одоо бодож байгаа зүйлсээ ядахдаа 3 жилийн өмнө ухаарсан бол миний залрах сэнтий, дэлхийд эзлэх байр суурь минь өөр явах байсан гэж боддог. Дандаа өнгөрснөө хараад харамсаад яваад байна гэж юу байхав. Гэхдээ юмны утга учир нь МӨНГӨ биш юм шүү гэдгийг хэлэх гэж маш их хичээж байна. Хүмүүс Мөнгөний төлөө амиа тавиад байгаа нь сонин. Би хөрөнгийн зах зээл дээр 1 цагийн дотор IRV, WRX STI, EVO Lancer, GTR 32, Sylvia гэх мэтийг нь босгох мөнгийг нь олж ч үзсэн, алдаж ч үзсэн үедээ л үүнийг ойлгосон. Зарим нэг нь нөгөө тэнэг чинь хэнхэгтэж байна л гэж бодно. Гэхдээ ингэж нээлттэй хэллээ гээд буруудвал буруудна л биз, үгүй бол тэр л биз. Миний хувьд зарим өдрүүдэд юун Супра, юун Lexus гэмээр дээгүүр харан бохио үлээн явах нь байсан ч заримд нь доошоо харан яахаа бодон гудайн явах нь ч байсан. Ийм мэдрэмж жинхэнэ амьдрал дээр их олон жилийн интервалаар өрнөж байгаа харагддаг. Харин энэ санхүүгийн зах зээл надад 1 өдрийн дотор л зааж өгсөнд нь би баярлаж бусдад хуваалцахыг хүсдэг юм. Юу ч мөнх биш, энэ форум ч гэсэн. Тиймээс хүндтэй харилцаа, нээлттэй бодолтой л явцгаах хэрэгтэй. Дүү гээд үгийг нь сонсохгүй, ах гээд бурууг нь зөвшөөрдөг цаг бол өнгөрсөн дөө өнгөрсөн...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jul 30, 2014 4:06 pm
by MuuG
авто сонин сайхан.

Хүн гэдэг амьтан чинь хөөрхийн шүү дээ үр минь дээ хөөө ай хөө. гээд нэг дуу байдгаадаа. тэрийг үе үе аялангаа хүний орчлонгийн элдэв янзын юмыг бодож суух юм.

за тэр элийрэн балайрч, эвкрэн шамбийх ч яахав.

Image

портер бонго унахгүй ч гэсэн мэдээд авахад илүүдэхгүй хэдэн мэдээлэл хуваалцах гээд. ойрт автын чиглэлийн юм бичээгүй юм байна. Өвөл цагт тэр тусмаа хөдөө газар хоосон портер унаж айл амьтнаар орно гэдэг бол амаргүй том даваануудын нэг байдаг.

ягаад гэхээр портерийн арын дугуй R12-той жижигхэн, хойш тэвш нь хөнгөхөн учир сулхан хунгарт бол хүчтэй дайрч орохгүй бол юу юугүй л хий эргээд суучих гээд байдаг талтай. тэгвэл тэрийг шат дараатайгаар аргалдаг үе шатууд зон олны дунд шалгарсан байдаг нь дараах аргууд байна.

1. тэвшиндээ 2 шуудай элс, шороо ч хамаагүй шийдчих, тэгээд аруурхан хэсгээр нь баглачаарай. ингэвэл юу юугүй хий эргээд байх нь арай гайгүй, бас тодорхой хэмжээний ачаалал өгч байгаа гэсэн дээ.

2. хойд хоёр давхар дугуйхаа дан болго. дугуйгаа давхар биш дан болгоод явахаар нэгж талбайд ирэх даралтыг мөн нэмэгдүүлж байгаа башир арга байгаан. ардаа шороотой, дан дугуйтай бол бас л хэсэгтээ айл амьтнаар явуулчихна.

3. одоо гинж хийх. арын хоёр дугуйнд ирэх даралтыг нэмээд, тэгээд хий эргээд байвал сайхан хойд дугуйгаа гинжлээд өгөх хэрэгтэй. тэгээд цасыг бол хэсэгтээ л хага татаж, суга цацаж явах болно.

эрх биш энэ болгоныг хийсээр байтал чинь хавар болдын байгаа биздээ. тэгээд бүх юмаа буцаагаад энгийн сайхнаар нь унана.

за хөдөөгүүр хамгийн элбэг байгаа хоёр юм бол хужаа мотоцикл, төв сууриндуу дэд бүтэц гайгүй газар бол портер, бонго, харин зах дуу алслагдмал газруудад бол УАЗ 469 байна. уаз унаад гарахад аргыг нь олоод явбал хаа ч хүрэхээр байна. гэхдээ л бас л орос машин бол орос л машин дөө. бахим болхи хийцтэ, хатуу хөтүү явдалтай унаанд удаан хөдөө явна гэдэг бол зугаалга биш ЗУЛГААЛГА болох нь мэдээж.

муу хэлээд л байдаг, муу хэлээд л байдаг. яах ч аргагүй хужаа мотоцикл, хямдхан, сэлбэг нь элбэг, хөнгөн, бага иддэг дээр нь ойр зуурын бүх юманд морь мэт болсон нь гарцаагүй үнэн юм билээ. хаа газар зогсоод харахад л Мустанг-5, хүлэг, ирвэл, Baobing, bao-ling, Hunda гээд зүсэн зүйлээрээ улаан, цэнхэр бактай ижил загвар хийцийн мотоциклууд.

Image

бүр нэг удаа өөрийн хоёр нүдээрээ үертээ голоор согтуу хөрслөг бор залуу хааз өгүүлэн урсгал дагаж чарлуулсаар, зузаан гуяаараа давсан усыг гатлахыг харлаа. эр зориг уу, тэнэглэл үү? аль нь байсан тэр муу хужаа цэнхэрийг бол морь малнаасаа илүү унаж эдэлж байгаа нь тэр байлаа.
Image

үүнийг нь мэдчихсэн шар толгойтой, өөрсдийгөө тамлах, сорих, чадах, тарчлаах, эсхүл бүр өөрийнхөөрөө жаргаах элдвийн арга сүвэгчлэгч нөхдүүд хөдөөгүүр дүүрэн унаад давхиж явах юмаа. нэг бол цор ганцаараа, нэг бол ардаа юмуу урдаа пургон дүүрэн юм аччихсан, дагаад, эсхүл дагуулаад 5, 10-аараа явж байх юм.

хэдхэн долларт авчаад, үхтэлээ давхичаад, тэгээд таарсан газраа хэр таарсан үнээг өгвөл өгөөд, бэлэглэвэл бэлэглээд явчих нь амар л байгаа юм байлгүй дээ. ямартай ч бодогдсон юм ийм юм унаад гарахад сэлбэг олдохгүйн зовлон япон машинтай харьцуулахад хамаагүй бага юм билээ дөө хөөрхий.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jul 30, 2014 7:35 pm
by Alias
Манай брээээнд алга байна. Бүргэд шүү дээ Бүргэд!!! 125сс, 5 араа, 5 литр бэээнзэн бол нээх муу тоо биш байх тэ? Хөдөөний айлын хурим дээр бэлэг болгож өгөх гээд. Дархан хүртэл тээшинд хийгээд, Дарханаас унах хүн олддоггүй, би 50км газар тонгочуулсан. Их л зүйл бодсондол зайлуул...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jul 31, 2014 10:15 am
by MuuG
Ү-ама-на гэж амьтан байгаа. унаад үзсэн болмоор л юм билээ. 100сс мөртлөө хөөрхөн хүчтэй. бас ч гэж бусад мотоциклуудаа бодвол бүх дугуй нь хигээстэй, юу юугаар илүү гэлээдээ. арай л дээр гэсэн ойлголт авсан.

тиймдээ ч 200,000 төгрөгөөр илүү үнэтэй юм билээ.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Aug 04, 2014 4:12 pm
by MuuG
хэн гээчийн драг мангас вэ?

Image

тоёота греста 90-ийн чеезэр 100 нүүртэй хувилбар байгааздээ. өнгө бас чамиаан чамин.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Aug 13, 2014 1:15 pm
by MuuG
Image

шинэ ертөнц, шинэ зүйлс...

уншиж судалж, ухаж мэдэж, хийж бүтээх юм ч их харагдаж байна даа.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Aug 13, 2014 2:33 pm
by Exotic
Image haragddaggviee, gesnees neeree uchigdur oroi yu bolson?

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Aug 13, 2014 2:50 pm
by MuuG
өө яахав тэгээд өөрийн юм өргүй, өртөөний юм заргүй.
шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр л юм болсон. ямартай ч аргалаад аваачих газраа аваачсан.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Aug 18, 2014 11:20 am
by MuuG
за авто чиглэлийн өөрийн сонин сайхан гэвэл

2 поршин, 1 нудрага, 2 севче, 1 динам, 2 арааны ричак /хөл, гар/, 2 карбиратор, 1 тахир гол, 4 дугуй, 4 калапан гэсэн юмнууд л толгой эргүүлж байна даа.

юу гэдэг нь уншаад л мэдэгдэж байгаа биздээ. Эхээс төрсөн мэтийг нь ч байгээ, ядаж тэр зүгт милээн ойртуулахаар зүтгэн ажиллаж байна. Бэлтгэл эхэлж л байна, удахгүй сайхан сэгсийтэл хийж, хийснээ буулгах болно.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Aug 18, 2014 11:43 am
by Ochki
iim ih asuudaltai yum chin subaru avaa yu geh gesen chin karbirator gej avdgin tgd bodood bsan chin samurai guschihsiim bish bgaa gej bodloo.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Aug 18, 2014 11:50 am
by Alias
Чамд 4 биш 3 бакришка хэрэг болно гэж хэлээчээ :D

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Aug 18, 2014 12:29 pm
by bd
УАЗ-469 эс бөгөөс ГАЗ-24???

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Aug 18, 2014 12:50 pm
by MuuG
иш хүүхдүүд минь, иймхэн оньсого таахгүй байна гэжүү дээ.

Image

иймэрхүү юмны сураг гараад байгаа.

Энэ чинь 649сс хэвтээ хэлбэрийн боксер зарчмын хөдөлгүүртэй, эд юм.

Араагаа хөлөөр, бас гараар сольж болно. зарим хувилбарууд бол бүр ухрах араатай. орох бүртээ нэг нэг карбиратортой. нэг бүр нь 100 км/т 6 литр зарцуулах нормтой гэхээр миний муу приусээс даруй 2 дахин их иднэ гэсэн үг.

поршин тус бүр нэг нэг орох гарах калапантай.

Авто гэдэг чинь дандаа машин биш шүү дээ. Авто дотор мото багтаж явдаг. запас дугуйгаа тоолцон чинь хүмүүсийн толгойг эргүүлчлээ л дээ.

Хөөрхийгөө бүрэн босгож, янзалж дуусгаад МАФ.мн лого наагаад, ирэх жилийн МАФ-ийн уулзалтаар очих өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь дэвшүүлье.

их ажил эхлээгүй байна өө, ундрах, эхлэх, оргилох үед нь сайн баримтжуулахыг бодноо.