Page 5 of 66
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Wed Oct 10, 2012 4:34 pm
by new
Өгөөмөр дээр 16" ийм обудтай Legacy зогсоод байдаг юм. Дотор тал нь carbon ч юм шиг. Prius-дээ авч хийвэл гоё зохино доо гээл бодож байж билээ.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Oct 25, 2012 10:56 am
by MuuG
Gantsog wrote:Араанууд харалдаа харалдаа бгаагаараа мөлхөгч гол дээр суудаг юм. Ланосых брлл нь ямар билээ? хэвийн машин бол 1 2 нь нэг гол дээр 3 4 нь нэг гол дээр суудаг юм. Тэхээр дан урагшаа араа, хойшоо араанд орохгүй бол тохиргоо нь л алдагдсан гсн үг удирдлаганых нь. Тэрнээс дотроо эд анги зүгээр. Тм учраас араа ны рычагаа сайн тохируул гсн үг. Кроп солиодч арааны рычаг буруу байрлалд бгаа бол бас л болохгүй
за тэгэхээр Ганцаг гишүүний заасан замаар гээд давхиж очоод үзлээ. тэгсэн ерөөсөө салоноос ганц турба урд хамарлуу орж байна. боодог, сулалдаг шинжтай юу ч алга. ерөөсөө дан ричак тэр нь үзүүртээ дан нарийн турба, тэгээд л болоо.
задаж үзчихээд баахан гайхаж байгаад орхичихсон. одоо яах вэ?
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Oct 25, 2012 11:04 am
by Gantsog
мөлхөгч гол гдг нь кропон дотрох механизм хэлсэн юмаа. гаднаа удирдлаг яагаад тм бгаа гби сн мэдэхгүй л бна. яадаж рычаг болон урд кроп др нугас бмаар л юм
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Oct 25, 2012 11:40 am
by MuuG
нугас гэж юм байгаагүй. ерөөсөө ганц ширхэг турба маань нэвт гараад, кобуд доор урд нэг тийм өндгөн тулгууны дамжуулга шиг юмаар 2 хуваагда хөдлөгөөн нь салж байсан. тэр нь короп дотор ордог бас ганц ширхэг юманд холбогдогдож байсан. Ёстой гажигтай.
турбагаа тайраад үзэх үү?
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Oct 30, 2012 12:34 pm
by MuuG
bd wrote:Ochki wrote:iimerhuu yumnii talaar Intake gedeg sedev dotor oilgogdohoor yariltsaj etsesiin shiideld hureed, herggui hog gedeg deer togtson sangaddad bhiin
Очки энэ чинь цахилгаан мотортой сэнстэй эд байхгүй юу. Тэхээр ямар ч байсан дэмтэй л гэсэн үг.
орох агаарыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ. тэгээд хүч нэмэгдэнэ гэж үү?
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Oct 30, 2012 12:36 pm
by bd
Агаар чинь ядаж сийрэг биш энгийн даралттай нягтралтай агаар орно гэсэн үг шд. Нам хаазан дээр явахад бол бензин хэмнэнэ. Хүч нэмнэ. Хааз өндөрсөх тусам нөлөө нь багасна.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Oct 30, 2012 3:36 pm
by bilgee
eeeesh bitii bitii ene sedev mythbusted shdee
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Oct 30, 2012 3:57 pm
by rog
http://www.youtube.com/watch?v=cbGWgvJN ... r_embedded" onclick="window.open(this.href);return false;
1 ийм бичлэг үзээгүй юу ??
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Fri Nov 02, 2012 6:27 pm
by MuuG
өөрийн машины хөдөлгүүрийн хүчийн нэмэхээр судалгаа хийсэн нь гэдэг түүх бичнээ.
милээн ч судаллаа, овоо ч юм уншиж, орчуулж үзлээ.
миний хөдөлгүүрт хийж болох дээд зэргийн түүнинг бол еөрөөсөө л cat-back, open intake юм байна. түүнээс цааш газар үгүй...
тэгээд feel free, breath free гээд гишгээд байх нь тэр.
Энгийн юм ч энгийнээрээ сайхан юмаа.
i love my car
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Nov 05, 2012 1:54 pm
by bilgee
MuuG wrote:өөрийн машины хөдөлгүүрийн хүчийн нэмэхээр судалгаа хийсэн нь гэдэг түүх бичнээ.
милээн ч судаллаа, овоо ч юм уншиж, орчуулж үзлээ.
миний хөдөлгүүрт хийж болох дээд зэргийн түүнинг бол еөрөөсөө л cat-back, open intake юм байна. түүнээс цааш газар үгүй...
тэгээд feel free, breath free гээд гишгээд байх нь тэр.
Энгийн юм ч энгийнээрээ сайхан юмаа.
i love my car
etsest n hamgin zov hubilbariig oljee.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Fri Nov 16, 2012 11:30 am
by MuuG
за миний бие Субару машиныг ойлгох, түүнийг хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа, шинжилгээ хийж милээн ажиллаж байгаад. эцэст нь энгийн юм энгийнээрээ л байсан нь дээр юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. гэхдээ энэ дүгнэлтэд хүрэхдээ бас ч хоосонгүй. судалсан, мэдсэн юмтай болж авлаа. ингээд та бүхэндээ явсан нохой яс зууна гэгчээр өөрийн судалсан зүйлийн зарим нэг орчуулгаас хүргүүлж байна.
WRX-ийг бүрэн тоноглох гарын авлага.
1Хөдөлгүүр:
Хурдан явах-хөдөлгүүр болон явалтын хөгжүүлэлт
Энэ бол чиний WRX мотороос илүү морины хүч гаргаж авахад бүрэн хэмжээний гарын авлага юм. алхам бүрийг дарааллын дагуу хийвэл илүү үр дүнтэй байх бөгөөд ямар нэг асуудал үүсэхгүй байх болно. Энэ бол турботой импрезад зориулагдсан гэдгийг анхаарна уу.
Субару EJ20 2.0 литрийн багтаамж бүхий мотор нь гайхалтай потинциалтай, хөгжүүлэлт авдаг хөдөлгүүр юм. хэвтээ чиглэлийн боксер хөдөлгүүрээс 227 морины хүч гаргадаг бол энгийн боолт солиход л 400 морины хүчнээс дэээш гаргаж болно. /хийсвэрлэлээр шүү дээ/
Юуны өмнө өөрийн турбо хөдөлгүүрийн хүчийн нэмэхийн тулд турбогоо орох, гарах аль аль талаас чөлөөтэй амьсгалуулах хэрэгтэй. Ерөнхийдөө бол системийнхээ хойноос нь эхэлж ажиллаад, дотогшоо чиглэх хэрэгтэй. Нэгэнт өөрийнхөө сорох хоолой /intake/ болон яндангаа чадах хэмжээгээрээ томруулчисан тохиолдолд одоо илүү хүч гаргаж авахын тулд илүү том турбо тавих хэрэгтэй. Түүний дараа электрон нэмэлт зүйлсийг нэмэх зэргээр илүү хүч нэмж болно. Гэхдээ эдгээр нэмэлт жижиг зүйлс нь хөдөлгүүрийг өөрт хийж байнаа хүч нэмэгдүүлэлт биш мэрэгжлийн бус түвшний механик хөгжүүлэлт гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм.
1-р шат
за энэ бол энгийн болтны хөгжүүлэлт. Ерөнхийдөө бол амархан суурилуулдаг, хурдан морины хүчийг хурдан нэмдэг аргыг хэлээд байгаан. Гэхдээ энэ нь машины үндсэн зүйлсийг огт өөрчилдөггүй. Энэ нь иргэний бөгөөд амархан хийгдэх хөгжүүлэлт бөгөөд морины хүчийг 30 хувиар нэмдэг.
Boost Gauge /Бүүст гаож буюу даралт хэмжигч/
Турбо хөдөлгүүрийн морины хүчийн нэмэг гол түлхүүр нь турбоны шахах даралтын хэмжээг нэмэгдүүлэхэд байдаг. Илүү даралт, илүү агаар, илүү түлш нь поршин буюу цлиндрийн толгойд очих хэмжээг нэмэгдүүлэх нь илүү морины хүч гэсэн үг.
Гэхдээ хэтэрхий их даралт нь муу байж мэднэ. өөрөөр бол шахаж байгаа агаарын хэмжээтэй таарсан түлшийг түлшний систем өгдөг байх ёстой. Агаарын холимог хэт дутмагшилтай /түлш нь багадсан холимог/ байх нь хэт халалтад оруулдаг. Энэ экстрим хэт халалт нь поршин, калапанг гэмтээх цаашлаад хөдөлгүүрийг ч устгаж болзогүй байдаг.
Энэ асуудал нь хөгжүүлэлтийн эхэн явцад тийм ч том асуудал биш байдаг. гэхдээ таны аюулгүй байдайлтай холбоотойгоор анхааруулж байна. Хэрвээ та өөрийн WRX-ээ хөгжүүлж эхэлж байгаа бол даралт хэмжигч нь гарцаагийн хамгийн эхний алхам байх ёстой.
Гэхдээ Бүүст гаож нь тодорхой тооны байрлалд суурилуулагдах боломжтой байдаг. А багана болон төв хэсэгт хамгийн тохиромжтой байрлал байдаг.
High Flow Intake-Өндөр урсгалын сорох хоолой
Энэ бол хүчийн нэмэгдүүлэх хамгийн амаран ажлын нэг юм. Хөдөлгүүртээ задгай агаар шүүгч хийхэд л 10-15 морины хүчээр нэмэгдэх болно. технологийн хувьд ахисан түвшний, хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн, шинээс нь хийвэл илүү үр дүнтэй. Энэ бол WRX-ийн хувьд гол хөгжүүлэлт биш ч магадгүй 5 морины хүч нэмж болох юм.
Хойд хэсэг буюу Cat-back Exhaust /Кат-бак яндан/
Үйлдвэрийн яндан нь нарийн диаметртэй турба ашиглаж төсгөлд нь мафлер тавьж хөдөлгүүрийг хүчирхэг дуу оруулсан байдаг. Тэгэхээр хөгжүүлэлтийн явцад яндангийн диаметрийн хэмжээг нэмэгдүүлэх нь 10 морины хүч нэмэхийн зэрэгцээ арай илүү сайхан дуутай болгодог.
Яндангий систем нь хэд хэдэн хэсгээс бүрддэг. Хамгийн жижиг бөгөөд өөрчилж болох хэсэг нь бөгснөөс хойш хэсэг байдаг. манайхны ярьдагаар бол дуу намсгагч хэсэг. Гэхдээ Кат-Бак системийг бас ашиглаж болно. энэ бол манайхны хэлдэгээр шулуун яндан. Ерөөсөө өргөн диаметртэй турбаг ашиглаж хийсэн, дуу намсгах, шүүлтийрийн хэсэггүй бөгөөд энэ системийн зорилго нь хөдөлгүүрээс гарах утааг харих даралт, эсэргүүцэлгүйгээр гаргахад чиглэсэнд байдаг.
Доод яндан бөгөөд дуу намсгагч, каталик хувиргагч
Яндангий урд хоёр хэсэг бол Турбоноос гарах яндангий хэсэг буюу доод ядангийн хэсэг болон урд дунд яндан байдаг.
за зарим нэг зөрүүтэй орчуулсан юм байвал, мэргэжилтнүүд зөвлөөрэй...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Wed Nov 21, 2012 11:51 pm
by MuuG
за бүгд сайн уу,
ойрын хэд хоногоос өөрийн машины доод гүперийн онгорхойг нөхөх юм бодож их явлаа. тэгээд саяхан олсон гэрлээ өнөөдөр найзтайгаа нийлээд тавичихлаа. асалт нь галлоген гэдэг нь юм болохоор бараг эх гэрлээс минь тод шахуу байна. харин гүберт болохоор өнцөг, энээ тэрээг тааруулах нь амаргүй байлаа.
ийм болгоно гэж төсөөлж ажиллаж байгаа.
одоохондоо бол иймэрхүү л харагдаж байгаа. тааруулан тавих торыг нь авчихсан. харин тэр хүрээ нь л....
нэг нь байгаад нөгөө нь байдаггүй...
бас нэг ийм чөтгөрийн бодол орж ирсэн байгаа л даа... :ymdevil:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Nov 22, 2012 10:55 am
by Tech
За Мөөг гишүүн одоо л зөв замдаа орж байгаан бишүү. Чөтгөрийн бодолд чинь LIKE
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Nov 22, 2012 11:39 am
by Garidaa
Тэчээ 1жз биш байхаа иймхэрүү өнгө төрх гэж бодсын муу эсвэл урвах гэд байна уу айн?
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Nov 22, 2012 11:46 am
by Tech
Garidaa wrote:Тэчээ 1жз биш байхаа иймхэрүү өнгө төрх гэж бодсын муу эсвэл урвах гэд байна уу айн?
Өнгө төрхийн тухай ч бодоогүй байх. Импрезаг чейзэрээр төсөөлж бодно ч гэж юу байхав. 1 жи-зи гэдэг чөтгөрийн бодол л орж ирсэн байж таараа.