Page 5 of 35

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Apr 14, 2014 4:33 am
by Alias
Нээрээ өнгөрсөн долоо хоногийн хаааамгийн онцлох мэдээллээ бичээгүй юм байна шүү дээ тэ?

Алиасын клапан мөргөөд. :shock: Тэгээд нөгөө мөргөсөн клапангаа авч хаяаад... Одоо клапангүй жаахан хоосон оргиод л яваад байна. Монгол орж байгаад л клапангаа хийлгээд гал малаа тааруулуулъя даа тэ? Манайхнаас клапан мөргөж байсан хүмсүүд байвал, аль эсвэл шинээр клапан Монголд хийлгэж байсан найзууд байвал энд туршлагаа бичээрэй.

Бас гэнэт клапангүй болчихсон чинь эвгүй юм байна.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Apr 14, 2014 3:45 pm
by bd
Чинийх ч бас гайгүй хойгуураа мөргөсөн бйана лээ. Миний урдуураа мөргөөд баларсан шд. Хэд хоног урдууруу зөөврийн кришк хийгээд л яваад байсан тэгээд нэг авагддаг клапан хэсэг хэрэглээд тэгээд дараа нь шинээр зоруулж хийлгэсэндээ. Одоо гайгүй л байна.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Apr 15, 2014 1:59 am
by Onolbaatar
Алиес хуу амарна гэв уу?
чи амрахаараа иу хийхээ мэдэж байгаа.

Монголд очоод клапан тавиулахаа?
Сайн мэддэг эмчээрээ хийлгээрэй дээ.цаана чинь эмч нар хумуусийг 2 хувааж байна.
Дээдцуул доодцуул .Дээдцуул нь 2янз. Олны танил, олны танил бус гэнэнгууд.
гэнэнгууд 2янз. Гадаадаас ирсэн монготой гэнэн (ядаж л нудэнд нь чи монготэй харагдана), Дотооддоо байдаг монготэй гэнэн.

эмч нар хэнийхийг нь сайн хийхээ мэдэж байгаа.

За тэр яахав. Сая хэд хоног машанаа узэн ядав.
Холимогынх хаалтыг солиход 720€ болов. Солисных дараа буруу код илрээд байна гээд угддуггуй.
гарч ирэхээр нь зараад далдруулъяа гэж бодож байтал гэрийн хажуугаар 1 засварчин унацан салхи татуулаад унгурлуу. ямар гоео чимээгуй намбалаг унгурвуу.
шууд хараад л харамлах сэтгэл турлуу. Иун зарах марах.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Apr 15, 2014 11:58 am
by rog
ААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
Чи миний өмдөн дээр халуун цай асгуулсан буруутан!!!!!!!!!!!!
Одоо ажил дээрээ өмдөндөө шээчихсэн амьтан шиг... ядаж байхад гуя шилбэрүүгээ асгасан бол яахав, яг TVЦ дээр асгарчихлаа. Золтой л хиамаа болгооод өндөгөө чаначихсангүй.
Чиний бичсэн юмыг уншиж байх хооронд миний гар юу хийж байсныг чөтгөр бүү мэд

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Apr 15, 2014 1:28 pm
by Exotic
hahahha ene oroog sejigtei shuu aliasiin zurag uruuniih ni end tend naalttai yum bish beez :P :))

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Apr 15, 2014 3:48 pm
by MuuG
Post deer tavisan mashinii zurag harcan yu yaj baigaad scroll hiij page down bolgoh gej baigaad caigaa tadaad asgacan uu?

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Apr 15, 2014 9:29 pm
by Alias
Өнөөдөр өглөө 6 цагт босоод манай гэрээс 6 буудлын цаатай найзынхаа гараж дээр очив. Машинаа чиргүүл дээр гаргаад бэхлээд намм боочихов. Буцах замдаа гудамжны буланд байдаг дэлгүүрээс 2 ширхэг дугуй, 16 ширхэг боолт авав. Одоо ингээд өдөр хоног цаг тоолон хүлээх л үлдлээ :ymhug:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Apr 15, 2014 10:45 pm
by Alias
Mercedes Benz C class -> Exchange -> Citroen Jumpy Van

Арай динэг үү? Эсвэл дүндээ дүн үү?

Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri Apr 18, 2014 8:28 am
by Alias
:ymhug:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri Apr 18, 2014 9:15 am
by MuuG
Manaihan zadlaad selbecen, kuzov ni neg gazar hevtej baij medne shuu. Xaxa

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sat Apr 19, 2014 8:26 am
by Alias
Хогийн пердаг ганцаараа сольдог л байхгүй юу п**да гэж... Гадаа маргааш бороотой цастай нартай, бүх юм нь холилдсон хачин өдөр гэсэн. Энд одоо шөнийн 1.30 болж байна. Хөгшин эмгэнээ ачаад явлаа, өглөө гэхэд оччих байх. Тойрог дээрээс Live update хүргэх гэж хичээнээ. Форум минь түр баяртай!

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun Apr 20, 2014 10:02 am
by Alias
Сайхан өдөр, сайхан Road Trip байлаа.

Өчигдөр шөнө бид 2 гарсан боловч Nurburgring ороход цаг агаарын байдал үнэхээр хүнд байсан тул доошоогоо зүүн нацистуудын нэгэн жижигхэн хотод очин хоноглохоор болов. Гэрээсээ гараад 4 цаг явахад 380км явсан байв. Мэдээж Алиас ядран халуун хөнжилдөө шурган сайхан унтаад өгвөө.

4-р сарын 19-ны өглөө болов.
Емайл.ээ шалгатал Porsche-с email ирсэн байв. Дараа сард /5-р сарын 1.нд/- худалдан авах машин маань бэлэн болсон, үйлдвэрийн test drive хийгдсэн, одоо satisfaction 90 минут хийгдэх үйл явц дутуу байна. Та 5-р сарын 1-ээс өмнө ирнэ үү гэсэн email байлаа.

Porsche-н үйлдвэрлүү явахад ахиад 430км, тэндээс манай гэр хүртэл 180 км байсан ч үнэхээр цоо шинэ машиныг үйлдвэрийн хаалттай зам дээр унаж үзэх боломж гарч байхад яаж алдах билээ гээд явахаад шийдэв. Харин энэ удаа Хаагийгийн ганц охиноор тэргээ бариулаад өөрөө Porsche зүүдлээд бүүвэйлэгдээд явахаар шийдэв.

6 цаг, бүхэл бүтэн 6 цаг явсны хүчинд 430км явлаа. Би өөрө барьсан бол 4 цагт л хийхгүй юу тэ? Эмэгтэйчүүд аймхай гэдэг нь ингээд батлагдаж байгаам... Cruise Control хийчээд л өөр юм бодож байхынхаа оронд тултал нь гишгээд өгөхгүй тэ? :p

Image

Image

Image

Ингээд яваад ирэв. Email дээрх QRCode-г нь утаснаасаа уншуулахад л шууд Test Drive Ring -рүү орох хаалга нь нээгдэх юм. Тэгээд чигээрээ явсаар байгаад Porsche цамхаг дээр очиход ирсэн хүмүүс нь өөр өөрсдийн машинаа хүлээгээд байж байх юм.

Хүмүүс нэг машин авдаггүй юм байна. Дандаа 2, эсвэл 3-г авч байна. Гэтэл Алиас тэнд 1-г л 90 мин үзэх гээд зогсож байв. За яахав.

Алиасын сорилтоор орох GT3-г тэд нар tow truck буюу ачдаг машин дээр ачаад гаргаад ирэв. Бүх юм нь бэлэн... Амьдралдаа анх удаа цоо шинэ машинд тэгэж их догдолж сууваа.

Энэ машин бол Porsche GT3 991
1973 оноос эхлэн GT бол спорт машинуудын дундаа дундаж классын чамин машинаараа удаа дараа тэргүүлсээр ирсэн, Nurburgring тойрог дээр өөрийн гэсэн тодорхой цаг-н амжилтуудыг бичүүлсэн 1999 оноос GT chassis-аараа 15 сая хэмжээтэй үйлдвэрлэгдсэн, хүний түрүйвчийг сэгсрэх биш, save хийх зорилгоор гарсан загвар болж энгийнээс энгийн савхин салон, хөлөрсөн гарт үл наалдах жинхэнэ арьсан рүлийн бүрээс, сайжруулсан технологитой хагас резин, хагас арьсан панел, доогуур нь оруулсан метал өнгөлгөө, салоны хаалга онгойход харагдах Porsche гэсэн гайхамшигт үг, trunk онгойлгоход харагдах GT гэсэн шалавч надад маш ихээр таалагдав.

1400кг жинтэй 2 хон хаалгатай coupe-г хөдөлгөх 3800cc хөдөлгүүр, дугуйн дээр ногдох 470 морьны хүчийг sequential shift ашиглан удирдан явах эхний 5 минутад маш эвгүй байв. Би амьдралдаа Nurburgring-н өмнөх тойрог дээр 15 минутийг өөрийн биеэр, харин Ring Taxi-д суугаад 10.08 минутад явж байсан боловч үнэндээ ингэж хурдан хөдлөн явах машиныг амьдралдаа анх удаа унаад үзэв.

Зам дээр байгаа бүх машин electronic device detector /маш хурдтай явах үед гар утасны сигнал, камер, бусад активити сөргөөр нөлөөлж осол гаргах үндэстэй тул гар утасны камер ашиглахыг хориглосон байв, салонд зөвхөн нэг жолооч, өөр хүн суухыг зөвшөөрсөнгүй/ байрлах бөгөөд ямарваа нэгэн device хэрэглэгдэх аваас машин хааз ахин мэдрэхгүй болж машин зөвхөн neutral горимонд шилжин тормосноос өөр зүйлс ажиллахгүй гэж надад хэлсэн учраас тун их айв. /мэдээж нууц ганц 2 зураг бий бий/

Хүний юмаар хүүдэгнэх гэдэг үг чинь харин ёстой биелэлээ олсон. Дрифт хийхгүй ч гэсэн Go-Kart-н техникийн адилаар замыг товчлон эргэх, хурд хэмнэх, хүчтэй эргэлтрүү 100.тай орох зэрэг зүйлсийг туршиж үзэхэд ерөөсөө босож ирсэнгүй.

Миний амьдралын хамгийн жаргалтай 90 минутуудын нэг гэж хэлж болохоор үйл явдал байлаа.
Аааахн тийн, test drive ring дээр явж байгаа машинуудын ODOMETER нь ажилдаггүй юм байна лээ... Яагаад юм бүү мэд. Ямартай ч 7 сард хүлээж авах Монгол эзэн нь машинаа таалах болтугай болтугай... Алиасын нэр Porsche-н анхны эзэн гээд бичигдэх ч бас зүгээр юм байна лээ ш д :p

/Монголд байгаа 33-тай залуухан залуу толгойгоороо 6 жил ажиллаад Porsche захиалж байхад нэг л өдөр би ч гэсэн цоо шинээр нь аваад унахад ядах юу байхав дээ тэ? Гэснээс иймэрхүү миний мэддэг залуучууд зөндөө бий. Надтай хамт хөрөнгө оруулалтын компани эхлүүлсэн 26-тай залуухан хүүхэн 5 сарын дотор өдрийн 18 цаг ажилласаар өөрийн жижигхэн үсний салон, өөрийн хувийн орон сууц, 2 ширхэг цоо шинэ BMW, 2 ширхэг Хэтээс авсан 200, Монголд орж ирсэн G class гэсэн 5 машиныг өөрийн 5 сарын босгосон ухаан, урлаг, амлалтуудаараа авсан нь намайг шоконд оруулж байсан... Анх надтай уулзахдаа яг ОРООГ.той адилхан хөх цэнхэр Монголд 4 жил явсан Алтезза унасан хүүхэн байсан. 5 6-хан сарын дотор хүссэн бүхнээ биедээ наасан гээд бодохоор амьдрал баян байгаа биз? Залхуурахгүй л үзэх хэрэгтэй.../

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun Apr 20, 2014 11:45 pm
by rog
Гоё машин унаааал... Гоё юмөөө.
P.S Хүүхэн байхдаа яадын.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Apr 22, 2014 9:51 am
by Alias
Хоёр дахь өдрөөс өмнөх ...

Энэхүү Европ тивд жил болгоны миний хамгийн дуртай баяр бол Улаан Өндөгний баяр юм. Бүхэл бүтэн 4 хоног дарааллаад амарна гээд боддоо? Янзтай юу?
Nurburgring орох маань цаг уурын байдлаас болон төлөвлөгөө өөрчлөгдсөн ч гэсэн Porsche-н үйлдвэр орон шуналаа дараад авсан Алиас өчигдөр /1 дэх өдөр/ өнөөх гайхал 86 хэмээх зүйлээрээ панз үсэргэх гэв.

Машинаа огт танилцуулж байгаагүй юм байна. Тиймээс өнөөдөр танилцуулсан пост хийхээр шийдлээ. USDM стандартын SR5 моделаар худалдаанд гарсан AE86. Европ тиврүү 1995 онд орж ирэн Дани улсад 2006 он хүртэл эзэндээ үнэнч зүтгэн хогийн цэг дээр хаягдсан бараа. Дараагаар нь ae86forum.com-н Админ залуу хог дээрээс 2006 оны 11 сард худалдан аван өөрийн вебсайт болох 86 хөгжүүлсэн түүхээ нэгд нэгэнгүй бичих талбараа нээн өөрийн хөгжүүлэлтээ эхлэсэн түүхтэй. Эзнийхээ эрхлэл энхрийлэлд 4AGE-н өмнөх үеийн 16 клапан, сүүл үеийн 20 клапан моторуудыг ээлж дарааллан тавиулан, детайл болгоноо шинээр засуулж, restore хийгдэн бүхэл бүтэн 6 жилийн турш жилдээ 2 удаа гарган унадаг байсан гаражны тэрэг нь байв. 2013 оны 9 сард мотор цохьсон учраас, эзэн нь ахин 86 kouki (босдог гэрэлтэй JDM нь ) сэргээх ажил эхлэх, түүндээ санхүүжилт олох хэрэгтэй байсан учраас өөрийнхөө босгосон 86-г зарахаар шийдвэр гаргасан. Эзнийхээ гар дээр 9300км, миний гар дээр 2100км явсан машин.

Над дээр ирэхдээ 4AGE 20valve, мөн прожектоо дуусгаагүй 7A мотортой ирсэн учраас би 7AGE-г нь дуусгахаар шийдсэн.

7AGE-д нь дараах зүйлсээр тоноглосон.

CP piston
TRD headgasket 0.8*3
Шинэ OEM клапангийн бөглөө
Орох гарах 4age stock нударга
Toda Intake VVT pulley
HKS Exhaust adjustable pulley
Цоо шинэ OEM усны помп
Цоо шинэ OEM тосны помп
ARC cold air intake
ARP Parts
Velocity Stack 45mm гэсэн жижиг зүйлсээр тоноглосоор 7AFE-н доод блок дээр 4AGE-н дээд толгойг тавин асаав. Ассаны дараа өмнөх эзнийхээ хийсэн хроп тааруулалт, *** гагналт зэргээс үүдэн перда, диск, хроп зэрэг ээлж дараалсан асуудлууд үүсгэсэнээс биш намайг нээх их зовоосонгүй. Миний хийсэн зүйл бол MRP Spec Coilover байлаа.

Дараагаар нь надад тулгарсан зүйлс
- Механик хэрнээ хааз гишгэсэн ч хурд авахгүй орилоод явахгүй байх
- VVT нээлттэй байгаа атлаа доод гал 4-5 градусаар зөрөх
- Цахилгаан хэрэглээний зүйлс /паар хөгжим арын шил арчигч/ шалтгаангүйгээр машин ажиллагаатай үед ажиллагаагүй болох
- Тормосны сөөлжилт байхгүй болсноор зөвхөн зүүн урд талын дугуй тормос барих, барьсан хойноо аппарат нь зуурах, заавал хөргөж хий авахуулах гээд байх

гэх мэтчилэн урьд өмнө нь тулгарч байгаагүй асуудал тулгарсан нь надад хэцүү байв. Бас Монголруу оруулах татварыг нь бодох тусам толгой өвдөж байлаа.

Бодохоос сэтгэл дундуур ч юм шиг, эсвэл хоёр яс амарсан ч юм шиг. Лавтай санхүүдээ баригддаг хүний унах унаа биш юм байна гэдгийг ойлгосон учраас тэр бодолдоо үнэнч байж сэтгэлээ барин сууя даа...

Машиныхаа өмнөх эзэн дээр restoration болж байх үеийн ганц 2 зургийг нь хийв.

Хогоос ирсэн машин
Image

Image

Image

Image

Image

Өнөөх эзний хоёр 86 /restore хийсний дараа/
Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Apr 22, 2014 11:21 pm
by begunbe
zadlaad umzugskartond hiigeed oruul, shirheg ni 30 euro