Post
by veRTeX » Fri Jul 19, 2013 6:50 pm
За наадмын хэдэн өдөр эхнэртэйгээ хоёулаа дөнгөж машинаа ирэнгүүт нь 12нд гараад өчигдөр ирлээ.
2 хүн
Субару форестор – 2.0 (энгийн, автомат)
Явсан зам: 2350км
Зарцуулсан шатахуун: 230л
Дундаж шатахуун зарцуулалт: 9,8л
Явсан чиглэл:
Улаанбаатараас
Төв аймаг (Баянчандмань)
Сэлэнгэ аймаг (Баянгол – Хонгор – Дархан – Сайхан – Баруунбүрэн – Жаргалант)
Булган аймаг (Эрдэнэт – Булган – Хутагөндөр)
Хөвсгөл аймаг (Их уул – Тосонцэнгэл – Мөрөн – Алаг эрдэнэ – Хатгал – Жанхай – Хатгал – Алагэрдэнэ – мөрөн – Төмөр булаг – Шинэ идэр – Галт )
Архангай аймаг (Тариат – Ихтамир – Цэцэрлэг – Цэнхэр – Хотонт – Хархорин – Хужирт – Батөлзий – Хужирт – Рашаант – Эрдэнэсант – Лүн )
Улаанбаатар
Төсөв
Шатахуун: 400,000
Хоол(УБ-с): 200,000
Замд зарцуулах: 200,000
Үзсэн газар:
Хөвсгөл далай, Тэрхийн цагаан нуур, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Улаан цутгалан, Эрдэнэзуу, Элсэнтасархай,
жижиг сажиг хөшөө дурсгал, бугын хад чулуу их байдаг юм байна лээ,
Үзээгүй орхисон газар
найман нуур - ганцхан машинтай хоёулхнаа явж байсан учраас угаса очиж чадахгүй байлгүй,
Өгий нуур, Төвхөн хийд - эхнэр маань жаахан ханиадтай явсан учраас хатгаа болж сүүлрүүгээ жаахан яаравчлан орхисон болно,
Олон голын уулзвар - газар мэдэхгүйн улмаас орхигдсон хэхэ,
За миний мэдхээр ийм газрууд байна,
Замын хувьд Уньтаас мөрөнрүү шороон замтай, Хатгалаас жанхай руу сайжруулсан шороон замтай, мөрөнгөөс тариатруу хөрсөн шороон замтай замдаа баг зэрэг төөрч айлаас зам асуусаар шууд галт суманд ирсэн нэг дугуй хагарч галт дээр ирж нөхүүлээд цааш их даваагаар бороо ороогүй дажгүй гэсэн нутгын хүний амаар явсанаар дуусашгүй замын эхлэл тавигдаж маш өндөр урт давааг давсаар хад чулуун дахин нэг дугуй хагарч хэцүүхэн явсаар шороон замаар төөрч будилж шөнө болж удаан явсаныг хэлхүү шаналгааны шар асаж үнэхээр л хэцүү явж шөнийн 11 өнгөрч байхад тариатад ирж санаа амарлаа, Тариатаас чулуутын хавцал хүртэл хөрсөн шороон замтай, Хужиртаас чулуутын хавцалруу шороон замтай урд шөнө нь их бороо орж орхон гол үерлэж улаан цутгаланруу явах зам маань бас саадтай болсон байлаа, Нэг портерыг шаварнаас гаргачаад багахан төөрсөн бааснаа зам заалгуулж 2 ч удаа хамар дээгүүр татсан усаар гарж байж замдаа орлоо, Улаан цутгаланыг наахан талд фургон голд унтарсан байлаа ингээд л эндээс буцхандээ гэтэл фургоныг татаж гаргачихаад суусан газраар нь гараад л оччихлоо, үнэхээр авсан машиндаа сэтгэл хангалуун сайхан сэтгэгдэлтэй гэртээ ирлээдээ, за Бусдаараа бол засмал замтай, өвөрхангайгаас элсэнтасархай хүртэл засмал зам нилээд эвдэрэлтэй нэг дугуй хавгасан байна лээ, Зааз нэг иймэрхүү 7 өдөр 5 шөнө явж ирлээ, сайхан байлаа, Нутаг ус минь үнэхээр сайхан юм.
шавар шавхай, эгц даваагаар хэд хэд л явлаа яадаг бол гэж айгаад гархаар торохгүй гараад ирэх юм аа үнэхээр гайхалтай байсан шүү ккк,
2013 - 07 - 19
SUBARU Forester offroad :D