Page 5 of 17

Re: Subaru Blog.

Posted: Mon Apr 21, 2014 7:03 pm
by MuuG
энэ хүний блог уу? эсхүл хүмүүс хэрхэн машин авах гэж гэр бүл, эхнэрээ панаалдсан талаар ярьдаг газар уу? хаха.

Би бол бүр товчхондөө.

Эхнэртэйгээ утсаар яриад явж байгаан: манай найз субару импреза авах гэж байгаа гэнээ. Хүүе энд нэг импреза байна. хөөрхөн цагаан, бас нүдэн гэрэлтэй, тэгээд үнэ нь хямдхан юм. унаад үзсэн бүх юм нь давгүй, дуу шуу багатай юм. Хэд гэлээ ахаа?

Хариад яг найздаа авах гэж байгаа юм шиг ярьж байснаа.
маргааш нь май ахаа. гээд л өөрөө авчихсан даа хөөрхий.

тэгсэн нэг өдөр найзтайгаа адилхан комби импрезатай бол билээ. дараа бас адилхан приус авсан. Би андаа он ахимаг, тэр дандаа он залуу авдаг тийм сонин хуультай. хаха.

Re: Subaru Blog.

Posted: Thu Jun 12, 2014 11:49 am
by bataa
STI Version VI - Version VIII харьцуулалт.

Бичлэг - 1

Өөрийн унаж байсан STI Version VI болон одоо унаж байгаа STI Version VIII -ыг хооронд нь харьцуулсан хэрэглэгчийн дүгнэлтээ бичье. Вершн6 бол классик Импрезагын сайжруулж болох хамгийн сүүлийн шатандаа очсон загвар, харин Version VIII бол New Age Impreza -д байх ёстой бүх технологиуд нь шингэсэн загвар. Жишээ нь: DCCD, Twin scroll Turbocharger, Rear LSD гэх мэт.

1. жолоодлогоос эхэлье. Миний унаж байсан Version VI бол ямар нэгэн лимитед загвар биш typical STI байсан учраас DCCD, механик LSD зэргийн аль аль нь байсангүй. Хойд Diff нь хэдийгээр үйлдвэрийн Спек дээрээ Helical LSD (Дотроо Гель-тэй олон дисктэй LSD. Үс гельддэг гельнээс өөр гель шүү. Нэг дугуй нь хий эргээд олон дискнүүд эргэлдэнгүүт тэр эргэлтээс үүссэн дулаанд чанар нь өөрчлөгдөж хатуураад барьцалдаж хойд хоёр дугуйг түгжих зориулалттай шингэнийг дотроо агуулсан) гэж бичсэн байдаг боловч олон жил болоод хуучирч муудсан Гель нь барьцалдахаасаа илүү дугуй хий эргэсэн тохиолдолд муухай үнэр ялгаруулах нь их болсон байсан. Тийм учраас нам түгжиж чаддаггүй боловч бас хоосонгүй алдаг оног түгждэг байсан. Төвийн Дифф нь Viscous coupling гэж байдаг энэ нь мөн л дотроо гельтэй, Helical LSD -тай адил зарчмаар түгжиж хүчний харьцааг хойно урд тэнцүү хувиарлах үүрэгтэй. Хэдий тийм боловч үүргээ бас л 100 хувь биелүүлж чадахгүй болчихдог. Үүнд олон жил болоод муудсан гель буруутай. Төвийн дифф түгждэггүй боловч энгийн явалтанд урдаа арай илүү, хойноо арай бага хувьтайгаар хүчээ хувиарлана. Урд диффны хувьд бол Опен байдаг, хий эргэсэн юман дээр аль нэг нь л ажиллана.
Диффнүүд нь ийм болохоор жолоодлого зөөлхөн, богино зайд маневер хийх зэрэгт зууралдахгүй, хөнгөхөн байдаг.

Харин Version VIII-н хувьд өөрөөр яригдана. Төвдөө электрон удирдлагатай DCCD, хойноо Suretrac LSD (Энэ нь 1way Mechanical LSD юм билээ. Бараг л) байдаг болохоор жолоодлогын хувьд үнэхээр гоё. DCCD яаж ажилладаг талаар Love Hyundai бичсэн учраас дахин бичих нь илүүц байх. Шилжүүлдэг DCCD, хойд механик дифф нь жолоочид үнэхээр сонирхолтой байдлаар машин жолоодох боломжийг олгодог. Сул шороотой зам дээр хойд диффны түгжиж байгаа нь жолоочид маш сайн мэдрэгддэг, механик учраас DCCD ямар горим дээр явж байгаагаас үл хамаараад бөгсийг түгжинэ. Богино зайд маневер хийхэд дотор талын дугуй дагаж эргээд байдаг учраас их хөшүүн. Харин үүн дээр нь DCCD -г хойш нь 35:65 болгоод шилжүүлчихээр жолоочид мэдрэгдэх мэдрэмж бас л өөр. Ялангуяа бороо орсоны дараа нойтон засмал дээр грип алдагдал ихтэй үед яг л хойноо хөтлөгчтэй машин шиг жолоодож болно.

Диффнүүд ийм гоё ажиллагаатай учраас машин хамаагүй бахим, жолоодлого дуулгавартай байдаг.

Дифф-ний талаар ярихад ийм байна. Цувралын дараагын бичлэгүүд дээрээ хорооп, мотор турбо гээд үргэлжлүүлээд явъя.

to be continued ...

Re: Subaru Blog.

Posted: Thu Jun 12, 2014 11:50 am
by bataa
STI Version VI - Version VIII харьцуулалт.

Бичлэг - 2

2-р бичлэгээрээ турбог харьцуулъя. IHI VF22 vs IHI VF37

v6 -гийн AVCS-гүй (манайхны хэллэгээр VVTI гэсэн үг) энгийн DOHC EJ207, Турбо нь single scroll IHI VF серийн rollerbearing (энэ нь манайхны ярьдгаар шаариган голтой) турбо. VF серийн VF22, VF28 хэрэглэж байсан. Нээх онц ялгаа байхгүй хоёр турбо тул VF22 дээр нь төвлөрч харьцуулъя.

v8 нь EJ207 DOHC оруулах дээрээ AVCS-тай турбо нь Twin scroll IHI VF37 байдаг.

VF22-н хувьд цухас өгүүлэхэд: VF22 нь эхэнд үйлдвэрлэгдэж байсан 22B загвар (эхний 100 ширхэг 22B -г VF22-той гаргаж байсан гэсэн баримт бий) болон STI Version III-т тавигдаж байсан турбо юм. Тиймээс VF22 нь 22B power гэсэн нэрээрээ нэлээн алдаршсан. Компрессорын сэнс, Хаус нь VF28-тай харьцуулахад том учраас top end сайтай, бүүст өгсөн тохиолдолд потенциал хамаагүй илүү. VF22-с хойш турбогоо жижгэрүүлээд GC серийн STI-д дандаа VF23, VF28 гээд арай жижиг хэмжээтэй турбо тавьж эхэлсэн. Яагаад турбогоо буцаагаад жижгэрүүлж тавьсан гэдгийг ойлгодоггүй юм. Магадгүй Бүүст орж ирэх хугацаа арай хойно байсан болов уу даа. Яагаад энэ турбог ингэж онцлоод байна гэхээр АНУ-д эсвэл Автрали Малайз гэх мэт STI их унадаг нутгуудад нэлээн од шинжтэй турбо. Зарын форумуудаар нь бол эрэлт ихтэй, гүйлгээ ч сайтай. Bolt on (exhaust manifold, Downpipe өөрчлөх шаардлагагүйгээр шууд суурилуулдаг) турбонууд дотроо үнэ хямд боловч бүүст өгсөн тохиолдолд бүтээмж өндөртэй байдаг учраас хүмүүс их сонирхдог юм билээ.

Ийм турбог v6-гийн EJ207 мотор дээр суурилуулсан. Бүүст 3000rpm-с эхлээд орж ирнэ. Богино гүйлттэй машины хувьд бол 3000 эргэлт гэдэг бол асуудал биш. Тийм учраас VF28-тай харьцуулахад Бүүст оройтож байгаа юм мэдрэгдээгүй. Дээшээгээ харин 7000rpm хүртэл бүүст мэдрүүлнэ.

Харин VF37 -гын хувьд өөрөөр яригдана. STI Version VII буюу GDB Bygeye дээр VF30 турбо тавигдсан байдаг нь VF28-с хэмжээгээр том. New generation нь жин нь даруй 170кг-р нэмэгдсэн учраас жингийнхээ ялгааг арилгах гэж арай илүү хүч гаргадаг том турбо тавьсан. Харин энэ турбогоо сайжруулаад 8-р сериэс эхлээд Twin scroll турботой болгосон. Typical STI дээрээ IHI VF37 twinscroll thrust bearing турбо тавина. Харин Spec C, S203 тусгай загварууд дээрээ IHI VF36 ballbearing турбо тавьна. Энэ турбоны давуу тал нь Turbo Lag-г багасгаж өгсөн. twin scroll-н exhaust manifold нь өөрчлөгдсөн тул яндангын дуу өөрчлөгдөж Субаругын үндсэн нэрийн хуудас болсон ЛҮГ ЛҮГ ЛҮГ хийсэн цохилттой дууг биш ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ гэж үргэлжилсэн дуу гаргана. Зарим хүмүүст энэ дуу таалагддаггүй боловч надад бол их таалагдаад байгаа. Ялангуяа өндөр эргэлт дээр их гоё сонсогддог. Ерөнхийдөө Twin scroll setup их таалагдсан. Хэзээ нэгэн цагт GC -тай болбол Twin scroll тавьна гэж боддог.

GDB STI Version VIII-н оруулахын AVCS -тэй мотор дээр бүүст 2500-с эхэлнэ. Сток бүүст дээр дээшээгээ 6000 дөхтөл шахна. Одоогоор бүүст нэмж үзээгүй.

Үргэлжлэл бий...

Re: Subaru Blog.

Posted: Thu Jun 12, 2014 12:47 pm
by MuuG
=p~ батаагийн бичлэгүүд яг таваг дүүрэн чанасан махнаас нэг хэрчим өгчөөд, үнэрийг нь үнэртүүлээд тавагтай махандаа гар хүргэхгүй шүлс гойжуулаад байгаа юм шиг байх юмаа... =p~ =p~ =p~

Re: Subaru Blog.

Posted: Thu Jun 12, 2014 12:53 pm
by bilgee
minii bichlegnuud yaagad baina .haha

Re: Subaru Blog.

Posted: Thu Jun 12, 2014 1:17 pm
by bd
Билгээгийнх гүн ухааны сэдэлтэй Мета түвшний юмнуудтай л даа.

Re: Subaru Blog.

Posted: Thu Jun 12, 2014 5:15 pm
by bataa
MuuG wrote:=p~ батаагийн бичлэгүүд яг таваг дүүрэн чанасан махнаас нэг хэрчим өгчөөд, үнэрийг нь үнэртүүлээд тавагтай махандаа гар хүргэхгүй шүлс гойжуулаад байгаа юм шиг байх юмаа... =p~ =p~ =p~
Би 4тэр нь энэ нь илүү гэсэн үнэмлэхүй ялалт нэгэнд нь өгөхгүй байгаа учраас тэгж санагдаад байна уу? Угаасаа тэр нь энэ нь илүү гэж хэлээд тэрийгээ батлах гэж зүтгэснээс хоорондоо ямар ямар ялгаатай байдаг, тэр ялгаа нь хэрэглэгчид яаж мэдрэгддэг вэ гэдгийг л ярьчихад амар санагдаад байдаг юм.

Re: Subaru Blog.

Posted: Fri Jun 27, 2014 4:46 pm
by bataa
Ажил дээр фэйсбүүк, Юүтүб болон бусад Адулт сайт руу хандах хандалтыг хаасан. Фэйсбүүк хаадаг бол зөв зүйтэй зүйл. Хэрэгтэй гэвэл утсаараа ороод үзчихэж болно. Харин Юүтүб хааснаар хэрэгтэй зааварчилгаа, how to зэрэг мэдлэг мэдээлэл болж чадах зүйлийг үзэж чадахгүй болчихдог юм байна. Дуу хөгжим сонсож клип үзэхээсээ илүүтэйгээр сонирхол, хоббитойгоо холбоотой видео үзэж суудаг надад бол жаахан харамсалтай юм болоод байна. Гэхдээ нэг сайхан нь МАФ.мн болон бусад форумууд зэрэг хэвийн сайтууд хаагдсангүй. форумаа уншаад л байж болно гэсэн үг.

Re: Subaru Blog.

Posted: Fri Jun 27, 2014 5:40 pm
by Ochki
zaza youtubee neeydaa.

Re: Subaru Blog.

Posted: Mon Jul 07, 2014 10:21 am
by bataa
http://tsenddoo.niitlelch.mn/content/6193.shtml

Б. Цэнддоо - Дуудлага

Монгол хүн ядуу байж чадна, хоорондоо эвтэй болон эвгүй ч байж чадна. Харин уяан дээр үүрсэн эзнээ хүлээх аргамаг хүлэггүй байж чадахгүй. Монгол хүн эрх чөлөөгүй, шударга ёсгүй байхыг цаг нь иртэл тэсэж чадна, харин дуртай үедээ хэрэн одох эрхгүй байж чадахгүй. Монгол хүн бусдын эрхшээлд байхыг даваад гарч чадна, харин дуртай газраа гэрээ барих боломжгүй байж үл чадна.

Дуртай газраа хана аа дугуйлж, дуртай зүгтээ, хүссэн цагтаа давхин одох эрх чөлөө, хүлэглэн ухасхийх унаа морийг нь Монгол хүний гараас хэн ч булааж дийлээгүй. Манжийн төр ч тэр, зөвлөлт засаг ч тэр, нэгдэлжих хөдөлгөөн ч тэр. Өнөөдөр бүгд машинтай, тэр тусмаа жийптэй болохыг хүсдэг нь дуртай цагтаа хүлэглэн одох унаатай, бүр сайн унаатай байх зөнгийнх нь илэрхийлэл.

Өвөг дээдэс нь “Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз” гэж гэрээсэлсэн юм. Тийм болоод тулгар төрийн эцэг Чингис хааны бийд Өмнөд Хятадаас Герман хүртэл үндэстний хүн зоныг танин, хоёр загалын бийд Шар тэнгисээс Адриатик тэнгис хүртэлх газар орныг үзсэн.

Аялан одож олоогүй болгон үнэ цэнэ багатай. Монгол хүн эрдэм боловсролыг ч хамгийн алсаас, анх ундарсан уурхайгаас нь очиж сурахыг эрхэмлэнэ. Өндөр гэгээнээс эхлээд гэгээн хутагтууд Шарын шашны өлгий Лхас-т очиж сурна. Шинэ үеийн сэхээтэн Д.Нацагдорж, Д.Намдаг нарын үеийнхэн Парис, Берлинийг чиглэн “Алс газар сурахаар одож” байлаа. Дараа үеийнхэн Сансрын нисгэгчийн хөтөлбөрөөс эхлээд барилгын өрлөгчин хүртэлх өргөн хүрээнд ном үзэхээр Зөвлөлтөд явж байв. Шинэ цагийн зүйр үгс болох “Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан”, “Орос хэл оньсон техник сурах ” гэхчлэнгийн хэллэг харь оронд эрдмийн мөр хөөн одохуйн утгатай.Шинэ үеийн сэхээтний түүчээ, яруу найрагч Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн” ирэхийг захисан байдаг.

Монгол ээжүүд үр хүүхэддээ “Айлаас эрэхээр авдраа уудал” хэмээн учирлан сургах боловч эхийнхээ үгийг хичээнгүйлэн сонсох хөвүүний сэтгэлийг уяан дээр шаргих амгай дорхон нь урвуулан эргүүлнэ. Ном суртлаар далайлган“ Танихгүй бурханаас, таньдаг чөтгөр дээр” гэж номлоод ч хэрэн хэсэх зоригийг нь мохоож чадахгүй. Бие нь гэртээ байвч сэтгэл зүрх нь уужим талаараа нисэн давхих үр хүүхдийнхээ сэтгэлийг нэгэнт барьж дийлэхгүйг хүлээн зөвшөөрөөд “усыг нь уувал, ёсыг дагаарай” хэмээн захижээ.

Исламын орныг нэгтгэн Ил хаад хэмээх бүлэг улс байгуулан он удаан тогтсон монгол хаад усыг нь ууснаас хойш ёсыг нь даган лал шашинтнууд болцгоожээ. Юань гүрнийг байгуулаад суурин орныг суурин захирахаар шийдэж, хятадын дунд орж амьдарсан Хубилай хаан байна. Хубилай хаан суурин амьдралыг сонгосон ч гэсэн ногоо соёолж, алдуул хүлэг нутаг усандаа гүйх цагаар, дураараа сэлгүүцэн давхиж асан тал нутгаа мөрөөдөх сэтгэлээ барьж дийлэхээ болино. Ингээд Юань гүрний төрийг ачаалан нүүдэл хийж Шанду-д ирж зусаад, намар шувуу буцахын цагт Дайду хотдоо өвөлжөөлөхөөр буцна. Шанду нь хоёр талаараа нүцгэн уулс хүрээлсэн хөндийгээр ногоон зүлэг эмжээртэй гол мяралзсан, их Монгол гүрний нийслэл Хархорум оршдог Орхоны хөндийг санагдуулам нутаг юм билээ.

Түрк улсад суралцахаар очсон монгол хөвүүд нутгийн өвгөнтэй ярилцжээ. Тал нутаг, Орхоний хөндий, Культегиний хөшөө сэлтийн тухай сэдэв өвгөний сэтгэлийг учиргүй хөнджээ. ХХ зуунд тэд ургийн овог авч эхлэхэд олон хүн Орхон, Туул гэхчлэнгийн овог авсан тухай хуучилна. Өвгөн ярьж дуусаад “Хөвгүүд энд ямар хэргээр ирээ вэ” гэж асуусан байна. Тэд дээд боловсрол эзэмшихээр ирснээ хэлтэл “Танайд дээд сургууль байдаггүй юм уу” хэмээн гайхсан гэдэг. Уул нь тэд ч мянганы тэртээд тал нутгаа орхин одоод,лалын нутагт Түргийн хэмээх империйг байгуулан усыг нь уусан газрынхаа шашин номд орсон бөлгөө. Харин хэрэн одох хүслээ хаа нэгтээ гээснээс зайлахгүй. Энэ хүсэл гээгдэхийн хэрээр хүмүүнийг тал нутагтай уясан аргамжаа тайлагдан алдуурах билээ.

Өмссөн зүүсэн нь ч гэсэн хол газар одсны гэрч байхад монгол хүн таатай. Гадаад холын гархиар ч болов эмээлээ гоёсон хүн хол явдаг, үгүйдээ холоос юм авчирж чаддаг эрхэм нэгэн болж харагдана. Өнөөдөр бидэн алдартай брэнд, хол газрын үнэтэй цайтай юманд дуртай байдаг нь үүний л үргэлжлэл. Одоогийн бидний зан чанар бол төрөлх араншингийн маань үргэлжлэл, араншин маань мянганаар тоологдох он жилийн уртад оршин амьдарсан ахуйгаасаа эхтэй билээ.
Гадаадад явах дуртай, бас яаран яаран ирэх дуртай. Учир нь бидэн шиг хэрэн одох соёлгүй улсын дунд байх хэцүү. Аялал жуулчал гэдэг бол монгол хүний дураараа хэрэн олох хүслээс ангид эд. Хэдийгээр холын газар орныг үзэх боловч очих, ирэх, унтах, идэх нарийн хөтөлбөртэй. Очмоор болохоор очоод, жолоогоо өөр тийш эргүүлмээр бодогдохоор эргүүлж, буцмаар санагдахаар буцдаг монгол хүний зан араншинтай харш. Тийм болохоор харихаас өөр яах билээ?

Тэр ч бүү хэл иргэншин суурьшихаар ирсэн орон хотдоо замын дүрэм баримтлах, хотын захиргааны заасан газарт хашаа хатгах дургүй. Аялан одогч монгол морьтнийг “заавал, замын тэр салааг хөө”, “том хадны дэргэд зогсож байгаад хөдөл”, шинэ нутагт буухдаа “тэр овгор дээр ханаа дугуйл “ хэмээн зааварчилж байгаатай агаар нэг сонсдон нуугдмал эгдүүг нь хүргэдэг болоод тэр.

Юунд хүрэх, юутай тулгарах нь тодорхойгүй тийм аян нь монгол хүний хужирхайг тэнийлгэн баясгана. Ерээд оноос амь зуулгын мөр хөөн ямар ч төлөвлөгөө, хөтөлбөргүйгээр өвгөдийн үеэс өнөөдрийг хүртэл ивээсэн аян замын тэнгэртээ найдан одогсод бол жинхэнэ монголчуудын араншингийн илэрхийлэл.

Хавар монгол хүн хамгийн их бухимдсан үе байдаг. Үүнийг янз бүрээр тайлбарлан “хаврын синдром” , “монгол хүний улс төрийн идэвхи сэргэх үе” гэхчлэн нэрлэдэг. Үнэн хэрэгтээ яадаг вэ гэхээр, хаашаа ч явж чадалгүй хэдэн сар хоригдсондоо бухимдсан үе нь. Бухимдахаараа хөдөлгөөнд орж төрийн хэргээс эхлээд олон улсын харилцаа, дэлхий дахины энх тайван, Ойрхи дорнодын хямралыг зохицуулах, цөмийн аюулаас хүн төрөлхтний аврах гээд бүхий л асуудалд идэвхтэй оролцож стрессээ хорооно. Өөрөөр хэлбэл уураа гаргах юм хайж байгаа хэрэг. ХХ зуун монголын хамгийн том бослого 1932 оны хавар монгол оронд дэгдсэн нь бас л учиртай. Улс төр хийдэг улс ч энэ мөчийг анаж байгаад ашиглах дуртай. Монголын төр ч гэсэн энэ зурвасыг ашиглан төрийн сонгуулиа хийдэг. Гэвч өдөр хоног тавигдан, хөх ногооны униар дэгдэхийн хэрээр, нутаг орон, хээр хөдөөг зорин гарах цаг боломж олдохын хэрээр хувьсгалын ажлаа орхино. “За хувьсгал ямар яваад өгөх юм биш. Дараа зав гарахаараа хийе” гэж ч мэднэ. Монгол оронд зуны улиралд наадам л хийнэ үү гэхээс хувьсгал хийхэд хэцүү. Монгол найр наадам бол энэ саахалтаас тэр саахалт, энэ сумаас тэр сум руу шилжин хийгддэг хөдөлгөөнт баяр бөгөөд хүн ардынхаа аялан явж, адал явдал хайх төрөлхи чанараас ургасан зүйл.

Монгол хүн зуны цагт хаанаас хаа хүрэхээ л бодохоос өөр юуг ч тоохгүй. Төрийг нь хэн нэгэн эргүүлсэн мэдээ ирлээ ч төдий л тоохгүй байж мэднэ.Харин “За яахав, аандаа тэгж байгаад, өвөлжөөлсөн хойно нэг учир нь олдох биз” хэмээн тайван хэлнэ. Хачирхалтай нь аандаа тэгж байгаад, өвөлжөөлсөн хойно нь бүх юмны учир олдсоор ирсэн билээ.

Богд хаант монгол улс идэр ёсийн хүйтэн дунд тусгаар тогтнолын тугаа мандуулж байв. 1921, 1990 оны ардын хувьсгал, ардчилсан хувьсгалыг монголчууд өвөлжөөндөө тухалсан хойно оо л завчлан эхэлж, хаврын уур ормогц оргилд нь хүргэсэн бөлгөө.

Re: Subaru Blog.

Posted: Mon Jul 07, 2014 11:09 am
by bataa
Өчигдөр авто плазагын доор нэг жижиг юм янзлуулах гээд хэсэг зогслоо. Лифт дээр гарах дарааллаа хүлээн зогсонгоо ажиглавал наадам болох дөхсөнтэй холбоотойгоор бүх хүн л машин тэргээ засахыг нь засаж, гоёхыг нь гоёж, угааж арчихыг нь арчиж байна. Хуучнаар бол наадам болохоор аль сайн морьдоо барьж ирээд дэл сүүлийг нь засаж, хөлсөлж, шавхруулж, мөнгөн хазаараар хазаарлаж, гоёлын эмээл тохдогтой адил юм даа. Өөрөөр хэлбэл Монгол хүний морио унаад эрх чөлөөгөө эдлэн нааддаг араншин, цусанд нь байдаг үзэл нь өөрчлөгдөөгүй байнаа гэсэн үг юм.

Дээр үед бол монгол эрчүүд сайн морь унах дуртай, зуны дэлгэр цагт түгээмэл болдог бооцоот бэсрэг уралдаан, сунгаанд түрүүлж ирсэн моринд бүгд үнэ хаялцаж авах гэж хүсдэг байж. Бүр Плано Карпини ламтаны Монголын эзэнт гүрний талаар бичсэн номонд "Монголчууд моринд тун дуртай, нэг сайн морь харвал шууд л гурав дөрвөн мориор сольж авах гэнэ..." хэмээн бичсэн байдаг. Газрын хол усны уртыг сайн морины хазаар дарсан хөнгөн явдлаар туулахыг бүгд л хүсдэг байсан нь гарцаагүй.

Үнэтэй машин авсан хүнийг онгиргон, баярхуу, тэнэг гэх мэтээр бодож ярьдаг хүмүүс байдаг. Эцэг өвгөдөөс уламжлагдсан ирсэн хүлгийн сайнийг унаж эдлэх гэсэн мах цусанд шингэсэн араншин илрээд байгааг мэдэхгүй, мэдрээгүй хүмүүс л тэгж боддог болов уу даа.

Re: Subaru Blog.

Posted: Tue Jul 08, 2014 12:56 pm
by Ochki
emegtei humuus hezeeneesee l morid tiim ch durtai bish. odoo ch bas .kk

Re: Subaru Blog.

Posted: Wed Jul 16, 2014 11:16 am
by bataa
Image

За сайн байцгаана уу МАФИСТО. Бүгдээрээ сайхан наадацгаасан биздээ.

Наадмын хэд хоног зүүн тийшээ Дорнод монголын тал, Нөмрөг Хянганы уулс хүртэл аялчихаад ирлээ. За за тоглосын. Тийм хол аялаж чадаагүйээ. Хэнтийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө арал ороод Аварга тосонгын нууран дээр хэд хоночихоод л ирлээ. Тал нутаг үнэхээр сайхан юмаа. Газар нутгын хувьд маш их таалагдлаа. Бүсэлхийгээр татах өвс, нүдэнд торох уулгүй хээр тал, алсад зэрэглээтэн харагдах уулс, тал дундуур жирэлзэн урсах Хэрлэн мөрөн гээд л үнэхээр сэтгэл татах нутаг юм. Дараа тэгж байгаад Дорнодын уужим тал, Нөмрөгийн уулс, халхын гол, буйр нуур гэсэн чиглэлээр заавал аялана гэж өөртөө амлачихлаа.

Наадам, хөлбөмбөгийн ДАШТ-н финал аль алиныг нь шууд үзэж чадсангүй. Давталтаар наадмын бөх үзэв. Нар хур нанчилдаан зэрэгцсэн юм юмтай л наадам болж өнгөрсөн байна. Түрүүлсэн залуу ч барилдах гэхээсээ илүү нүүр лүү гараа явуулж ам руу хуруугаа чихэхийг илүү сурсан товарищ байна билээ. Түрүүлсэн бөхөд сэтгэл дундуур байгаа боловч энэ ямар хамаа байх билээ, тэнэгэр сайхан тал нутгаар яваад ирсэн юм чинь энэ зэргийн өчүүхэн юманд стрессдэхгүй. Наадам нэгээр дуусахгүй шүү дээ.

ImageImage

Герман харин ёстой сайхан түрүүлжээ. Финал, хүрлийн тоглолтыг нөхөж үзлээ. Ер нь ч дуншаад л байсан баг л даа, 2006 2010 хоёрт арай л нэг юм нь таарч өгөхгүй тухайн онуудынхаа аваргуудад хагас шигшээд хожигдсон байдаг. Энэ жил харин ёстой сайхан бүх тохироо нь таараад түрүүлсэн байна. Цаанаа л зангарагтай байна билээ. Гэснээс монголоор дүүрэн Германы фенүүд бий болцон байх шиг байхын. Хийсвэр фенүүд л их байгаа байх дөө. Би бол ENGLAND FOREVER. Үхэн үхтлээ дэмжинэ. За за тэр ч яахав.

Гэснээс Дизель Ланд Крузер чинь идэш ууш багатай сайхан унаа юмаа. Тээж байгаа хүний тоо, ачиж байгаа ачааны жин, туулж байгаа замын нөхцөл байдлыг харьцуулаад үзвэл түүн шиг бага шатахуун хэрэглэдэг машин үгүй юм шиг.

Re: Subaru Blog.

Posted: Fri Jul 18, 2014 12:15 pm
by bataa
"Тунгалаг тамир" роман дээр Хонгорын хуриманд уригдан ирсэн Цахиур Төмөр хөтөлж ирсэн бор морио бэлэглэж өгөхдөө "за дүү минь наадах чинь хурдан морь ч биш, жороо морь ч биш, гэхдээ эр хүнийг хээр явгалахгүй л унаа даа" гэж хэлээд цулбуурыг нь гардуулж өгч байгаа тухай гардаг. Итгэлт баян үүнийг нь хараад эр хүнд унаа, тэр тусмаа ийм эрийн гараас авч байгаа морь гэж их бэлэгшээж гэж дотроо бодно. Хожим тэр бор морьтойгоо Хонгор хүү хичнээн аюулаас зайлж гарч байгаа тухай гардаг. Сайн морь эр хүний жинхэнэ нөхөр болдог байсан тухай зөвхөн энэ жишээнээс харж болно.

Дээр үед аавын нутагт (Архангай аймаг Жаргалант сум) Жүндийн хар морь хэмээх сайн морь байжээ. Жүнд гэдэг нь нэлээн өтөлсөн хойноо 120-130кг -тай өндөр бүдүүн хүн байсан гэх. Моринд сайн, сайн морь унах дуртай, морио унаад айл хэсэж халамцуу голцуу явдаг хүн байж л дээ. Сайн морь их унадаг байсан энэ хүн өтөлсөн хойноо ярихдаа би өдий олон жил наслахдаа хар морь шигээ сайн морь унаж үзсэнгүй гэж ярьж байсан гэнэ. Нэг удаа хоолт багийн төв дээр Жүндийн охиных нь бие муудаад сумын төв рүү мориор эмч авчрахаар явсан аж. Үүнд нь миний өвөө өнөөх Жүндийн хар морийг унаад явж л дээ. Хоолт багийн төвөөс гараад даваад явдаг гурван давааг давхиж даваад, цаашаагаа явахад дугтарч давхиад гар тасдчих шахаад л мөн ч тэнхээтэй адуу байж билээ гэж өвөө минь аавд ярьж байж. Аавын аав миний өвөө бол залуу насандаа Ховдын хязгаарт цэргийн алба хаасан, айл хунарын эмнэг хангал морийг сургаж, амыг нь зөөллөж өгдөг моринд эрэмгий хүн байсан аж. Тэр чигээрээ 40 50 км газар яваад Жаргалант сумын төв ороод тэндээсээ эмчийг морьтой аваад буцахад эмчийнх нь унаж байсан морь нь хар морины явдлыг даахгүй эцээд байсан гэж байгаа юм. Замд нь өртөөлөөд 2 удаа эмчийн морийг солиод буцаад Хоолт багийнхаа төвд очиж байсан байгаа юм. Ингээд бодохоор үнэнхүү тэнхээтэй сайн хүлэг байсан ажээ гэж бодогддог.

Хар морь бол ном зохиолд бичигдсэн, домог байдлаар яригддаг халх даяар нэр алдраа түгээсэн цуутай хурдан хүлгүүдтэй хэдийгээр харьцуулагдахгүй боловч нутаг усныхандаа ам дамжин яригддаг алдартай тэнхээтэй сайн хүлэг байжээ.

Хар морины нэг чанар бол унаж яваад буугаад морио услахад бусад морьдууд нь гүд гүд залгилж байхад ус уухгүй ганцхан балгаж амаа зайлчихаад л хярын толгой ширтээд л зогсоод байдаг байсан байгаа юм. Энэ занг нь сайн моринд л байх шинж гэж боддог.

Re: Subaru Blog.

Posted: Fri Jul 18, 2014 4:20 pm
by Alias
Aldart uyach Ganbaatariin uyanaas neg daaga manaihand irsen ym. Beleg bolj irsen uchraas bas teriig chin herendee l hairlan gamnaj baiv. Ymar hotod avchraad geriihee gadaa uyaltai bish huduu ailiin aduutai niiluulen amar jimer namarjaad havriin tsagt ergen ochihiin tsagt hool bolood duussan gedgiig n sonsood hen buhnii gol harlaj bilee. Um mani badme hum...