Page 5 of 16

Re: FORMULA 1

Posted: Fri Mar 16, 2012 9:43 am
by new
Тээр жил Феррари баг энэ шинэ санаанаасаа болж Дэлхийн аваргаа алдаж билээ. Үүний талаар дараа дэлгэрүүлнээ.

Image

Re: FORMULA 1

Posted: Fri Mar 16, 2012 10:49 am
by Toogy
За залуучууд маргааш хаана уулзалдах гэж байна даа.

Re: FORMULA 1

Posted: Fri Mar 16, 2012 12:24 pm
by gosha
за бултаарай үзэе л дэ. хамт үзэх саналтай хүмүүс байвал холбогдоорой

Re: FORMULA 1

Posted: Tue Mar 20, 2012 3:21 pm
by bd
new wrote:Тээр жил Феррари баг энэ шинэ санаанаасаа болж Дэлхийн аваргаа алдаж билээ. Үүний талаар дараа дэлгэрүүлнээ
:-w waiting for you

Re: FORMULA 1

Posted: Sun Mar 25, 2012 4:02 am
by poi
minii gants demjdeg bag mclaren tuhai niitlel oruulaach. moda ergdeg gedeg shig mashinuud ni 2000 aad onii zagvarluugaa bolson bna. ungrugch 2 3 jil A1 iin mashinarhuu haragdaad bdag bsan ym. eldev horioo tseerees bolood... tiimerhuu aerodynamic tai bolsn shig bgaa ym... odoo bol saikhan haragdaj bnaaaaa..... david hakkinen 2 bhdaa diildeshgui bag blaa gej.....

Re: FORMULA 1

Posted: Fri Mar 30, 2012 12:50 pm
by bd
new wrote:Тээр жил Феррари баг энэ шинэ санаанаасаа болж Дэлхийн аваргаа алдаж билээ. Үүний талаар дараа дэлгэрүүлнээ.

Image

new ийг хүлээгээл байгаа шүү. :-w

Re: FORMULA 1

Posted: Fri Mar 30, 2012 1:05 pm
by gosha
миний муу Масса г хэдхэн секүндын аврага болгосон хар гай! lollipop нь хөөрхөн шд ээ

Re: FORMULA 1

Posted: Fri Mar 30, 2012 4:14 pm
by Egu
ene yu bolood baigan oilgsongui

Re: FORMULA 1

Posted: Sat Mar 31, 2012 1:13 am
by bataa
Би бүүр жаахандаа стар спортс гардаг байхад ф1 үздэг байлаа. Тэр үед Шуми, Хакинн, Барикелло, Күлхард, дүү шумахер нар л байсан даа. Одооны энэ Алонсо, Хамилтон нар сурагггүй байлаа. Гэхдээ монгол тайлбартай үздэггүй байсан болохоор сайн ойлгодоггүй байсан л даа. Жишээ нь ямар дугуй хэзээ тавих энээ тэрээг мэддэггүй байж дээ.

Харин сая Малайзын ГП-г С1 -ээр Сайнхүүгийн тайлбартай үзсэн чинь янзтай байна лээ шүү. Одоо алгасахгүйээ. Татагдаад орчихмоор юм байна лээ. Гэснээс тэр Перез бас л сайн явдаг гар байна лээ шүү.

Re: FORMULA 1

Posted: Sun Apr 01, 2012 10:34 pm
by XP1
За энэ 2 инфографик мэдээллийг үзчихэд алзахгүй шүү. Нэг нь энэ жилийн солируудтай холбоотой, нөгөөх нь томъёолол нэг болоод солируудын тухай мэдээлэлтэй инфографик юмаа. Toм хэмжээтэй тул удаан унших нигууртай.

За тэгээд монгол хэлээр формула 1 тэмцээний түүх, багууд, солирууд, тэмцээний хуваарь зэргийг унших бол http://www.autohelp.mn/site/autoworld/autosport.html эндээс уншаад ерөнхий мэдээлэлтэй болоорой.

1.
Image

http://www.autohelp.mn/site/images/stor ... helpmn.jpg

2.
Image

http://www.autohelp.mn/site/images/stor ... 202012.jpg

Re: FORMULA 1

Posted: Tue Apr 17, 2012 2:39 am
by EgaLiSaTiOn
Өчигдөр ёстой сонин хүнтэй таарлаа.
Өөрөө ганц зураг даруулах гэтэл харин яваад өгдөг байгаа муу хог. За яахав гэхдээ л манай гэрт дурсгалтай зураг болж үлдэг. МАФ дотроо өөрийнхөө дарсан зургийг хийчие байз...

Image

Re: FORMULA 1

Posted: Tue Apr 17, 2012 10:39 am
by poi
Hugshirsun bna shuu ene mika...

Re: FORMULA 1

Posted: Tue Apr 17, 2012 7:03 pm
by new
Зэ хөө... Формула 1-ээр юу болж байгаа билээ гэж... Товчхон танилцуулнаа.

Улирлын эхний 3 уралдаан явагдаад дууслаа. Эхний гараанд Англи нисгэгч Баттон түрүүлсэн. Энэ гараан дээр нээг их сонирхол татаад байх зүйл ч болоогүй дээ.

Image
Энэ бол Баттон биш түүний найз охин, дотуур хувцасны загвар өмсөгч Япон.


2 дугаар гараанд Испаний нисгэгч Алонсо. Тайлбар: Энэ гараан дээр бороо их орсон тул бужигнаан дундаас булан болсон гэж ойлгохыг хүсэж байна.
Image

2 дугаар гараан дээр залуу Мексик Перез маш сайн уралдаж 2 дугаар байранд орлоо. Магадгүй дахиад 5 тойрог байсан бол Алонсог барьж 1 дүгээр байранд орчих боломж байсан. Гэхдээ 2 дугаар байр гэдэг бол түүнд тэнгэрийн умдагыг 2 гараараа атгасан дайны их амжилт. Энэ хүнийг Феррари баг багаас нь бэлтгэн ирээдүйд өөрийн багтаа уралдуулахаар байгаа. Ганц удаа 2 дугаар байранд орсоныгоо юу гэж бодсон юм бол. Шууд л топ багт очмоор байна гээд яриад эхлэж байна лээ шүү. Тэр үгээ тэр баян Мексикдээ л хэлсэн нь дээр байх. Бид өөр хүмүүс шүү.
Image

3 дугаар гараанд Росберг.
Image
100 гаруй удаа формула 1-д уралдаж байж анх удаагаа түрүүлж байгаа тул сэтгэл нь баригдахгүй хэцүү л байх шиг байна лээ.

Бас бус зүйлсүүдийн талаар:

Энэ жил Формула 1-ийн утга учир болсон улаан машин хог байнаа. Арай гэж л эхний 10-т жагсаж байна гэдэг бол үүний илрэл.

Сүүлийн 2 жилийн аварга Веттел маань багийн анд хоньчин өвгөндөө далаараа тавиулаад дуу нь ч, дүрс нь ч үзэгдэхээ болив.

Image

Виллиамс баг өөртөө 29 настай англи шаргал үстийг авсан нь бас л цочир сонин. Энэ эмэгтэй Формула-1-т уралдана гэдэгч лөөлөө байлгүй. Яахав рекламны пауз л юм.

Image

Улс төрөөс болоод С1 дээр Формула 1-ийн нэвтрүүлэг хөтөлж байсан Сайнхүү, Хөтлөгч Амараа нар 3 дугаар гарааг хөтөлсөнгүй. Миний сонссоноор Мэнгэт, Мафи 2-оос болоод ажлаасаа гарсан сурагтай. 3 дугаар гарааг хэн тайлбарласныг мэдсэнгүй, мэдэхийг ч хүссэнгүй. Осолдохгүй л Монгол хүн дугараад ч байх шиг дугарахгүй ч байх шиг байсан тул ой гутаж сувгаа Россия-2 руу солив.

Мартсанаас мал мэнд үү гэгчээр манай хүн эхний 3 уралдаанд нойл шүү дээ.

Image

За яахав. Энэ жил 20 гараа болно. Эхний 3 гараа бол бие халаалт гэж сэтгэлээ тайтгаруулаад байж байхаас.

Эхний 3 гараанаас ажиглаад байхад энэ жил Мкларен болон Мерседес багууд их чанга байхнээ. Энэ 2 багын төлөө 4 ширхэг бенз мотор чарлаж байна шүү дээ. Бензээ гэж...
Image

Сүүлийн өгүүлбэрийг ойлгохгүй хүүхдүүд байвал Badka гишүүнээс PM-ээр асуугаарай. :-B :-B :-B :-B

Ажлын дундуур хальт сараачив.

Re: FORMULA 1

Posted: Thu Apr 19, 2012 11:13 am
by new
Агуу их Ари үндэстэн гэсэн үзэл Формула-1-д сэргэх гээд байх шиг байна. Mercedes багын бүх зүйл нь ГЕРМАН. Ганцхан Босс нь л БРИТАН..

Image

Өөрсдийгөө дэлхийн хөгжлийг чиглүүлэгч, удирдан манлайлагч, АНУ бидний хөгжлийг байнга дуурайдагч биднээс 100 жилийн хоцрогдолтой явдаг гэж өөрсдийгөө өндөрөөр үнэлэгч БРИТАН- чууд ч мөн 100% үндэсний багаа бүрдүүлэх гэж чармайж байна. Гэхдээ л болидынх нь мотор ГЕРМАН MERCEDES...

Image

Re: FORMULA 1

Posted: Mon May 14, 2012 11:41 am
by new
Цочир сонин гэж...

FIA-аас хэрэгжүүлж байгаа багуудын өрсөлдөөнийг дээшлүүлэх арга хэмжээнүүд үр дүнгээ өгөөд байна өгөөд байна.

Та нар энэ хүн сандалтай царай муутыг танихгүй дээ. Найман жил огт түрүү аваагүй байсан Williams багт хорин хэдхэн гараа хийж байгаа шинэ нөхөр түрүү авч өглөө шүү дээ. Урд нь энэ Венесуэл нөхөр хамгийн сайндаа л 8-р байранд орж байсан. Гэтэл өчигдөр яав.. Хурдан байна. Аманд орсон шар тосыг хүлхэж хүлхэж байгаад л залгичиж байна. Сандал нь гоё байгаа биз? Амьд явбал Алонсо дээр суунаа гэж..

Image