Элдэв бодол... 8-}
Автомашин үйлдвэрлэлийн түүх, өнөө, өнгөрсөн, одоо ирээдүйг харж байхад тухайн үйлдвэрлэлийн үе болгон өөр өөр гоал /хүрэх цэг, очих зорилго/-тай байсан байгаа юм.
жишээ нь: автомашин үйлдвэрлэгчид нэг хэсэг хэний үйлдвэрлэсэн машин хурдан бэ? гэж өрсөлдөж байсан бол, бас нэг үе хэний машин илүү хүнд аюулгүй вэ? гээд өрсөлдөж байсан. бас нэг үе хэний үйлдвэрлэсэн машин чанартай, бат бөх, эдэлгээ даах чадвартай вэ? гэж өрсөлдөж байсан ч үе байдаг. /чанар, эдэлгээ эрхэмлэсэн энэ үеийг герман машин сонирхогч зарим нэг хүмүүсийн хувьд
алтан үе гэж нэрлэх нь ч бий/
түүнийгээ дагаад бусад олон үр дагавар гар үр дүн гарч ирнэ. юугаа илүү хөгжүүлэх үү? хэний санаа оновчтой байна? хэний бүтээл хямд бөгөөд маш зохимжтой байна гээд хуулах, хулгайлах, судлах, шинжлэх, борлуулах юм нь хүртэл өөр болоод ирж байгаа юм.
тэгвэл өнөөдөр бол яаж өрсөлдөж байна?
Хэний хийсэн машин олон зарагдаж байна вэ? хэний хийсэн машин хамгийн бага бензин зарцуулж байна? хэний хийсэн машин байгал дэлхийд ээлтэй вэ? хэний хийсэн машин шинэ цагийн бүх юмыг шингээсэн бүтээл вэ? гэх мэтээр өрсөлдөж байгаа нь харагддаг.
Түүнийгээ дагаад шинэ, нарийн хийцтэй бүхэн эмзэг, бас турьхан бодлог нь хууль юмдаа. үүнийгээ дагаад ч сэлбэгийн дэлгүүр, сэлбэг үйлдвэрлэл гэдэг бол улам л хүчээ авна.
Үнэн худлыг нь мэдэхгүй, гэхдээ хуучны орос чанар бол чанар байсан гэж хүмүүс ярьж хэлэх дуртай. нээрээ ч хэт чанартай байсны улмаас Орос ламп шатахаа мэдэхгүй зүтгэж байхад хөөрхий үйлдвэр нь дампуурч, хаалгаа барьж байсан бол, хятад ламп хямд хэрнээ илүү олон тоогоор үйлдвэрлэсээр байгаад шинэ, гоё асдаг, 3 сараас илүүгүй ажиллаж шатдаг байсаар илүү том бүр үндэстэн дамнасан гэрлийн үйлдвэр болох жишээтэй.
яг түүн шиг хэт чанартай сэлбэг хийвэл тэр чинь эдврэхээ мэдэхгүй зүтгэсээр байгаад тартагтаа тулдаг бол, хямд, харахад яг таарах, харин чанар муутай нэгэн бол ойр ойрхон бага багаар шимсээр байх болно. Энэ л зах зээлийн хууль байхдаа. төлбөрийн чадвар, карманы багтаамжаараа тэр хэмжээний эдэлгээтэй юмаа авна. нөгөө талдаа харамч хүн 3 төлдөг гэж л энэ байдаг байх.
Үүнийг мэдэрсэн хамгийн сайхан жишээ бол ПРИУС 20-ийн KYB амартизатор байлаа.
Яг япон улсад үйлдвэрлсэн, үйлдвэрээс нь захиад авна гэвэл 4 ширхэг нь бараг гар дээр 2,5-3 сая орчим төгрөгөөр ирнэ. Миний приусийн 30 хувийн үнэ юмуу хаашаа юм.
Гэтэл албан ёсны эрхтэй гэх Форвард моторс компаниас асуугаад авахад 4 нь 500-700 мянган төгрөгийн багцаанд болно.
Харин өгөөмөр, Да хүрээ, эсхүл жижиг сэлбэг нийлүүлэгч нараас асуугаад авна гэвэл 4 нь 220-240 мянган төгрөг.
тэгээд чанар баталгааны тухайд уу? яг үнэ шигээ.
Япон нь 3 жил япондоо баталгаа гаргана.
форварт бол 3-6 сар
зах бол 1 сар. гэхдээ бүүр навшийгаад, гэнэт шиприц болчихсон тохиолдолд буцаана. тэрнээс бусад бол МАЙ шүү гэдэг болно.
Ингээд бодохоор бид юу хэрэглээд байгаан бэ? гэтэл зарим машин үйлдвэрээс гараад 20 жил болж байна. яг өөрөө, бүх нь байснаараа. ажиллагаагүй юм юу ч байхгүй, сэмбэгэрээрээ зарна гээд явж байх юм?
#-o
гэснээс ер нь энэ төмрөөс болж галзуурж байгаа байхаа.
Зүүдэлж байнаа.... Форумын нэг гишүүн машиныхаа коропыг гадна талыг нь цэвэрлэх арга зохиож гэнээ. тэгээд очоод үзсэн чинь бүх тосыг нь асгаж байгаа хуурайгаар нь баахан гишгэж ирсэнээ гаднаас нь коропны шингэж асгаж байгаад галь тавьж байнаа. тэгээд ирэхээр бүх тос, хог нь шатаж алга болоод цэв цэвэрхэн болдог гэнээ. тэгээд халсан коропыг шатааж цэвэрлэж байгааг үзээд гайхаж байна гэнэ.
өөр бас зүүд VVT-i-аа салгаад нүхэнд нь таарсан боолт ризва татуулаад чихчихдэгийн. тэгээд тосны даралт хамаагүй энгийн мотор болно. жаахан хүч сулардагаас эдэлгээ удаан болно гээд надад хүн ярьж байх юм гэнэ. би гайхаад л... нэг машинаа хараад л, нэг хүнийг нь хараад л... сайхан солиорч байнаа. ёстой галзуурч байгаа байхаа.
за за ер нь баахан хэрэггүй юм чалччихлаа.