Үнэнч сэтгэл ба сэтгэл ханамж
Машин гэдэг юмыг судлаад, хараад, үзээд, бас өдөр болгон бодож явсаар нэг цэг, нэг оргилд хүрдэг нь тухайн машинаасаа авах сэтгэл ханамжийн асуудал юм. Өдөр болгон гадуур гүйдэг, ажил амжуулдаг хүнд хүнд улаанбаатар хотод бол Приус гэдэг машин их сэтгэл ханамжийг өгч байнаа. Приустэй хүмүүсийн мэндчилгээ нэг иймэрхүү: Сайн уу, Сайн, чинийх хэд иджийн?

) яах гэж тэгэж асууж байгаан идэлтийн тоо өөрийнх нь илүү бага гэдгийг мэдэж мэдэрч, түүнээсээ сэтгэл ханамж авах гэж. Бусад юм бол пид үсэрнэ үү, пяд үсэрнэ үү хамаагүй.
мэдээж хэрэг машинаа сонгох шийдвэр гаргах нь эдийн засаг, санхүү, түүнийг авч байгаа зориулалт, хэрэгцээ шаардлага гээд олон юмтай холбоотой байдаг ч түүнийг хэрэглэх үед оноо өгөх гол үзүүлэлт нь сэтгэл ханамж болж таараад байгаа юм. Ер нь бол дунд түвшний орлоготой хүнд бол бага иддэг, эвдрэл багатай машин нь илүүтэй сэтгэл ханамж авчирч байгаа бол зарим хүмүүсийн хувьд бусдад муу хэлэгдэхгүй байх хэмжээнд харагдахуйц машин сонгох нь илүүтэй сэтгэл ханамж авчирч байгаа юм.
Хүн болгон өөр өөр машин унаж, сонирхож байхад бусад хүн өөр шигээ байлгах гэж этгээд гаж гаж маш их асууна. Манай форумын нэг гишүүний Алфард унаад явдагийнх нь төлөө хүмүүс "Залуу хүн байж ямар сонин юм унадагийн?" гэж байнга асуудаг талаар нүүрномондоо тэрээр бичиж байсан. /эзэн нь өөрөө энийг уншаад шууд мэднэ дээ/
Тэгвэл өөр бас нэг гишүү 3 үеийн субару форестер унаж байгаа талаараа "алийг нь ч илүү гэж болохгүй 3 адилхан машин" гэж хэлж байсан. Эндээс түүний тэр 3 машинаас авсан сэтгэл ханамж адилхан байсныг тодхон харж болно.
Алиас хүүг шинэ машины жолооны хүрдний ард суулаа гэхэд нь битүүхэн атаархах бодол төрч байсан ч өөр нэгэн бодол зус хийж орж ирсэн нь Цоо шинэ 4x4 авч унаад, түүнтэйгээ Саятны алдраа мандуулах юмсан гэдэг солиотой бодол байлаа. Яагаад болохгүй гэж?
Германы бенз G klasse-тай саятны алдраа мандуулсан хүний талаар бичсэнийг форумын гишүүний хуудаснаас харж байлаа. тэр хүний тэр сэтгэл санаа, машиндаа хандах хандлага ямар байдаг болоо? Манай монголд тийм хүн байхгүэй гэж битгий бодоорой. Гарьдаа гишүүний мэдэж байгаа биздээ? мотороо 5 боож, эд эс болгоныг нь өөрийн гараар, нэг бүрчлэн сэтгэл шингээж ажиллаж байсан машин байгаа шүү дээ.
Монголчууд дунд нэг тийм сонин бодол битүү далдаар яваад газар авсны нэг нь "машин 100,000 км хүрвэл тэгээд гүйцээ. 200,000км хүрвэл бүүр сэг, хог... тоож шинжих ч хэрэггүй, байнга ухуулна, үйлийг чинь үзэж, тамыг чинь цайна..." гэсэн гажигтай мухар сүсэг байх юм. Япон автомашинуудад 100,000 км хүрээд хийдэг сервисийг л тэгээд бодчихсон. тар арай л биш юм шиг санагддагийн.
Бид 1-рт үйлдвэрлэгч орон биш, тэр ялангуя автомашин үйлдвэрлэгч бус, дэлхийн олон орны хуучин автомашины далан давхар болж байгаа улс орон. Бараг хуучин машин устгалын үйлдвэр байгуулаад төмрийг нь хайлуулаад эргүүлээд хятадруу гаргаж зарвал илүү ашиг олж ч мэдэх юм. за тэр ч яахав.
Автомашин гэдэг бол угаасаа элэгдэх хөрөнгө мөнөөсөө мөн, өөрийг дотроосоо дотоод шаталтат хөдөлгүүрээрээ, жолоочын хариуцлагаас гаднаасаа, байгалийн үзэгдэл гээд юм юмнаас болж зогсохгүй элэгдэж байдаг. Ямар мөнхий юм авчихсан биш. элэгдэж л таараа, элэгдсэн эд анги, хэсэг, деталь бүрийг нь сольж, сайжруулж, аль болох үйлдвэрлэгчээс гарч байх үеийнхрүү нь ойртуулж хэрэглэхийг оролдох нь түүнд гаргаж байгаа үнэнч сэтгэл юм.
Дээр үед үлгэрт гардагаар бадарчин, орчин үеэр тэнэж явдаг лам нар анх тэнэж эхлэхдээ шинэхэн модон тагш бариад гардаг байжээ. тэгээд өдөр болгон, аягандаа хоол хийх болгондоо дээд талаас нь амсрыг нь хад чулуу, алчуур, гар, газар гээд юу таарсандаа хэд сайн үрээд хийдэг байж. үүний учир жанцан нь тэнэж явах тусам хоол идэх аяга нь жижгэрч, аажим хоолноос гарч, хорвоог орхих жамыг харуулж байх шиг. угаасаа дээр үеэс хөгшин хүн идэмхий, идэхийн хэнхэг туссан байх дэмий гэлцдэг байсан тийм ч учиртай байх. ёстой жинхэнэ хадуурцан явжийшт.
Ер нь нэг шинэ машин аваад түүнтэйгээ хамт байж өвгөн болтлоо унана гэхээр яг л бадарчингий аяга шиг санагдаад байгаан. яахав ялгаа нь машины жижиг эд ангиудыг насжилт нь болсон бол тухай бүр нь солиод байж болно. Харин аяга бол ерөөсөө л хамтдаа элэгдээд дуусна.
сэтгэлд хүрсэн машин авчихаад, түүнтэйгээ сая км давхичаад хүүхдүүддээ үлгэр ярьж өгөөд сууж байх юмсан. тэр үед л машинаасаа авах сэтгэл ханамж өндөр, түүндээ хандан сэтгэл бол ёстой гэр бүлийн ард очихоор үнэнч болсон байх байхдаа...
/ээдээ элэгдээд дуусах төмрийн төлөө гэж хэлэх, бодох нэг нь бодно л биз.../