Page 36 of 59
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri Sep 28, 2012 12:15 pm
by rog
“Формула-1”-ийн уралдаанчны шарилын чулуун дээрх бичээс:
“Хаймрын цоорхойны ачаар төрөөд хаймар нь цоорхой байсны улмаас амь үрэгдэв”
Ёооё за өнөөдөртөө больё хаха
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri Sep 28, 2012 1:18 pm
by veRTeX
rog wrote:Нүдэн бенцтэй шинэ монгол залуу, Эксэль барьсан залуутай таарчээ. Эксэлийн жолооч бенц барьсан эрд хандаж:
-Та нар дуртай газраа, хүссэн тийшээ эргэж замын хөдөлгөөний дүрэм гэж байхгүй юм шиг жолоо барьдаг мөртлөө ер торгуулахгүй юм. Яаж ингээд байна аа? Гэж лавлажээ.
-Чи тэнд зогсож байгаа дамран малгайтай, эрээн модтой нөхрийг харж байна уу?
-Тиймээ харалгүй яахав.
-Тэгвэл би ерөөсөө олж хардаггүй юм, ойлгов уу?
Энэ ёстой үнэний ортой байх Цагдаа нарлуу хараад байхаар заавал зогсоодым байна лээ. анзаарахгүй яваад байвал яваад л байна ккк
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri Sep 28, 2012 1:59 pm
by bd
Болсон явдал
Манай ангийн нэг оюутан төгсөлтийн Дипломоо хамгаалж байна аа.
Оюутан: Энэ контроллёрыг ингээд ингээд програмчилсан.
Багш: Программаа ямар хэл дээр бичсийн
Оюутан: Англи хэл дээр би өөрөө бичсэн.
(Оюутан Си, ассемблер, турбо си нтр гэж хариулах байсан болов ч даанч хичээл хийдэггүй нөхөр байсын. )
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri Sep 28, 2012 6:37 pm
by chinzo18
Эмэгтэйчүүдийн саунд нүцгэн эр орвол хүүхнүүд орилолдон, цохиод хөөж гаргана
Эрэгтэйчүүдийн саунд нүцгэн бүсгүй орж ирвэл эрчүүд тун найрсаг сайхан угтана.
Эцсийн дүгнэлт: Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү ЭЕЛДЭГ...

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sun Sep 30, 2012 9:01 pm
by odb
мон секс по мон секс по мон секс по ,,,
юу вэ? наад хүүхэд чинь юу гээд явна ааа?
айн, ааан, зурагтаар Монос экспо болно гээд реклам явж байгаа юм байна
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Mon Oct 01, 2012 11:13 am
by bd
Бэлгийн чалх сайжруулах эм лексус 2 хоорондоо ямар хамаа байна аа. Энэ сонингууд уу.

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Wed Oct 03, 2012 1:51 pm
by sukhee

Copy-дов
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Fri Oct 05, 2012 8:46 am
by Jargale
1 хүү дэлгүүрт ороод:
-Эгчээ *** томруулагч 1-г авъяа
-Юу гэнээ?
-*** томруулагч авъяа
-Тийм юу байдын?
-Данбаоли л байхгүй юу!!!
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sun Oct 07, 2012 11:05 am
by odb
Бурхан минь, таниас гуйж байна, аавын компътерт байдаг ядуу нүцгэн эгч нарыг хувцастай болгож өгөөч дээ
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sun Oct 07, 2012 4:00 pm
by Ariuka
: Согтуу газар уначихсан, босох чадалгүй хэвтэж байтал нэг жаалхүү гүйж ирээд, хамрынх нь үзүүр дээр дарж дийд дийд гэчихээд гүйгээд явчихав. Босох гэж мунгинаж байтал нь буцаж ирээд бас л хамрыг нь дарж дийд дийд гэж дуугаржээ. Согтуу арай гэж босож ирээд, хамраа дарж үзвэл, ямар ч дуу гарсангүй.
-Эвдэлчихээд зугтаачихлаа шүү, муу хар туучий чинь.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sun Oct 07, 2012 4:02 pm
by Ariuka
***, ***, Тамхичин 3 хамт явж байв гэнэ. Гэнэт Бурхан гарч ирээд:
-Та нар дахиж архидаж тамхидаж гомодох юм бол би та орчлонгоос авч явна шүү гэж гэнэ. Гэтэл *** нь архиа уусаар байгаад бурханы оронд очиж гэнэ.
Харин өнөөх тамхичин *** хоёр хамт явж байтал зам дээр нэг тамхины иш хэвтэж байж.
*** нь:
-Хэрвээ чи энэ тамхины ишийг авах гээд тонгойх л юм бол хоёулаа будаа ш дээ.
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sun Oct 07, 2012 4:04 pm
by Ariuka
Ачааны машины жолооч, автобусын жолооч хоёр маргалдаж гэнэ. Автобусны жолооч:
- Чи ч жолооч, би ч жолооч. Энийг чинь бид мэднэ шүү дээ. Ачааны машины жолооч:
- Би жолооч гэнэ шүү. Энхтайвны гүүрнээс өндөр даваа даваагүй. Ээлжийн кондуктороос өөр хүүхэн үзээгүй чамайг хэн жолооч гэх юм бэ?
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sun Oct 07, 2012 4:05 pm
by Ariuka
Шинэ машин аваад удаагүй байсан эмэгтэй нөхөр рүүгээ утсаар ярьж байна гэнэ.
-Яанаа, миний хонгор битгий уурлаарай за? Миний машины карбюраторт ус ороод, асахаа байчихлаа.
-Юу? Чи хэзээ байтлаа машин мэддэг болчихсон юм бэ? Чи карбюратор гэж хаана нь байдгийг нь бүү хэл юу байдгийг нь ч мэдэхгүй шүү дээ? Би очихоос… Машин чинь хаана байгаа юм бэ?
-Мөс нь гэнэт цөмрөөд гол дотор…
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sun Oct 07, 2012 4:07 pm
by Ariuka
Замын уулзвар дээр нэг хүүхэн жолооч улаан, шар, ногоон гэрлийн альнаар нь ч гарсангүй. Цагдаа ирэв:
-Хатагтай танд өөр ямар өнгө асаамаар байна?
Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!
Posted: Sun Oct 07, 2012 4:08 pm
by Ariuka
Хурдалж яваа автобусын хойноос нэгэн эр хөөгөөд байв. Зорчигчдын нэг нь тэссэнгүй цонхоор толгойгоо цухуйлгаж:
-Хөөе, Чи ч арай автобус гүйцэхгүй байлгүй. Дараагийнхад нь суугаач дээ гэвэл нөгөө эр:
-Гүйцэх л ёстой болно доо, яагаад гэвэл би наад автобусны чинь жолооч нь байна...