Page 35 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 03, 2014 1:47 pm
by Ochki
olon dahin neesneer medregch yaana gej, dutuu l oilgolt bnda.

-ter haalttai bhad haragdaj bgaa zavsar chin nagar uusej zaig bagasgana ene uyd ecu uuruu medej ter zaig tom bolgono. ingej tom bolgotson bhad ni hen negen hun tseverleed nuhiig buur tom bolgono ingesneer normal undur bolno harin ene uyd ni ecu ajillaj het undur normal-g buulgah heregtei bolno. normal-g undursguhin tuld havhalgiig ongoilgoh ni bol ecu -nii zuv harin ter-g tseverletsen gej ter medehgui uchraas meddeg boltloo udah tal ajiglagdana. harin uuniig turgesgehin tuld reset hiine gej yum yarigdaad bgaan. mash engiinshde. akk-nii hasah tsenegiig salgalaa. 25 min orhilo ter zuuraa toromson deer 30sec gishgeel bolnodo.
normal ni undursdgui tohioldol ni bohirdol baga bgaa uyd normal undursuj medegdegguim.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 03, 2014 2:10 pm
by MuuG
гэхдээ минийх гарч ирсэн юм нь овоо л битүү тагларсан юм гарч ирсэн штэ.

Миний оролдлогын хувьд бол Компьютер машин унтраалттай үед хавхлагыг байлгаж байгаа тоодрхой өнцөг байгаа. Тэр өнцөгийг олон дахин нээж хаах байдлаар өөрчлөх нь түүнийг алдаа гаргахад хүргэдэг гэж дүгнэсэн юм. Бүхнийг компьютер дээр, мэдрэгч дээр тооцоолж түүнд орхино гэвэл Чиний хэлж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Харин Араа, шарик зэргийг олон хөдөлгөхгүй нэг тулгаад, тэгэхдээ цэвэрлээд, эргүүлээд хийхэд нормал өндөрсөх юм болоогүй дээр ямар тайлбар байж болох вэ?

яг энэ гарч ирсэн нь...
Image

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 03, 2014 2:15 pm
by MuuG
Өөр бас нэг туршилт байж болох юм.

хавхлагыг огт хөдөлгөхгүйгээр нарийн зайг нь нэг талаас нь маш сайн цацаж цэвэрлэж үзэж болох юм.
тэр үед чиний хэлж байгаачлан нормал мөн л өндөр болох ёстой, яагаад гэвэл бохирдол, бөглөрлийн хэмжээгээр ECU хавлагыг нэмж нээсэн байгаа.

тэгэж нэг туршиж үзэх үү? яадгийн...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 03, 2014 5:17 pm
by Ochki
bi priusniihiig tseverlej bhad yur ni l ihseed shalij bgaagui, harin neg udaa crown 18-g tseverlesnii daraa 3 honog undur bsan gesen tgd reset hiigeed zugeer bolson gesen de.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 03, 2014 6:57 pm
by MuuG
мастаКИЛЛА wrote:Минийх дээр туршиж үзэх үү? 2 оо
тэгье. миний аргаар үзээд дээшээ, дээшээ гээд байвал Акк салгаад 25 минут болгоход Очкигийн хэлсэн дахин батлагдах болно. харин Дээшээ, дээшээ болохгүй хэвэндээ байвал миний туршилт батлагдах гээд байна.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 03, 2014 7:18 pm
by Ochki
chinii arga geed bgaa chin arga bish zugeer l az l bsiim shig sanagdaad bnlda.

uuruur helvel tog salgaad mashin sanaad uldsnii daraa ter medregchiin medeelel yaaj ch heden ch udaa uurchlugduud butsaad hevelndee orson ch ter medregches gants l medeelel ochson hevendee l bn,

uuruu helbel neg ongoilgoh olon ongoilgohgod yalgaa bhgui l geed bn.

chiniihaar bol olon dahin hudulgusnuur yu uurchlugdunu gej.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Mar 05, 2014 11:23 am
by MuuG
[tag]Ochki[/tag]-д энэ ялалтыг нэр хүндтэйгээр өглөө.

Ёстой аз л байсан юм шиг байна. гэхдээ гандан буурахгүй дахиад нэг үзэхэд бэлэн л байна. хаха. [tag]мастаКИЛЛА[/tag] хоёулаа үзнээ яадгийн, гарзтай юм биш. үр дүн нь адилхан цэвэрхэн л болох юм чинь.

Дэлхийн өнцөг булан бүрт байдаг Англи хэлтнүүдийн тэдгээрээс приус унагч нарын нэгдэн нийлж чалчдаг газраар хийсэн сурвалжлагаас үзэхэд коллектор цэвэрлэсний дараа нормал өсөөд /idle high/ байгаад ерөөсөө л "Акк-ийн шонгуудаа салгаж ресет хийж шийд, үүний дараа машины чинь нормалийн дуу бяцхан муужгайн хүржигнэх дуу мэт болно" гэж айлджээ.

миний туршсаныг ерөөсөө яриагүй, бичээгүй байхын... сонин юмаа.

эх сурвалж: http://priuschat.com/threads/prius-idle ... dy.105615/

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Mar 05, 2014 11:32 am
by Ochki
ene chin yalah yalagdahdaa bish,

chi uurinhii talbarig tultalaa hamgaalah heregteishde. gol ni undesleltei, amidralai, logictoi, buur shinejleh uhaantai tailbar hiihiig chin huleej bgaan.

bi bol uurinhiigoo arai logictoi yum tailbarlaad bgaa gej bodood bgaashde.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sun Mar 23, 2014 3:14 pm
by StONE
Ochki wrote:olon dahin neesneer medregch yaana gej, dutuu l oilgolt bnda.

-ter haalttai bhad haragdaj bgaa zavsar chin nagar uusej zaig bagasgana ene uyd ecu uuruu medej ter zaig tom bolgono. ingej tom bolgotson bhad ni hen negen hun tseverleed nuhiig buur tom bolgono ingesneer normal undur bolno harin ene uyd ni ecu ajillaj het undur normal-g buulgah heregtei bolno. normal-g undursguhin tuld havhalgiig ongoilgoh ni bol ecu -nii zuv harin ter-g tseverletsen gej ter medehgui uchraas meddeg boltloo udah tal ajiglagdana. harin uuniig turgesgehin tuld reset hiine gej yum yarigdaad bgaan. mash engiinshde. akk-nii hasah tsenegiig salgalaa. 25 min orhilo ter zuuraa toromson deer 30sec gishgeel bolnodo.
normal ni undursdgui tohioldol ni bohirdol baga bgaa uyd normal undursuj medegdegguim.

beams-2000 мотор коллектор цэвэрлээд акк салгаад тоормос гишгэсэн
тэгсэн мөртлөө нормал 1.8-тай байгаад байна
1 хонолоо хэвээрээ байна өөр юм хөдөлгөцөн юм болов уу

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 24, 2014 9:08 am
by Alias
Хүмүүсээ...

Өнөөдөр би машиныхаа холимогийг цэвэрлэлээ. 4AGE ITB-тэй байдаг учраас нэг нэгээр нь бүгдийг нь онгойлгож гацааж байгаад цэвэрлэв. Тэгээд эхлээд хаалттай байхад нь цэвэрлээд зөөлхөн нимгэн элгэн алчуураар арчиж аваад дараа нь нээлттэй байхад нь нагаарыг нь нэг талруу нь урсган цэвэрлэв.

Нийт надад 6 ширхэг Carb Cleaner хэрэг болов. Харин дараа нь буцаж залгаад асаатал нормал муухай өндөр байв. Тэгээд нэгдүгээр араандаа хийгээд л консоо зөөлхөн авахаар л урагшаагаа яг удирдлагатай машин шиг яваад нэг сонин байв. За тэгээд та 2-н мэтгэлзээнийг үзэхээр шийдээд шонгоо салгаад 5 минут болгоод буцаагаад залгахад чикк гээд нэг юм дугарах мэт болов. Дарлаа, аслаа, нормал үнэхээр өндөрсөөгүй яг сайхан хуучиндаа байв.

Үр дүн : Хаз сайхан авах юм, дараагийн араанд шилжүүлэх хүртэл их урамтай яваад дараагаар нь үргэлжлүүлэн хурдлахад урамтай юм.

Харин та 2 надад хөнгөн машин хөнгөн мотороор яаж дрифт зөв хийх талаар мэтгэлзэж үзүүлээч? :-\ B-)

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Mar 25, 2014 4:24 pm
by MuuG
30 настай бизнесмен хүний унаа.

/Гүнбээ гишүүний постоос санаа авснаа нуух хэрэггүй биз, гэхдээ хуулаагүй гэдгийг баталж болно шүү/

Энэ бол эрмэг, дайчин, бас элеганс буюу чамин хээнцэр төрхийг хадгалагч нэгний тухай нийтлэл юм.

Автомашин, гар утас, гутал, хувцас, компьютер гээд адаг сүүлд нь аяга таваг хүртэл тухай бүртээ зориулалттай байдаг. Хүүхдийн аяга халбага, хүндэтгэлийн халбага сэрээ, өдөр тутмынх гээд тоочоод байвал барагдахгүй.

Шинэ цагийн монгол залуусын жишиг болохуйц нэгэн хэв шинжийн залуусын төлөөлөл байгаад энд дурдахгүй байж боломгүй санагдлаа. Бага балчиртаа хэл ус сайн сурч, баклавр, магистрын зэргийг харь оронд хамгаалсан, шар толгойтнуудын нутагд өндөр боловсрол эзэмшиж, хэсэг хугацаанд ажиллаж амьдарч байсных биеээ авч явах байдал, албан харилцаа, хувцаслалт, амьдарлын хэмнэл, ажил хэрэгч байдлаараа бусдаас арай л ялгарах нэгэн юм.

Монголдоо ирээд эдийн засгийн суурьтай, ирээдүйтэй бизнес эхлүүлсэн ч монголчуудын дунд тогтсон бизнес, зан суртахуун болоод албан бусаар тогтсон бизнесийн харилцаанд арай л нутагшиж чадахгүй байгаа ч өөрийн тавьсан зорилгодоо хүрэхээр тууштай тэмцэнэ.

Ирээд удаагүй, Монголд багын найз нөхдийн хүрээлэл гэж байхгүй, эхнэр гэр бүл төлөвлөлт хийгдээгүй, саяхан хувийн орон сууц, гарааштай нь авсан, бизнесийн ашиг орлогоороо том жийп авах арай болоогүй нэгэнт тохиромжтой машин бол шинэ цагийн алтезза буюу Lexus IS250 юм.

Image

Яагаад?
Тоёота кроун, Тоёота марк Х-ээс юугаараа ялгарахын гэж үү?

Спортлог хэрнээ чамин хээнцэр гадаад төрх, салооны чамин хээнцэр модон оруулга, арьсан суудал, халдаг болон хөргөх удирдлага, эрэмгий хурц хэлбэр бүхий онцгой төрх.

:-B Юм мэдэхгүй хүнд Монголоор нэг байгаа суудлын автомашинуудаас зэрэглэл дээгүүр, айхтар үнэтэй гэж ойлгогдох зөв талдаа жолооны хүрд, машины нүүрэн дээрх томоос том Lexus эмблэм, спорт шинж бүхий том обуд зэргээрээ ялгарах юм.

Түүгээр албан уулзалт, анхын хайрын болзоо зэрэгт явахад нүүрийг чинь улайлгахгүй, царайг чин барайлгахгүй. :-BD

Хамгийн гол нууц нь юу гээч?
Түүний хөдөлгүүр. 2500сс V6 4GR-FSE хөдөлгүүр юм. Лексус л гэхээр монголд байхгүй, дэлхийн нөгөө бөөрнөөс юмыг нь зөөнө, хэзээ ч олдохгүй гэдэг толгойд байгаа буруу бодлыг энэ хөдөлгүүр авч хаях болно. Марк Х, Кроун машинуудад байгаа бүх хөдөлгүүрийн эд анги таарах учир хайж ядах юм огт үгүй, адаглаад севче, түүний утас нь ойрын хэдэн арван жилдээ монголоос тасрахгүй.

Image

Үеийн засуулын дунд бол хурдны хайрцагны тохируулгыг механик горимд тавьж, жолооны хүрдэн дээрээс араа сольж ханасан хааз өгч хурдлах нь фераррийтай хурдалж байгаа мэт санагнуулам байх нь гарцаагүй.

гэм нь Алтезагийн идэр дүүг эвтэйхэн унахгүй бол таны жолоодлого биш, монголын зам дороос нь идчих гээд байх нягууртай нь тиймэрхүү.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 31, 2014 2:09 pm
by MuuG
Ченж угаалгын арга ухааныг судалсан тэмдэглэл

За зарим нэг нь хийлгэж байсан л байх, зарим нэг нь харж байсан л байх, зарим нэг нь дуулж /сонсож/ байсан л байх, зарим нэг нь бол бүүр дуул ч байгаагүй байх. Ченж угаалга гэж нэршсэн нэгэн төрлийн үйлчилгээ олноо хүртэл болсон хувилбараар нь хүргүүлэх гэсэн юм.

миний машин юунаас нь юм мэдэхгүй нэг л сэжиг бүхий үмхий үнэртэй болчихвоо. өөрөө ёстой мэддэг болгоноо л ухлаа. даанч түй ч олсонгүй. тэгсэн хэрнээ эргээд л өмхийрөөд байх юм.

Үүнийг янзлуулахаар угаалгын газар очлоо. Ченж угаалга хийдэг газар байв. тэр жижиг угаалгын газрын залуу яриа хөрөөтэй, бас завтай зайтай миний машиныг угааж өглөө. Залуугийн хэлж байгаагаар бол пид хар хир даасан, моторноос нь тос даасан, шороо татсан тийм л амьтад орж ирээд ёстой сэмбийсэн, цэмбийсэн болоод гардаг гэнэ.

Нууц жор нь химийн нэгдэл нь тодорхойгүй, гэхдээ гарал үүсэл, үйлчилгээ нь маш ойлгомжтой нэгэн бодис байна. саван дээрээ РВ-1 гэсэн бичигтэй таг солонгос гаралтай ус шиг цагаан, тийм сэнгэнэсэн үнэртэй бодис байна. Хэрэглэх арга тун энгийн. Хаа таарсан газраа цонх угаагчинд хийж байгаад л цац, тэгээд хэсэг байлгаж байгаад үслэг гадаргууг бол шотгоор үрж байгаад элгэн алчуураар арчина, харин салооны хуванцар маягийн гадаргууг бол цацаад элгэн алчуураар арчина. Хөдөлөгүүрийг бол гаднаас нь сайн цацаж байгаад өндөр даралттай усаар дэлбэ цацаж цэвэрлэнэ.

АНХААРУУЛГА: анхааруулсан юм гэвэл машины арьсанд түрхэж, дусааж огт болохгүй будаг лакийг нь идчихнэ. шаргал арьсыг түүгээр цэвэрлэж болохгүй, шууд түлнэ,

тэр бодис нь Гурвалжингийн гүүрний тэнд байдаг авто сэлбэргийн захад байдаг гэнэ. 15-20 литрийн хуванцар цагаан канестиртай, машин цэвэрлэдэг БОДИС гэнэ дээ. бараг 5 литрээр байвал аваад ганц нэг машиныхаа юмыг угааж үзэх юмсан гэж бодогдлоо.

Амаар бол итгэмээргүй. харин нүдээр харахад сайхан цацлаа, хэсэг азналаа, тэгээд шоотгоор үрж хирийг нь босгоод, элгэн алчуураар сайтар арчаад, алчуураа цэвэр устай хувинд 3 арчиж, 3 базахад ус нь тас хар хир даасан орцны шал угаасан юм шиг болж байна лээ. харан цэвэрлэсэн газаргуу ёстой реклам дээр гардаг шиг илт сайжраад арьлаад явчих юмаа.

Хэрийг харин авч байгаамаа. хөдөлгүүрийн шороо, тосыг бол зүгээр цацчихаар харж байгаад усаар цацахад сураггүй алга бодог, ёстой хүчтэй эд байна лээ.

жижиглэнгээр нэг иймэрхүү савлагаагтай байгаа юм гэсэн.
Image

тэгээд 20 литр нь 38,000 төгрөг, нэг машиныг бүтэн угаахад 2 литр орчим ордог гэж байгаан. харин нэг машин угаахад жижиг тэрэг бол 60,000 гээд бодохоор хэд ч нугалдаг бизнес юм.

түүнийхээ төлөө харин тэр хүчтэй бодисонд хангаллтай хордож, хүрч, гараа түлж, идүүлж байгаа хадагдсандаа хөөрхий...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 31, 2014 2:46 pm
by aza315
profoam2000 geed mun uu

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 31, 2014 3:12 pm
by MuuG
за яг энэ савтайг л бариад явж байсан даа.

зураг дэрээс тод харагдахгүй байна уу?

Улаанаар PB-1
CLEANER & DEGREASER
гээд биччихсэн байгаа биз. өөр бол англи үсэг түй ч байхгүй байсан.

бас 99,9% гээд нэг юм байсан. юугаа ч устгаад байгаан бүү мэд...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Mar 31, 2014 3:21 pm
by freedomlhagvaa
propen2000 tai ijilhen bodis sh dee gem ni ih hortoi tseverlegee hiihdee mack beelii ntr omsohgui bol harshil ogdiishvv