Page 35 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 14, 2014 3:59 pm
by Exotic
bi gerchilgeen deeree unguu soliulaagvi nereer 10k-aar torguulsan :P

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Sat Feb 15, 2014 3:33 pm
by GaNBaYaR
өнгө солиулахад яах ёстой вэ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Sun Feb 16, 2014 2:12 am
by Exotic
mashinaa uzlegt unguu soliulsan gej dahij oruulaad l bolno doo

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Mar 19, 2014 4:27 pm
by Zulanand
Bair hudaldaj avah gej bgan.odoo notriat deer ochood geree baiguulaad yer ni boloh yum. bairniha gerchilgeeg hezee yaj uuriinhuu ner deer bolgodog yum be

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Mar 19, 2014 5:17 pm
by MuuG
гэрээгээ хийгээд, мөнгөө төлөөд, Улсын бүртгэлийн цонхоор оруулаад, тэр цонхноос гарч ирэхдээ чиний өмч болно доо.

тэр гэрчилгээ чинь худалдах, худалдан авах гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/, бас бус шаардсан баримтуудыг үндэслэж шилжүүлдэгийн.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Mar 19, 2014 10:40 pm
by Төгсөө

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 2:41 pm
by mendamar
2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;
в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх;
г/ гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх;
д/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавих;
е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах;
ж/ зам хөндлөн буюу гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх;
з/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх.

заа энэ дээр байгаа 2.7.д гэсэн зүйлийг үндэслэн бусад машинуудын нэмэлт гэрлыг хураах үндэслэл байгаа юү?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 3:09 pm
by MuuG
mendamar wrote:2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

Хариулт:

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Жолочийг тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавихыг хориглосон байгаа юм.

тэгвэл ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЛЭН ДОХИО ГЭЖ ЮУ ВЭ?

Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4

2.4. Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн 5 дугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), 6 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон 1 дүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна.

Харин шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулан зам, байгууламжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 8.5-8.9, 17.1 болон 1 дүгээр хавсралтын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдээс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно. Шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй.

Тайлбар: Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино.
:-?

Эндээс юу харагдаж байна. Тусгай дуут болон гэрлэн дохио гэдэг бол албан үүргээ гүйцэтгэж яваа, эрх бүхий этгээдийн машин дээр байдаг зүйл болохоос гүпер дээр наасан шинбау маркийн, хужикстан лед гэрэл бол биш юм.

үгийн утгыг нь задалж үзвэл
Тусгай дуут- Тусгай дуу гаргадаг байх нь, түргэн бол нэг өөр, цагдаа бол нэг өөр, гал команд бол бас нэг өөр. Гол нь бусдын зүгээр өгөх дуут дохионоос ялгаатай ТУСГАЙ ДУУТАЙ BEE-DO, BEE-DO ч гэдэг юмуу.
Image

Гэрлэн дохио- гэрлэн дохио гэдэг үг хэнд ч ойлгомжтой, ерөөсөө гэрэл ашиглаж дохио өгч байгааг хэлж байгаа. Гэрлээрээ албан ажлаар явж байна, хүний амь настай холбоотой, зам засч байна гэх мэт.

Тэгээд эцэст нь БОЛОН гэдэг үгээр холбосон байгааг харж байгаа байх.
Энэ чинь дээр байгаа хоёр юм нэг дор байхыг буюу энэ хоёр шинж зэрэг хангагдаж байхыг хэлж байгаан. Өөрөөр хэлбэл шар гэрэл анивчаад, машин нь БИЙ-ДОО, БИЙ-ДОО гэж дугардаг байна гэсэн үг.

Харин холыг гэрэлтуулж, замыг харуулдаг цагаан том том прожектор гэрэл бол
1. Тусгай дуу байхгүй
2. Тэр гэрлийг ашиглаж дохио өгөх гээгүй
3. Замын хөдөлгөөний дүрмэд заасан Тусгай дуут болон гэрлэн дохио гэдэгт огт хамаарахгүй байгаа юм.

Ухаантаа замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Д гэдэг заалт чинь тэр Илд, бамбай, нум сум, хуяг дуулга гэдэг нэртэй хамгаалалтын компаниуд зөвшөөрөлгүй ТУСГАЙ ДУУТ болон ГЭРЛЭН ДОХИО тавьж ашигласан бол хамаатайгаас ГЭРЭЛ нэмж тавьсан хүнд бол падлий байхгүй юм байгаан.

Цаашилбал:

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам-ыг баталсан.

журмаас иш татвал:

1.2.Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага хамаарч шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ.

за тэгээд тусгай дуут болон гэрлэн дохиог хэн яаж, хэрэглэхийг заахдаа

2.1. Энэ журмын 1.2-т заасан байгууллагын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж тоноглоно. Үүнд:
2.1.1. төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх;
2.1.2.цагдаа, дотоодын цэргийн албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд – хөх-улаан;
2.1.3. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэмт хэрэгтэнг хуяглан хүргэх, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдлын шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – улаан;
2.1.4. хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - ногоон;
2.1.5. цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд – шар.
2.2. Тусгай дуут дохионы нотыг MNS 4979:2000 Монгол Улсын стандартаар тогтооно.

их ярьвал энэ чинь яаж тогтоох вэ? гэдэг сатндарттай. хэмжээ дамжаатай эд байгаа юм.

Замын цагдаа хуулиа бас л буруу ойлгож, хэрэглэж, ашиглаж байна даа. Одоо яахавдээ цагдаадаа гомдол гарга, шүүхэд өг. (-|

Нэмээд хэлэхэд:

тэр бичлэгийг үзэж байхад сайхан авч байнаа. зориулалтын гэрлийг авахгүй, зориулалтын бус бол авна. ARB, TJM тэгээд дэлхий даяар зардаг зориулалтын бус эд үү? 1993 оны журмаар хориглодог гэнэ үү? тэр чинь наана нь өчнөөн шинэчлэгдчихээд, бүр нодлин баталчихсан сүүлийнхээрээ байж байхад. =)) =)) =))

манайхан *** шүү ***...!!!

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 3:30 pm
by Naraa
Замын хөдөлгөөний дүрмийн "7.1.5 Гэрэлтүүлэх хэрэгсэл" хэсэгт

V.Гэрэлтүүлэх хэрэгсэл:
а/гэрлийн тоо,хэлбэр, байрлал нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэнд тохироогүй;
б/хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;
в/хол, ойрын буюу жижиг гэрлүүд,тоормос,эргэх дохионы болон чиргүүлтэй автомашины таних гэрлүүд бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;
г/үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;
д/дугаарын гэрэл нь дутуу гэрэлтүүлснээс цэлмэг үед 20 метрийн дотор улсын дугаарын үсэг, тоо харагдахгүй байх;
е/гэрэл дохионы системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.
Тайлбар:Үйлдвэрээс тавиагүй гэрэлтүүлүүр, элдэв нэмэлт гэрэл хэрэглэх, урд талд улаан ар талд цагаан гэрэл тавихыг хориглоно:

Нэг ийм юм байна. Зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах нь харин алга.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 3:59 pm
by Toogy
Миний машин үйлдвэрээсэй манангийн гэрэл гээч зүйл байхгүй. Бороотой, цастай, нойтон замтай үед стандарт гэрэл үзэгдэх орчинг хангалттай гэрэлтүүлж чаддагүй. Би өөрөө нэмэлтээр манангийн гэрэл тавьсан, гэхдээ гаднаас хараад бол манангийн гэрэл гэж мэдэгдэхгүй, зүгээр л урд гупертэй нэмэлт проект гэрэл хийчэхсэн юм шиг харагддаг.
Сая машиндаа боди тавиад түр авчихсан байгаа, гэхдээ удахгүй буцаагаад суурьлуулна.

Энэ одоо хураах үндэслэл болох уу?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 5:05 pm
by Juniper
Ер нь тавиулчихсан хэд нь олигтой хэрэглээд явж чадахгүй энд тэнд нүд сохлоод яваад байгаа нь нэрмээс болоод байна л даа. Хорооллын доторх замд, бүр хүүхдийн 100-ын замд дээдхээ асаачихсан явж байдаг шд. Хот хооронд бүр ярих юм байхгүй

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 5:30 pm
by MuuG
Naraa wrote:Замын хөдөлгөөний дүрмийн "7.1.5 Гэрэлтүүлэх хэрэгсэл" хэсэгт

V.Гэрэлтүүлэх хэрэгсэл:
а/гэрлийн тоо,хэлбэр, байрлал нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэнд тохироогүй;
б/хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;
в/хол, ойрын буюу жижиг гэрлүүд,тоормос,эргэх дохионы болон чиргүүлтэй автомашины таних гэрлүүд бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;
г/үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;
д/дугаарын гэрэл нь дутуу гэрэлтүүлснээс цэлмэг үед 20 метрийн дотор улсын дугаарын үсэг, тоо харагдахгүй байх;
е/гэрэл дохионы системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.
Тайлбар:Үйлдвэрээс тавиагүй гэрэлтүүлүүр, элдэв нэмэлт гэрэл хэрэглэх, урд талд улаан ар талд цагаан гэрэл тавихыг хориглоно:

Нэг ийм юм байна. Зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах нь харин алга.
1. Урд талд улаан, Ард талд цагаан гэрэл нэмж тавьж болохгүй.
2. тухайн тээврийн хэрэгслийн хийцэнд тохироогүй гэж байгаа биздээ.

Гол нь наад хурааж аваад байгаа нөхдүүдийн чинь хэлж байгаа үндэслэл нь 2.7-д тэрнээс 7.1.5 биш. тэгэхээр амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр, санаагүй байхад нь хэрэггүй юм хэлэх хэрэггүй шдээ. зүгээрл 2.7 чинь ТУСГАЙ ДУУД БОЛОН ГЭРЛЭН ДОХИО шдээ гээд л зогсож байх хэрэгтэй. тэгээд байгаа гэрлээ дууд дохио бишээ гээд л зогсож бай.

Эсхүл тэгээд бүх гэрлээ гүперээ ухаж, дээврээ цөмөлж суулгахгүй юу дөө. тэгээд үйлдвэрээсээ ийм гээд л зогсож байдаг байхдаа.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 5:38 pm
by Төгсөө
Хууль зүйн үндэслэл нь буруу байгаа ч, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас бид дагаж мөрдөхөөс өөр аргагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд хүчингүй болгох боломжтой.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 5:42 pm
by MuuG
Төгсөө wrote:Хууль зүйн үндэслэл нь буруу байгаа ч, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас бид дагаж мөрдөхөөс өөр аргагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд хүчингүй болгох боломжтой.
Юуны хууль зүйн үндэслэл буруу гэж?

цагдаагийн Тусгай дуут болон гэрлэн дохио гээд нэмэлт гэрэл хурааж байгаа юу?
диспозицийг нь заагаад өгчихсөн нэмэлт тайлбар бүхий заалт уу? тодоос тодоор урдаа улаан, ардаа цагаан гэрэл гээд биччихсэн байхад уу?

Тухайн замыг цагдаагийн үйлдэл чинь өөрөө захиргааны акт, захиргааны акт хуульд заасан үндэслэл бүхий байх шаардлага тавигдах ёстой. хууль зүйн үндэслэлгүй шаардлагыг биелүүлэхгүй байх нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй санагдахын.

тэгэхээр яахаараа дагаж мөрдөхөөс өөр аргагүй байдаг билээ? :-Q

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 04, 2014 5:56 pm
by Төгсөө
хуульд заасан үндэслэл бүхий шаардлага биш байна гэдгийг хэн тогтоох уу?