Би аялагч болохыг мөрөөддөг... гэдэг түүх бичнээ.
За өөрийн блогийн уур амьсгал, чиг хадлага, баримжаа багцааг уншиж явсаар энэ сэдвийн талаар бичихээр шийдвээ. Би ер нь гэр бүлээ зундаа дагуулаад Монгол орны 21 аймаг, бүх сумдаар явж үзэх юмсан, Аймаг сум болгоны бэлэгдэл болсон газруудад очиж зургаа авахуулах юмсан, Монголоо нэг үзчих юмсан гэсэн мөрөөдөл тээж амьдардагийн.
За хүмүүсийн хандлага, залуусын туршлага, бас нөхдийн яриа хөөрөөнөөс юуг олж мэдэв гэхээр "Япон жийп" гэдэг үг.
тэгвэл орж ирсэн машины хувьд доод үнэ хэд вэ? гээд ойр зуурхан судалж үзлээ.
12-15 сая төгрөгт Субару форестер, тэрнээс арай жаахан үнэтэйгээр Ниссан Экс-Трайл,
22-25 сая төгрөгт Тоёота Хайлаакс сөөрф, түүнээс дээшээ, өөдөө гэхээс доошоо гэж бараг байхгүй.
Харин явж байсан монголд гүйчихсэн машинуудын хувьд бол сонголт өргөн, бүдүүн, өндөр нам янз янзаараа. сапирсан ланд крузер 80 гэхэд 10-13 сая орчим ч юм уу. сэмбэгэр, цэмбэгэр нь 15-23 сая төгрөг хүртэл байх жишээтэй.
Гэтэл надад тийм их мөнгө байкүү.
Ингээд бодож, бодож бодын шийр 4 гэдэг дээр бууж байгаа юм. Гэтэл гэнэт толгойд алтан таван хошуу шур хийн орж ирсэн нь энэ байлаа.
ЭНЭ БОЛ БИДНИЙ САЙН МЭДЭХ ЛЕКСУС 470-ИЙН ЯГ ӨМНӨХ НЬ БОЛОХ
УАЗ 469 юм. 470 гэж мэддэггүй байхдаа 469 л гэдэг байсан биздээ.
үнийн хувьд аз байвал ёозгүй л цохино гэнэ шүү. ;;) Хөдөө гадаа явахад сайн явж зорьсон газраа эсэн мэнд, энх тунх хүрэх нь чухал болохоос, хурдтай хүчтэй, их иддэг мангас унаж үсэргэж харайлгах нь чухал биш. яг болмоор шиг санагдсан, Дүүгтэл орилж давхиад 100 хүрнэ, жигдхэн намбайлгаж байхад 80-тай л сэнгэнээд байна.
Тулсан юман дээр бол өндөр, хүчтэй. Ачаатай байх тусмаа зөөлхөн, жигд зүтгэнэ. Эдийн засгийн тооцоо нь нэг иймрхүү.
Өөрөө явдаг, хуучин сайхан Уаз 469 авахад 800,000-1,000,000 төгрөгт болж байгаан. сайхан прожектийн суурь олоод авчихна. өнхөрч хөрвөөж байгаагүй байхад л болчих юм.
Цоо шинэ хөдөлгүүр, короп, редукторын хацар араа, зүрх араа, урд тэнхлэгийн шаардлагатай зүйлсийг бүрэн солиход 3-5 сая төгрөг гэж төсөөлж байгаа. /мотор нь 1,8 сая байсан санагдаж байна. одоо хэд болсийн байгаан./
Аваад бүрэн шалдалж байгаад дээврийг нь арын хаалгыг нь яг л алдарт BENZ G-CLASS шиг битүү төмөрлөн доторлож болно.
нэг иймэрхүү.
за тэгээд дулаалга, тав тухын асуудлыг дор бүрнээ шийдсэн, хийсэн, бүр эсэргээрээ галзуу ЕКСТРИМ болгосон жишээнүүд ч интернетээр дүүрэн байгаа юм.
дээрээ ачаатай, ардаа шаттай,
урд ардаасаа хамгаалалттай, зохих хэмжээний өндөрлөгөө, явдал зөөлрүүлэх юмтай. агаараа дээрээс сордог, усанд шумбаад гараад ирэхэд салоон нь живчихээргүй битүүмжтэй, хөдөлгүүрт ус орохооргүй хамгааллтай болгосон байхад 3 тэнхлэг түгжээд, ямар юмыг туулах РАШИАН ЖИЙП-ийг төвөө түгждэггүй ЖАПАН ЖИЙП-ний тал үнээр босгоод уначих бус уу?
Бүр сайжруулна гэвэл Батхүлэг, Мастер кросс зэрэгт ордог нөхдүүдтэй холбогдож туршлага судлан Пажерогийн поршин тавих, хөдөлгүүрийн хөргөлтийн асуудлыг, урд, ардаа ланд крузер 80-ийн тэнхлэг тавих, хөдөлгүүртэй нь тавьж хүчийг нь нэмэгдүүлэх зэрэг өөр бас бус юмыг хийж болох юм. аль нь ч байсан өөрөөрөө бас л түүхэн машин, төмөр танк шүү дээ.
Ингэсэн байхад сайхан хоббироод ухаад авна, бас зуны аялалдаа зориулаад бэлдчихсэн сайн чанарын чулуу шиг машинтай болоод авна.
Би ч аялагч болох мөрөөдөлтэй хүн дээ... гэм нь уг машинд хүн сууж явна гэдгийг орос ах нар маань мартчихсан юм шиг байгаан. Хүмүүс хэсэг явсны дараа "Ёоооооооүүүүү... Пий чоорт, Базмиййй....." гэсээ орос хэл орсоор бууж ирдэг.
доороо пүрштэй том тэрэгний суудал, эсхүл суудлын машины зөөлөн суудал тавиад асуудлыг шийдэх гээд үзвэл яаадаг шуу юм болдоо. Бензин ханхалсан, тас хийсэн төмөр хаалга, хойд цонх онгойж хүүхэд унана гэхгүй...
шууд тас гагнаж child lock хийж болно. бас зэрлэг шд тэ? хаха