Page 32 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 14, 2012 4:15 pm
by Tech
ene RX-ийн хэлбэр нэг л биш санагдаад байдгийм даа.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 14, 2012 4:27 pm
by begunbe
харин тийм, энэ байдлаараа Кроуны араас орох нь

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 14, 2012 4:43 pm
by Tech
хэхэ, танд тохирох машин бол миний бодлоор BMW X1 юм шиг санагдаад байхын. Хөдөө явахаар бол нөгөө албаны машиныхаа шүүсий нь шахчихна биз дээ.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 14, 2012 4:45 pm
by begunbe
X1=3er

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 14, 2012 5:11 pm
by Tech
?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 14, 2012 5:43 pm
by begunbe
Гадуур ганган машин сонирхож яваад ийм үхрийн бөөр шиг бас бөөрөлзгөнө шиг амттай юмтай тааралдав...
AUDI A4 DTM edition? Competition Series? R-line? Эсвэл бүгд хамтдаа юм уу
Neuspeed p-chip гэж ямар чип байна, үнэхээр дотор нь байна уу?
Image
Image
Image
Image
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 14, 2012 6:21 pm
by Garidaa
эгүгийн сонирхоод байгаа машин юм биш үү энэ чинь? хэд гэж байх юм дээ?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 15, 2012 9:16 am
by Egu
bish bish ene a4 bi s4 sonirhood bgan gehdee une gej arai undur baigaamdaa naadah chini heden oniih gej 2002 2003 uu?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 15, 2012 9:49 am
by begunbe
AUDI S4 B6-г 2004 хүртэл үйлдвэрлээд зогссон... Сонин юм гэвэл 4,2литрийн 340 морьны хүчтэй 8 хөдөлгүүр л бий

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 15, 2012 10:10 am
by begunbe
"Гүнбэ Жага Наба 3 жимсэнд хамт явжээ"
буюу "Impreza зардаггүй Subaru дилер"

Image
Subaru Mongolia албан ёсны борлуулагч Сонсголонд байдаг. Бид автодилерийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Жилийн өмнө хйисэн энэхүү шалгалтын үр дүнг боловсруулж хянан баталгаажуулж явсаар өдий хүрсэн болно.
Image
Subaru Tribeca Монголд энэ машинаар амжилт олно л гэж бодоод байх шиг байна.. Юу ч байсан зарж болдог том хогийн сав АНУ-д ч амжилт гаргаагүй машин шүү дээ, гариг андуураад байна

Image
Image
CUSCO брендийн янз бүрийн нэмэлт тоноглолууд байна лээ... Ийм юм байдгийг мэддэг бас оруулж ирээд зарах гэж байгаа сэтгэл нь сайхан юм даа. Дэлхий чинь хавтгай болсон байснаа одоо бүүр хотойгоод ийм юмаа хүмүүс чинь интернэтээс 2-3 дахин бага үнээр худалдаад авчихдаг болсон л доо, цаг хугацаанд төөрөлдөөд байна

Image
Энэ машин доогуур толь шургуулж доогуур дотуур үзлэг хйидэг чнь өөр хүний санаа. тэр тусмаа манай форумын хүний санаа шт

Image
Image
Хятад эзэн, тонгол эзэгтэй нартай гэсэн байх шүү, надад хамаагүй л дээ... Гэхдээ л машин авах зарах хүмүүс энд биллиард тоглоод л сууж байх завтай байдаг бололтой. Харин багачууд хүүхдүүдээ мартаагүй нь сайн хэрэг шүү

Image
Subaru Impreza! биш ээ, эднийх огт зардаггүй юм байна лээ Subaru Tribeca! арай л биш Subaru Forester бил үү Subaru Legacy л байх даа. Нэг л амьгүй сүнс нь зайлж сүлд нь доройтож, хийморь гундсан non-subaru салон байна (дилертэй хамаагүй).

Image
Image
Image
Ингээд үйлчилгээ байхгүй газар мэнд усгүй худалдагчид загнуулах шахам гарсан шинжээчдын өрөвдөлтэй багийнхан бид өөрөө өөрийгөө баясгаж, унаж явсан машинаараа зураг дээр байгаа гүүр/гарам/саад/бартаа эсвэл юу ч гэдэг юмыг урууддаг талаас нь гарч өгсдөг талаас нь бууж үзүүлчихээд явсан даа... Төлөөлөгчийн газрынхан хараагүй/мэдээгүй/сонирхоогүй. Харсан ч байсан Subaru Impreza байсныг мэдээгүй гэдэгт итгэлтэй байна

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 15, 2012 2:31 pm
by jagaa666
Тийм ээ, нэг тиймэрхүү газар байдаг. Хятад хөрөнгө оруулагчидтай байх. Тэрнээсээ болоод нэр муутайхандуу, тэрийгээ өөрсдөө мэддэг, их эмзэглэдэг юм шиг санагддаг. Бидэн шиг хүмүүс очиход дургүй талдаа байх шиг байдаг.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 15, 2012 5:33 pm
by Bulgaa
За ер нь бол нэг төрлийн мөнгө угаалганы газар байхоо. Үйлчлүүлэгчгүй шахам байгууллага ажилтнуудаа хэрхэн цалинжуулдаг нь сонин биш юм аа гэхэд өдий хүртэл оршин тогтноод байгаа нь сонин санагдаад байгаа юм. Тэгсэн хэрнээ маркетингсаад байх юмгүй.
Үнэхээр биснесийн төлөө байсан бол хуучин шинэ гэж ялгахгүй үйлчилдэг, моторын тос солих тариф нь 12,000-аас арай хямд байх байсан боловуу.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Aug 16, 2012 1:21 am
by Ochki
Mungu ugaadag ni barag td bolson. Dansaar mash ih hemjeni ot gin daini mungu orj gardag tuhai surag sonsson.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Aug 16, 2012 10:14 am
by rog
Тэнд чинь 1 орж ажиллаад "усанд орчих" юмсан
Ядаж ГАРАА УГААЧИХВАЛ...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Aug 20, 2012 2:06 pm
by begunbe
Өчигдөр ямар муухай өдөр байсныг бүгд мэднэ... Бороон шшурганаар хар зах хэссэн гэвэл итгэх үү

Image
Accent!
Image
Lexus clone!

Image
Toyota Mark 2 iR Blitz Fortuna Yamaha Power! Европчууд харвал, шүтнэ дээ Audi RS4 Avante killer!