Page 4 of 66
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Sep 04, 2012 7:31 pm
by MuuG
за ойрд эндээ юм бичсэнгүй. өөр сэдэвт зориулж бичсэн нийтлэлээ нэд давхар оруулчих санаа төрлөө.
өнөөдрийн сэдэв хайлюкс буюу хайлааск
монголчууд цаанаас ирсэн нэрийн монголчилж дуудахдаа ёстой мэргэжлийн. англи бичлэгээр нь харахаар Hilux, тэгээд монголд тогточихсон нэр нь хайлюкс. угтаа бол Хайлаакс л юм шиг байгаан. гэтэл гадуур яваад хайлаакс байна уу гэвэл юун хайлааст л гэх байх. тогтсон юмыг яалтай ч билээ. Приусыг Бүрүс гээд байдагтай агаар нэг юм.
За миний бие хайлааксийн 2 үеийг унаж үзэж байлаа. Энний үе болох 130 кузовтой, 210 кузовтой нь...
За 130 бол бас л чулуу шүү. гадуур одоо болтол явсаар л байдаг. 2L-TE турбо, дизель мотортой. 2400сс багтаамжтай, механик короптой эд байв. Хурд авалтын талаар бол ярих юм байхгүй. Хазаа тулгавал хар утаа хаяад арын машин замаа харахаа больно. Харин эвийг нь олоод араагаа солиод, гишгээд байвал алгуур ч гэсэн боломжийн хурд авчихна. Тогтворгүй гэдэг үгийг мөнхийн дагуулж явсан тэрэг. Нээрээ ч тийм дээр байрлалтай, дэндгэр маркийн. Эвгүй дарвал бас л намилзана шүү... гэхдээ өөрөө бага мотортой, хурд авалт удаантай болохоор бас гайгүй. Миний мэдэх машин Монголд 13 жил явсан, нэг хүний гараар, эвээр, аргадаж унасан эд. Тэгэхэд ёстой эзнээ явгалаагүй л эддээ. Өвөл, зундаа нэг сайн бүх юмаа сэлбүүлдэг. Дулаан гараш, кантейнэр дамжиж явсаар байгаа эд. Идэлт өвөлдөө14, зундаа 12. Хүнийхээ явалтаас их шалтгаална. Хүний урманд хаанаас нь ч ухсан төмөр гарч ирнэ дээ. Тэр чинээгээрээ хүнд. Хөдөлгүүр л бас л багадах талдаа санагдсан. япончууд бүр пикаап загварт нь 1jz-gte хусаад дрифт машин болгосон байсан. тэгэхээр рам нь бас л айн...
За одоо 210 кузовтой загварын тухай. 2007 оны 2700сс мотортой тэрэг. Бүх юм нь бусад зах дээр байдаг загвартай адил юмуу гэсэн чинь тийм биш. Мотор нь өөр юм билээ. хайлаакс 2005 оноос эхлээд 2700 хөдөлгүүрээ 3RZ-FE-гээ 2TR-FE болгож өөрчилсөн юм билээ. адилхан багтаамжтай юм шиг хэрнээ сүүлийн нь 150 биш, 159 морины хүчтэй бөгөөд VVT-I технолгиийг ашигласан эд. Арай илүү хүчтэй бөгөөд сүүлийн үеийн 150 прадотой адилхан мотортой гэсэн үг. Тэр нь бас давуу талыг олгож байгаа юм. харин явдал суудал, идэлтийн хувьд кузов, мотор хоёр таарсан юм шиг санагдсан. Хотод бөглөөнд 16 нухна. Хариун шулуунд 8 нухна. Нөгөө заалт нь 12.5 заагаад л явж өгнө дөө. Хотод ороод ирэхээр доошоо арилж өгнө. Гэтэл 120 кузовтой, 3400 мотортой /5VZ-FE V6/ прадо хотод 20 гаран, шулуунд 18 идээд байгаан. Ингээд бодохоор хайлаакс бол монгол шиг хүнд замтай, зундаа хол ойр ухас хийгээд ирдэг хүнд яг тохирсон унаа юм шигээ.
монголын замд Ланд шиг өндөр эксэл шиг иддэг машин яг таарна гэж хүмүүс их ярьдаг. одоо ч нэг үеээ бодвол сайжирж байгаа ч гэсэн арай л болоогүй хэвээрээ. тэгвэл прадо, түүний зэргэлдээ hilux surf бол ёстой тохиросон сонголт гэж бодож байгаагаа та нартаа хувааж байна.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Sep 17, 2012 1:40 pm
by MuuG
Тэгэхээр өнөөдрийн түүх бол Зүрхний титэм судас холбосон нь... гэдэг түүх.
Би дээр бичиж байсан даа. Диевүү Ланос гээд машины зүрх солисон гээд. түүнийг нодлин жил дуусгаж чадалгүй 3 утас илүү гарчихаад үлдээчихсэн юм. өөрөөр хэлбэл хөөрхий ланос бичиг баримт нь алга болсноос хойш 1 жил, мотор солисноос хойш бас 1 жил гээд нийт 2 жил нам зогсож байгаан. Харин өчигдөр өглөө 7 цагт найзтайгаа очиж байгаад солисон зүрхийг цохилууллаа. Товчхондоо бол мотороо асааж бөөн баяр боллоо. Асуудалтай мотор байсан бол яаанаа, асахгүй бол яанаа гэж их ч санаа зовж байсныг хэлэх үү. асгаад хүнгэнүүлээд орилуулсан чинь сайхан болж байна лээ шүү.
За тэгэхээр нодлин жил яасан бэ гэхээр аккумляторын нэмэх дэрээс гарсан 1 масс, Хасах дээрээс гарсан 1 том, 1 жижиг масс нийт 3 утас илүү гараад хаана боогдох ёстой нь бүү мэд байсын. Тэрийг хавь ойрд нь холбоод акк залгахад л тас няс оч хаяж богино холбоо үүсээд байлаа. Тэгээд дарахаар ерөөсөө асахгүй. Яадаг учрыг нь олох гэж ижил төрлийн машинуудтайгаар нь Жонбээс авто сургууль хүртэл хүртэл зорьж очиж үзэв. Тэгэхэд зүрхний титэм судасны улаан нь буюу нэмэх нь эхлээд стартер дээр боогдож тог өгдөг, дараа түүнээсээ салаалж яваад жанам дээр боогдож байв. Харин хөх судас нь буюу хасах нь гараад короп дээр боогдож их биелдэг, дараа нь стартерыг мотортой боосон боолтон дээр очиж их биелдэг тэгээд үлдсэн нь залгуураар таарах таарахдаа холбогдчихдог байв. Тэрийг очиж үзээд тэмдгэлж аваад жижиг цаасан дээр калиграф шиг юм хийж аваад. Намрын нэг орой очиж холбоод бас тас няс ойж буулгаад явсан юм. Тэгээд л бууж өгөөд орхисон. Тэрнээс хойш жил гадаа зогссон.
Өөр бас нэг зүйл гэвэл тахир голноос эргэлт авдаг, тэндээсээ жанам, гидро дээр эргэлт өгдөг дамаран дахь арааны шүдийг тоолдог мэдрэгч байдаг юм байна. тэр мэдрэгчийг мотортой бэхэлдэг суурь нь хуга үсэрснээс болж бас тог, бензинийг зохицуулж чадахгүй байсан бололтой. Сул унжиж байсан мэдрэгжч нь юу ч мэдээлэхгүй байсан юм шиг байгаан. Стартер акк-ийнхаа цэнэгийг дундартал эргээлүүд байснаас ерөөсөө бензин өгөхгүй, бас тэсэрч асаахгүй байсан юм.
Харин өчигдөр өглөө очоод дараах ажиллагааг дарааллын дагуу гүйцэтгэв.
1. Мотор дээр богдох ёстой байсан мэдрэгчний суурийг хуучин мотор дээрээс нь аваад тэр дамартай юмаа тайлж байгаад боолоо. Тэгээд мэдрэгчээ холбосон.
2. Гал дээрээс гарсан улаан утсаа хөөгөөд явсан чинь жанам дээр боох ёстой байсан юмыг наана нь статер дээр боосноос болж тэр бүр богино холбоонууд үүсэн байсныг олов. /мэддэг нэгэнд нь энгийн л сонсогдох байх. Мэдэхгүй байж дайрсан надад чухал нээлт шиг л байлаа./ тэгээд залгаж боогоод нөгөө нэг илүү гараад байсан нэмэх массын учрыг олов.
3. Дараа нь хасахаа хөөж байгаад Стартер /астаачир/ моторт боогдсон боолтод нэгийг нь, нөгөөг нь короп дээр их биелүүлэн боолоо. Ингээд бүх цахилгааны асуудал шийдэгдэх нь тэр. Ядаж байхад нэмэх хасах дээрээс гарсан гол утаснуудыг нэг том хар бүрээсэнд оруулж боосон нь бүр толгой эргүүлсэн байлаа. Гэхдээ учраа олсон. Бүр акк тавихад богино холбоо үүсэхгүй байна гэж шалгав. Одоо дарах л үлдлээ дээ.
Тэгээд дараад байсан боловч байдаггүй. Эргүүлээд байхаас асдаггүй. Ингээд янзан бүрийн аргыг, янзан бүрийн хуучин севченүүдээр сольж байгаад үзлээ. Хамгийн сүүлд нь нэг санаа төрсөн нь жил зогссон бензин шатамхай чанар нь багассан байх гэж бодов. Тэгээд гүйцэт тэсрэхгүй байна гэж төсөөлөн бодоод Дотоод шаталтат хөлөлгүүрт гал дутаж байвал тэрийг нь нэмээд өгөөхөөр шийдэв.
Ингээд тавих гэж байгаа 4 севчегээ улайсгаад, моторын маслыг доороос нь халааж, севче ордог нүхийг галаар үлээлгэж, шатах камерийг халааж янзан бүрээр үзэв. Тэгсэн ч ассангүй.
Хамгийн сүүлд нь агаар ордог, холимогийн хаалтын амруу газан паялникны галаар үлээлгэх санаа төрлөө. Тэгээд эргүүлж байхад нь хаазаа гишгээд хавлагын амыг нээж байгаад хэд хэд газаар үлээлгэсэн чинь өөдөөс пис пас хийж буудаад сүржин гэгч нь юм болов. Сүүлдээ бүр асаахаасаа өмнө нь сайн газаар үлээлгэж байгаад шууд дарж үзсэн. Заримдаа коллекторын амаар гартал галаар тургиж байлаа. Тэгэж байснаа гэнэт хар хур гэж төмөр тачигнаж дугарч байгаад хөдөлгүүр аслаа. Унтраачихгүй тулд хаазыг нь сайж өгч милээн хаазалж гарсан. ингээд хөдөлгүүр жигдхэн дүнгэнэж, хүнгэнээд анхны зүрхний хагалгаа минь амжилтаар өндөрлөлөө дөө.
Гэхдээ өвчтөн маань чөлөөтэй явж эхлээгүй байгаа. Дараах хэд хэдэн шинж тэмдэг бүхий засах сайжруулах юм байна.
1. Конс бүр навс унасан. Юу ч байхгүй, тэр мотор солих үед л шингэн энэ тэр нь гойжиж дууссан байх.
2. Мотор асаагаад хаазлаад бариад байхгүй бол шууд л түр түр гээд унтарчихна. Ерөөсөө номальдаж тогтохгүй байгаа.
3. Моторыг милээн өндөр хаазтай эргүүлэхэд аажим масло шатсан үнэр хөдөлгүүрээс гарч эхэлж байгаа. Малсо ч ёстой шингэх ус болсон байхаа.
4. Явах эд анги резин, өндгөн тулгуурнууд бол зүгээр л яз хатаж будаа болсон байгаа.
Эдгээр шинж тэмдэгүүдэд дараах арга хэмжээг авна гэж бодоод л явж байна даа.
1. Консны шингэнийг нэмж, шинээр гүйлгээд. Хий аваад хэвийн болгох.
2. Мотор унтраад байгаад нормаль баригч, коллекторын хаалт, тэнд байдаг мэдрэгч болон хаазны тохиргоог үзэх. Болохгүй бол нөгөө тайлсан мотор дээрээс сэлгээ хийх юмнуудыг үзнэ дээ.
3. Мотороос шатсан тос үнэртээд байгаад харин их гайхаж байгаа. Болохгүй бол задалж үзээд, зарим газраа шүүрч байвал целконоор аргална даа. Бүр боломгүй бол ёстой авсан мотороо шинээр боож, янзалж байгаад тавих бодол төрж байна. боогоод л, тавиад л... дахиад боогоод л тавиад л... гэдэг шиг.
4. Явах эд ангийг янзлах, сэлгэх юмнуудыг аваад тавичихсан байгаа болохоор бага багаар солиж л байгаа. Удахгүй сүнгэнсэн амьтан болгож байгаад алж өгнөө...
Хичээнгүйлэн уншиж дуусгасанд баярлалаа. зургийг удахгүй оруулнаа.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Sep 18, 2012 1:26 pm
by MuuG
Өвчтөнийг оншилсон түүх.
За улаан ланос гэдэг өвчтөний зүрх хэвийн цохилж хэлэсэн ч хөдөлгөөнд ороогүй байгаа. Энэ амралтын өдрөөр ухаж л дуусгана даа. хуучин мейлээ ухаж байгаа ийм нэг мэдээлэл оллоо. Би өвчтөний гарал үүслийг VIN кодоор нь ингэж тайлж уншиж байжээ.
Өвчтөний их бие дээр ийм татоо байдаг. KLATF48CDWB250346
Үүнийг давинчийн код лугаа адил нарийн задалж харвал. Дараах бүтэцтэй болж байгаа юм.
K-L-A-T-F-48-C-D-W-B-250346 энд байгаа үсэг тоо бүр өөр утгатай бөгөөд дараах агуулгыг илэрхийлж байгаа юм.
K-korea /ali ulsad/
L-Deawoo motors Ltd /ali companid/
A- passanger type
T-lanos gesen ug gene.
F-front wheel drive, manual transmission
48- type 5 door hatch back
C-1.4L /1349cc A13SMS/SOHC MPFI FAM I
D-NON EXPORT
W-MANUFACTORED YEAR. /Y-2000, 1-2001, W-1998/
B-BUPYEONG PLANT
Тухайн машины SERIAL NUMBER-250346
Ийм л машин ухаад байгаамдаа...
удахгүй улаан машиныг янзалж дуусгаад янзын болгоно доо...
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Sep 24, 2012 4:14 pm
by MuuG
за бүх гишүүд сайн уу,
машингүй байх хэцүү, машинтай байгаад түүнийгээ хөгжүүлэх гэж элдвийн юмыг судлах бүр хэцүү юмаа. Миний бие энэ интернет гэдгийг ухаж, нүдэн гэрэлтэй импреза болгоны зургийг үзсээр байгаад элийрлийн түвшиндөө орж байнаа. хэхэ. бусад хүмүүс ч тэгдэг байхаа.
сүүлдээ машинаа цасан явагч болгодог гинжит танкны дугуй гадаг шиг юм авч хийвэл яадаг бол гэж бодож сууна. тэр бодлыг төрүүлсэн зураг энэ байна.
ийм болгоход dominator track for subaru буюу доорхи юмыг 4 ширхэгийг авах хэрэгтэй байдаг юм байна.
энийг хийчээд явж байхад сайхан байхдаа. ёстой "цасан дээр нэрийг чинь бичнээ ..." гээд л дуулаад явж байвал айн. хунгар, их цас бол зүгээр тоглоомын талбай болох нь байна шүү дээ.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Sep 24, 2012 4:16 pm
by bd
Мөөг ч хурц хэлбэр лүүгээ шилжиж байгаан байна даа.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Sep 25, 2012 8:13 am
by Exotic
MuuG wrote:за бүх гишүүд сайн уу,
машингүй байх хэцүү, машинтай байгаад түүнийгээ хөгжүүлэх гэж элдвийн юмыг судлах бүр хэцүү юмаа. Миний бие энэ интернет гэдгийг ухаж, нүдэн гэрэлтэй импреза болгоны зургийг үзсээр байгаад элийрлийн түвшиндөө орж байнаа. хэхэ. бусад хүмүүс ч тэгдэг байхаа.
сүүлдээ машинаа цасан явагч болгодог гинжит танкны дугуй гадаг шиг юм авч хийвэл яадаг бол гэж бодож сууна. тэр бодлыг төрүүлсэн зураг энэ байна.
ийм болгоход dominator track for subaru буюу доорхи юмыг 4 ширхэгийг авах хэрэгтэй байдаг юм байна.
энийг хийчээд явж байхад сайхан байхдаа. ёстой "цасан дээр нэрийг чинь бичнээ ..." гээд л дуулаад явж байвал айн. хунгар, их цас бол зүгээр тоглоомын талбай болох нь байна шүү дээ.
ene subaru $15.900-aar ungursun 4 sard zaragdsan baina
http://img.gawkerassets.com/post/12/201 ... bay-bu.jpg
harin ene Dominator Track-iig
http://www.americantracktruck.com/ site-aar orj holboo barij avch boloh ym baina. Uniin huvid gaigui bh gj bodoj baina, Impreza hemeeh mashintaigaa hamt 15.9k gheer. ymar ch gsn udalgui mongold iim Impreza harah ni dee geed huleej baiy hehe :ymparty:
ta nar ch barag harsan l bailgui uuniig, gehdee sonirhuulah uudnees bas nemeed hatgaas bolgood dahiad neg oruulchii

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Wed Sep 26, 2012 1:09 pm
by renchin
өөрсдөө хийцгээх үү. Эхлээд сайхан төслийг нь нийлж сайхан боловсруулаад л... механик хийцийг нь бол хийж чадна л гэж бодоод байгаа харин резинийг нь бол урдаас олох л хэрэгтэй
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Wed Sep 26, 2012 1:45 pm
by MuuG
renchin wrote:өөрсдөө хийцгээх үү. Эхлээд сайхан төслийг нь нийлж сайхан боловсруулаад л... механик хийцийг нь бол хийж чадна л гэж бодоод байгаа харин резинийг нь бол урдаас олох л хэрэгтэй
боддог л бодол, санадаг л санаа байна даа.
Нанотой чи нэг яриад үзээч хө. цаадхад чинь 14-тэй төмөр обуднууд байгаа штдээ. тэрийг нь... :р
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Sep 27, 2012 10:37 am
by MuuG
Гэмтэл согог сэргээн засварлах төвийн эмч болох тухай түүх.
За тэгэхээр энэ гарчгийг уншаад хүмүүс гайхаж байгаа байх. Би саяхан зүрхний хагалгаа хийгээд амжилттай болгоод байгаа. Тэгсэн надад өөр нэг өвчтөн олдоод. Өвчтөний нэр Mitsubishi Pajero арлын японы иргэн.
Төрсөн огноо: 1996 он
Төлөв байдал: Механик короптой, 2800сс багтаамтай турботой зүрхтэй, дизель цустай.
Онош: гүйж яваад урд гутал ханз үсэрч хальтирч унаад бүтэн өнхөрчихсөн. Олон газраа шалбарсан, хугарсан, хагарсан, далийсан, тасарсан.
Өвчтөний биеийн байдал: бүх шил хагарсан, ер нь гадуур хувцас авах юмгүй болсон. Зүрх, короп, хөл гар мөч сэргээгдэх боломжтой, гэхдээ өөрөө хөдөлж, явж болохгүй байгаа.
Хийх эмчилгээ: бүтэн кузов олж тавих, хаалга, цонх, салонтой байвал сайн. За тэгээд моторхгүй болсон, хүнд гэмтэж байгаагаа арьс, явах эд ангитай ижил төрлийн, хамаатан садан нь хямдхан олдвол аваад засах, эсхүл гэмтсэн иргэний сайн юмнуудыг зөөж хийх бодол байна.
Нийт гишүүдээс хүсэхэд энд тэнд иймэрхүү гарал угсаатай, хямд машин байвал авахад бэлэн, хайгаад явж байгаа хүмүүс байгаа шүү. Мэдээллээ РМ бичиж явуулаарай.
иймэрхүү л амьтан байгаадаа.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Sep 27, 2012 10:40 am
by begunbe
Эрхтний донор болгох бичигт гарын үсгийг нь зуруулаад хөнгөвчлөх эмчилгээнд оруул
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Oct 01, 2012 1:40 pm
by MuuG
Ланос хөдөлсөн нь
нөгөө моторыг нь сольсон Ланосоо өнгөрсөн бямба гаригт асааж хөдөлгөж үзлээ. Консны доод апаратнаас хий аваад, тоормосноос хий аваад хөдөлгөх оролдлого хийв. Коонсоо тултал гишгээд нэгдүгээр араандаа түлхээд, хаазаа сайхан өгөөд конс сөхтөл хөдөлж байнаа. анхны алхам амжилттай. Ингээд хамаг юмыг нь хурааж янзлаад, хуучин моторыг нь өөрт нь ачаад, хотоос арай ойрхон хашаанд аваачиж тавихаар хөдөллөө.
Унаад явах зуур энэ машинд маш олон сул тал, сайжруулах зүйл байнаа. та хэд доорхыг уншаад саналаа бичээрэй.
1. Нормаль байхгүй хэвээрээ. Хаазыг доош нь буулгахаар шууд унтраад байхаар нь коллекторын хавхлагыг нь боолтоор нь чангалаад сойчихсон. Одоо нормаль нь 1.5 хүрсэн дүнгэнэж байгаа. Тэрийг багасгаж буулгаж жигдэлмээр байгаан. Хааз доошоо буухад моторт таг таг гэсэн цохиж байгаа дуу орж ирж байгаа. Севченүүд доголдож байж болох юм гэдэг таамаг байгаа. Гэхдээ машиныг өндөр хаазтай эргүүлэхэд тэр дуу нь байхгүй болно. эсхүл хэт хурдан болчихоор чих ялгаж чадахгүй болж байгаа байх.
2. Утаа хаялт их. Унаад явж байхад өндөр хааз гишгэх юм бол копуднаас утаа гарна, яндангаас бол зүгээр л иж планит 5 шиг хөх утаа хаяж байгаа. Масло гэдэг юмыг шатааж дуусгаж байх шиг байнаа.
3. Моторын хүч маш бага. Бага зэргийн өөд дээр 3-4 хүртэл хаазлаж байж нэгдүгээр араагаараа арай ядан дээшээ гарч байгаа. Бүр хүчгүйтэж тасалдаж унтраад байгаа. Гал нь оройтохоор ийм шинж тэмдэг илэрдэг, мотор хүчгүй болдог гэж айлдах юм. гэтэл ланост тийм гал тааруулдаг, эргүүлдэгюм огт харагдахгүй байсан. зүгээр л дөрвөлжин юмнаас л севченд тог нь гарч байгаа.
4. Чек энжийнэ гэрэл. Энэ гэрэл мотор асаад унтрахад эхний хэдэн минутанд зүгээр, тэгээд жаахан хааз өгөөд хүчиндчихээр асч байгаа. Мотор ч гэж мотороо. Зүгээр спорт яндантай хүнгэнсэн тэрэг шиг л юм байгаа. Өмнөх мотортой байхдаа бас чек энжийнэ гэрэл нь асдаг байсан гэсэн. Одоо тэгээд дахиад асаад байгааг нь гайхаад байгаа.
5. Коропны асуудал. За ерөөсөө 1,3 болон ухрах араагаар л явлаа. Учиргүй хурдан яваагүй учир 5 дугаар арааг туршиж үзсээгүй. Зөвхөн урагшаа араанууд л ордог. Байх юм. унтраалттай үзэхээр бүх араандаа зүгээр л ороод байгаамдаа. Урд нь унтарч нам болохоосоо өмнө бас хоёртоо ордоггүй согогтой байсан гэсэн. Энийг юундаа гэж үзэх вэ? короп солих хэрэг гарахгүй байгаа? Эсхүл кабинаас гардаг ричак уу? Ланосын аксент энэ тэр шиг биш юм билээ. кабинаас ганц үзүүр гарч ирдэг, тэр нь дээш доош эргэж, бас нааш цааш хөдөлж араа шүдээ сольдог. Түүнийг маш механик аргаар коропруу дамжуулдаг. Ёстой хачин.
6. Явах эд анги, амаржин пүрш бол ойлгомжтой бүгд дууссан талдаа. амаржин дээрээ шарнир боодог иш нь гагнаатай байдаг. ёстой сонин.
Гишүүд миний постыг уншаад, засварын санаа, бодол, зөвлөмж байвал харамгүй хайрлаарай.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй шүү дээ.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Oct 08, 2012 8:01 pm
by MuuG
за хүйтний эрч наашиилж байгаа энэ үед олон хүн олон зүйлийг бэлтгэн базааж байна.
удахгүй 2013 он гарах дөхнө. тэгээд л нөгөө айхтар жолооочийн хариуцлагын албан журмын даатгал чинь нөхөн төлбөрөө олгож эхэлнэ дээ...
хуулийн хэрэгжилтээ гэж.
жолоочийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
29.1.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
29.2.Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгохтой холбоотой энэ хуулийн 18 дугаар зүйлийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
29.3.Энэ хуулийн 28.1.1 дэх заалтыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ гэж байгаамдаа.
уг нь форумын уулзалтад энэ талаар илтгэл бэлдэхээр юм харж байсын. мэдсэн, харсан сонин зүйлээсээ эндээ бичнээ.
Хуульч, эмч хоёр дандаа л сүүлийн мөчид хэрэгтэй шүү дээ. Уг нь урьдчилаад үзүүлдэг, сэрэмжлээд асуудаг байвал зүгээр л юм байгаа юм...
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Oct 08, 2012 9:19 pm
by Gantsog
Галны эрт оройг бол чи бид биш ECU шийдэж бгаа, бид нар зөвхөн духны тохиргоог хийж чадна. Духан др тохиргоо алдагдуул дагаад гал алдагдана бас зөндөө юм болно. Чи үнэхээр ийм юм сонирхох бсан бол миний жииг ягиаг сонсох л бждээ.
Хүчгүй бгааг бол мэдэхгүй ёстой юуч бж болноо, 4цлиндрийн нэг нь ажиллахгүй бхад л хүч нэмж чадахгүйгээс гадна эргээд нөшөө 3даа ачаал өгч эхлэнэ. Тэхээр ер нь хүч нь юуч болноо.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Oct 09, 2012 10:23 am
by MuuG
Gantsog wrote:Галны эрт оройг бол чи бид биш ECU шийдэж бгаа, бид нар зөвхөн духны тохиргоог хийж чадна. Духан др тохиргоо алдагдуул дагаад гал алдагдана бас зөндөө юм болно. Чи үнэхээр ийм юм сонирхох бсан бол миний жииг ягиаг сонсох л бждээ.
Хүчгүй бгааг бол мэдэхгүй ёстой юуч бж болноо, 4цлиндрийн нэг нь ажиллахгүй бхад л хүч нэмж чадахгүйгээс гадна эргээд нөшөө 3даа ачаал өгч эхлэнэ. Тэхээр ер нь хүч нь юуч болноо.
энэн дээр би галны эрт орой болж байгаа эсэхийг нь өөрөө ч сайн мэдэхгүй байгаа. хүн л надад тэгэж айлдахаар нь итгээд л тийм юм байхдаа гэж бодож байна. миний мэддэг чаддаг үзээд өгье гэсэн ч байхгүй болчихоод тэгээд нөхдөөсөө тусламж хүсээд бичсэн юм.
дух, гал өөрчлөгдөх магадлалтай гэж айгаад би боолттой бүтэн бөөрөнхий мотор авч сольсон. цаанаа таараад л явж байсан байх. ядаж мэдэхгүй гал, тогоо ухахгүй гэж бодоод. тэгсэн асаасны дараа яг адилхан байна.
өмнө хөдөлгүүрийн хүч нь бас болж өгдөггүй, байдгаараа гишгээд ч явдаггүй тэрэг байсан. харин одоо шинэ мотор тавиад үндсэндээ бол бас хүчгүй хэвээрээ байна. ингээд коропыг хардаж эхэлж байгаа юм. араа шүдэндээ орохгүй, дээр нь хүч дамжуулахгүй байна гэж.
хөдөлгүүр солиод араа нь ордоггүй юмаа гэхэд, хүч нь ирнэ гэж тооцсон. гэтэл тэгсэнгүй. Тэгвэл ECU солиод үзвэл яах бол?
Арааны хувьд би бас тэгэж бодсон. ричак, дмажуулганууд нь насны доройтолд орчихсон юм билээ. хагарах нь хагарч хугарах нь зохих хэмжээнд гэмтсэн. 10-ийн боолтоор тохируулаад байдаг санагдаад байсан. салоны голыг задлаад үзнээ.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Wed Oct 10, 2012 4:29 pm
by MuuG
обудныхаа нэр адресийг олсон нь гэдэг түүх.
за өөрийн импрезадаа явж байгаа обудыг юу гэдэг нэртэй, юу гэдэг эд юм бол, хэд гэдэг үнэтэй юм бол гээд баахан судалж үзлээ. тэгээд ёстой ялимгүй юман дээрээс нэрийг нь олж, хэн гэдэг, юуны хүүхэд болохыг нь олж мэдэв. өмнө
spam гэдэг нэртэй байх гээд л бодоод хайгаад байсан чинь spam гэдгийг буруу харуулаад уншихаар
weds болж байна. жинхэнэ бренд нэр нь weds байж. хэхэ.
ингээд миний обудны нэр "weds Sport RS-5" болохыг нь орос ах нарын машины зурагнаас олж мэдлээ. гүүглэдээд харсан сүп гээд л үсрээд гараад ирж байна. нэртэй хүний зүстэй хүүхэд ч урамтай шүү...
http://www.drive2.ru/cars/toyota/chaser ... ge=1#pager" onclick="window.open(this.href);return false;
