Page 4 of 44
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Mon Sep 03, 2012 5:13 pm
by 2ubs8
байгаа байгаа... 
1KD гэдэг 3 литрийн дизель. Хуучны прадо, хаялуксийн 1KZ моторын үргэлжлэл гэж л ойлгосон. D4-D түлшний системтэй. Өөр мэдэх юм алгөө сайн мууг нь... Хуучны 1KZ-ийн хувьд бол жинхэнэ чулуу...
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Tue Sep 04, 2012 7:24 pm
by MuuG
Хайлааксийн талаар мэддэг хэдэн юм, унаж явсан туршлагаасаа жаахан сийрүүлээдэх үү...
За миний бие хайлааксийн 2 үеийг унаж үзэж байлаа. Энний үе болох 130 кузовтой, 210 кузовтой нь...
За 130 бол бас л чулуу шүү. гадуур одоо болтол явсаар л байдаг. 2L-TE турбо, дизель мотортой. 2400сс багтаамжтай, механик короптой эд байв. Хурд авалтын талаар бол ярих юм байхгүй. Хазаа тулгавал хар утаа хаяад арын машин замаа харахаа больно. Харин эвийг нь олоод араагаа солиод, гишгээд байвал алгуур ч гэсэн боломжийн хурд авчихна. Тогтворгүй гэдэг үгийг мөнхийн дагуулж явсан тэрэг. Нээрээ ч тийм дээр байрлалтай, дэндгэр маркийн. Эвгүй дарвал бас л намилзана шүү... гэхдээ өөрөө бага мотортой, хурд авалт удаантай болохоор бас гайгүй. Миний мэдэх машин Монголд 13 жил явсан, нэг хүний гараар, эвээр, аргадаж унасан эд. Тэгэхэд ёстой эзнээ явгалаагүй л эддээ. Өвөл, зундаа нэг сайн бүх юмаа сэлбүүлдэг. Дулаан гараш, кантейнэр дамжиж явсаар байгаа эд. Идэлт өвөлдөө14, зундаа 12. Хүнийхээ явалтаас их шалтгаална. Хүний урманд хаанаас нь ч ухсан төмөр гарч ирнэ дээ. Тэр чинээгээрээ хүнд. Хөдөлгүүр л бас л багадах талдаа санагдсан.
За одоо 210 кузовтой загварын тухай. 2007 оны 2700сс мотортой тэрэг. Бүх юм нь бусад зах дээр байдаг загвартай адил юмуу гэсэн чинь тийм биш. Мотор нь өөр юм билээ. хайлаакс 2005 оноос эхлээд 2700 хөдөлгүүрээ 3RZ-FE-гээ 2TR-FE болгож өөрчилсөн юм билээ. адилхан багтаамжтай юм шиг хэрнээ сүүлийн нь 150 биш, 159 морины хүчтэй бөгөөд VVT-I технолгиийг ашигласан эд. Арай илүү хүчтэй бөгөөд сүүлийн үеийн 150 прадотой адилхан мотортой гэсэн үг. Тэр нь бас давуу талыг олгож байгаа юм. харин явдал суудал, идэлтийн хувьд кузов, мотор хоёр таарсан юм шиг санагдсан. Хотод бөглөөнд 16 нухна. Хариун шулуунд 8 нухна. Нөгөө заалт нь 12.5 заагаад л явж өгнө дөө. Хотод ороод ирэхээр доошоо арилж өгнө. Гэтэл 120 кузовтой, 3400 мотортой /5VZ-FE V6/ прадо хотод 20 гаран, шулуунд 18 идээд байгаан. Ингээд бодохоор хайлаакс бол монгол шиг хүнд замтай, зундаа хол ойр ухас хийгээд ирдэг хүнд яг тохирсон унаа юм шигээ.
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 1:32 pm
by bjk
210 гэхээр мостгүй байна уу. мост бас идэлтэнд нөлөөлж байнауу. минийх хотод бараг 20 гусчих гээл байхийн. хөдөөд хэдтэй явахад 12,5 зааж байна хөө. миний энэ заалтанд хүрье гэвэл моторын эргэлт 1500-1800, хурд 70-80 км/цаг л байсан даа. Минийх ер нь идээд байгаам болов уу
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 1:36 pm
by MuuG
210 мост, хүндрүүлэгчтэй. эргүүлдэг товчлууран байдаг.
H2-H4-L4 гэсэн үг, үсэгтэй тохируулгатай байгаа. энгийн үедээ H2 буюу хойд хоёр дугуйгаар хөтлүүлээд л яваад байдаг.
чинийх хэд мотортой тэрэг вэ?
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 1:42 pm
by Beegii
би бас энэ 2004 оны болж өгвөл дизел болохгүй бол 3400 бензин нь байсан яахав тэрэгэнд сүүлийн үед нүд унаад байх боллоо :ymdevil:
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 1:45 pm
by Gantsog
Та нар энэ машиныхаа хойд хаалгыг (5дахь) хараарай,
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 1:46 pm
by Beegii
юуг нь аль хэсэгт нь анхаарлаа илүү төвлөрүүлэхийн
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 1:52 pm
by bjk
MuuG wrote:210 мост, хүндрүүлэгчтэй. эргүүлдэг товчлууран байдаг.
H2-H4-L4 гэсэн үг, үсэгтэй тохируулгатай байгаа. энгийн үедээ H2 буюу хойд хоёр дугуйгаар хөтлүүлээд л яваад байдаг.
чинийх хэд мотортой тэрэг вэ?
тиймүү,

210 нь мостгүй, 215 нь мосттой гэж ойлгоод байсан буруу юм болов уу. минийх 2700 wwt-i гэж байлээ
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 1:53 pm
by Gantsog
Заза тэр багажны хаалга надад таалагддаггүй юм. Хэлбэр нь, гаж чихүүлцэн юм шиг, уучлаарай хүмүүсээ, хайлакс орой шал 2ын хооронд зай муу юу надад тэгж санагддаг, террано шиг.
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 2:02 pm
by bjk
Gantsog wrote:Заза тэр багажны хаалга надад таалагддаггүй юм. Хэлбэр нь, гаж чихүүлцэн юм шиг, уучлаарай хүмүүсээ, хайлакс орой шал 2ын хооронд зай муу юу надад тэгж санагддаг, террано шиг.
за над мэт нь ч машин байтугай хүүхэн ч аятайхан шинжиж чаддаггүй болохоор нэг их муухай харагддаггүй ээ. харин шал тааз 2-ийн зай угаасаа ТЛС, Прадо эд нартай харьцуулахад намхан загвартай хийгдсэн. гэхдээ суудлаа тааруулаад суувал толгой тулж агшаагаад байхааргүй л дээ. миний хувьд лав өөрийнхөө суудлыг хамгийн өндрөөр нь тавиад түшлэгээ ч нэг их /зарим найз нартайгаа харьцуулахад/ гэдийлгэдэггүй. тэгэхэд тулж мэдэгддэггүйшд. би 184. террано унаж үзээгүй болохоор мэдэхгүй юм. өндөр таазтай тэрэг унаж байсан хүнд бол намхан л санагдана.
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 2:17 pm
by Beegii
Тэгж ярихийн бол GDB ч аймар намхан шүүү хахах урагшаа хөл тулаад атиралдаад дээшээ таазанд тулаад л гээлү
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 2:44 pm
by new
ЭНД ЛАВ 1 КОНТНЕР HILUX SURF АВЧИХ ХҮН БАЙХ ШИГ БАЙНА ДАА.
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 2:59 pm
by freekiller
Gantsog wrote:Заза тэр багажны хаалга надад таалагддаггүй юм. Хэлбэр нь, гаж чихүүлцэн юм шиг, уучлаарай хүмүүсээ, хайлакс орой шал 2ын хооронд зай муу юу надад тэгж санагддаг, террано шиг.
Төгс юм гэж байхгүй болохоор яахав онцгүй байж болно.Гэхдээ надад дотоод зай,явдал суудал,үнэ,чанар,урсгал зардал гээд нэлээд олон зүйлээрээ боломжийн санагддаг учраас сонирхож байгаа.Тэрнээс өндөр таазтай гэвэл прадо ч байж л байна л даа.Гэхдээ прадо надад зардал ихтэй,хүнд,хатуу явдалтай талдаа машин санагдсан(дээрээс нь надад прадо загвар таалагддаггүй,жишээ нь 120 прадо-гийн ард гэрэл нэг л зөгий эсвэл нэг тийм өтний гэдэс шиг харагдаад байдаг юм.энэ гэхдээ миний хувийн бодол).Харин бат бэх гэхээр ланд,патролууд(full size suv) байгаа ч гэсэн энгийн хотод ихэвчлэн унадаг,хааяа хөдөө явдаг хүнд арай л нүсэр сонголт шиг санагддаг.Аа тэгээд жийпэнцэр болох Rav4,CRV,Xtrail-гээд сонголтууд бол бас л нэг жижиг машины өндөр,4-өөр мааждаг хувилбар шиг л байдаг(crossover).Сая дээр хэлсэн хотод ихэвчлэн унадаг,хааяа хөдөө явдаг гэдэгт яг таардаг ч гэсэн нэг л тав тух талдаа дунд болон их гарын SUV-уудаа гүйцэхгүй.Бас harrier,kluger гэх мэт сонголт байгаа.Энэ бол ерөнхийдөө л хотын машинууд,бас идэш ууш хайлюксээс багадаад шалихгүй,чанар,эдэлгээгээрээ хайлюксаас арай дутмаг шиг байдаг.Ядаж л хайлюксийн эдгээрээс ялгарч байгаа бас нэг онцлог бол тусдаа рамтай,хойноо чулактай шүүдээ.Тэгээд хайлюкс цаашаа сайжруулалтууд гэвэл ARB тоноглол болон бусад сайжруулалт хийх боломж сайтай санагдсан.Хөнгөн явдалтай,яг л нэг залуу хүмүүст зориулсан SUV шиг санагдсан.
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 3:17 pm
by freekiller
new wrote:ЭНД ЛАВ 1 КОНТНЕР HILUX SURF АВЧИХ ХҮН БАЙХ ШИГ БАЙНА ДАА.
Өө бараг байгаа байх оо.Би л гэхэд цаад тал нь ирэх хавар гэхэд нэг юм оруулж ирэх бодолтой л байна.Манайхан их сонирхдог болсон санагдсан.
За тэгээд энгийнээр хэдэн техник өгөгдлийг нь бичвэл зарим хүмүүст сонирхолтой байх болов уу.
Кузов дугаар :RZN185W ихэвчлэн 185 гэхэд болно доо.
Хөдөлгүүр :2.7 (нарийвчилбал 2693) 3RZ-FE
Газраас машин хүртлэх зай :240мм
Кузов гадаад хэмжээ :4840х1800х1805мм(урт,өргөн,өндөр)
Салон дотоод хэмжээ :1850х1395х1165мм(урт,өргөн,өндөр)
Тэнхлэг хоорондын зай:2675мм (тэнхлэг хоорондын зай хатуу,зөөлөн явдалтай болоход тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж би мунхагладаг)
Эргэх зай:5.7м
Нийт жин: 1770 кг
Шатахууны банк:70 литр
100км-т идэлт
Үйлдвэрлэгчээс зааснаар
10/15км/ц хурдтай явбал 12.2литр
60км/ц хурдтай явбал 6.7 литр зарцуулна гэсэн байна.
11.80кг жинд нэг морины хүч ноогдоно.Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://catalog.drom.ru/toyota/hilux_surf/31001/
За одоо би өөрийн сонирхоод байгаа TA-VZN215W кузовтой хайлюксийн техникийн ерөнхий мэдээлэл оруулая.
Хөдөлгүүр 5VZ-FE 3.4 ~3378см3
(toyota-гийн 5-р үе дээрээ явж байгаа 6 цилиндрт хөдөлгүүр,би одоогоор энэ хөдөлгүүрийн ашиглалт,чанар хэр талаар сайн мэдээлэл цуглуулж амжаагүй байна.Гэхдээ 5 үе гарсан гэхээр алдаагаа нэлээд зассан л байх гэж хараар бодож суунам)
Газраас машин хүртлэх зай:205мм
Кузов гадаад хэмжээ :4770 x 1875 x 1790мм(урт,өргөн,өндөр)
Салон дотоод хэмжээ :1895 x 1515 x 1165мм(урт,өргөн,өндөр)
Тэнхлэг хоорондын зай:2790мм (өмнөх үеэсээ харьцангуй нэмэгдсэн,жишээ болгоход ланд80-ын энэ зай 2850мм байдаг)
Эргэх зай:5.7м
Нийт жин: 1880 кг(100орчим кг жин нэмсэн,гэхдээ энэ идэлтэнд нөлөөлөх нь харьцангуй бага байх)
Шатахууны банк:87 литр
100км-т идэлт
Үйлдвэрлэгчээс зааснаар
10/15км/ц хурдтай явбал 12литр иднэ гэсэн мэдээлэл байна даа.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://catalog.drom.ru/toyota/hilux_surf/31082/
Re: Toyota Runner буюу Hilux
Posted: Wed Sep 05, 2012 3:37 pm
by bjk
нээрээ нөгөө оруулаад байсан зураг шиг их гэрэлтэй хайлакс саяхан харсийшд. УБ мартын гадна зогсож байсан. харин хамар дээрээ онгорхойтой 215 хотод олж хардаггүй ээ...