stroke - поршингийн явалт
http://www.manleyperformance.com/sc/mk/ ... tons.shtml" onclick="window.open(this.href);return false; хуудсанд байгаа поршингуудын мэдээллээс харахад ижил диаметртэй 2 поршингийн шахалтын харьцаа өөр байгаа нь поршин дээрх хонхорхойн хэмжээнээс шалтгаална.
жишээ нь доорх 2-ын хувьд: дээд хонхрын хэмжээ -18 (дээрээс нь их ухсан) ба -5 (дээрээс нь бага ухсан) байгаа нь нийт эзлэхүүнийг энэ хэмжээгээр өөрчилж улмаар шахалтын харьцаа өөрчлөгдөж байна.
621005C-4 100 +.5mm 5.141" 75 1.285" -18 51 8.5 dish 438 461000-4
621100C-4 99.5 STD 5.141" 75 1.285" -6 51 9.8 dish 442 46995-4
дээрээсээ их ухалттай нь шахагдсан үеийн нийт эзлэхүүнийг ихээр нэмэгдүүлж шахалтын зэрэг бага гарна.
зураг дээрх цэнхэр хэсгийг буюу цилиндрийн дээд ирмэг хүртэлх хэмжээг 900, улаандуу хэсгийг 100 хэмжээтэй гэж бодъё, энэ цилиндрийн стандарт эзлэхүүн 1000, шахалтын зэрэг 1000:100 = 10:1 байна.
поршин солиод А (10) Б (20) ухлаадастай поршин тавихад:
А: цилиндрийн эзлэхүүн 1010, шахалтын зэрэг 1010:110 = 9.18:1 байна.
Б: цилиндрийн эзлэхүүн 1020, шахалтын зэрэг 1020:120 = 8.5:1 байна.

