Page 4 of 16
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu Feb 02, 2012 9:00 pm
by Uuganaa
За явж явж ирлээ. Удахгүй аялалын тэмдэглэлээ бичнээ
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Wed Feb 08, 2012 8:38 pm
by Uuganaa
Замын-Үүд боомт
Замын-Үүдийг мэдэхгүй хүн ч гэж бараг цөөхөн болсон байх. Замын-Үүд өмнөхөө бодход маш сайн хөгжиж байгаа гэж боддог юм. Миний бодлоор дундын бүсийг анхнаас нь байгуулсан бол Эрээнэн град ингэтлээ хөгжихгүй байсан байх. За Замын-Үүд боомтоос Дорноговь аймагын Хөвсгөл сумын зүг хүлгийн жолоо татлаа

Замын-Үүдээс хойшоо гараад 30 аад км яваад зам 2 сална хойшоо чигээрээ явсан зам нь Сайншанд ордог зам, зүүн салаад явсан зам нь Хөвсгөл сум ордог зам.

Хүн амьтан маш цөөхөн тааралдаж байсан. Ганц нэг тааралдаж байгаа машин нь 469 ба энэ Мангас байлаа

Хэдэн км явсанаа сайн сандгүй ээ. Ямарч байсан ийш тийшээ зам салахгүй явсаар байгаад Хөвсгөл суманд орж ирлээ

Хөвсгөл сум аас баруун урагшаа гараад Хатанбулаг сум руу хөдөллөө. Зө энд бол жинхэн төөрөх шахсан GPS нд зам оруулаагүй байсан болхоор нэлээн будилж будилж Хатанбулаг сумандаа очсон доо. 70аад км явах байсныг бараг 100км явсан байхөө.

Дорноговь аймагын Хатанбулаг сум. Сумыг яагаад ингэж нэрлэснийг удахгүй тайлбарлаж өгнөө. Хатанбулаг суманд харин Монгол банхар элбэг байдаг юм байна лээ. Нэгийг авна гэж бодсон ажил ихтэй байсан болхоор авч чадаагүй. Дараа явахдаа ажилаа харж байгаад чадвал авнаа л гэж бодож байгаа. Говийн сумдууд хашаа хороо байхгүй давсгүй цайтаа анх очход эвгүй л байдаг юм.

Сумдуудаар бидний хуучны танил эргүүлдэг ШТС ууд элбэг. Энд нэг эгч бензин эргүүлээд байхаар нь би эргүүлчи гэж буугаад 69 ийн нэг банк дүүргэж чадахгүй бахардах дөхсөн.

Хатанбулаг сумаас гараад 20 оод км яваад Хатны булаг гээд говьд оо л нэлээгүй томдоо тооцогдох булагтай тааралдсан.
Чингис хаантай холбогдох газар усны домог хаа сайгүй элбэг байдаг. Өнөөгийн Дорноговь аймгийн Хатанбулаг суманд их устай нэгэн сайхан булгийг Хатны булаг хэмээх бөгөөд Хулан хатны бие чилээрхэхэд Чингис хаан энд буудаллан саатаж, Хулангийн биеийг тэнхрүүлсэн гэдэг яриа бий. Ус ундарга сайтай, рашаан мэт тунгалаг цэвэр устай энэ булгийг нутгийн олон их л хайрлан дээдэлдэг билээ. Ямар ч болтугай газар дэлхийн цэнхэр судас, бүлээн амь болсон Хатны булаг нь их хааны Хулан хатны нэрээр олон үеийн турш нэрлэгдсээр бүлгээ.

Хулан хатны хөшөө

Би ийм том тэмээ анх удаа л харсан.

Говийн үзэсгэлэн

Говьд ийм их уул нуруутай тааралдаж байгаагүй юм байна лээ. Юу гэдэг газарыг нь сайн мэдээгүй. Манайхнаас мэддэг нэг нь хэлээд өгөөрэй.

Тайлбаргүй

Өмнөговь аймагын Цагаан хад гэдэг газар ирлээ. /
Сая явахдаа зураг авч чадаагүй тул өмнө нь явж байсан зураг орууллаа/
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Wed Feb 08, 2012 8:38 pm
by Uuganaa

Өмнөговь аймагын Цагаанхад. Гашуунсухайт хилийн боомтоос 20 оод км наана байрлах Таван толгойгоос нүүрс зөөж байгаа Монгол иргэд, компаниудын байрладаг газар. Нүүрсэний машинаас болж урдах замаа ч хархад бэрэх газар. Болгоомжтой л явахгүй бол том тэргэн доогуур орохоор юм байна лээ. Энд таван толгойгоос нүүрс зөөдөг 5000 орчим машин байдаг сурагтай байсан. Монгол Хятдын нийлсэн нэлээдгүй олон компани байдаг юм байна лээ. Компани-ууд машинаа нэг удаа 5 толгойгоос нүүрс зөөхөд дунджаар жолооч нартаа 80,000-100,000 төг өгдөг юм байна лээ. Сард 10 аас дээш явбал нэг явсан ээлжийн мөнгийн нэмдэг сурагтай. Нэг явчаад ирхэд дунджаар 2 өдөр зарцуулна. Ингээд жолооч нар нойр хоолгүй явж байж хоорондоо мөргөлдөж алтан амиа алдах тохиолдол тасардаггүй нь харамсалтай. Өмнө нь Инержи ресорс засмал зам тавиагүй байхад шороон замаар том тэрэгнүүд явдаг байсан юм байна лээ. Одоо засмалтай болсоноос хойш ихэнх компаниуд тэр засмал зам дээгүүр нь түрээсээр явна. За ингээд 5,000 машин зогсоо зайгүй 1нь 100т оор Монголынхоо нүүрсийг урагш нь зөөж байна.

За өнөөх гайхлууд. Монголын фүүн дээр 100т заачаад цаанаа гараад 110т заах нь энүүхэнд гэж нэг жолооч ахаас сонссон.

За ингээл цувна шүүдээ. Цаад үзүүр нь харагдахгүй юм байна лээ.

За ингээд Цагаанхад аас Оюутолгойн зүг хүлгийн жолоо татлаа. Оюу толгой хүртэл ийм сайжруулсан шороон замтай.

Оюу толгой одоо ид бүтээн байгуулатандаа явж байгаа юм байна лээ. Удахгүй нөгөө Чулуунхотоот сумруу засмал зам тавьна. Эндээс хил хүртэл 90 ээд км.

За тэгээл Өмнөговь аймагын Ханбогд сумын хажуугаар гараал, Манлай сум өнгөртөл сайжруулсан шороон засмалаар явна, Тэрнээс цааш нэг иймэрхүү замаар явсаар Хавцлын гуанз орно

Энэ Гуанзан дээрээс Улаанбаатар руу Дундговь аймагаар явах уу Говьсүмбэр аймагаар явах уу гэдгээ шийднэ. Говьсүмбэр/Чойр/ оор явхад 230км нь засмал замаар явна. Өмнө нь энэ замаар явж байхад км хувь бараг ойролцоо юм байна лээ. Чойроор явсан нь зам нь цагаан. Яаж явах вэ гээхээр Хавцалын гуанзнаас хойшоогоо гараад баруун гар талын замаа бариад явхад болно. Таван толгойгоос Чойр луу нүүрс зөөж байгаа том тэрэгнүүд, бензиний сисчерүүдтэй элбэг тааралдана. Харин Дундговь оороо явна гэвэл эндээс хойшоо гараад зүүн гар талаа бариад яваад байхад зам бараг салахгүй явсаар Дундговь Мандалговь орж ирнэ
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Wed Feb 08, 2012 8:38 pm
by Uuganaa

Дундговь аймагын Мандалговь. Өмнө 2ч удаа ирж байсан төвийх нь зураг дарж байгаагүй юм байна лээ. Маш цэвэрхэн аймаг ер нь л бүх аймагуудаас хамгын цэвэрхэн аймаг гэж хэлж болхоор юм шиг санагдсан.

Мандалговь баяртай

Мандалговь оос гараад 42км яваад Дэлгэрцогт сум. Энэ сумаас өнгөрөөд Төв аймаг хүртэл өөр суурин газараар орохгүй явна. За ер нь урашаа явж байхад ФАЗ автобус маш их тааралдана. 7 - 8 аараа цувцан явж байгаатай тааралдсан.

За ингээд Улсын нийслэл Улаанбаатардаа ирлээ.
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Wed Feb 08, 2012 8:41 pm
by Uuganaa
Өмнөхөө бичиж амжаагүй дараагын аялалд гарсан тул зай авчы
За энэ удаагын маршрут: Улаанбаатар – Багахангай – Өндөрхаан – Баруун Урт – Эрдэнэцагаан – Матат – Чойбалсан – Чулуунхороот – Чойбалсан – Өндөрхаан – Улаанбаатар гэсэн 2500 гаад км –ын аялалд гараад явж байна. Энэ нь эхний явсан аялалтай их төстэй гэхдээ ороогүй газаруудаар их орох болно.
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Wed Feb 08, 2012 10:27 pm
by Jagaa
Chi neeree ataarhtal saihan tenej uguh yuma, amraltaa avaad tenemeer sanagddag bna shd. Yamar ajlaar yavaad bna. Gadnii tagnuul bish beez hahaha
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Wed Feb 08, 2012 11:02 pm
by бато
Ажлаар бол нэг газраа очоод ажиллана биздээ тэгэхээр бас итгэмээргүй ч юм шиг,кккк. газар үзэж яваа юм шиг л ороол ороол яваад байгаа л он сар харагдах шиг болсондоо

Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu Feb 09, 2012 12:27 pm
by Egu
yag yu hiij yavdagaa helj bolohuu?
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu Feb 09, 2012 12:38 pm
by tushigee
Замуудын GPS-н координат оруулдаг гэж би таамаглаад байгаа. Тэгэхээр Navigation-той ОЛЛОО эсвэл шинэ газар байх
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu Feb 09, 2012 12:40 pm
by red
Алт хайж яваа гэсээн, ногоон түмпэн үүрчихсэн
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Feb 10, 2012 12:06 am
by khakmn
69-r dandaa yavdag ni bas yamar uchir bn?
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Feb 10, 2012 12:13 am
by Toogy
Цаадах чинь хэлнэ гэдэг юү л бол. Би уулзаад шалгаасан чинь хэлэхгүй байна лээ :p . Тэхдээ манайханаас мэддэг хүн байгаа л байлгүй. Эсвэл 69-р халтуур хийдэг юм болов уу?
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Feb 10, 2012 9:50 am
by Egu
tiim bhaa narantuul deer ih harsan mashin bsiin
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Feb 10, 2012 10:38 am
by Toogy
Egu wrote:tiim bhaa narantuul deer ih harsan mashin bsiin
=)) =)) =))
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Feb 10, 2012 10:54 am
by XP1
Сүүлрүүгээ Ууганааг ямар ажил хийдэг вэ гэдэг сэдэв болж байна уу даа. хахаха