Page 30 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 1:09 pm
by Juniper
Тэр үнэлгээний газрууд нь яагаад шинээр авч өгөхгүй засах юм яриад байдаг юм бэ? Хаашаа ч ярихгүй нүдээрээ шууд үнэлж болдог юм уу? Би ер нь ингээд заргалдаад явчих уу? MuuG намайг өмгөөлж өгөх үү кк

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 1:12 pm
by Ochki
umguulugchin erhee avaagui bgaa geseeen,

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 1:25 pm
by MuuG
harin tihh...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 1:34 pm
by Juniper
Ер нь гэм хор учруулсанаас өмнөх нөхцөл байдлыг хэн яаж тогтоохын бэ? нөгөөдүүл өмнө ямар байсныг мэдэхгүй гэвэл яах билээ

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 3:39 pm
by Ochki
medehgui bol buren buten bsnaar tootsnoshde.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 4:03 pm
by MuuG
Juniper wrote:Ер нь гэм хор учруулсанаас өмнөх нөхцөл байдлыг хэн яаж тогтоохын бэ? нөгөөдүүл өмнө ямар байсныг мэдэхгүй гэвэл яах билээ
тэрийг чи тогтоодог юмаа. юу шаардахаа чи өөрөө тодорхойлно.

аараасаа ороогүй, наагаагүй, будаагүй, замасагдаагүй байсан гээд л... гэрэл чийдэн бүрэн ажиллагаатай байсан гэх мэт.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 4:22 pm
by Juniper
Вьетнам засварууд баримт өгөх үү? Өөрөө засуулаад эхэлмээр байдаг. Болно биз дээ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 4:33 pm
by MuuG
Juniper wrote:Вьетнам засварууд баримт өгөх үү? Өөрөө засуулаад эхэлмээр байдаг
за ёстой мэдэхгүй юмаа. наадах чинь хууль зүйн биш асуудал байнаа. хэхэ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 4:48 pm
by Jargale
ihenh n ugduggui yum bnlee

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue Jul 02, 2013 4:57 pm
by mendamar
Ихэнх нь гэж худлаа байлгүй дээ. Ихэнх нь машин засуулсан авсан мөнгө нтр гээд
падан бичиж өгдөг шдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Aug 07, 2013 6:07 pm
by MuuG
хүн юм асуухгүй бол өөрөө л бичихээс:

сайн байна уу, юм асууя. Би машинаа банкны санхүүгийн түрээсээр авсан юмаа. Тэгээд дүрэм зөрчвөл яах вэ? Замын цагдаа миний бүртгэл байхгүй болохоор банкруу торгуулийн хуудсыг нь явуулаад, тэгээд би хариуцлага хүлээхгүй гоё юм болох уу?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Aug 07, 2013 6:24 pm
by MuuG
MuuG wrote:хүн юм асуухгүй бол өөрөө л бичихээс:

сайн байна уу, юм асууя. Би машинаа банкны санхүүгийн түрээсээр авсан юмаа. Тэгээд дүрэм зөрчвөл яах вэ? Замын цагдаа миний бүртгэл байхгүй болохоор банкруу торгуулийн хуудсыг нь явуулаад, тэгээд би хариуцлага хүлээхгүй гоё юм болох уу?
хариулт:

ТИЙМ ГОЁ ЮМ БОЛОХГҮЙ. САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ.

Юу вэ? гэхээр захиргааны хариуцлагыг тухайн зөрчил гаргасан этгээдэд ногдуулдаг болохоос тухайн машины өмчлөгчид ногдуулахгүй. жишээ нь: Аав машины өмчлөгч. хүү гадаа явж байгаад хурд хэтрүүлжээ. одоо хүүг торгох уу? аавыг гэрт нь ирээд торгох уу?

яг үүнтэй адилхан тухайн машиныг барьцаалж түр нэр шилжүүлсэн, эсхүл санхүүгийн түрээсээр олгоод өмчлөх эрхдээ авсан Банк ямар хурд хэтрүүлсэн биш яалаа гэж чиний өмнөөс торгуулах вэ дээ.

тэгэхээр товчхондоо бол замын цагдаа банкинд чинь хүргэнэ, банк чинь чиний хаягаар хүргүүлнэ. ингээд биелүүлэхгүй бол цагдаа банкнаас асууна, банк хүргүүлсэн тухайгаа мэдэгдээд, хаягийг чинь зааж өгнө. тэгээд торгуулиа төлөхгүй байгаа нөхрийг баривчлаад аваад явна даа.

тэгэхээр зөрчсөн чинь үнэн бол, үнэн байхад битгий хариуцлагаас зугтаах гээд бай. дариухан наад торгуулиа төл.

гэснээс Камер дээр зураг байгаа, зураг хурдыг яаж илэрхийлэх юм бол?
тухайн үеийн юмаа санахгүй бол төлнө, харин тухайн өдрийн машины хар хайрцагны бичлэг чинь байгаад, дүрэм огт зөрчөөгүй чинь түгээр нотлогдож байвал ёстой гал гарсан зарга, маргаан, олныг хамарсан шуугиан болох байхдаа. бараг Магнай дарга шударга бай гээд жагсаж байж ч мэдэх юм. хэхэ. /гэхдээ анзаарсан бол магнай дарга хэзээ ч төрийн байгууллагуудыг оролддоггүй, дандаа л хувийн хэвшлийн хэдэн үйлчилгээний юмаар оролндоно. гэтэл төрийн байгууллага хүний эрх, хуулийг яаж байгаа билээ. ил далд зөндөө л хүн үүнийг мэднэ дээ.../ гээд улс төржилтөө зогсооноо.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Aug 07, 2013 6:25 pm
by MuuG
даанч өөртөө танкс дардаггүй юмдаа. одоо яахавдээ. хэхэ

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Aug 07, 2013 6:37 pm
by MuuG
дахиад нэг асуулт:

Хэрвээ нөгөө хүн нь хаяган дээрээ оршин суудаггүй, автомашины улсын бүртгэлт өөрчлөлт оруулалгүй удсан, эсхүл өөр хүний нэр дээр байдгийн улмаас хариуцлага ногдуулах хүндээ захидал нь очиж чадахгүй бол яах вэ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Aug 07, 2013 6:49 pm
by MuuG
MuuG wrote:дахиад нэг асуулт:

Хэрвээ нөгөө хүн нь хаяган дээрээ оршин суудаггүй, автомашины улсын бүртгэлт өөрчлөлт оруулалгүй удсан, эсхүл өөр хүний нэр дээр байдгийн улмаас хариуцлага ногдуулах хүндээ захидал нь очиж чадахгүй бол яах вэ?
энд л замын цагдаагийнхны толгой ажиллах ёстой асуудал гарч ирж байгаамдаа.
шууд бүртгэлтэй хаягаар илгээх нь бас учир дутагдалтай болохыг харуулж байгаа юм.

Тэглээ гээд лав л зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тасрахгүй. жишээ нь: 7 сарын 6-нд хурд хэтрүүлээд, 8 сарын 7-нд тур хуудас нь бичигдсэн байвал харин хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд зөрчилд хариуцлага ногдуулах нь үндэслэлгүй гэж ярьна. харин баталгаат шууданд тэр торгуулийн хуудсыг хийснээр гардуулж өгсөнд тооцоод явчихна. Гэтэл нөгөө хүний гар дээр нь очилгүй, хэдэн удаа эргэж буцаж байгаад шуудангаар буцаагдвал, эсхүл шал өөр байрыг нь худалдаж авсан хүн хүлээгээд авчихвал харин яах юм бол? замын цагдаад л хорооны засаг даргын тодорхойлолтын хамт буцаадаг байхдаа.

L-)