Page 29 of 40

Re: Гоша & авто

Posted: Sat Nov 30, 2013 8:04 pm
by Ariuka
ha ha

Re: Гоша & авто

Posted: Sun Dec 01, 2013 9:00 pm
by gosha
Tun haramsaltai medee bailaa.
Image

Re: Гоша & авто

Posted: Wed Dec 25, 2013 1:49 pm
by gosha
“Эзний сэтгэл”
Эзэн нь муу хөдөлгүүрээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд өдий наслахдаа зүүдлээгүй дээ
Тос масло даа холилдсон ч,
Нойр хоолгүй явсан ч
Сарних бодлын үзүүрээс муу хөдөлгүүр минь гарахгүй юм даа.
өндөр бүүст дааж гэнээ миний хөдөлгүүр,
Амьтан хүн шуугиж байна.
Сайхан дугарч байна гэнээ миний хөдөлгүүр,
Гудамаар нэг дохиолол дугарч байна лээ
Сайн түгжиж байна гэнээ, миний ***
Уулзварт дохисон цагдаа хэлж байна.
Халтар явна гэнээ, миний машин
Амны зугаа ярьж байна.
Аль нь ч эзэнд нь ялгаагүй дээ
Ажиллаж байгаа чинь л эзэндээ
Aлдар чинь юм шүү дээ.
Эзэн нь хурдны хайрцагаа их л санах юм даа
өлмий өсгий хоёроо зөрүүлэн байж бодох юм.
Удаан ногоон хоёрыг андууран орж санах юм.
Алгаа, миний машин алга.
Приуссийн банкийг дүүргэж нормалдаад шар нь астал харлаа.
Нано 92 шатхууныг нутагтаа нэртэл ширтлээ
Хүний захиалсан сэлбэг эзэндээ ирж гэнээ,
Гаражаар л нэг найр наадам.
Минийх болохоор төөрлөө л гэнэ,
Голыг минь гогодон хэлж байна.
Аа яадгийн төөрөө л биз,
Гадагшаа гэж би илгээгчийг өмөөрлөө.
Халуун хүйтэнд хайлж хөлдөж байгаа даа,
Дотогшоо би өмөлзлөө.
Миний хөдөлгүүр чинь эзнийгээ
Тултал нь гишгиж явахад
Шатхуун дутааж ээрч муураагүй юм шүү дээ.
Миний хөдөлгүүр чинь эзнийгээ
Ганц бие зандан явахад
Эрхлэж явсан ганц минь юм шүү дээ
Gtr ийн түлхүүр алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц машин минь юмсан.
NSX ийн түлхүүр газраас олоод халаасалтал унагачихлаа гэж
Зүүдлүүлж олдсон ганц машин минь юмсан даа.
Бээрч яваа юм бол миний машин тэнд байгаад яах нь вэ дээ,
Асалт муудаж яваа юм бол миний хөдөлгүүр гадаа хучуулаад юухэв дээ
Эзэндээ л хүрээд ир.
Хүний нүдэнд бол төмөрийн хог шиг
Чанга дуутай хөгшин муу машин минь
Эзэндээ бол будаг нь ханхалсан
Цэмбгэр цагаан машин минь, эзэндээ ирээ.
Гаражаараа чамайг даллая,
Приусс авна гэж чамайг айлгая
Миний машин эзэндээ ирээ.
Хурдтайдаа миний машин хурай, хурай, хурай.
RC шиг эзэндээ давхиад ир, миний машин, Vroom, Vroom, Vroom
Image

Re: Гоша & авто

Posted: Wed Dec 25, 2013 2:20 pm
by sanjaa
... Приус авна гэж чамайг айлгая . . . хахаха яг хэлж шүү

Re: Гоша & авто

Posted: Wed Dec 25, 2013 8:40 pm
by Ariuka
INGEEL MUU PRIUSUUD DOROMJLUULDIIN ECO CAR SHII ZA KK

Re: Гоша & авто

Posted: Wed Dec 25, 2013 11:14 pm
by Alias
Гошшш??
Би чамд нэг л үг хэлээд гарлаа. Ажлаасаа гар, авгай хүүхэд гэр орноо бүхнийг орхи. Үсээ ургуулаад Зохиолчдын Эвлэлийн Холбооны хаалгыг шагай. Шүлэг бич, Болор цом ав. Дараа нь тайзан дээр гараад Авто Шүлэг унш.

Хүмүүс сонирхохгүй ч байж болно. Гэхдээ л мань хэд нь байнга очиж үзнээ.

Re: Гоша & авто

Posted: Thu Dec 26, 2013 12:19 pm
by Badka
hahahah yag unen

Re: Гоша & авто

Posted: Sun Dec 29, 2013 1:53 am
by gosha
Ha ha. Duunii ug yavaad baihaar ni shuleglchihleeshd. Nogoonoodoo rezin avdag bas neg shuleg segoee haytsoon kk.

Re: Гоша & авто

Posted: Sun Dec 29, 2013 1:58 am
by gosha
Ногоон эрх
Ногооноо чиний хөнгөн цагаан хайлшин обуданд чинь
Резин углая гэж резин авлаа
Хайсан бүхнээ олдог байсан интернэтээс
Сайн мууг ялгалгүй зардаг зарын сайтнаас
Авахгүй ч гэсэн үнийг нь асуудаг дугуйн худалдаанаас
өвөл зунгүй хямд байдаг өгөөмөрөөс
Резин хайлаа
Резин хайхдаа би нарийлж хайлаа
өөрөөсөө ч харамлаж хураасан дэвсгэрт бүрийн тоогоор нарийлж хайлаа
Чамдаа резин углаж өгье гэхэд
Нэгэн чингэлэгийн байтугай нэгэн захын резин үл таалагдана
Ногоон Волга минь
Элдэв системгүй ногоон минь
Шеви Импалад зөвхөн 1963 онд угсрагдсан 427куб/см (7.0 Л) Z11 V8 тавилаа гэж
Туршилтын гарааг давсангүй гэж хайллаа
Ногооноо чамд минь тавьсан суперчаржер хүчил төрөгчийг шунаглан сорж
1миль ийн зурхай хүртэл 1000н мориний хүч гаргана гэж уужирлаа
Резин дугуйтанг урдаа гаргахааргүй болж
Эхлэл бүхний манлайд гялалзана гэж тайтгарлаа
Ногооноо минь чи шуналаар амилсан адгуус
Цасанд дарагдсан мөрөөдөл
Ногооноо
Чи мөрөөдлийн үргэлжлэл...
Image
Гээл элийрчихлээ хаха

Re: Гоша & авто

Posted: Sun Dec 29, 2013 12:32 pm
by bd
Хаха заза би бас нэг оролдоод үздэг юм бил үү авто шүлэг.

Re: Гоша & авто

Posted: Sun Dec 29, 2013 12:44 pm
by Alias
Нэг нь амьдралаа алдвал болоо бус уу... Ядахдаа мань хэдийгээ тогтой байлга л даа.. Хэрэгтэй нэг нь явчих гээд байхын Би Ди. Гоша бол дүүрсэн хөөөн гээд хүлээн зөвшөөрч байна ш д. ГЭСНЭЭС Гоша чи нэг төрүүлж өсгөсөн хүмүүсдээ ганц дөрвөн мөрт шинэ он гарахаас өмнө нэг бол утсаар, нэг бол мессэжээр явуулаач хө? Лав чиний шүлэг тэр хүмүүст чинь таалагдана даа... Жаахан OFF Topic болчлоо. Зүгээр л бодсоноо биччихлээ...

Re: Гоша & авто

Posted: Sun Dec 29, 2013 5:07 pm
by gosha
29n jil tumsgunduu teesen aavdaa(unendee 7honog l do)
10n sar hevliudee teesen eejdee
14n jil surgaalia hairlasan uwuuduu
23n jil erhluulj usgusun emeedee bayarlaj yavdag l gej helmeer baina.

Re: Гоша & авто

Posted: Sun Dec 29, 2013 6:02 pm
by GaNBaYaR
gosha wrote:29n jil tumsgunduu teesen aavdaa(unendee 7honog l do)
үнэндээ сүүлийн 7 дахь хоног дээрээ амьд байсан нь.

Re: Гоша & авто

Posted: Thu Jan 09, 2014 4:04 pm
by Galaamn
Найраг холбож суухаар дугуйндаа хий нэмүүлээч дээ хөгшөөн хэхэ
Танай байранд манай ахынх амьдардаг юм. Тэгээд ногоон машиныг чинь эзэнгүй нэг машин найдвартай гээд манай байрны хашаанд авч ирээд тавьчихаад авахгүй байх шиг байна гээд ярихаар нь эзэн нь танай байранд байдаг шдээ. Наад ногоон чинь зүгээр аймар "дрифт каар" байхгүй юу хөдөлгүүр нь л гэхэд V6 гээд хэлчихсэн.
Ногоон машин дээрээ байхад чинь нэг нөхөр асаачих дрифт хийлгэе гээд байж магадгүй шүү:D

Re: Гоша & авто

Posted: Fri Jan 10, 2014 11:31 am
by gosha
He he. Nogooniig neg yum olj huchya da. Heden honogoos asaaj unay da