Page 27 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 23, 2013 9:41 am
by begunbe
Хуульч маань хэлж өгнө үү
Өчигдөр Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэнтэй холбогдон
1. МАХН байрны үүдэнд ээж нар цугларав. Энэ үед намын ажилтнууд, харуулууд "миний бодлоор" дур мэдэн зам дээр хаалт тавьж, автомашин оруулсангүй
2. СТӨ-с МАН-ын дэмжигчид гарах үед улаан туг барьсан "улаан хамгаалагч залуус" талбайн зүүн талын замыг маш удаан хугацаанд хааж тэнд ирсэн дэмжигчидыг гарч дуустал хөдөлгөөн зогсоож байгаатай таарав, бодвол орохдоо мөн төдийн хугацаанд хаасан биз...
Энэ үйлдлүүд хуулийн хувьд зөв үү?

Image

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 23, 2013 10:21 am
by GaNBaYaR
нийслэлийн замын цагдаагийн газраас зөвшөөрөл авах учиртай.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 23, 2013 11:01 am
by MuuG
жолооч саадыг тойрно гэхээс өөр тайлбар олдохгүй биздээ.

нийтийг хамарсан хөдөлгөөний улмаас л замын хөдөлгөөн саатсан гэдэг тайлбар өгөх байх. тэр хүмүүсийг, эрхтэй, эрхгүй гэж ярих гэхээр маш олон хүн зам гарч байсан, тэгээд зам дээр жолооч, явган зорчигчид зам тавьна л гэх гээд байгаан.
GaNBaYaR wrote:нийслэлийн замын цагдаагийн газраас зөвшөөрөл авах учиртай.
зам хааж арга хэмжээ хийгээгүй, орж гарахад зам дээр олон хүн байж зам саатуулсан гэх гээд байгаамаа.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 23, 2013 12:02 pm
by Ariuka
MuuG wrote:
odb wrote:Оюутнуудынхаа стипендийг хугацаатай хадгаламжид хийчихэж дээ, хүү цохиод байж байгаа. Өгөхгүй удаж гонжрох нигууртай
дандаа ч тийм байдаггүй байхөө. хөөрхий төрөөс мөнгө гаргуулах чинь сар бүр тавих мөнгийг бол бараг өмнөх бүтэн сард нь юмаа бэлддэг юм билээ.

бүрдүүлэх, танилцуулах бичиг баримт гэж зах замбараагүй байдаг юм билээ.

харин жилээр нь мөнгөө авчаад, сар бүр тавьж олгохдоо гонжроод байвал асуудал байж болох юм. :-?
nodnin bas heden sariin mungu ugulgui murisan ene er ni surtsan garuud baidgiin baih daa unuudur sanhuutei ni ochij uulzhaas

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 23, 2013 12:07 pm
by MuuG
Ariuka wrote:
MuuG wrote:
odb wrote:Оюутнуудынхаа стипендийг хугацаатай хадгаламжид хийчихэж дээ, хүү цохиод байж байгаа. Өгөхгүй удаж гонжрох нигууртай
дандаа ч тийм байдаггүй байхөө. хөөрхий төрөөс мөнгө гаргуулах чинь сар бүр тавих мөнгийг бол бараг өмнөх бүтэн сард нь юмаа бэлддэг юм билээ.

бүрдүүлэх, танилцуулах бичиг баримт гэж зах замбараагүй байдаг юм билээ.

харин жилээр нь мөнгөө авчаад, сар бүр тавьж олгохдоо гонжроод байвал асуудал байж болох юм. :-?
nodnin bas heden sariin mungu ugulgui murisan ene er ni surtsan garuud baidgiin baih daa unuudur sanhuutei ni ochij uulzhaas
цагдаа, авлигатай тэмцэх газарг, шударга өрсөлдөөн хэрэглэгийн төлөө газарт хэлнэ дээ, шалгуулна даа. та нар үндэслэлтэй юм ярьж, түүнийгээ баримт бичгээр нотолж байх ёстой гээд жаахан тэр хавиар цам үсэргэчихээч...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 23, 2013 12:09 pm
by Ariuka
hamt yavahuu hu he he

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 4:01 am
by Төгөлдөр
Би машинаа зарваа. Худалдаж авсан хүн маань үзэж үзэж авчихаад 7 хоногийн дараагаас худлаа асуудал яриад буцаая гээд байна. Мэдээж би буцаах хүсэлгүй мөнгөө үрээд зарчихсан. Нотариатаар батлуулсан байгаа. Бандан тас биздээ.
Худалдаж авч байхдаа энийг нь ингэж солино тэрийг нь тэгж янзлана гээд томроод байсан.
Зүгээр байсан машиныг чадах чадахгүй баахан оролдож будаа болгоод буцаах гээд байх шиг байна.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 4:02 am
by Төгөлдөр
Нотариатаар батлуулсан гэрээн дээр зарагдсан машиныг буцаахгүй гэдэг ч юмуу иймэрхүү маягийн нөхцөл байдаггүй юм байна тэй? Нэмэлт нөхцөл гэдэг дээр нь гараараа бичих ёстой байсан юмуу? Худалдаж авсан залуу хуулиар ярина мөнгөө буцааж авч чадна гээд дарамтлаад байна.
Наймаа буцахгүйгээр 100% бандан тас байж чадах уу?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 8:24 am
by bd
Чадна аа надад ч бас ийм зүйл тохиолдож байлаа. Худалдаж худалдан авах гэрээ хийгдчихсэн үл хөдлөх хөрөнгө 6 сарын хугацаанд хөдлөх хөрөнгө бол гэрээнд гарын үсэг зурсанаас хойш зарсан 2 хүн 2 уулаа л хоорондоо тохирохгүй бол буцдаггүй юм билээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 9:17 am
by red
Бандан тас шдээ

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 9:20 am
by Gantsog
Би ч бүүр ийм хэл амнаас айгаад, машинаа үнэнхүү шүтсэн хүнд нь л бүх асуудлыг нь тоочиж байгаадл зөвшөөрсөн гард зардийшд. Дараа нь ингээд бвал сэтгэлд бас сэв шүү

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 9:49 am
by Temuujin
udahgui mongol zarsan mashindaa 30 honogiin batalgaa ugdug boloh gd bh shig bn lee.
odoohondoo bitgii hutsaa geed suuj bhad yaj ch chadahgui.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 10:09 am
by Egu
Төгөлдөр wrote:Нотариатаар батлуулсан гэрээн дээр зарагдсан машиныг буцаахгүй гэдэг ч юмуу иймэрхүү маягийн нөхцөл байдаггүй юм байна тэй? Нэмэлт нөхцөл гэдэг дээр нь гараараа бичих ёстой байсан юмуу? Худалдаж авсан залуу хуулиар ярина мөнгөө буцааж авч чадна гээд дарамтлаад байна.
Наймаа буцахгүйгээр 100% бандан тас байж чадах уу?
uu tegii tegii mungiig chini urchihsen bolomjtoi bolohoor ugii geel 2 3 sar yavahad tegeedl bolnodoo bolno

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 10:18 am
by MuuG
Төгөлдөр wrote:Би машинаа зарваа. Худалдаж авсан хүн маань үзэж үзэж авчихаад 7 хоногийн дараагаас худлаа асуудал яриад буцаая гээд байна. Мэдээж би буцаах хүсэлгүй мөнгөө үрээд зарчихсан. Нотариатаар батлуулсан байгаа. Бандан тас биздээ.
Худалдаж авч байхдаа энийг нь ингэж солино тэрийг нь тэгж янзлана гээд томроод байсан.
Зүгээр байсан машиныг чадах чадахгүй баахан оролдож будаа болгоод буцаах гээд байх шиг байна.
Хариулт:

Иргэний хуулийн 243-т Худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг цагаан цаасан дээр, хар бэхээр бичсэн байдаг.

247 дугаар зүйл. Үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжих
247.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.

Нэгэнт мөнгөө өгөөд, түлхүүрээ аваад явсан бол одоо бандан тас... /гэхдээ, хуульд гарц байж л байгаа. ашиглаж чадвал.../
bd wrote:Чадна аа надад ч бас ийм зүйл тохиолдож байлаа. Худалдаж худалдан авах гэрээ хийгдчихсэн үл хөдлөх хөрөнгө 6 сарын хугацаанд хөдлөх хөрөнгө бол гэрээнд гарын үсэг зурсанаас хойш зарсан 2 хүн 2 уулаа л хоорондоо тохирохгүй бол буцдаггүй юм билээ.
туршлагаа хуваалцсан bd гишүүндээ баярлалаа... :ymapplause:

гэхдээ энэ бол буцах гэхээс илүү гэрээнээс татгалзаж байгаа ойлголт юм. Хуульд тодорхой хугацаа заасан юм бол байгаа. харин шаардах эрхээ хэрэгжүүлэх талаар яривал шал өөр зүйл. миний хувьд 1.5 жил унасан машиныг нийлүүлэгчид шүүхдэлцэж байгаад буцаалгаж байсан. тэгэхээр наад яриад байгаа тийм тойш хугацаа байхгүй.
Temuujin wrote:udahgui mongol zarsan mashindaa 30 honogiin batalgaa ugdug boloh gd bh shig bn lee.
odoohondoo bitgii hutsaa geed suuj bhad yaj ch chadahgui.
Баталгаат хугацаа гэдэг бол эдийн засгийн агуулгаараа ч, хууль зүйн агуулгаараа ч ҮЙЛДВЭРЛЭГЧ, НИЙЛҮҮЛЭГЧ л гаргах боломжтой зүйл. энгийн хэрэглэгчид тийм хугацаа тогтоох ямар ч боломжгүй. тэр тусмаа хуучин машин унаж, зарж, дамжуулж байгаа хүмүүс. машин зарах гэж байгаа бол бүх ноог нь хэлээд л шууд өг, мөнгөө ав. тэгээд хоёр тийшээ.

харин юм хумыг нь хамаа замбараагүй сольсон байж, өөрийнхөөрөө гээд хэлээд зарчихсан, одоо харин тэрийг нь худалдан авагч мэдсэн бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг.

одоо харин баталгаа гаргаж байна уу? шаардлага тавьж байна уу? гэдгээ л сайтар тунгаана даа...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri May 24, 2013 12:19 pm
by Ochki
manaihnii hiigeed bdag gereend neg tom dutagdal bdag,

mashinii odoogin baidlig batalgaajuulah gazar gej uug ni bailgaval zugeer, zarsan avsanda halgaagui,

--hervee muu sanaatai baagii taaraad mashiniig chin avaad 1 hongiin dotor motor-g ni soliod tavichihaad butsaana geed bval yaahuu. hen yalgahin bee.