Приус 20 идэхийн учир.
Амралтын өдрөөр олон зүйлийг бяслагаж, бодож, ном уншиж сууж байгаад
АРГА Ч ҮГҮЙ БИЗДЭЭ гэж дүгнэлтэд хүрлээ. Товчхондоо бол бензин дуусахаар нь тал банк Нано92 шунхлайгаас хийлгэсийн. тэгээд бүх юмаа тэглэчихээд, 10 км явсны дараа эргээд харсан чинь машин идэлт 5.3 км/л гэж байна. Хараад тал харвачих шахлаа. зүүн талаа бариад хуйхаа майжаад хэсэр бодож байгаад хийсэн дүгнэлт.
Өвөл бидэнд юуг авчирдаг вэ?
Хүйтэн
Замын бөглөрөл
Утаа
Ном сударт дурдахнээ, агаарын урсгалын мэдрэгч нь темпратурыг хэмжиж компьютерт мэдээлэл өгдөг. Хэрвээ хүйтэн байвал бензин өгөлтийг нэмдэг, хөдөлгүүрийг халаах арга хэмжээ авдаг гэж байгаа юм. орох ч тэр, гарах ч тэр агаар аль алинд хэмжигч байдаг юм байна. Хөдөлгүүр халсан үедээ арай бага бензин өгдөг байгаа юм.
Замын ачаалал мэдээж ойлгомжтой салооноо халаах, хөдөлгүүрээ халаах гэж бензин хөдөлгүүр нь байнга шахуу ажилласаар байгаад тогтмол бензин ашиглаж байгаа юм. тэгээд би ямар ганцаараа бөглөрч байгаа биш, бүгд л таг тагжирч, нам нагжирч байгаа болохоор хэдэн мянган тонн ч түлш, бензин зам дээр самарч байгаан.
Утаа харин ямар нөлөөтэй вэ? Угтаа химийн талаасаа бол хөдөлгүүрт
агаар буюу иймэрхүү химийн нэгдэл орох ёстой байх.
тэгээд ороод, тэсрээд, шатаад, хөөгдөөд гарахдаа каталик хувиргагч, дуу намсгагчаар шүүгдээд Угаарын хий, азот, бага зэргийн ус болоод гарах ёстой. Гэтэл бөглөөн дотор зогсож байхад машины салоонд ч агаар гаднаас авах аргагүй байдаг. машин битгий хэл өөрсдөө амьсгалах цэвэр агаар нь байхгүй байхад.
Тэгээд бүх машин өөсрдийн гаргасан угаар, утаа, хүнд металаар ажиллана гэдэг чинь тэсрэлт мэдээж муудна. машин янзалдаг, ухдаг, гадарладаг бүх хүн мэднэ. агаарыг чөлөөтэй урсгадаг, ордог болгоод өгөхөөр тэсрэлт сайжирж, хүч нэмэгддэг гэдгийг. ингээд тэсрэлт муудаад эхэлнэ гэдэг чинь бензин нэмэх шалтгаан компьютерийн хувьд мөнөөс мөн болж байгаа юм. ядаж байхад дийлэнх машин яг л урд машины онжооноос агаараа сордогийг ч хэлэх үү.
ийм л юм болчиж байгаам даа. :p
Ингээд шийтээ идээд, шит бензин хэрэглээд, шит агаар ашиглаад, шит шиг зам дээр зогсож байхад ер нь ингэж идэхгүй гээд ч яадгийн. хцццссс... 8-}
гэснээс сүүлд сонссон онигоо.
нэг жолооч нөгөөгөөсөө: Гадуур ямар байна? гэхэд: Хөдөлгөөнгүй байна. Яг зураг шиг гэж хариулж байна гэнэ.
ямар ч хөдөлгөөнгүй гацсаныг хэлж байгаан.