Page 26 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 9:40 am
by Jargale
өргөдөл бичээд өгчих. тэгээд ер нь сайн яривал машиныхаа үнийг нэхэмжилж болно шүү.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 10:24 am
by MuuG
sanjaa wrote:За тэхээр манай үеэлд нэг ийм явдал болсон байна.
Хотоос Дарханы чиглэлд явж байж. Цайдам хавьд явж байтал замын хагархай таарахаар нь хурдаа хасаад тойроод гарч л дээ. Гэтэд араас нь нэг жийп асар хурдтай ирээл тас гээл мөргөчихжээ. Машин нь мөргүүлсэн хүчиндээ шидэгдээд замын хажууруу ороод зогссон. Машины арын хэсэг тэр чигээрээ маш ноцтой гэмтсэн. Азаар дотор нь явсан хүмүүс зүгээр боловч нэг хүн толгойдоо гэмтэл авсан байна. Цагдаа дуудаж хэмжилт хийлгээд машинаа ачаад аваад явсан байгаа юм. Гэтэл одоо 50:50% буруу болсон байна. Манай хүн болохоор арасаа мөргүүлсэн, хүний эрүүл мэнд хохирсон гэж гомдолтой гэсэн боловч жиптэй нөхрийн талд бүх юм эргэчжээ. Энэ тохиолдолд гомдлоо барагдуулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
том артай нөхөр л ийм юмыг тэгэж мушгиулж чаддах байхдаа...

өрсөлдөгч чинь том л хүн байна даа. гэхдээ одоо яахав үзэж тарах зам бий.

1. Ослын актад гомдол гарга. Ослын акт үндэслэгүй гарсан байна. шинээр шинжээчийн дүгнэлт хийлгэмээр байна гээд. Автын прокурорт гаргана.

2. нэгэнт ослын актыг үндэслэж даатгал хийгддэг учраас одоо даатгалын тухай ярихад эрт байна.

3. ажилтай чинь ярьна, чимээгүй өнгөрөх үү? ажлаа алдах уу? гээд гуцаад байвал, тэр бичлэгийг нь хийж байгаад бүх хэвлэл мэдээлэлд хандана гэж хэлэх хэрэгтэй. төрийн албан хаагч байна уу? юу байна хамаагүй. тухайн үед бол жолооч болохын хувьд эрх зүйн харилцаанд оролцож байсан. харин ажлаа хийгээд явж байсан бол өөр асуудал шүү.

Ослын актыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гомдол гаргаад, хэргийн газрын зураг, машинуудын гэмтсэн байдал зэргийг бүрэн үндэслэлтэйгээр дахиад дүгнэлт хийлгэх хэрэгтэй. тэгээд акт чинь шинээр, дахиад гарахдаа үнэнд ойртож чадаж байвал тэгээд даатгал, хохирол үнэлэгч, иргэний журмаар нэхэмжлэх гэж ярина.

Өөр бас нэг арга байна. Хохирлоо үнэлүүлээд, Эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж үзэж болох юм. гэхдээ энд бас л ослын актыг үндэслэнэ. гол нь нөгөө нөхөр "хурдаа тохируулаагүй, шаардлагатай үед зогсоох арга хэмжээ аваагүй" гэдэг үндэслэлээр буруутгагдах ёстой. тэгээд бас хохирлын хэмжээ яригдана. энэ үед хөндлөнгийн үнэлгээний компани хэрэгтэй.

амжилт,
жич: 30 хоногт нь багтааж гомдлоо гаргаарай.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 10:30 am
by MuuG
odb wrote:Цаад тал чухам ямар үндэслэлээр 50 50 болгож байгаа юм бол доо. Тэрийг эхлээд мэдмээр, акт этр гарсан байх учиртай, ер нь бол дүрмээ бариад л дайрдаг газар даа, овоо л явдал болох байх, гэхдээ л үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж заргаа авах нь авна. Арын тэрэг:
1. замын нөхцөл байдалд тохируулан хөдөлгөөний хурд болон хоорондын зайг сонгож яваагүй
2. аюул тохиолдсон үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй гэж үзнэ.

шалтгаангүйгээр гэнэт зогсох болон удаан явахыг хориглоно гэх боловч замын хагархай байсан тул шалтгаан болно. Даатгалтай бол даатгалын компани урд тэргэнд нөхөн олговор буюу нийт хохирлын 80% хүртэл, жолоочийн хариуцлагын даатгалаар 1 сая хүртэл төгрөгийн бодит хохирлын ба 4 сая хүртэл төгрөгийн эмчилгээний зардлын олговор өгөх ёстой. Даатгалын компаниасаа зөвлөгөө аваад
1. арын тэрэгний жолоочтой иргэний шугамаар,
2. 50 50 гэсэн актыг хүчингүй болгохын тулд акт гаргасан замын цагдаатай захиргааны шүүхэд тултал шүүхдээд үзэх болов уу.
3. Жинхэнэ шалтгаан замын хагарал тул зам засварын компанитай шүүхдэж болно, өмнө 1 хүн хотын захиргаатай иргэний журмаар ингэж шүүхдээд хохирлоо гаргуулж авч байсан гэж уншсан.

2 тал ээлжилж гомдоод дээд шүүх хүртэл явна л даа угаасаа, заначихсан л бол цуцалтгүй, замын дундаас буцалтгүй үзэх хэрэгтэй.

за MuuG гишүүний өмнүүр баахан дэмийрчлээ, ^:)^
Санаа зоволтгүй дээ. Ер нь энэ хэсгийн юманд чи их сайн хариулдаг, оролцоо өндөртэй хүний нэг шдээ.
тэгэж байгаад хожмын нэг өдөр нүүр нүүрээ харж, зүс зүсээ үзэж танилцнаа л гэчихсэн байгаа.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

заримдаа миний мэдээгүй, санаагүйг та хэд бас бичсэн байдаг л даа.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 11:56 am
by Ochki
deer neg yum yarigdlaa...

nuh toirch baisan gej bn l da. yaaj nuh toirch bsnaas bolood guivuulj bolhimlda.
-za tgd zam ni guitsej turuulj boldog heseg bsan uu uguiyu gedgiig bas tootsoh heregtei.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 2:53 pm
by MuuG
Ochki wrote:deer neg yum yarigdlaa...

nuh toirch baisan gej bn l da. yaaj nuh toirch bsnaas bolood guivuulj bolhimlda.
-za tgd zam ni guitsej turuulj boldog heseg bsan uu uguiyu gedgiig bas tootsoh heregtei.
тэр ч тийм шүү. замаасаа гараад явж байхад нь давхиж очоод мөргөсөн ч байж болох юм. актыг нь үзээгүй болохоор тааж мэддэг таван хаан биш, тамшаалж иддэг тарлан бух биш гэдэг л болох юмдаа...

гэхдээ л зам дээр байна уу, замгүй газар байна уу, жолооч зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг үндэслэлээр арын машин яаж ч бодсон бурууддаг л юм даа...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 3:03 pm
by Ochki
yur ni bol bi 2 udaa mashinii araas orhod yaaltchgui ter 2 nuhrin buruu bsiim shu geed helchuul aluuldin boluu.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 3:13 pm
by MuuG
Ochki wrote:yur ni bol bi 2 udaa mashinii araas orhod yaaltchgui ter 2 nuhrin buruu bsiim shu geed helchuul aluuldin boluu.
чи ч муухан хуульчиас илүү үзэх байлгүй... туршлагаарааа боловсроно гэж л тэрийг хэлээд байгаамдаа.

Бээгий бол бүр аймар.... хаха. =))

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 4:17 pm
by Ochki
-тэр ч нэг нь гарцнаас гар ирээл урд гозойтол зогсдгиймда тэгээл хойноос нь орсондоо. тэгээд л тэрний буруу давуу эрхтэй замын шулуун яваа машиндаа зам тавьж өгөөгүй гээл авхуулсан гарцанаас гарч ирээд 25м дотор гусуулсан тул тэрний буруу 25м-с гарцан байсан бол миний буруу болох байлаа гэж. угаасаа 25с хол байх байсан бол зогсоод амжчих байсан л да.

- гарцан дээр хүн буулгаж байсан баагийлда. буруу газар зогсоод хүн буулгаж байсан. гэхдээ энэн дээр би бас машинаа зогсоогоогүй гэдгээр буруутгагдаж байсын байна.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 5:55 pm
by StONE
MuuG wrote:
sanjaa wrote:За тэхээр манай үеэлд нэг ийм явдал болсон байна.
Хотоос Дарханы чиглэлд явж байж. Цайдам хавьд явж байтал замын хагархай таарахаар нь хурдаа хасаад тойроод гарч л дээ. Гэтэд араас нь нэг жийп асар хурдтай ирээл тас гээл мөргөчихжээ. Машин нь мөргүүлсэн хүчиндээ шидэгдээд замын хажууруу ороод зогссон. Машины арын хэсэг тэр чигээрээ маш ноцтой гэмтсэн. Азаар дотор нь явсан хүмүүс зүгээр боловч нэг хүн толгойдоо гэмтэл авсан байна. Цагдаа дуудаж хэмжилт хийлгээд машинаа ачаад аваад явсан байгаа юм. Гэтэл одоо 50:50% буруу болсон байна. Манай хүн болохоор арасаа мөргүүлсэн, хүний эрүүл мэнд хохирсон гэж гомдолтой гэсэн боловч жиптэй нөхрийн талд бүх юм эргэчжээ. Энэ тохиолдолд гомдлоо барагдуулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
том артай нөхөр л ийм юмыг тэгэж мушгиулж чаддах байхдаа...

өрсөлдөгч чинь том л хүн байна даа. гэхдээ одоо яахав үзэж тарах зам бий.

1. Ослын актад гомдол гарга. Ослын акт үндэслэгүй гарсан байна. шинээр шинжээчийн дүгнэлт хийлгэмээр байна гээд. Автын прокурорт гаргана.

2. нэгэнт ослын актыг үндэслэж даатгал хийгддэг учраас одоо даатгалын тухай ярихад эрт байна.

3. ажилтай чинь ярьна, чимээгүй өнгөрөх үү? ажлаа алдах уу? гээд гуцаад байвал, тэр бичлэгийг нь хийж байгаад бүх хэвлэл мэдээлэлд хандана гэж хэлэх хэрэгтэй. төрийн албан хаагч байна уу? юу байна хамаагүй. тухайн үед бол жолооч болохын хувьд эрх зүйн харилцаанд оролцож байсан. харин ажлаа хийгээд явж байсан бол өөр асуудал шүү.

Ослын актыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гомдол гаргаад, хэргийн газрын зураг, машинуудын гэмтсэн байдал зэргийг бүрэн үндэслэлтэйгээр дахиад дүгнэлт хийлгэх хэрэгтэй. тэгээд акт чинь шинээр, дахиад гарахдаа үнэнд ойртож чадаж байвал тэгээд даатгал, хохирол үнэлэгч, иргэний журмаар нэхэмжлэх гэж ярина.

Өөр бас нэг арга байна. Хохирлоо үнэлүүлээд, Эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж үзэж болох юм. гэхдээ энд бас л ослын актыг үндэслэнэ. гол нь нөгөө нөхөр "хурдаа тохируулаагүй, шаардлагатай үед зогсоох арга хэмжээ аваагүй" гэдэг үндэслэлээр буруутгагдах ёстой. тэгээд бас хохирлын хэмжээ яригдана. энэ үед хөндлөнгийн үнэлгээний компани хэрэгтэй.

амжилт,
жич: 30 хоногт нь багтааж гомдлоо гаргаарай.

50 50 болчуул 2-уулаа л хохироод үлдэнэ гэдгээ цаад хүндээ хэлээч тэгсэнээс хэн нэг нь буруутай болоод даатгалаас аль нэг машинаа засах төлбөр гаргуулж авсан нь дээршдээ.

Даатгал чинь үүссэн эрсдэлийг л багасгах үүрэгтэй тул ашиглаж байсан нь дээр

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu May 16, 2013 6:04 pm
by Beegii
MuuG wrote:
Ochki wrote:yur ni bol bi 2 udaa mashinii araas orhod yaaltchgui ter 2 nuhrin buruu bsiim shu geed helchuul aluuldin boluu.
чи ч муухан хуульчиас илүү үзэх байлгүй... туршлагаарааа боловсроно гэж л тэрийг хэлээд байгаамдаа.

Бээгий бол бүр аймар.... хаха. =))
Xa xa заза чишш тэр чинь залуу халуун цусны алдааа омоглонч байж гэхдээ л бусдын буруу л байсымлдаа :D

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue May 21, 2013 8:04 pm
by Ariuka
ene kollejiin tulbur tootsoo stipentiin talaarh gomdol sanaliig haana hend handaj boloh ve hu

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue May 21, 2013 8:55 pm
by mendamar
Боловсролын яамны энэ талыг хариуцсан хүнтэй. яамны сайдад ч өргөх бичиг барьж болно.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue May 21, 2013 9:18 pm
by Ariuka
Баярллаа дүү маань техник технологийн коллежид сурдаг юмаа ирэх жил төгсөх юм намар төлбөрөө таллаж төлөөд үлдэгдэлийг нь стипентээсээ суутгуулхаар тохирсон байж гэтэл одоо төлбөрөө бэлнээр төлөөд дараа нь стипентээ ав гэсэн гэнэ эдний санхүү нь яг юу хийх гээд байгаа юм бүү мэд

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Tue May 21, 2013 11:02 pm
by odb
Оюутнуудынхаа стипендийг хугацаатай хадгаламжид хийчихэж дээ, хүү цохиод байж байгаа. Өгөхгүй удаж гонжрох нигууртай

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed May 22, 2013 12:21 pm
by MuuG
odb wrote:Оюутнуудынхаа стипендийг хугацаатай хадгаламжид хийчихэж дээ, хүү цохиод байж байгаа. Өгөхгүй удаж гонжрох нигууртай
дандаа ч тийм байдаггүй байхөө. хөөрхий төрөөс мөнгө гаргуулах чинь сар бүр тавих мөнгийг бол бараг өмнөх бүтэн сард нь юмаа бэлддэг юм билээ.

бүрдүүлэх, танилцуулах бичиг баримт гэж зах замбараагүй байдаг юм билээ.

харин жилээр нь мөнгөө авчаад, сар бүр тавьж олгохдоо гонжроод байвал асуудал байж болох юм. :-?