Page 26 of 46

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Sat Dec 20, 2014 9:09 pm
by Toogy
Банк бинзенээр хэд явахыг нь шалгамаар санагдаад дүүргэчихлээ. Шар асаад 5км яваад дүүргэхэд 60л оров.
Image

Re: Toogy's auto blog

Posted: Mon Dec 22, 2014 1:59 pm
by Toogy
Хөдөө мал дээр байдаг аав ээж хоёр нэг жижиг тэрэг авна гэнэ ээ.
Би toyota probox санал болгоод л сууж байна. Хөдөө энгийн уналганд хэрэглэчих өөр боломжын сонголт юү байна.

Image
Хөдөө ямар түгжирээ энэ тэр байх биш, автомат хурдны хайрцагтай тэрэг зүгээр ч юм шиг. Хаяа янз бүрийн асуудал гарвал түрээд асаачихна гээд механик хурдны хайрцагтай нь зүгээр ч юм шиг.

Re: Toogy's auto blog

Posted: Mon Dec 22, 2014 5:08 pm
by Jargale
MT suzuki escudo bval yaadgiin? haach yavchihna bas mosttoi. harin kabin dotroh bagtaamj n baga bh bhdaa

Re: Toogy's auto blog

Posted: Tue Dec 23, 2014 12:07 pm
by MuuG
наад пробокс чинь намдана гэхгүй бол их боломжийн сонголт санагддаг шт. Битүү артай амжиргаа цагааны зэрэглэлийн жийп л гэдийн билээ шт.

сайхан сунайтал өндөрлөөд. тэгээд 4 дугуй хөтөлдөг, механик пробокс бол бас л овоо хэдэн жил уначих унаа санагдаад байгаа шт. зундаа кардан голыг нь тайлаад авчдаг, мангар бага иддэг л гэж хүмүүс хэлэх юм билээ.

1nz-fe мотор хаа ч хүргэчих байхөө.

Re: Toogy's auto blog

Posted: Tue Dec 23, 2014 1:25 pm
by Toogy
MuuG wrote:наад пробокс чинь намдана гэхгүй бол их боломжийн сонголт санагддаг шт. Битүү артай амжиргаа цагааны зэрэглэлийн жийп л гэдийн билээ шт.

сайхан сунайтал өндөрлөөд. тэгээд 4 дугуй хөтөлдөг, механик пробокс бол бас л овоо хэдэн жил уначих унаа санагдаад байгаа шт. зундаа кардан голыг нь тайлаад авчдаг, мангар бага иддэг л гэж хүмүүс хэлэх юм билээ.

1nz-fe мотор хаа ч хүргэчих байхөө.
Би бас бодоол байна, Зузаахан дугуй тавиад ч юм уу сайхан өндөрлчихөд болчих юм шиг санагдаад байна. Ээж голдуу унах болхоор автомат байвал илүү амар байх. Хөдөө автомат ч бай механик ч бай ялгаагүй бага иднэ биз.
Санаа нь бол аймаг, сум орохдоо унахаас илүүтэй хурга ишиг, ундны ус гээд ойр зуурын зүйлс зөөх зэргээр ойр зуурын уналганд л гол нь ашиглах гэж авах гээд байгаа юм. Уул хадаар юү юүгүй яваад байхгүй ч цэлийсэн талд бас унахгүй. Тэгэхээр 4 дугуй нь хөтөлдөг автомат байвал тун дажгүй сонголт болох юм шиг санагдаад байна.

Re: Toogy's auto blog

Posted: Fri Dec 26, 2014 7:04 pm
by Galaamn
Онцлог нь 4WD MT хувилбар гэж байдаггүй юм биш үү? МТ бол заавал FWD гэж ойлгосон.

Re: Toogy's auto blog

Posted: Fri Dec 26, 2014 8:10 pm
by Toogy
Galaamn wrote:Онцлог нь 4WD MT хувилбар гэж байдаггүй юм биш үү? МТ бол заавал FWD гэж ойлгосон.
Харин тийм юм шиг байна. Хөдөө унах юм чинь 4WD нь дээр биз гэж бодоол байна. Ямар ч гэсэн судлаал байж байна. Форестор уул нь . . . гэхдээ би форестороос айгаад байдаг юм.

Re: Toogy's auto blog

Posted: Fri Dec 26, 2014 11:58 pm
by Galaamn
хаха тэр Форестерийг мартаа...
Ийм өгөгдөлтэй үед пробоксоос өөр хувилбар харагдахгүй байна. хэхэ
Хөтлөгчийн хувьд цас мөсөнд FWD Харриераас 4WD Vitz илүү явдаг юм байна лээ бараг.

Re: Toogy's auto blog

Posted: Tue Dec 30, 2014 10:31 am
by MuuG
витзийг дэвсээд хойш нь татаад л пробокс ш дээ.

Хэрвээ ойр зуур, ил задгай юм зөөхөд зүгээр гэх юм бол онцгой төлдөггүйгээр нь 4WD амжиргаа цагаан бас зүгээр шдээ.

Re: Toogy's auto blog

Posted: Tue Dec 30, 2014 10:46 am
by Naraa
Жимни гэж нэг сонголт байна. Жижигдэнэ гэвэл чиргүүл чирчихнэ. Хөдөө байнга унахад яг тохирно.

Re: Toogy's auto blog

Posted: Tue Dec 30, 2014 8:26 pm
by Temuujin
terios cami bn.

Re: Toogy's auto blog

Posted: Fri Jan 02, 2015 4:55 pm
by Jargale
МТ гээд байгаагын учир нь акк суулаа гэхэд түрж тоголж байгаад л асаачихна. АТ чинь тэгээд л холбочихоор цахилгааны утас юу билээ энэ акк дийлэх болов уу гээд л байналдаа. бусдаар ч биеийн амрыг харуул АТ АТ

Re: Toogy's auto blog

Posted: Fri Jan 02, 2015 7:21 pm
by bd
Galaamn wrote:Онцлог нь 4WD MT хувилбар гэж байдаггүй юм биш үү? МТ бол заавал FWD гэж ойлгосон.
4wd MT 1nz-fe гэж байгаа шүү. Яг өнгөрсөн зун японоос захиж оруулж ирсэн машины талаар яриад байна хэхэ. Өнгөрсөн жил бас аав ээж 2 хөдөө унаад явчихдаг Эрдэнэт дотор унахад данхайхгүй өвөл идэш чирээд ирчихдэг бага иддэг гэсэн шаардлагуудыг бүрэн хангаж байна. Нэг бүтэн шар 8 бүтэн хонь 3 ямаа ачаад 11 сард Архангайгаас наашаа ирсэн. Идэлт хүч явдалд нөлөөлөх юм алга гэж аав хэлсэн. Аав ээж 2 ын машин гэхдээ АТ л дээ хөгшин хүмүүс речактай ноцолдох гэж лай. Ер нь тэгээд акк 3 жилдээ нэг солиод байхад ямар ч асуудалгүй шд. Ирэх зун энд тэнүүгээр явна гээд төлөвлөгөө гаргачихсан байна лээ. Намхан гэдэг л асуудал. Гэхдээ тийм том биш. Ардаа пүршээр урдаа хаймараар өндөрлээд 1 размер том дугуй тавиад л жийп шүү дээ.

Re: Toogy's auto blog

Posted: Mon Jan 05, 2015 11:00 am
by Jargale
bd-iin helj bgaach tiimldee soliod bhad asuudalgui. harin mani met zarimdaa haihramjguigeesee bolood akk suulgah asuudal bas bnaa. tiim haayaa haayaagiin genetiin uyed l ...

Re: Toogy's auto blog

Posted: Tue Jan 06, 2015 1:47 pm
by Toogy
Image
Шинэ жилийн урт амралтыг далимдуулж хөдөө хэд хоног амарч яваад ирэв.
Ирээд өндгөн тулгуур, саран гарны тулк солиуллаа, тэнхлэг тохиргоо хийлгэлээ. Бас бүтэн угаалганд орууллаа.
Явж байгаад тормос гишгэхээр урд түг хийсэн дуу гараад байсаныг тормосны аппарат дугараад байгаа юм болов уу гээд задлаад үзсэн чинь тормосны аппарат цап дээр суудаг 17-ын боолт суларчихсан байх юм.

Зураг дээр улаанаар тэмдэглэсэн боолт шууд сугарч гарч ирээд байна, уул нь нааш, цаашаа хөдлөхөөс биш гарч ирдэггүй санагдахын. Гайгүй байгаа?
Image