Page 25 of 35

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Jul 28, 2014 9:59 pm
by Alias
Өнөөдөр би юу унаж байна вэ?

Тиймээ, сая гадаа цайны цагаараа мөстэй кола хүв хүйтнээр нь шимэн машиныхаа хажууд зогсохдоо төрсөн асуулт. Багаас минь мөрөөдөн энэхүү машины рүль дээр ядахдаа сууж үзнэ дээ гэсэн мөрөөдөл минь биелэв. Манай Монголд хэдий энэ машин олон байдаг боловч Монголд байхдаа би салонд нь ч сууж үзээгүй, зөвхөн цонхоор нь л шагайж харсан, Youtube бичлэг үзээд, рүль речак зэргийг нь харан өөрөө барьж буйгаар мөрөөдөн явсаар олон жилийг өнгөрөөсөн. Харин өнөөдөр энэ машин бол минийх.

Хэдий G55, AMG, BRaBus, ArT нэмэлт байхгүй ч гэсэн так сток (онгон)-оороо буй, 75 дөнгөж гараад явж буй хурдан буян. Австриас ирсэн гэр бүл албандаа бичүүлэн төрийн албанд зүтгэж явсан, холдож үзээгүй үүх түүхтэй сайхан амьтан байх юм.

G 400 CDI гээд биччихэд бусад G-klasse-аас миний машин юугаараа илүү, ямар хувилбар болох нь хэлүүлэлтгүй биз. Хөдөлгүүрийн талаар ярьваас турбочаржертай 4.0-н дизелл хөдөлгүүр, наддаа л таарсан морьны хүч.

100-д одоогийн байдлаар 12 идэх төлөвтэй, хурдны зам дээр 9 идэх хандлагатай байгаад нь би талархаж байгаа. Олон км явуулаагүй байж өнгөн сэтгэлээр энэ машиныг дүгнэх нь дульмаг учраас зураг оруулан энэ бичлэгээ Submit дарахаар шийдэв.

Яг авсныхаа дараа. Огт угаагаагүй нэг халтар байхдаа.

Image

Image

Харин энэ бол угаасны дараа. Өөрөө сайхан 3 цаг угаасан болно. G-н төмөр хүртэл өөр юм.
Ажил дээрээсээ байн байн гадаа гараад хараад баймаар санагдах юм.

Image

Image

Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Jul 28, 2014 10:14 pm
by Garidaa
Avna daa

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Jul 29, 2014 6:21 pm
by begunbe
их биеийн төмрийн зузаан бараг 2мм байдаг санагдана... G400 2 янзын хөдөлгүүртэй, эхнийх нь асуудалтай эд байсныг яаралтай засаж гаргасан байх... S class дээр чухам олон зовлон үүсгээд байсан тухай уншиж байсан юм байна... Мэдэхгүй хүн таних амархан, хөдөлгүүрийн хуванцар бүрхүүл нь ондоо
BEFORE
Image

AFTER
Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jul 30, 2014 12:26 am
by Alias
Ийм нь зөв үү агаа? Агаагаасаа их юм асууж байнаа муу дүү нь.

Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jul 30, 2014 1:11 am
by Alias
Гадаа бороо орлоо хөөрхий, ажил ч тарав. Хар юмтай хүн чинь арчаад л байдаг байх даа одоо :((

Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jul 30, 2014 10:35 am
by MuuG
арчаад л байдаг юм даа. тэгэж байгаад арчихаа болиод эвлэрч эхэлдийн.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jul 30, 2014 11:38 am
by IrmuuN
бараан өнгөтэй машин ч хэцүү юм байна лээ дээ кк. Мэдрээд л байж байна

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jul 30, 2014 12:18 pm
by Baaska
арчсанаас арчаагүй нь дээр үе ч байна. ялангуяа тэр сэгсгэрээр арчихад бол царап, зураас үүснэ гэж найгүй.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jul 30, 2014 1:41 pm
by MuuG
дандаа усаар булхаад арчвал ер нь зүгээр дээ.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jul 30, 2014 1:46 pm
by IrmuuN
наадхаа нааш нь ачуулаа.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jul 30, 2014 3:04 pm
by MuuG
аль аль нь ачигдах нь тодорхой, аль аль нь эзэн нь бас тодорхой болоо байлгүй дээ.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu Jul 31, 2014 10:23 pm
by Alias
Image



Миний өрөөний ханан дээр наалттай байдаг зарчим.

1. Орлого : Зөвхөн ганц орлогоос бүү хамаар, 2 дахь орлогыг бий болгох хөрөнгө оруулалт хий.
2. Зарлага: Өөртөө хэрэггүй зүйлс худалдаж авбаас, тун удахгүй өөрт хэрэгтэйгээ зарах хэрэг гарна.
3. Хадгаламж: Зарлагын дараа үлдсэнийг хадгалах гэж хэрэггүй, хадгалаад үлдсэнийг нь зарцуул.
4. Эрсдэл: Голын гүнийг 2 хөлөөрөө хэзээ ч бүү шалга.
5. Хөрөнгө оруулалт /Investment/ : Хэзээ ч битгий 1 сагсанд бүх өндөгөө хий
6. Хүлээлт: Шударга байдал бол маш үнэтэй бэлэг. Үүнийг хямд хүмүүсээс хүлээх хэрэггүй.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu Jul 31, 2014 10:47 pm
by Alias
Cая би авто-той холбоотой санхүүгийн тайлангаа бичиж дуусгав. Нээх нуугаад тэрийгээ байх ч юм алга. 9 сарын дотор нөгөө анх аваад галд шатсан 500 евроны Голф-н наймай хаа хүрсэн талаар нэг сэгсийсэн сайхан пост хийх үү? Дэмий юу?

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri Aug 01, 2014 6:09 am
by Onolbaatar
za tegee l haviin hun germanaas po ruu mashin zuuguud l unana.,nuguuduh ni ochood zaragdahgui etsest buruutan ni henbe gedeg deer duu 1 teigeer chamaig gej zarlana.,

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri Aug 01, 2014 6:36 am
by Alias
Авгай Approved (зөвшөөрсөн) болно. Санхүүгийн асуудал шийдэгдэв. Яг ийм болоход ганц дутуу зүйл нь будаг, их гэрэл 2 үлдлээ дээ.
Энэ хүрэхэд ч хэцүү зүйлс зөндөө л байлаа шүү :ymhug:

Image

Image

Image