Page 25 of 61

Re: Davaanaa's page

Posted: Thu Feb 28, 2013 12:27 am
by mendamar
mori uraldaad bgan muu mashin uraldaad bgan mu arai bishee

Re: Davaanaa's page

Posted: Thu Feb 28, 2013 1:44 am
by TMR
davaanaa wrote:1 литр гэж байна шүү...
[ Image ]
Нэг литр шатахуунаар 111км зам туулдаг Фольксваген XL1 бэлэн боллоо. 2013 оны Geneva Auto Show дээр танилцуулагдах гэж байна.
2012 оны Delhi Auto Expo дээр анх танилцуулагдаж байсан бол энэ удаад Гурав дугаар сарын тавны өдөр Женевт худалдаалагдах байдлаар нь харах боломж дэлхий нийтэд олдож байна.
[ Image ]
XL1 бол эдийн засгийн үр ашигаар супер гэгдэх бөгөөд шатахуун зарцуулалтаар хамгийн багад тооцогдож байгаа. Түүний дизель-цахилгаан хосолсон хөдөлгүүр 313mpg/mile per gallon/ өөрөөр хэлбэл 111.11kmpl/km per liter/ гэх үзүүлэлттэй. Фольксвагены мэдэгдлээр XL1 шатахуун зарцуулалгүй дан цахилгаанаар 50км замыг ажралгүй туулах юм байна.
Анхны санаа Доктор, Профессор Ferdinand Piëc – ийн зөгнөлөөс 2002 онд гарч байжээ.
Гайхалтай нь түүний жин 795кг бөгөөд 184кг нь л ган болон төмөрөөс бүтсэн юм.
2 цилиндр бүхий турбо-дизель хөдөлгүүр 48 морьны хүч гаргадаг. Цахилгаан хөдөлгүүр нь нэмэлт 27 ингээд нийтдээ 75 морьны хүчин чадалтай.
[ Image ]
Энэ жилийн хувьд тодорхой хязгаартай үйлдвэрлэж буй бөгөөд цаашдаа эрэлтээс шалтгаалан үйлдвэрлэлийн тоо хэмжээг тогтоохоор төлөвлөсөн байна. Мөн зах зээлд худалдаалагдах үнийн хувьд эцсийн байдлаар хараахан тогтоогоогүй юм байна.

From: VolksWagen Mongolia
ene mashiniii morinii huch chiniihaas iluu bnauu gui yu =)) ;;)

Re: Davaanaa's page

Posted: Thu Feb 28, 2013 11:03 am
by davaanaa
Ийм тэмцээн зохиосон байх нь....
http://www.wikimon.mn/content/44513.shtml

Re: Davaanaa's page

Posted: Thu Feb 28, 2013 4:22 pm
by davaanaa
За тээврийхээ татваруудыг төлцгөө...
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураалтыг маргааш эхлүүлэхээр боллоо. Энэ нь нийслэлийн хэмжээнд хоёр үе шаттайгаар хэрэгжих юм. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд албан татвар,төлбөрийг хүлээн авна. Харин зургадугаар сарын 10-24 –ний өдрүүдэд хяналтын үзлэг, шалгалтыг хийх ажээ. Энэ жилийн хувьд үзлэг, оношлогоог нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгино хайрхан дүүргүүдэд явуулах бол татвар, төлбөрийг дор дурдсан байршлуудад авах юм байна.
Image
Бүрдүүлэх шаардлагатай материал:
Иргэн:

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
Иргэний үнэмлэх

ААНБ:

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Албан татвар, төлбөр төлсөн баримт
Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/ тус тус шаардлагатай аж.

Re: Davaanaa's page

Posted: Fri Mar 01, 2013 9:47 am
by davaanaa
Манай баячуудаа гэж...
Image
Image
Image
Image
Image
Image
Image

Re: Davaanaa's page

Posted: Fri Mar 01, 2013 10:09 am
by davaanaa
За 1-р эгнээгээр явж болохгүй нь байна шүү манайхаан....
Маргаашнаас нэгдүгээр эгнээг “журамлана”
Замын цагдаагийн газраас маргаашнаас буюу гуравдугаар сарын 1-ээс эхлээд 1 дүгээр эгнээг чөлөөлөхгүй явж байгаа жолооч нарт хариуцлага хүлээлгэх, нийтийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар гудамж замын хяналт шалгалтыг зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд журам зөрчсөн жолооч нарт сануулга өгөхөөс эхлээд эрхийг нь хасах, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах аж.

Мөн энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолоочийн тээврийн хэрэгслийн зурган мэдээллийг PAPARAZZI TRAFFIC гэсэн facebook группын хаягаар ирүүлвэл Замын цагдаагийн газраас тухайн жолоочид хариуцлага хүлээлгэж, мэдээлэл өгсөн иргэдэд эргэн мэдэгдэх юм байна.

Re: Davaanaa's page

Posted: Fri Mar 01, 2013 3:39 pm
by davaanaa
Жинхэнэ япон спорт машин ....
Япончууд дэлхий дахинд маш их хэмжээний сонирхолтой, өвөрмөц, чанартай Машинуудыг гаргадаг гэдгийг бид мэднэ. Тэд хангалттай их хэмжээний машиныг үйлдвэрлэж завгүй иргэдийн ажил, амьдралыг хөнгөвчилж өгсөн буянтай компани билээ. Тэдний гаргасан концепт (бүрэн бус загвар)-оос харахад, Наран улсын иргэд илүү чамин, илүү хүчирхэг машин зохион бүтээхийг зорьж байсан бололтой.

Honda Argento Vivo. 1995 он.
Image
Image
Машины нэр нь “Мөнгө” хэмээн орчуулагдаж байгаа юм. Харин энэхүү машиныг Япончууд дан ганц өөрсдөө хийгээгүй бөгөөд тэдэнд Pininfarina тусалсан байна. Өнгөний зохилдлогоо гайхалтай болсны ачаар энэхүү хүлэг нэлээд чамин болсон аж. Концептондоо 5 цилиндрийн 2,5 мотортой байхаар төлөвлөгдөж байжээ. Гялалзсан хэсгүүдийг нь хөнгөн цагаанаар, хар хөх хэсгүүдийг нь шилэн хуванцараар хийсэн байна.
Энэхүү концепт хэд хэдэн шагнал хүртсэн ч цуврал хэлбэрээр гарах боломжгүй байсан юм. Учир нь энэ үед Honda S2000 хэмээх загвар нэлээд алдартай болж байжээ. Гэсэн хэдий ч Honda Argento Vivo нэлээд хэдэн удаа үйлдвэрлэгдсэн байна. Жишээлбэл: Энэхүү машин Бруней Султанд маш их таалагдсан учир тэрээр бүр 5 ширхэгийг захиалж байжээ. Гэвч Бруней энэхүү хүлгийн зөвхөн гадаад үзэмжинд болсон болов уу. Учир нь түүний Argento Vivo-ийн эд ангиудын бараг ихэнхи нь Mercedes-Benz SL73 AMG байсан байна.

Mitsubishi HSR-II. 1989 он.
Image
Image
Mitsubishi HSR-II (Highly Sophisticated-transport Research ) нь энэхүү загварын залгамжлагч нь байсан бөгөөд хамгийн хурдан нь байжээ. Mitsubishi HSR-II нь 300 морины хүчин чадалтай, V6 хөдөлгүүртэй, цагт 320 км-ээс ч илүү хурдалж чаддаг байсан бөгөөд аэродинамик элемэнтүүд нь машиныг илүү нэр хүндтэй болгож байсан байна.

Nissan Trail Runner. 1997 он.
Image
Nissan Trail Runner-ын концептыг хөдөө, орон нутгийн замаар илүү хурдтай явахад зориулан хийж байжээ. Тэрээр 205/55 R18 дугуйтай, Nissan Skyline GT-R-ын жолоотой байсан байна. Капотны доор нь 185 (196 Нм) хүчин чадалтай хөдөлгүүр, 6 янзын тохиргоо хийж болох араатай байжээ. Машины салон нь шар оруулгатай, спорт суудалтай байсан байна. Мөн тэр үед ховорхон байсан ксенон гэрэлтэй болохоор төлөвлөж байсан байна.

Suzuki GSX-R/4. 2001 он.
Image
Image
Image
Саяхныг хүртэл Японд 280 морины хүчин чадалтайгаас илүү чадалтай тэргийг үйлдвэрлэхийг хориглож байсан хэдий ч хөнгөн тэрэг үйлдвэрлэхийг хэзээ ч хориглож байгаагүй юм. Тиймээс Японд хөнгөн тэрэг нэлээд үйлдвэрлэгддэг байжээ. Suzuki GSX-R/4-ийн концепт нь эдгээрийн нэг юм.
Тэр маш жижигхэн байсан бөгөөд ердөө л 3,5 метр урт, 640 кг жинтэй, GSX-1300R Hayabusa-ийн 4 цилиндрийн хөдөлгүүртэй, 173 морины хүчин чадалтай, минутанд 11 мянган эргэлт хийдэг байжээ. 6,3 секундын дотор 100 км хүртэл хурдаа авдаг байсан бөгөөд хамгийн ихдээ 226 км\цаг хүртэл хурдлах чадалтай байсан аж. Suzuki GSX-R/4-ийг цувралаар үйлдвэрлээгүй ч түүний өвийг "Formula Hayabusa" залгамжилсан байна.

Yamaha OX99-11. 1992 он. Жинхэнэ Yamaha Power
Image
Image
Yamaha нь 320 км хүртэл хурдалдаг, 3.2 секундэд хурдаа авч чаддаг байсан бөгөөд шилдэг хүлгийн тоонд орж байжээ.
Yamaha OX99-11 нь 3,5 мотортой 400 морины хүчин чадалтай V12 хөдөлгүүртэй байсан бөгөөд минутанд 10,000 эргэлтийг хийдэг байсан байна. Машины кузовыг хөнгөн цагаанаар хийсэн учир 1150 кг жинтэй байжээ.

Mazda RX-500. 1970 он.
Image
Image
Шилэн хуванцарын ачаар энэ машин хөнгөхөн байсан бөгөөд ердөө л 850 кг жинтэй байв. Цагт 240 км хурдлах чадалтай.
Mazda RX-500 нь 247 морины хүчин чадалтай, 491 см.куб багтаамжтай хөдөлгүүртэй байсан байна.
Mazda компани нь Mazda RX-500-г хамгийн өндөр хурдыг тодорхойлохын тулд ашиглаж байжээ. Концептын нэг сонирхолтой нь ард талын гэрэл янз бүрийн өнгөөр асдаг байсан бөгөөд эдгээр гэрлийн тусламжтайгаар машины хурдаа авч байгаа, зогсох гэж байгаа гэх мэт хурдтай холбоотой үйлдлүүдийг мэдэх боломжтой байсан байна.

Мэдээг : www.СААК.mn

Re: Davaanaa's page

Posted: Fri Mar 01, 2013 3:48 pm
by davaanaa
Нэлээн төстэй болсон 2 загвар ....
2012 Ford Explorer
Image
2013 Land Rover Range Rover
Image

Re: Davaanaa's page

Posted: Sat Mar 02, 2013 3:02 pm
by gunbat
Өчигдөр бууж байналээ Рэнж Роверууд лав л хар цагаан 2

Re: Davaanaa's page

Posted: Sat Mar 02, 2013 3:14 pm
by davaanaa
gunbat wrote:Өчигдөр бууж байналээ Рэнж Роверууд лав л хар цагаан 2
hehe ugaasaa gaduur gants 2 bas yavjiilee :P

Re: Davaanaa's page

Posted: Sun Mar 03, 2013 12:23 am
by Jargale
Niit 5 orj irseen shine n. bugd ezentei bolson bgaa orj irenguutee

Re: Davaanaa's page

Posted: Mon Mar 04, 2013 10:15 am
by begunbe
Image
Ийм дугуйтай машин харагдав...

Re: Davaanaa's page

Posted: Mon Mar 04, 2013 1:18 pm
by mendamar
Энэ нээрээ хэтэрхий уужим салтайтай шүү.Хөөрхий энэ дугунь яаж ч харагдаад байгаан бүү мэд. Размер үзэмжинд нь таарсан хэмжээтэй юм тавихгүй

Re: Davaanaa's page

Posted: Mon Mar 04, 2013 4:51 pm
by davaanaa
begunbe wrote:[ Image ]
Ийм дугуйтай машин харагдав...
энэ 1 л бишээ... хэхэ

Re: Davaanaa's page

Posted: Wed Mar 06, 2013 11:22 am
by davaanaa
Ороод тоглоод үз...
http://www.flashdrivinggame.com/