Page 25 of 59

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Jul 25, 2012 12:43 pm
by rog
Хоёр Эстон эр шөнийн клубт ирэв. Бид 2 арван долларын хүүхэн авья.
-10 долларын хүүхэн ий? 10 доллараар та хоёр тэр хашааны буланд хоорондоо унтчих.
Хэсэг хугацааны дараа тэр хоёр эргээд ирэв. Бид хоёр унтчихаад ирлээ, мөнгөө хэнд өгөхөв?

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Jul 25, 2012 12:44 pm
by rog
Нэг эмгэн дэлгүүрээс 3 хайрцаг муурын хоол авав. Худалдагч:
-Би таныг мууртай гэдгийг мэдэхгүй байж ийм олон хоол өгөхгүй ээ, тэгэхээр та муураа авчирч байж ав. Хөөрхий эмгэн муураа авчрав. Маргааш нь нохойн хоол бас л 3 хайрцгийг авав. Худалдагч:
-Би таныг нохойтой гэдгийг чинь мэдэхгүй байж ийм олон хайрцаг хоол өгч чадахгүй ээ. Нохойгоо авчирч байж ав. Хөөрхий эмгэн бас л гэр рүүгээ явж нохойгоо авчрав. Гурав дахь өдөр эмгэн худалдагч дээр ирэв:
-Та энэ хайрцаг руу гараа хийгээдэх ээ… Худалдагч хайрцаг руу гараа хийснээ:
-Паа ямар заваан юм энэ чинь *** байна шүү дээ…!!!… Эмгэн:
-Би одоо 3 ширхэг 00-ийн цаас авч болох уу???

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Jul 25, 2012 12:44 pm
by rog
Ээж, ээжээ, ээж!!!
- Би том өрөөнд байна. Хүрч ирээд яасан, яах гээд дуудсанаа хашгираад байлгүй хэл, гэсэнд хүү алцаганан бүх өрөөг дамжин ээжийнхээ дэргэд ирснээ:
- Би баасан дээр гишгичихсэн юм. Та цэвэрлээд өг тэгэх үү гэжээ.

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Jul 25, 2012 1:10 pm
by rog
Залуу эр, бүсгүй хоёр ойд ирж гудас дэвсэн нөгөө юугаа яаж эхлэв. Гэнэт хаанаас ч юм баавгай гараад ирэв:
- Хөөе залуу! Чи ийм сайхан ойд, ийм сайхан байгальд ийм сайхан цэцгийг хугалж ийм сайхан хүүхнийг ингэж байхдаа яахав дээ!
Залуу айх гайхах зэрэгцэн өндийв. Баавгай:
- За за тоглосон юм. Чи хурдан дуусга. Дараа нь би шүү.

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Jul 25, 2012 1:21 pm
by rog
3 хүүхэн ямар байрлалаар унтах дуртайгаа ярилцаж байна.
Нэг дэхь нь
-Би энгийн л байрлалаар унтах дуртай
Хоёр дахь нь
-Би сонгодог байрлалаар л унтах дуртай
Гурав дахь
-би Эмнэг сургах дуртай гэв
Нөгөө хоёр нь гайхаад эмнэг сургана гэдэг чинь яаахыг хэлдэг юм бэ?
Яаах юу байхав эрэгтэйнхээ дээр суучаад би дохтой гэж хэлээд уналгүй 2 минут тэсэхийг хэлдэгийн

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Jul 25, 2012 3:50 pm
by rog
Нэг залуу робот авчээ.Тэр нь худлаа ярихаар алгаддаг.Тэгээд туршиж үзэхээр оройн хоолон дээрээ ажиллуулжээ.
Хүүгээсээ:Миний хүү өнөөдөр хаана байсан бэ?
-Сургууль дээрээ
Робот хүүг алгадав
-Заза найзындаа DVD үзсэн юмаа
-Ямар DVD?
-Toy story
Робот дахиад алгадав.
-Заза би *** үзсэн юм
-Юу?? Би чиний насан дээр ....
Робот аавыг нь алгадав
ээж: Хахаха Чиний хүү ч мөн дөө
робот ээжийг алгадав

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Fri Jul 27, 2012 3:28 pm
by Jargale
Хоёр Чукча ярьж бна.
-Өчигдөр би арван доллар олоод.
-Азтай л бна шдээ Тэгээд?
-Хуурамч болохоор нь хаяцан.
-юу нь хуурамч байна???
-Хэзээ арван доллар хоёр тэгтэй байсийн!!!

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Mon Jul 30, 2012 12:26 pm
by Javkhlan
TemkaaZ wrote:Гүй тэгээд зам дээр D дээрээ тавиад унтраацан, машин нь асахгүй байгаа хүнийг яах вэ?
=))

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Mon Jul 30, 2012 12:27 pm
by rog
Одоо яахав дээ тэгээд л 103 ДУУД л гэх байх даа... :]

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Tue Jul 31, 2012 11:55 am
by Uuganaa
Image

ЭЭЖДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ

2345678899 энэ миний дансны дугаар шүү. Мөнгө явуулаарай. Оймснууд бүгд цоорсон. Эргүүлж өмсөөд нөгөө тал нь бас цоорсон. Тэгэхээр нь амыг нь битүүлж оёод нөгөө талыг нь хайчлаад хаячихсан, болж л байна. Угаасаар байж цамцнуудын зах элэгдсэн. Цагаан цамцаа индүүдэж байгаад түлчихсэн. Зах нь биш л дээ. Хааяа нэг дотуураа өмсчихдөг юм. Хилэн өмдийг угаагаад пааран дээр тохчихсан чинь шар туяа суучихсан байна. Хими цэвэрлэгээнд арилгачихдаг гэнэ лээ. Тэр нь мөнгө л авах байлгүй. Дотуур байр дулаахан болохоор даарахгүй байна. Гараад явахаар л жаахан тийм. Нэг ноосон цамц авъя гэж бодож байтал мөнгө дуусчихсан. Цэцэн эгчийг арван мянган төгрөг зээлээч гэхэд харамлаад өгөхгүй байгаа юм даа. Аравхан мянга шүү... Цэцэн эгчид танд байдаг шиг ид шид байхгүй л дээ. Нэг өдөр өлсөөд байхаар нь Баянаа ахынд очсон чинь.

-Залуу хүн байж өвгөн хужаа шиг бээцийгээд л... гэж ирээд загнаж байгаа юм даа. Ямар их гомдсон гэж санана. Намайг өлсөөд ирснийг мэддэг тань шиг мэдрэмж Баянаа ахад лав алга. Байранд ирээд толгой өвдөөд хэвтэж байтал манай байрны багш орж ирээд:

-Бодолд дарагдаад юу болоо вэ, дурлачихаа юу гэж байгаа юм даа. Та байсан бол шууд л мэдээд “Миний хүү, толгой нь өвдөө юу” гээд духыг минь барьж үзээд “ээ, халуунтай байна, дулаахан хучуулаад хэвт” гэнэ дээ. Багш болохоор гадаа гарч сэтгэлээ сэргээгээч гэдэг байгаа даа. Багшид тийм мэдлэг яаж байх вэ дээ, ээж минь.

Манай ангийнхан САА явж төмс хураасан. Миний гар холгогдоод, бүр шүүс гоожсон. Биднийг авч явсан даргад хэлээд чөлөө авах гэтэл:

-За, юун сүртэй юм. Залуу хүн байж янгуучлаад гээд чөлөө өгөөгүй шүү дээ. Тэд нарт тань шиг хүнийг хайрлах сэтгэл байдаггүй юм билээ.

Сөхөрч унатал өдөржин ажиллуулчхаад усан шөл өгсөн. Тэгснээ залуу хүнд зохихгүй гэх юм биш цохиод бай ч гэх шиг, оюутан хүн олдсон дээр нь сайн гүвээд ав ч гэх шиг, тэгснээ за, хоол идчихсэн юм чинь үлдсэн нэг машинаа дүүргэчих гэдэг байгаа. Хүмүүс ямар муухай байдаг юм бэ. Би таныг санаагүй. Та “миний хүү ээжийгээ санаж болохгүй шүү, тэгвэл муу сурна” гэсэн болохоор би санахгүй байгаа. Би сайн сурч байгаа.

Харин би таныг зүүдэлсэн юм байна. Манай өрөөнд та хоол хийгээд инээгээд сууж байсан, тэгснээ хөдөө ч яваад байх шиг учир нь олдохгүй. Зүүд гэж бас балай хог юмаа. Саяхан бас зүүдэлсэн, даанч сэрээд ирэхэд та байхгүй байсан л даа.

Манай ангийн хүүхдүүд ихэнх нь англи хэлний дамжаанд явж байгаа. Одоо бүгд л англи хэл сурах гэдэг болж дээ. Тэр нь бас л мөнгө. Уг нь сурчихвал зүгээр л юм. Ядаж номыг нь худалдаад авчихвал. Хэлний ном болохоор их үнэтэй.

Ноцолдож байгаад урчихсан дээлийг минь өглөө босоод ирэхэд оёчихсон, хөл бөмбөг өшиглөж байгаад салгачихсан гутал нэг л мэдэхэд бүтэн болчихсон, өлсөөд ирэхэд хоол бэлдчихдэг ид шидтэн яг үнэнийг хэлэхэд танаас өөр байдаггүй юм байна. Хүү нь ухаан суусан. Таны мөнгийг хэрэггүй юманд огт үрэхгүй. Ахиухан мөнгөтэй бол хоёр ч дамжаанд зэрэг сурна.

Өө нээрээ таны бие сайн уу, бөөр тань өвдөж байсан, зүгээр болсон уу? Та “миний хүү өвдөхгүй бол ээж нь өвдөхгүй” гэдэг шүү дээ. Та худал хэлэхгүй ээ. Би өвдөөгүй болохоор таныг сайн байгаа л гэж боддог. Энд бөөрний маш сайн эм байна. Авах гэтэл мөнгө байдаггүй ээ. Ээжээ, нээрээ энд сүү зөөж баймаар аягүй гоё сав байна. Даанч мөнгө байхгүй. За за, ээжээ хүн хаалга цохиод байна. Баяртай... ТҮЦ-ний эгч гөөхийнийхөө мөнгийг...

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Aug 01, 2012 1:13 pm
by Erdi
ХҮҮ - ХҮҮЕ ААВ БИ 50 CENT -ын тоглолт үзье
ААВ - ТЭГ ТЭГ МИНИЙ ХҮҮ ШИРЭЭН ДЭЭР 1 $ БАЙГАА ДҮҮТЭЙГЭЭ ЦУГ ОРООД ҮЗЧИХ

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Aug 01, 2012 4:47 pm
by Jargale
Copy-дов.
Дэлхий рүү харь гаригийхан дайраад Монголын Нийслэлийг л эзэлж чадсангүй гэнэ.

Дайрсан гаригийн Ерөнхийлөгч генералуудаасаа Улаанбаатарыг яагаад эзэлж чадаагүй талаар байцаалт авч байлаа..

- Улаанбаатарын дайснууд хамгаалалтын маш нарийн технологитой, техникийн өндөр мэдлэгтэй, хот нь их нарийн зохион байгуулалттай юм байна.
...
- Чи наадхаа ойлгомжтой тайлбарлаадхаач..

- Бид хот руу дайрахад тэд аль хэдийн хамгаалалтын өтгөн хортой утаа тавьсан байсан. Бид онгоцоо орхиод тэднийг хайж хайж ололгүй буцаад ирсэн чинь онгоцыг маань задлаад юу ч үгүй вагонуудад ачаад явуулчихсан байсан. Хэсэг хулгайчийн араас бид нэхсэн боловч хотоо зугтахад тун зохимжтойгоор ойр ойрхон барилга барьж зохион байгуулсанаас гадна замаа бидний машин явах аргагүй болтол дэлбэлсэн байна лээ.

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Wed Aug 01, 2012 5:46 pm
by Tech
- Гүндэгмааг үзмээр байна, яаж үзэх вэ?
- Тэгжээж Цагаанбаатарт алуулах гэж байгаан!

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Thu Aug 02, 2012 3:35 pm
by tukuu
Нэгэн Даянч лам агуйд даянчилж ахуйд хунс хүргэж өгөхөөр залуу бүсгүй иржээ. Харааж охиноороо, юм үзээгүй бүсгүйг хараад ламтаны сэрэл хөдөлжээ. Энэ үед бүсгүй:
- Та яагаад ингэж агуйд ганцаараа бясалгал хийж суудаг юм бэ?
- Надад нэг шулам буй, түүнээ номхотгохоор л энд ингэж суудаг юм.
- Тэр шулам их хэцүү юу?
- Хэцүү, хэцүү. Гэхдээ тэр шулмыг тамд оруулбал амархан номхорно гэж номд заасан буй. Харин тэр там нь чамд буй.
Ингээд хүүхэнтэй хурьцал үйлджээ. Бүсгүй:
- Таны наад шулам үнэхээр бэрх эд юм. Миний там маш ихээр өвдөж байна.
За тэгээд өдөр бүр ирж шулмыг номхотгодог болж гэнэ. Даянч ч сүүлдээ мань хүүхнээс уйдаад:
- За энэ мөчөөс эхлээд миний шулам бүрэн дарагдав гэхэд хүүхэн:
- Таны шулам ч дарагддаг юм байж, харин миний там шулмасгүйгээр тэсэж байж чадахаа болилоо гэсэн гэдэг.

Re: МАФ .мн ХАМГИЙН ЗЭРЛЭГ ОНИГООНУУД ЭНД!

Posted: Sat Aug 04, 2012 4:47 pm
by sukhee
Жудо бөхийн тэмцээн дээр зөвлөгөө өгч байгаа нь:
1. Яваад өгөөч
2. Түргэн хөдлөөч
З. Түргэн боогооч
4. Чи яагаад байгаа юм бэ?
5. Одоо хийгээчээ
6. Бариад аваач
7. Тавиулаач
8. Сэгсрээд хийгээч
9. Араас нь сайн мордоод хий
10. Сайн тэврээд дараач
11. Урдаас нь түлхээч
12. Салтайнаас нь гараад дараач
13. Хойноос нь хийгээч
14. Бөгсөө сайн оруулаач
15. Бөгсөө хаяач