Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Thu Apr 04, 2013 7:33 pm
Энэ тохиолдолд ер нь үзээд алдсан нь зүгээр дээ. Айж, шээрэгнээд байх юу байсын!!!StONE wrote:Сайн уу
Манай охин дүү 3 сард Центерпойнтын урд орой бөглөөнд харьж явахад нь араас нь хүн гүйж ирээд чи хүний өсгийн дээгүүр гараад явчлаа гээд тэгэхээр нь үгүй гэсэн би гараагүй гэсэн чинь хажууд байсан цагдааг дуудаад бичиг баримтыг хурааж авсан. Тэгээд төв замын цагдаа дууудаад ирээд хэмжилт хийчээд нөгөө хүнээ гэмтэлт үзүүл гэсний дагуу Гэмтэлд нөгөө хүнийг үзүүлэхэд хугаралт, бэртэл, зөөлөн эдийн гэмтэл байхгүй гэсэн юм.
Тэгээд дараа нь цагдаа нь бичиг баримтыг нь буцааж өгөөд энэ хэрэг хаагдсан гэж бодож байсан чинь нөгөө хүмүүс прокурорт гомдол гаргасан байна.
Прокурорт тэр хүмүүс манай дүүг гарцан дээр хүн дайраад цугтаасан гээд эмчилгээний зардал нийт 560 мянган төгрөг нэхэж байгаа.
Дүү болохоор өөрөө тэр өсгийг нь дайрсан үгүйг мэдэхгүй байгаа байгаа оройны 17:30 цагт уугаасаан түгжирээн дунд явж байсан машин миний нэр дээр байдаг болохоор намайг бас хариуцагчаар дуудсан.
Цагдаагаас камерын бичлэг шалгаж өгөөч гэхээр тэнд камергүй гээд байгаа, бас тэр хүмүүс шүүх эмнэлэгээр үзүүлээд хавдсан гэсэн дүгнэлт гаргуулцан байна.
Дүүг өчигдөр прокурор дээр очиж уулзсан чинь чи өөрөө буруугүй гэсэн нотлох баримтаа гаргаж өг, нотлох баримтгүй бол энэ хүмүсийн зөв болно гээд байгаа.
Одоо тэгээд яавал дээр үү. Ганц хоёр хүнээс асуухаар ийм хэрэг зөндөө байдаг тэр 560 мянгыг нь төлөөд сал, бөөн шүүх энэ тэр болж байгаад дүүг чинь буруутай гээд бүх зардалыг нь гаргуулаад дээрээс нь эрүү үүсгээд ял өгдөг гээд байна.
Энэ тохиолдолд яасан нь дээрүү. Ядаж нөгөө тал нь хэл ам ихтэй хүмүүс юм аа. Тэр нэхсэн мөнгийг нь өгөөд салсан нь дээр юм шиг байна. Мөнгө өгөхдөө гомдол санал байхгүй гэсэн бичиг заавал хийлгэх үү. Мөнгө төлчүүл цаашаа шүүх энэ тэр гэхгүй поркурор дээрээ энэ хэрэг хаагдах уу. Дараа энэ хүмүүс бас дахиад мөнгө төгрөг, шүүх энэ тэр гээд дахиад гомдол гаргаад байх юм болов уу.
Энэ тохиолдолд ер нь яасан нь дээр үү?
Эрүүгийн хэрэг үүсгэх тухайд:
Одоо эрүүгийн хэрэг үүсгэх тухайд бол хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан байх ёстой. Хавдсан нь хүндэвтэр гэмтэл мөн үү? шүүх эмнэлэгийн дүгнэлтэн дээр чинь гэмтлийн зэргийг нь тогтоосон байх ёстой. Тэрнээс зүгээр нэг таньдаг эмч дээрээ очоод хавдсан гээд бичүүлээд өгсөн байвал тэр бол нохойн жогохой.
Харин шүүх эмнэлэгийн эмч хүндэвтэр гэмтэл учирсан гээд биччихсэн байвал тэр чинь ёстой асуудал. Гэхдээ шүүх эмнэлэгийн дүгнэлтийг дахиж гаргуулах хүсэлт гаргаж болно шдээ. Зүгээр л бичгээр гаргаад өг. Хүлээн зөвшөөрөхгүй байна, өөр эмч нараар дахин гаргуулмаар байна гээд бүр ямар асуудлыг тодруулах гэж байгаагаа сайн бичээд өгөх хэрэгтэй.
Одоо нотлох, нотлуулах тухайд:
1. Хэргийн газрын үзлэг гэдэг юм хийсэн байгаа. Тэрийгээ сайн үзэх хэрэгтэй. Хаана, хэнийг яаж дайрсан гэсэн байна? дайрсан, дайраагүй гэдэг чинь тэндээс л эхэлнэ дээ. Тэнд тодорхой бичээгүй, заагаагүй байхад шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт гарах учиргүй.
2. Өөр бас нэг анхаарууштай зүйл шүүх эмнэлгийн дүгнэлтээс өмнө Гэмтэл согог сэргээн засварлах клиникийн эмчээ ол. Тэр эмчийн чинь өөр гэмтэлгүй гэж бичсэн баримт байх ёстой. Ер нь юм халуун дээрээ, анхны үзлэгээр л хамгийн хөдлөшгүй юм тогтоогдох ёстой. Хэрвээ үзлэг хийсэн бол тэмдэглэл, рентгэн зураг авсан л байх учиртай. Түүгээр нь тухайн үед бэртэл, гэмтэл огт гараагүй гэдгийг нь олж тогтоох хэрэгтэй. Иймэрхүү заль мэх ч байж мэдэх юм. ганцаараа явж байгаа, хүүхэдтэй хамт явж байгаа хүмүүсийг ингэж зальддаг. Үнэхээр охин дүү чинь хүний араар гарахдаа дайрч байгаагаа мэдээгүй юм уу? эсхүл худлаа заль мэх байсан юм уу? хүний хөлийг дайрч шүргэхэд яаж ч бодсон толиор цохиж барьдаг л баймаар юм.
3. Сөрөг нэхэмжлэл гарга. Гаргахаасаа өмнө хавтаст хэрэгтэйгээ очоод танилц. Хаана, юу бичээтэй байгааг нэгд нэггүй уншаад үз. За тэндээс юу харах вэ? гэвэл яг дайрсан, дайруулсан гэдгийг юугаар нотолж байгаан? Бас хэргийн газрын үзлэг дээр хэн хэн гэдэг цагдаа байсын? Яаг юуг харсан үзсэн гэж байгаан? Тэрийг сайн анхаарч уншаад үз.
4. Одоо нотлох баримтуудыг үзсэний дараа бүх юм нотлогдож байх ёстой. Гэмт хэргийн хувьд яг дайрсан мөр нь хаана байгаан? Гуталных нь хаагуур дайрсан мөр байгаан? Зураг нь байгаа юм уу? тэр үед ямар гуталтай байсын? Эмэгтэй хүн бөгөөд өндөр өсгийттэй байсан бол яаж ч бодсон өгсий хавдтал дайрах боломжгүй, бүр цаашлаад газар хэвтэж л байгаагүй юм бол яаж хөлийг нь дайрахын? Үнэхээр дайрсан бол түүний улмаас ямар гэмтэл учирсан нь үнэн юм уу? юугаар нотлогдож байгаа юм? тэр хөлд нь учирсан гэж шүүх эмнэлгийн тогтоосон гэмтэл нь яг дугуйнаас болж үүссэн гэдгийг яаж тогтоож байгаан? Физикийн хувьд тийм жинтэй, босоо тэнхлэгт байгаа резинэн дугуй тэгэж дайрах боломжтой юм уу? дайрсан нь үнэн бол тэр гэмтэл нь яг учирсан байх боломжтой юм уу? энэ дээр хүсэлт гаргаад шинжээчийн дүгнэлт гаргуулсан ч болно. /2 дахь хүсэлт гэсэн үг шдээ тэ?/ Тухайн тээврийн хэрэгслийн дугуйны мөр мөн юм уу? мөн гэдгийг нь юугаар нотолж байгаан? /гутал дээр гарсан дугуйны хээ, машины дугуйны хээтэй таарч байх ёстой./ хамт явсан хүнээс гадна ямар гэрч байгаан? Дайраагүй гэдгээ нотлох гэхээс илүү дайрсан, дайраад гэмтсэн гэдгийг бүрэн нотолж чадахгүй бол тэр чинь тэгээд ч нөгөө талын нотлох баримт болно. нотолж чадахгүй бол, дайраагүй гэдгээ нотлох гэж зүтгэх хэрэггүй. Гэрчийн мэдүүлгээ их мэдээтэй өгөөрэй!!!
5. За цааш нь тухайн үед үзэгдэх орчин ямар байсын? Гарцаар гарч байсан гэдгээ юугаар яаж нотлохын? Зураг хэмжилт хийх үед ямар газар орон байсын? Гарцаар гарч байхдаа гэрэл чийдэн байсан юм уу? гэрлээрээ гарч байсан юм уу? улаан байхад мал шиг яваад шүргүүлсэн юм уу? бас л сонин асуудал...
эцэст нь хэлэхэд хүндэвтэр гэмтэл мөн, гэмтлийн зэргээрээ тэрэнд орж байгаа, тэгээд танай дүүгийн барьж явсан машин яг дайрсан гэдэг нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байвал хохиролгүй болгоод, эвлэрээд сал.
хэрвээ хүндэвтэр гэмтэл биш байвал наадмуутайгаа нэгийгээ үз. Эрүүгийн хэрэг биш болчихно гэсэн үг. юу өгчихөөд нотолж байгаа гээд байгааг нь сайн үзэх хэрэгтэй.