Ралли тормос
Хичээлийн дэвтэр дээр бол "F1, Go-Kart, Rally машины 4 дугуйнд 4 тормосны аппарат байх, liquid brake system-тэй тохиолдолд дараах онол үйлчилнэ" гэж бичжээ.
Анарын зурган дээр шууд ярилцаад явах уу даа?
За тэгэхээр надад энэ фейсбүүкээс олсон зураг, дэвтэр дээр зурсан онолын зураг 2 байна. Тун адилхан учраас тормосны зарчмын шүүмжийг бичье. Энийг бичихдээ найзаа өмөөрсөн байдлаар зөв буруу гэж байна гэж битгий бодоорой. Онол талаасаа шүүмж өгч байгаа болно.
Тойрогт орохоос өмнөх тормос
Тойрогт орохоос өмнө шулуун чиглэлд тормослон дараагаар нь тойрогруу орох үедээ хааз өгөх нь эргэлтийн тойрг-г багасгах хэдий ч тормосны зам үүсгэн, эргэлтийг тойрон гарах хугацааг уртасгадаг. Сайн тал нь тэнцвэр болон аюулгүй байдал.
Тэнцвэрийн чиглэл өөрчлөгдөөгүйн гол ойлголт нь жолооч эргэлтрүү орохоосоо өмнө тормослон төвөөс зугатах хүчийг аль хэдийн зугатуулан, бас тэрийгээ тойрогт орохоос өмнө буцан голлуулсан гээд бодоод үзье (мэдээж тэр хүч тэндээ цай уугаад сууж байна гэж байхгүй нь мэдээж).
Энэ тохиолдолд сайн тал нь юу вэ?
-Эргэлтрүү ороход урд дугуй стрессдээгүй байгаа учраас залалтын response өндөр байна
- Эргэлтрүү машин энерцитэй орох боломж байгаа учраас энерциэ хадгалан хөдөлгөөний хурдыг үргэлжлүүлэх боломжтой.
Сул тал нь юу вэ?
- Цаг-н тооцоолол. Тормос гараагүй тохиолдолд (нэг үгээр хэлвэл хүчний тэнцвэр 0 цэг хүртэл тэмүүлээгүй, дугуй тормосны стресстэй байх үед) буцан хааз өгвөөс FWD-с бусад бүх машин "бөгсөө шидэх" буюу slip болно. Энэ үйлдлийг slip болгохгүйн тулд тойрг-н захруу шулуун тормослон дотоод зайг ашиглан эргэлтээ хийнэ. Рүлийн даралт эхлэн хийгдсэний дараа хааз өгнө. Рүлийн хазайлтын өнцөг 45-75 (2-3 дугаарын эргэлт. Тод ногоон, бүдэг шар үед), харин ташуу болон буцаж эргэлтийн үед 90-120 градусаас рүлийн эргэлт эргэж болохгүй гэдгийг анхаарна уу. (ЖИЧ: Би нэгжийг нь энгийн машины 2.5 эргэлтрүү хөрвүүлэн градус нэгжийг гаргаж ирсэн болно)
[tag]red[/tag] ахын хүссэнээр зураг хийвээс энэ техникийг "оролдох" гэж хичээсэн оролдлого нь энэ байна
Шүүмж:
Цагаа хэмнэх гэж тойргоос өмнө тун бага тормос өгсөн. Бага хэмжээгээр бага хугацаанд. Зөв заалт нь Хүчтэй тормосыг богино хугацаанд таслан өгөх байв. Рүлийн даралт өндөр, тиймээс дотоод апекс-д тулахгүйн тулд ахин хурд хасан машинаа тэгшлэхээс өөр арга байхгүй. Үр дүн - Илүү цаг алдалт, илүү хөдөлгөөн. Ралли-д орж байхдаа рүль-ээр бага оролдон, биеийн хөдөлгөөн бага хийх нь ДҮРЭМ №1 байдаг билээ.
Тойрогт орсны дараа тормослох, эсвэл Downshift хийн тойрг-г дайруулан гарах.
Жишээ зураг:
Сайн тал: Тойрг-н өмнөх апексийг дайран рүлийн даралт багатайгаар дайруулан хурдаа хадгалан орж ирэх юм. Энэ зурагнаас харахад жолооч-н машинд үзүүлж чадах response өндөр байна. Яагаад гэвэл рүлийн өнцөг тэгш байгаа учраас, тэгш хэмээр тойрогруу орсон учраас дугуй болгон тэгш хэмээр эргэлтэд орж байгаа гэж хэлж болох юм.
Сул тал: Хурдны тааруулалт, арааны шилжилтээс хамааран Тойргоос гарсны дараах response харьцаа муу байна. Хэдий тойрог дотроо өндөр боломжит орж ирсэн боловч гарахдаа алдаа хийх магадлал өндөр. Зөв заавар нь машины эрчийг энэ үед нь тормосоор биш консоороо хязгаарласан байх. Хүмүүс энэ үед нь араагаа сольдог. Энерцитэй, RPM өндөртэй орж ирсэн машин downshift юмуу upshift хийхэд ямар response хийх вэ? Мэдээж Slip болно. Консоороо цоожлон хэдий хүчээ алдсан ч гэсэн тэгширтэл араа сольж болохгүй. Хэрвээ Ken Block, "Гомбоо" 2-л биш бол. Түүнээс биш өөр муулаад байхаар муу юм алга. 10 ороод ирэхэд аяндаа араагаа солих нь ядаргаа санагдаж 2-р араагаа цоожлон консоороо гаргаад бүүст өгөн алдсанаа аван явах байлгүй дээ...
Ингэж Монголоор бичих ёстой сонин юм. Яг тэр оноосон үгнүүд нь үнэхээр байхгүй юм...