Page 209 of 283

Re: Toyota Prius etc.

Posted: Thu Feb 27, 2014 11:55 am
by freekiller
мастаКИЛЛА wrote:Хаалганы жийргээ сэргээх арга гэнээ.
http://www.buzznews.mn/news/144/single/6526
Тийм байна манайхаас нэг нь хийж байсан даа Ганбаяр мэдэж байж магад шүү.Ингээд л хүмүүс өөрсдөө хийсэн юмшиг бичихээр өмнөөс нь дургуй хүрэх юм.Нөгөө талаас мэддэггүй нэгэндээ тус болж ч байгаам болов уу гэж бодох.

Re: Toyota Prius etc.

Posted: Thu Feb 27, 2014 12:29 pm
by MuuG
за яахавдээ. зохиогчийн эрх гэж асуудал угаасаа яригдахгүй. гэхдээ нэгнээ хүндэтгээд зүгээр эх сурвалжийг нь заачихаж байвал арай л дээр байх болов уу.

ёс зүйгүй л үйлдэл юмдаа хөөрхий.

Re: Toyota Prius etc.

Posted: Fri Feb 28, 2014 5:00 pm
by red
AUX hiilgeh hun bnu?

Re: Toyota Prius etc.

Posted: Fri Feb 28, 2014 6:07 pm
by Ariuka
hedeer hiihiin hu

Re: Toyota Prius etc.

Posted: Sat Mar 01, 2014 12:04 pm
by IrmuuN
үнээ бичээрэй.

Re: Toyota Prius etc.

Posted: Sun Mar 02, 2014 10:30 pm
by RANK
Байноо..
Тосолоо үзсэн хөвөхгүй байхын...Помп чадарчвуу яах вэ манайхаан

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Mar 03, 2014 10:00 am
by IrmuuN
[tag]MuuG[/tag] манай групп-д бас коллектор нтр цэвэрлэх арга нтрүүдээ бичилдээ. :ymhug:

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Mar 03, 2014 10:11 am
by MuuG
эндээ бол нандин авна шт.

тэр чин зүгээр товчхон, хураангуй, санаагаа буулгасан төдий.

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Mar 03, 2014 10:16 am
by freekiller
MuuG wrote:эндээ бол нандин авна шт.

тэр чин зүгээр товчхон, хураангуй, санаагаа буулгасан төдий.
Ер нь форум бол хэдэн жил ч болж байсан хэвээрээ байдаг.Хэрэгтэй мэдээллээ хүмүүст түгээсээр байдаг болохоор их хэрэгтэй.Facebook дээр бол амьдрал урсаад л өнгөрнө.1 сэдвээрээ 1 жилд бол бараг 10,20 дахин ярина.

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Mar 03, 2014 10:34 am
by IrmuuN
Тэхх. тайлбарлаж өгөөд доошоо алга болчоод бараг хэдэн цаг болоход л дахиад л асууж байгаамдаа. Эхэндээ тайлбарлаад л байдаг байсан сүүлдээ залхадаг юм билээ.

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Mar 03, 2014 12:09 pm
by MuuG
Приус машины Коллекторыг цэвэрлэх нууц жор

Приус машины коллектор буюу холимогийн хаалтыг цэвэрлэсний дараа бензин хөдөлгүүрийн нормаль автоматаар өндөр болж, өөрийгөө дүнгэнтэл орилуулдаг болчихдог асуудал их гардаг. Дуу багатай хосолмол хөдөлгүүр бүхий машины хувьд энэ бол түгшмээр, сүрдмээр, цочирдмоор санагдаж, жолоочийг сандаргах нь ч бий. Тэгвэл өчигдөрийн туршилтаар Холимогийн хаалтыг орилоо богохгүйгээр цэвэрлэх боломжтой юм байна гэдгийн нотоллоо.

Нууц жор бол “Ганцхан удаа нээж цэвэрлэ!”

Сүүлийн үеийн ихэнх машины холимогийн хаалтыг торосоор татаж нээж, хаахаа больж, харин тэр хэсэгт цахилгаан хөдөлгүүр хийж өгсөн байдаг. Ингэхээр бид нар чинь машины хамар сөхөөд хаазны торос татаж, дүнгэнтэл хаазлуулдаг рекламны пауз бол байхгүй болсон гэсэн шүү дээ. За тэр яахав.

За мэдээж холимогийн хаалтны тэр цахилгаан хөдөлгүүр нь цахилгаан төхөөрөмж болсон хойно тодорхой түвшингүүдийн мэдрэгч, шарикнууд, бас ирж буй цахилгаанаар өөрийгөө эргүүлдэг гол байж л таараа. Тэрийг л цэвэрлэж байгаа нэртэйгээр олон дахин нээж хааж, шаригнуудыг нь нужигнуулж, мэдрэгчнүүдийг нь дээш нь, доош нь савлуулснаас тэр хааз өндөрсдөг асуудал үүсч байна гэдэг таамаг дэвшүүлсэн нь маш ханатай байлаа гэж.

Image

яг энэ гарч ирсэн нь...
Image

За ингээд дараах дарааллаар холимогийн хаалтаа цэвэрлэв.
1. 10-ийн торцовоор агаар шүүчийн хэсгийг тайлж авлаа.
2. Түүний дараа 12-ийн торцовоор 3 боолт тайлж, Холимогийн хаалтанд залгаатай байгаа 5 хоолой, 2 цахилгааны залгуурыг салгаж авна. Тэр хоёр цахилгааны залгуур нь нэг нь холимогийн хаалтын хэмжээг мэдэрч цааш мэдээлэл дамжуулдаг борсункнуудыг зохицуулдаг дараа дараагийн арга хэмжээг авдаг мэдрэгчнийх, нөгөө нь тэр хавлагыг нээж хаадаг цахилгаан моторын удирдлагын залгуур юм. /мэдээд үзвээс.../
3. За тэгээд бүрэн тайлж авчихаад хавхлагыг огт оролдолгүй хоёр талаас нь сайхан шүршиж, хөө, тортог, нагар бохирдолыг нь цэвэрлэнэ. Тэгээд цэвэрхэн даавуунд Карб Клийнер /carb cleaner/-ээ шингээж байгаад сайхан арчиж, цэвэрлэж өгнө.
4. Ингээд Ганц удаа хавлагын тултал нь нээж байгаад нугас, зай завсар гээд үлдсэн хэсгийг сайтар цэвэрлэж, арчиж өгнө. Олон дахин нээж хааснаас л бүх юм болно.
5. Эцэст нь цэвэрлэж дууссан бол эргэж хавхлагыг хаагаад эргүүлж угсарна.

Image

Хөдөлгүүр нормалдах үед тэр хаалттай харагдаж байгаа хавхлагын завсраар агаар урсаж орж байх ёстой байдаг юм. тэр зай завсар нь монголын хуурай, тоосжилт ихтэй, утаа тортог ихтэй агаараар явж байгаа автомашины хувьд амархан дүүрч, бохирдож битүүрдэг юм шиг санагддаг.

Image

Ер нь холимогийн хаалтыг тогтмол цэвэрлэдэг хугацааны стандарт гэж байхгүй, зүйрлээд хэлбэл хүнээр бол нусаа нийж, хамраа цэвэрлэж байгаатай л адилхан даа. Хүн өдөрт, сард, жилд, цагт тэдэн удаа хамраа цэвэрлэж байх ёстой гэдэг стандарт тогтоох ямарч боломжгүйтэй адил асуудал юм. Тэгэхээр битүүрсэн, дүлийрсэн үед нь цэвэрлэж нээж байх хэрэгтэй.

Image

За ингээд туршаад үзсэний дараа нормал яг урьдын адил хэвэндээ байсан нь туршилтын үр дүнг баталж өглөө.
Харин цаашаа инжектор буюу борсунк авч цэвэрлэх гэдэг асуудал бол 12-ийн 4 боолтны л ажил юм билээ.

Амжилт

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Mar 03, 2014 1:50 pm
by Ochki
bi muugin sedev dotor neg asuult tailbar bichlee. orj haraarai, ene holimogin haaltni talaar.

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Mar 03, 2014 4:29 pm
by IrmuuN
За. 2014-03-03ны мэнд кк.
Хаалганы нугасний талаар ярилцах уу?? Приус урд 2 хаалгаа дээш онгойдог нугас хийчвэл хэр тохиромжтой юм болоо? ер нь хэдэн төгрөгний өртөгтэй юм бол?? хятадаас хямдханг бол 1 хаалганы нугас 500,000₮ орчим болох байх гэж сонслоо үнэн эсэх? дам яриагаар бол хэрэггүй л гэх юм. Зун болох гээд байдаг машиндаа тавих санаа байна.

Re: Toyota Prius etc.

Posted: Fri Mar 07, 2014 11:10 pm
by kamte
2007 оны Prius авлаа. Энэ машины талаар мэдэх юм хомс тул экспэртүүд туслаарай хэхэ. Орж ирсэнийг авсан одоо хийх үйлчилгээнүүд юу хаана хийлгэхүү ?

Re: Toyota Prius etc.

Posted: Sat Mar 08, 2014 12:50 pm
by IrmuuN

Очки лекц тавьсан байна. Сая л олж үзлээ.