Хамгийн Basic/Энгийн Ралли машинд байх хэрэгтэй зүйлс юу вэ?
Нэгэнт машинаа Раллид ч бэлдэн, өдөр тутамдаа ч унах бодолтой, ер нь Монголынхоо нөхцөл байдал, санхүүгийн чадвартаа зориулан нэг машинаар бүхнийг (one fits all) зохицуулах гэж та бүхний анхааралд өөрийн физикийн мэдлэг, өмнөх хичээлийн дэвтэрээ дэлгэн хамгийн анхны зайлшгүй шаардлагуудыг өнөөгийн интернэт хайлтын зурагнуудтай хамтадган дүгнэн хүргэхийг чадан ядан хичээе.
1. Гагнуур
Машин хэрвээ раллид явахаар болсон бол кузовын бэхэлгээг зайлшгүй хийсэн байх шаардлагатай. Кузов раллын өндөр эргэлт, доргилт, гүвээ ховил, огцом харайлт бүр адаглаад гэнэтийн хаз өгөлт, аль эсвэл тормос өгөлтийн үед гажилт өгдөг. Санаж байгаа бол эртний цагт 69 их наймаалцдаг байхад "*** гүйсэн" гэж ярьдаг байсан. Энэ бүхэн ерөөсөө л нум, кузов 2-н холбоос, цаашлаад аморжинтой машины хувьд бол аморжин боогддог суурь, цаашлаад тэнхлэг, тэвшинд үл мэдэг суулт өгснөөс үүдэж байгаа хэрэг. Энэ нь яваа яваандаа алсын зайндаа ханзралт болон сөрөг үр дагавар болдог.
Үүнээс урьдчилан хамгаалахын тулд гагнуур хийх юм. Ралли машинуудад манай Монголд хийж байгаа шиг бүдүүлэг цахилгаан, автомат, аргон, хагас автомат хийж тоглоом хийдэггүй. Хийх гэж байгаа хичээж байгаа хэдийг нь харахад үнэндээ сайшаалтай боловч тэр гагнуур хүлээж авч байгаа төмрийн сулралт (халаад хөрсөн төмөр чанараа алддаг) ахиж хэзээ ч сэргэхгүй. Яваа яваандаа шүдний өвчин болно. Гэхдээ баячуудад энэ нь нөлөөлөхгүй байх л даа.
Ралли машиныг ОЁДЛЫН Гагнуур буюу Seam welding техник ашиглан гагнадаг. Энэ нь төмрийг цэглэн маш хурдан хугацаанд бүхэлд нь халаалгүйгээр цэглэн халаан, дараагаар нь тусгай электрод оруулан оёдол хийж, дараагаар нь давтан тэгшилэх, зарим тохиолдолд тэгшилж цэвэрлэхгүйгээр ч үлдээх тохиолдлууд байдаг. Миний хувьд бол Go Kart-н Рам гагнуулж байсны хувьд тэнцвэр, тэгш хэм зэргийг тусгай stand дээр гаргаж байгаад хэмжин гагнадагийг харсан билээ.
Оёдлын цэгүүд нь машины хамгийн өндөр стресс авдаг цэгүүд байдаг. Жишээ оруулъя.
Цэгээр оёх цэгүүдийн зарим хэсгээс
2. Roll cage
Ихэнх хүмүүс Roll cage-г зөвхөн амь аврах зүйл хэмээн боддог боловч физикийн талаараа өөр ухагдахуун гардаг. Машинд хэдэн цэгт холбогдож байгаагаасаа хамааран дугуй тус бүрт ирж байгаа хүч, тэр хүчний зугталтыг олон талруу сарниулан машины Equilibrium point буюу тэнцвэрийн цэгийг хадгалахад тусладаг. Гэхдээ roll cage-тэй байлаа гээд унахгүй байна гэдэг худлаа. Кузовны гажилтыг барихад туслах зүйл гэсэн үг. Бас л өөрийнхөөрөө зохиогоод хийчихэж болохгүй. Rollcage-г хийх диаметер, Symmetry буюу тэгш хэм зэрэг 1мм-ээр ч зөрж болохгүй. "Чи барьж бай, ах нь гагнаад өгье" гэсэн Монгол зан энэ үед бол гаргаж болохгүй. Буруу газар гагнасан бол буруу л тэнцвэрийн цэгийг тодорхойлно. Тэр хэмжээгээрээ үхэлрүүгээ ойртоно гэсэн үг.
3. Моторын хамгаалалт
Үсэрч буух, аль эсвэл их хэмжээний шороо цасаар явахад моторын амин судас "кастер" ахаа хага цохих, крадан голоороо цохих зэрэг зүйлс гардаг учраас моторын хамгаалалтыг сайжруулан хийх нь чухал гэж бодон бичив.
4. Тормос, Пиланз
Хэлүүлэлтгүй байлгүй. Ралли бол өндөр хурдыг огцом өгөн, хүчтэй тормосыг бас гэнэт өгөн явдаг эд. Тэр Пиланз хэр халах, тэр наклад хэрхэн идэгдэхийг нь тооцон ямархуу цилиндртэй тормосны аппарат тавихаа бодох..
5. Clutch буюу ...
Санаж байна уу? Тэр нэг МАФ-н уулзалт дээр нэг гар машин гаргах гэж байгаад дискийг нь эргүүлээд хаячихсан? Яагаад? Өндөр даралт авч чадахгүй л байна шүү дээ. Тиймээс Twin Plate байна уу, Pad Plate байна уу, сайнаар солин явбаас диск эргэчих вий гэж бодолгүй консоо шидэн цагаа хэмнэх аргатай юм байна.
6. Раллидаж орж байгаа машинууд газартаа тулсан суулгадаг Coilover шааачаад яваад байдаггүй тэ? Pressure sensitive буюу даралтын тайвшруулагчтай аморжин тавьж байгаа нь харагддаг. Зарим бичлэг дээрээс тэр л дээ. Тэгээд болж өгвөл гар болон гарны түлкийг томруулах талаар арга хэмжээ авах. Диаметрийг нь томруул гэсэнгүй ээ. Өргөн түлк хийж гүйлтийн замыг өндөр болговоос асуудал бага гарна. Одоохондоо энийг ойлгуулахад маш хэцүү юм...
7. Моторын тос
Ралли эд нар гэхээрээ л байдаг өтгөн тос хийх, аль эсвэл хөлдүү масло шиг юм хийх гээд байдаг нөхдүүд байдаг, харж байхад хаа сайгүй байна. Шал тэнэг... Эхлээд замыг судлан, шулуун хэсэг хэр байна, эргэлт өндөр байна уу, шулуундаа явах уу гэдгээсээ хамааран тосны өтгөн шингэнийг тохируулна. Түүнээс өтгөн бүхэн Ралли тос гэж болохгүй. Халалт гэдэг зүйлээ бодоод үзвээс нэг юм хэлнэ. Тос ус 2-н буцлах темп өөр гэдэг асимптотыг зарчим болгон тосоо сонговоос өлзийтэй сайн...
8. Дугуй
Надаар хэлүүлэлтгүй байлгүй дээ. Бас л газраасаа хамааран дугуйны хийг тааруулна. Монголын нөхцөлд ралли болгонд тааруулаад аваад байх дугуйнууд нь ч ховор, санхүү ч хэцүү учраас аль болох даралтаараа удирдан явах. Мод болтол хийсэн дугуй үхтлээ давхиулж, үхтлээ хий эргүүлж, тормос авахгүй яваад байна, харин хий султай шалчгарууд нь тормослоход ч муу, хурдандаа ч муу ч гишгэхэд response өндөртэй байна. Бодох л асуудал...
Энэ бүхэн надаас гарсан зүйл биш, багшаас минь унасан үг юм шүү. Манай багш 73, 81, 99, 2005 оны Ford Mustang унадаг, 96 оны Paris Dakar-т Citroen баг-н бүрэлдэхүүнд байсан гэж бодохоор хоосонтой толгойтой нөхөр биш л юм шиг байгаам. Итгээд хэлснийг нь энд биччихлээ.
Өөр бичих юмнууд байнаа байна. Даанч хүмүүст уйтгартай байх болов уу гэж бодон энэ хүрээд Submit даръя...