Хэхэ. Овоо муу гар шүү
Маршрут: Сайншанд - Хамарын хийд - Замын-Үүд нийт 245км
Дорноговь зочид буудалын цонхоор
Дорноговь аймаг нь төмөр замаар Улаанбаатар, Замын-Үүдтэй холбогдсон авто зам нь 1-2 жилдээ 1000 ганы замтай холдогдчих байх. Улаанбаатараас 460 аад км-ын зайд байралдаг. Бусад аймагын бодвол нэлээн өртөг өндөртэй аймаг санагдсан. Орчин нь цэвэрхэн хот тохижолт сайтай аймагуудын нэг.
Дорноговь зочид буудалын гадаа
Дорноговь зочид буудал нь дугуй буудал гэсэн нэрээрээ олны танил. Хэдэн жилийн өмнө оны шилдэг барилгуудын нэгээр шалгарч байсан санагдаж байна.
Аймагын холбоо

Сайншандаас чанх урагшаа Хамарын хийдийн зүг хүлгийн жолоо татлаа
Сайншанд аас 42км-т байрлах Хамарын хийд, Энергийн төв, Хүслийн уул
Талаар давхисаар байгаал ирдэг юм байна лээ. Очих ёстой хүн нь л очдог юм гэсэн. Очих ёсгүй хүмүүс нь төөрөөд явчдаг гэсэн

*** хад. Үр хүүхэд заядаггүй эмэгтэй хүмүүс ирж мөргөөд үр хүүхэдтэй болдог гэсэн. Эмэгтэй хүмүүс сүү авчирж өргөдөг юм байна лээ.

Манай экваж :p

Нэг ийм тэрэгээр форумыхантайгаа машин ярингаа монгол орны үзэсгэлэнт байгалаар аялах юмсан.
Энергийн төв

Жирийн ард иргэд ордог хаалга. Цаана нь засаг ноёд, лам хуваргууд ордог ийм 2 хаалга байгаа. Тэр 2 хөмсөгний гол руу удаан ширтэж харна. хэврээ урдаас чинь инээмсэглэж байгаа мэт харагдвал өргөх гэж авч очсон архи аа үнэрлээд үзээрэй үнэргүй болдог гэсэн. даанч би инээлгэж чадаагүй юм. За тэгээд зүүн гар талын алтан хаалгаар орно.

Суварган хашааны хоймор хавьцаа энергийн төв нь байгаа. Тэнд зогсож байгаад 2 алгаа дээш нь харуулаад нарлуу харж энерги авч зогсоно.

Энерги ээ авч дуусаад. Арц хүжээ уугуулна. 9 ширхэг шавар аяга байгаа архинаасаа 9 үүлэнлүү нь дусаана.

Овооны ард Үлэмжийн чанар дууг сийлсэн суварга байгаа. Тэнд мөргөөд Үлэнмжийн чанар дууг хамгын чангаараа бүтнээр нь дуулна. Үлэмжийн чанар дууг бүтнээр нь нэг дуулбал Ногоон Дарь Эхийг 1000 уншсантай тэнцдэг гэж хүмүүс ярьдаг юм билээ.
Үлэмжийн чанар дууг бүтнээр нь хуулж орууллаа
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шуюууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы үнэр шиг
Улмаар сэтгэлийн хөдөлгөнө
Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Заа дуугаа дуулж дуусаад. Овоогоо тойрч наран ургах зүгт хадагаа уяж тавьна. Тэгээд 9н аягны зүүн талаас өөхөн чулуу 1ш -ийг олж авна. Тэрийгээ гарахдаа үүдний тэнд байдаг чулуунууд дээр овог нэрээ хэлж шиднэ. Энэ нь Шамбалын оронд өөрийгөө ирсэн гэдэгээ бүртгүүлж байгаа юм гэсэн. За тэгээд түрүүн орсон хаалагныхаа хажуу талын мөнгөн хаалгаар гараад явна.

Энергийн төвийн урд хонх байгаа. Тэрийг 3н удаа дугаргана
Хамарын хийд
http://www.youtube.com/watch?v=ti54Z4nz ... r_embedded

Будаа цацхад гандангын тагтаанууд шиг тагтаанууд нисээд ирнэ. Хүнээс бол айхаа байсан юм байна лээ
Хамарын хийдийн музейн цагын хувиар
Намайг очход хаалттай байсан.
Албан ёсны сайт нь байдаг юм байна.
http://www.khamarmonastery.mn/temp/
Хийдийн хамгаалагчид

За ингээд төв замруугаа нийлхээр хийдээс зүүн зүгрүү гарлаа 15км яваал засмал дээрээ гарна

Замаараа тариалангийн баригадийн хажуугаар гарна

За ингээд төв замтайгаа нийлээд Замын-Үүд ийн зүг явлаа. Замаасаа 15км л хазайх юм байна лээ.

Сайншандаас 90 ээд км яваад засмал дуусна

Замын-Үүд чиглүү Дорнод шиг тийм их тал таараад байхгүй. Ихэнхдээ л иймэрхүү байдаг юм

Замд хэд хэдэн тэмээтэй тааралдсан. Зээртэй харин тааралдсангүй. За ингээд Замын-Үүдэд орж ирлээ
Үргэлжлэл бий...