Page 3 of 6

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 2:56 pm
by eegy
Яагаад оргил үе билээ хэхэ. Хүсвэл одоо байгаагаа зарчихаад хэзээ ч кроун авчихаж болно шдээ. Харин Lexus бол авахгүй ээ. Надад таалагдаагүй.

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:05 pm
by eegy
За сүүлийн үед бас нэг бодол толгойд эргэлдэх боллоо.
Энэ өвлийн хүйтэн, тас гэдэргээ савж унамаар гулгаатайд FR хөтлөгчтэй турбо тэрэгний ид шид гэж үнэндээ алга. Хаа ч хурдлахын билээ.
Тэгхээр энэ нөхрийг түр амраагаад оронд нь хотын энэ их түгжрээн дунд түргэн шаламгай хөдлөх жижиг тэрэг л сонирхол татаж байна даа. Жишээ болгож хэлхэд Toyota Vitz, Corolla, Honda Fit мэтийн.
Ямар ч нүх сүвээр орчихно, өвөл асахгүй байж зовоохгүй, бензин бага зарцуулна эдийн засагт ээлтэй хаха. Өвлийн улиралд ашигтай тал алга аа хог гэж.

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:07 pm
by Erdi
2-ула хааяа тэргээ сольж унаж байхиймуу хэхэхэ ТОЁОТА ИСТ ( УЛСЫН ДУГААРГҮЙ)

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:13 pm
by eegy
За нэг дүрэмтэй. Надад байгаа машиныг надаас гадна миний эхнэр л унах эрхтэй гэж байгаа юм даа. Бас л асуудалтай байгаа биз хэхэ.

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:18 pm
by Erdi
ГАЛЗУУ ДҮРЭМ байна хэхэхэ

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:34 pm
by begunbe
;) Санаагаар бол эхнэртээ ч унуулахгүй ээ, айн? Машин авч өг!

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:39 pm
by eegy
Эхнэр бол хэзээ ч унаж болно шд. Дүрмэндээ тэгж оруулж өгсөн юм. хэхэ.
Сүүлийн тэргийг авсан өдрийн маргааш өглөө орноосоо өндийсөн чинь эхнэр аль хэдийн унаад алга болж өгсөн байсан. Арай драг хийх гээд гарчихав уу гэж бодсон шүү хаха.

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:41 pm
by begunbe
:p тэгээд л унуулахгүй байх санаатай юм байна шт, тэр үед царайг нь харсан бол

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:42 pm
by Erdi
хахаха

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:47 pm
by eegy
хаха. Бас явуулаад байх бололтой юм аа. Одоо дахиад нэг юм аваад тэрийг нь эхнэр унаад гарчихвал тэр дор нь нүүрнийхээ зургыг аваад тавихаа амлая кк.

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:49 pm
by Jargal
Тэр зураг нь ямар их бод идсэн боохой шиг зураг байх болоо.

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:52 pm
by Erdi
Эхнэртээ машинаа унуулах дургүй хүмүүс энд цуглаад байх шиг..

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:53 pm
by eegy
Боохойг яг бод идэж байхад нь царай төрхийг нь ажиглаж байгаагүй юм байна. Намайг тиймэрхүү царайтай гэж байгаа бол ч би ч бас л эвгүй царайтай нөхөр болж таарлаа шүү. Уг нь тэгж боддоггүй байсан юмсан хаха.

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:54 pm
by Jargal
"Эхнэртээ машинаа унуулах дургүйчүүд" клаб байгуулаад тэргүүнээр нь Eegy-г тавий.

Re: h

Posted: Fri Dec 30, 2011 3:55 pm
by eegy
Тэг тэг. Хэрхэн яаж унуулахгүй байх талаар харамгүй зөвлөгөө өгнө шүү.