Page 3 of 46
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Thu Mar 22, 2012 4:50 pm
by Toogy
Блог маань дахиад л тоосонд дарагдчихаж. Сая цайныхаа цагаар дэмий сууж байхаар гээд 2006-2011 оны хооронд тэнсэн маршрутаа гаргаж үзлээ. Ихэнхдээ замнал нь давхцан байна шүү. Тус бүрээр нь өнгөөр ялгасан чинь заримынх нь өнгө өөдтэй ялгарахгүй болохоор нь янзалахаас залхуураад болчихлоо :p .
Одоо 4 сар гаргаад дахиад л тэнэх ажилдаа орох нь дээ, хөөрхий. Энэ жилийн маршрутанд Хөвсгөл аймаг нэмэгдсэн нь сайшаалтай шүү :p .
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Sat Mar 24, 2012 7:40 pm
by Toogy
За өчигдөр буюу 5 өдөр Fortuna-н Мөөгийгөөс 4 ширхэг tourer обуд авч тавилаа. Энгийн tourer обуд авсан гэж бодоод байсан чинь андуурчихаж :p . Өглөө дугуйгаа сольж тавьж байхдаа харсан чинь хоёр нь 7.5JJ-тэй байгаа харагддаг байна штээ. Дажгүй цэвэрхэн обуд байна. Дугуй нь ч бас арзайсан өвлийн дугуйтай юм байна. Одоо харин 4 ширхэг зуны дугуй олж тавъя даа. Нэгдэхь юм уу хоёрдахь өдрийн аль нэгэнд доод тулкнуудээ солиулахаас. Харин хаана очиж солиулдаг юм билээ байз

.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Sun Mar 25, 2012 12:23 am
by red
Түлкнүүдээ хаана хэдээр ямар түлкнүүд солиулсанаа үнэ нтр тэй нь сайхан бичээрэй
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Sun Mar 25, 2012 4:53 pm
by Toogy
Өнөөдөр 12 цагын үед машиныхаа хэдэн тулкнуудыг солиулах санаатай "Сrown cervise" орлоо, амралтын өдөр болохоор машин ихтэй байх гэж бодсон чинь харин ч үгүй шүү. Тулкнуудээ аваад дарааллаа бичүүлсэн чинь нэг машины дараа ороорой л гэж байна. Гадуур автоплаза, хурд зэрэг газруудаар явж тулк судлахад согтуу, саран гарны, шулуун гарны тулкнууд бүгд нэг ширхэг нь 10,000 гэж байв. Харин "Сrown cervise"-д ширхэг нь 15000 төгрөг. Гэхдээ автоплаза-аас авлаа гээд солиулах хөлс нь 5000-10000төг байсан тул ялгаагүй байсан учир шууд энд нь солиулав. Уул нь ганц хоёр зураг авах санаатай гарсан боловч таг мартажчихаж. Өргүүр дээр гарсан хойноо л гэнэтхэн зураг авах ёстой байсанаа санав :p .
зай давчуу байсан тул ойрхоноос хэдэн зураг дарлаа. Дээр нь нэрэлхүү зантай болохоор санаа зовоод юү юүгүй энэ тэнд нь гараад зураг дараад байж чадсангүй.
1. За ямар ч байсан өргүүр дээр гарчихлаа.
2. Согтуу тулк болон, эсрэг тулкнуудыг солиулав.

3. Шулуун гарны тулк болон саран гарны тулк солиулав, өндөгөн тулгуураа шалгуулсан чинь солиулах шаардлаггүй гэсэн учир болив.

4. Машины доод тал гэж нэл шороо, шавхай.

5. 33-43

6 За тэгээд дугуй энэ тэрийг нь буцаагаад угсарч эхлэв.

7. Зүгээр ч тулкнуудээ солиулсангүй, ABS-ны маань утасыг салгаад хаячихаж. Өөрөө л залгахаас.

8. За тэгээд гэрийн зүг жолоо залсан чинь тэнхлэг тохиргоо алдагдсан байв. Тэгшхэн явахын тулд жолооны хүрд маань нэг иймэрхүү байрлалтай байв. Нэг газар очиж тэнхлэг тохиргоог нь хийлгэхээс.
ямар ч гэсэн тулкнууд солисон юм гэсэндээ ямар ч донсолгоон дээр ямар нэгэн хяхтнаж барьсан дуу гарахгүй сайхан байлаа.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Mar 27, 2012 6:11 pm
by Toogy
Өдөр цайныхаа цагаар их юм амжууллаа :p .
1. Энэ муу хужаа ЛЕД гэрлийг авч хаяв. Их бүдэгхэн асах юм. Бас дээр нь нэг талынх нь үзүүр нь салаад их гэрлийн хайрцаг дотор уначихаж, тэгэж байгаад л задлаж авч хаяхаас. Оронд нь цагаан өнгөтэй асдаг 100w бүхий 9006 авч хийв.

2. Машинаа сайхан угаалаа, угаасны дараа харин зогсоол дээр болон энд тэнд авсан зарим сорви, шархнууд ил гараад ирдэг байна штээ :p . Жигд тоосоор дараатай үедээ арай цэвэрхэн харагдаж байв.
3. Суудлын бүтээлгээ авч хаяв. Өнөөдрөөс эхлээд өөрийнхөөр нь байлгана аа.
4. Свечэний утасаа солив. Сар шахамын өмнө Өгөөмрөөс хужаа свечэний утас авч тавьсан чинь минийхт тохирч өгөхгүй байсан тул солилоо.
5. Өчигдөр салгаж авсан engine starter-аа буцааж залгав. Тэгэж байгаад удирдлага хайж үзэхээс.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Mar 27, 2012 7:24 pm
by Gantsog
15 duguigaa yasiin bee? tourer obudtai boloo yu?
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Mar 27, 2012 8:12 pm
by Toogy
Tourer обуд авсан. Нөгөө дугуйгаа бэлгэнд явуулчихсөөн :p . нөгөө 15-тай обудаа дугуйтай нь зарчихсан штээ.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Mar 27, 2012 10:54 pm
by Gantsog
зөв зөв. tourer bpl tourer l bg
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Mar 27, 2012 11:18 pm
by Toogy
Gantsog wrote:зөв зөв. tourer bpl tourer l bg
Ок, тэр яахав удирдлагатай түлхүүрний талаар хэр мэдэхэв хө. Миний машины удирдлага өөдтэй ажиллахгүй байна аа. Батерейг нь солиод нэмэр алга. Түлхүүрнийх нь оосорт нэг Steelmate-н удирдлага дагалдаж ирсэн юм. процессер нь хаана байгаан бүү мэд, байхгүй ч байж магад.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Wed Mar 28, 2012 12:22 am
by Gantsog
Medehgui. Minii medeheer bas keyless entry ajillahgui bh tm nuhtsul bh shig sanagddag. Miniih bas ajillahgui ue bdag bi oilgodoggui. Jishee ni busad gazar zugeer bj neg tsetserlegiin gadaa hezeech ajillaagui. 100 oroldlogod negch ajillaagui shuu. Ter hevid tm neg esreg uilchlel bdag bhaa
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Wed Mar 28, 2012 12:43 am
by Toogy
Gantsog wrote:Medehgui. Minii medeheer bas keyless entry ajillahgui bh tm nuhtsul bh shig sanagddag. Miniih bas ajillahgui ue bdag bi oilgodoggui. Jishee ni busad gazar zugeer bj neg tsetserlegiin gadaa hezeech ajillaagui. 100 oroldlogod negch ajillaagui shuu. Ter hevid tm neg esreg uilchlel bdag bhaa
Тийм үү сонин л юм. Минийх ажилын гадаа л гэнэтхэн ажиллахаа байчихсан. Хэд хэд дарж байж ганц нэг удаа цоожлох юм уу, онгойдог болчихсон байсан. Тэгэхээр нь баттерейг нь солиод үзсэн ялгаа гараагүй. Одоо гэрийн гадаа ч ажлын гадаа ч ялгаагүй. Ингэхэд ямар нэгэн гал хамгаалагчын оролцоо байгаа юм биш байгаа даа. Юү ч гэсэн нэг завандаа явж үзүүлэхээс.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Wed Mar 28, 2012 12:51 am
by red
Минийх заримдаа ажиллаад байсныг нь задлаад үзхэд кноп нь өөрөө буюу дарагдаж эргээд түмбийдэг /сайхан тайлбарлав аа/ жижиг төмөр гацсан байсныг ойролцоо юм олж солисноор асуудал шийдэгдсэн.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Thu Mar 29, 2012 10:25 am
by sukhee
3343 гэдэг чинь юу билээ. манай хавьд зогсдог юм шиг байхын. Хангарьд ордны хавьд...
Том машины хувьд тэгдэг юмаа. цагдаа нар явуулахгүй. бас замын түгжрэл байна. тэгээд шөнө ухах гэхээр оршин суугчид ухуулахгүй. аль аль талдаа л гэцүү. тэд нарын дунд нь барилгын инж бид нар л гэцүүднэ шүү дээ. дурын хүн ирж загнаад л...,
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Thu Mar 29, 2012 1:04 pm
by Egu
sukhee hangaridad ajildimu